Wednesday, March 30, 2011

Монгол улсын хөгжлийн ирээдүй


Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүйн асуудал бүх нийтийн, үүний дотор сэхээтний давхаргын анхаарлыг онцгой татаж байна. Энэ бол “ XXI зууны Монгол, ямар Монгол байх вэ? Одоогийнх шигээ ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн буурай хөгжилтэй гуйлгачин орон байх уу? Аль эсвэл цаг үеэ олж дэлхийн нийгэмлэгтэй хөл нийлүүлэн хөгжиж, даяаршлын эрний үлгэр дууриалал болсон тэргүүний хөгжилтэй жижиг орон байх уу?” гэх зэрэг өргөн хүрээтэй олон олон асуудлыг хөндөж байгаад оршино. Юуны түрүүнд эдийн засгийн хөгжил, түүний хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй. Мөн дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишигтэй харьцуулах нь зүйтэй юм.
Улс орны хөгжлийн ирээдүйтэй холбогдох асуудлыг авч үзэхийн тулд ер нь эдийн засгийн хөгжил гэж юу вэ? түүний хэмжүүр, шалгуур нь юу юм бэ? гэсэн асуулт тавьж хариултыг нь олохыг эрмэлзье. Эдийн засгийн хөгжлийн түвшин хэрэглэгээгээр хэмжигддэггүй, харин хүний бүтээх чадвар, мэдлэг өөрөөр хэлбэл хүний өөрийнх нь хөгжлөөр хэмжигдэнэ.
Манай улсын хувьд бага зардлаар цаг хожиж, малын үүлдэр угсааг сайжруулах, үржил шимийг дээшлүүлэхэд биотехнологи чухал хурдасгуур болж өгөх нь ойлгомжтой. Малын ноос, ноолуур, арьс ширийг нано технологиор боловсруулбал цоо шинэ чанарын, өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээл дээр монголын гэсэн шинэ байр суурь эзэмших бололцоотой гэж бодож байна. Ингэсээр бид дан ганц малын гаралтай түүхий эд бус эцсийн бүтээгдэхүүн гарган Монгол орныхоо хөгжлийг нэг шат ахиулах боломжтой билээ.

Saturday, April 3, 2010

Медведев япончуудад сануулга өгөв

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Япон, Серб, Молдав, Марокка, Швейцар, Франц, Латви, Бруней, Коста-Рика, Сьерра-Леон, Лаос, Джибути зэрэг 12 орны саяхан томилогдсон элчин сайдыг хүлээн авч уулзсан байна. Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ гардуулсаны дараа Медведев Оросын олон улсын тавцан дээр барьж буй бодлогын талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр Молдав улсад болсон сонгууль эмх замбараагүй байдлаар дууссаныг сануулаад, бид тус улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх гэсэн оролдлогыг хэрхэвч гаргуулж болохгүй гэж хэлсэн байна. Медведев орос хэлтэн иргэдээс өөрсдийн хүний эрхийг хөсөрдүүлж байна гэж байнга гомдол гаргадаг Латви улстай яриа хэлэлцээ хийх боломж байгааг дурдаад харин Японы элчин сайдад хатуухан үг чулууджээ. Тэрбээр “Саяхан Японы түншүүд Курилийн арлууд дахь Оросын тусгаар тогтнолыг үгүйсгэх хэд хэдэн оролдлого хийснийг дуугүй өнгөрч чадахгүй” гэжээ. Дашрамд дурдахад, тус хоёр улс дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгийн талаарх энхийн гэрээг өнөөг хүртэл батлаагүй юм. Япончууд ОХУ-ын мэдэлд байгаа Өмнөд Курилийн арлуудыг авахыг хичээсээр байна

Бизнесийн салбардах эмэгтэйчүүд хэрхэн хувцаслах ёстой вэ?

Хувцас таны өмнөөс ярьдаг гэвэл та яах вэ? Тэд хэзээ ч дуугүй байна гэж үгүй. Таныг юу өмссөнөөр тань таныг хэн бэ гэдгийг хэлж болдог. Тиймээс хэрвээ та удирдах ажилтан эсвэл ажил хэргийн уулзалт, ажилд орохоор ярилцлагад орох, бизнесийн шийдвэрийн талаар хэн нэгэнд нөлөөлөхийг хүсэж буй бол юуны өмнө хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй юм. Бид уулзалт хийж буй хүндээ эсвэл шийдвэр гаргах гэж буй хүнд өөрт ашигтай байдлыг бий болгох, тухайн хүнд нөлөөлж, өөрийхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Тэгвэл үүнд хувцаслалт тань танд маш сайн тусална гэж хэлмээр байна.

Тэгвэл эмэгтэй хүн яаж хувцаславал амжилттай байж чаддаг юм бол оо?
Та анх танхимд, өрөөнд ороход л таны гадаад үзэмж тань танаас түрүүлээд ярьж эхэлсэн байдаг.



Анх таныг хараад төрж болох сэтгэгдлүүд:
• Таны чадвар
• Туршлага
• Мэдлэг
• Найдвартай байдал
Сайн, зөв хувцаслалт нь зөвхөн таны талаар мэдээлэл өгөөд зогсохгүй тухайн харилцаж буй хүмүүсийг идэвхжүүлдэг байна.

Тэгвэл хэрхэн зөв хувцаслах вэ?
1. Таны уулзалт хийх гэж буй байгууллагын тань соёл нь ямар байх, таны тэнд гүйцэтгэх үүрэг зэргээс хамаараад та хувцаслалтаа сонгох ёстой. Жишээ нь хүмүүсийн өмнө илтгэл тавих, эсвэл зүгээр нэг уулзалт байж болно. Та энэ бүгдээс хамаараад хувцаслалтаа сонгох ёстой.

2. Ер нь бизнест таны хувцаслалт анхаарал татахуйц, анхаарал сарниулахуйц байх ёсгүй юм. Харин таны хувцас анхаарлыг таны нүд, болон нүрлүү хандуулж байх ёстой юм. Та ярилцаж буй хүнийхээ нүдрүү харах аваас хүмүүстэй илүү сайн харилцаж, тэд таныг сайн сонсдог. Гэтэл хэрвээ та хумсаа улаанаар будаж, хамартаа бөгж зүүсэн бол таныг сонсох биш харин таны хамарлуу л харах болно. Мөн хар пиджак доор цайвар өнгийн цамц өмсөх аваас хүний нүүрийг илүү цайлгаж, нүүрийг гэрэлтүүлдэг байна. Мөн улаан өнгө орсон хүзүүний алчуур зүүх нь хүмүүсийн анхаарлыг тандээр татдаг.

3. Хүнийг сайн хувцасласан байна уу гэдгийг мэдэхийн тулд гуталруу нь хар гэж хүмүс ярьдаг. Сайн, элэгдээгүй савхин гутал ямар ч тохиолдолд хүнийг мэргэжлийн харагдуулдаг байна. Мөн энгийн өнгөтэй ба явахад ямар нэг аюулгүй байх ёстой юм. Хамгийн гол нь цэвэрхэн тоос шороогүй байх.

4. Мөн үнэртэн түрхэх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Хэрвээ та үнэртэн түрхэх хэрэгтэй гэж бодож байвал холын зайнаас үнэртэхээр түрхэж болохгүй. Хэн нэгэн гаднаас орж ирээд таныг тэнд байгааг үнэрээр тань мэдэх ёсгүй юм. Мөн үнэртэн анхаарал сарниулдаг гэдгийг санаарай.

5. Хэрвээ өсгийтэй гутал өмсөх гэж буй бол хар эсвэл биений өнгөтэйг өмсөөрэй.

6. Тод өнгийн ээмэг бөгж, хэтэрхий олон товчтой цамц, хуниастай цамц, хэтэрхий өндөр өсгий, хэтэрхий их нүүрний будаг зэргээс татгалзах хэрэгтэй. Бизнесийн болон албан ёсны уулзалтын үед таны нүүр будсан гэж мэдэгдэхээргүй байх ёстой байдаг. Хэрвээ та ээмэг зүүж байгаа бол том ээмэг зүүж болохгүй.

7. Та уулзалтын үед бүх анхаарлыг тандээр, таны ярьж буй зүйлдээрээ хандуулах ёстой байдаг. Тийм учраас ямар нэг хэрэггүй үйлдлүүдээс татгалзаарай. Жишээ нь үсээ оролдох, ээмгээрээ тоглох...

8. Битгий бээлий өмсөөрэй. Энэ хамгийн тэнэг сонголт байх болно. Мөн туранхай харагдах гэж байна гээд барьсан хувцас өмсөж болохгүй. Хамгийн гол нь та чөлөөтэй хөдөлж байх ёстой.

9. Юбка бол эмэгтэй хүнийг мэргэжлийн харагдуулдаг гол зүйл гэж болно. Гэхдээ юбка тань өвдөгний хавьцаа, эсвэл жоохон дээр эсвэл доор байхад болно. Хэтэрхий богино байж болохгүй.

10. Эцэст нь та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй.
• Энэ уулзалтын зорилго нь юу билээ?
• Би хувцаслалтаа юунд тохируулах ёстой вэ?
- Компанидаа юу?
- Байгууллагадаа юу?
- Өөртөө юу?

Хувцасаар нь угтаж, оюунаар нь үддэг.

Эх хавтан гэж юу вэ?

msi_k8tneo-fis2r.jpgЭх хавтан бол компьютер доторх үндсэн электроник хавтан юм. Компьютерийн бүх бүрэлдэхүүн хэсэг ямра нэг байдлаар эх хавтантай холбогдсон буюу харилцаа холбоонд боршдог. Зарим нь шууд эх хавтанд холбогдож зарим нь эх хавтаны оролтод холбогдсон байдаг. Компьютерийн дотор байрлах эх хавтаны үүрэг бол бүх бүрэлдэхүүн хэсгийг хооронд холбогч тавцан болдог юм.

Эх хавтаны төрөл

Эх хавтаны төрөл анги нь CPU хэрхэн бүтээгдсэнээс шалтгаалдаг. Тиймээс эх хавтанг ямар төрлийн суурьтайгаар нь ялгаж болно жишээ нь: Socket A, Socket 478 гэх мэт. Тэгэхээр та эх хавтан худалдан авах гэж байгаа бол ямар төрлийн суурьтай болохыг нь тодруулж, хамгийн гол нь CPU-н үзүүлэлттэй таарч байх ёстой.


Эх хавтан худалдан авахдаа юуг анхаарах вэ?


Компьютер дээрх бүхий л эд ангиуд эх хавтанд холбогдож байгаа учир компьютерийн бүрэлдэхүүн хэсэг буюу эд ангиудыг эх хавтан худалдан авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Жишээлбэл: хэрэв та маш олон дотоод холболттой девайс хэрэглэхийг хүсэж байгаа бол 3 PCI slots төрлийн эх хавтан авахад хангалттай. Яг үүнтэй адил их хэмжээний санах ой танд хэрэгтэй бол хангалттай slot-той эх хавтанг сонгон авах нь зайлшгүй юм.

Эх хавтанд мөн Санах ой, График кард, Хатуу диск болон бусад эд ангиудтай холбогдох зөв оролттой байх хэрэгтэй. Хэдийгээр бүх эх хавтан эдгээрийг агуулдаг боловч яг худалдан авах үедээ дахин нэг нягтлан шалгахад илүүдэхгүй. Хэрэв хуучин эд ангиудад шинэ эх хавтанг холбон залгах гэж байгаа бол илүү нарийн хандах хэрэгтэй. Учир нь шинэ эх хавтан хуучин эд ангиудыг дэмжихгүй байх тохиолдол байдаг.
Үндсэн эх хавтангуудын ялгаа бол ижил CPU дэмждэг, гэвч chipset-ийн төрөлд өөр байдаг. Chipset гэдэг нь CPU болон бусад бүрэлдэхүүнүүдийг холбох олон хавтангууд бөгөөд энэ нь эх хавтан дээр байрладаг, мөн олон төрлийн картууд дээр байдаг.
Өөр өөр chipset нь өөр өөр санах ойн дэмжлэг, AGP оролтын хурд, bus хурдын гүйцэтгэлийг үзүүлдэг байна.

Эх хавтаны хурдыг хэмжих

Эх хавтан бол хурдыг нь хэмжихэд хүндрэлтэй байдаг эд ангиудын нэг юм. Ерөнхийдөө бол ижил төрлийн chipset-тэй эх хавтангуудын гүйцэтгэл нь ойролцоо байдаг. Бага зэргийн ялгаатай тал нь эх хавтанг хийсэн материал болон үйлдвэрлэгчийн чанар дээр гарч болно.
Түүний хурдыг хэмжих өөр нэгэн үзүүлэлт бол бусад бүрэлдэхүүн хэсгийн хурдан ажиллах ажиллагааг дэмжих дээд хэмжээ байж болно. Жишээ нь гэхэд эх хавтаны бүрэлдэхүүнийг дэмжих дээд хэмжээ нь FSB (Front Side Bus) байж болно. Хэдийгээр CPU байхгүй байсан ч байсан энэхүү хурдыг дэмждэг. Үүнтэй адилхан санах ойг дээд хэмжээнд дэмждэг бол санах ойн хэсэг хурдан ажиллагаатай байх жишээтэй.
nf7-s_pic6.jpgЭх хавтаны Chipset гэж юу вэ?

Chipset нь эх хавтаны сувгаар урсаж байгаа бүх датад хяналт тавидаг. Хамгийн Chipset-н анхдагч үйлдэл нь датаг эх хавтаны байрлах ёстой зөв газарт нь явуулдаг. Чухамхүү Chipset-н тусламжтайгаар л бүх мэдээллүүд зөв бүрэлдэхүүн хэсэг дээрээ байрладаг.

Эх хавтаны бүрэлдэхүүн хэсгүүд

Эх хавтан нь бүр төрлийн бүрэлдэхүүний олон холболтыг агуулж байдаг. Эх хавтан нэмэлт оролт буюу ISA, PCI, AGP болон DIMM суурийг мөн агуулдаг байна. Түүнээс гадна гадаад холболт буюу дууны картын холболт, USB оролт, Паралель оролт, PS/2 оролт буюу гар хулганын орох оролтуудыг агуулдаг. Тэгэхээр эх хавтан нь компьютерийн эд ангиудыг холбогч хамгийн чухал хэсгийн нэг учраас худалдаж авахдаа бүх холболтууд нь тохирдог байхаар сонгох нь их чухал.

Сайн баг бүрдүүлэх 10 арга

Томоохон хэмжээний төсөл ажил, ажилтан ганцаар хийх боломжгүй ажлыг багаар хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Түүнчлэн компаныг зорилгодоо хүрэхэд ажилтануудын хамтран ажиллах чадвар хамгаас чухал байдаг билээ.
Бүтээлч, чадварлаг баг бүрдүүлэхэд тодорхойлсон үр дүн, зорилго, зорилтууд, ур чадварууд гол түлхүүр болно.

1. Багдаа тодорхойлсон зорилгыг бий болго. Багийн дунд нэг том зорилго байх ёстой. Энэ нь багийн гишүүдэд тодорхой байх нь чухал. Ингэсэн тохиолдолд багийн гишүүд урагш алхахад амар байна. Түүнчлэн баг зорилгодоо хүрэхэд багийн гишүүд тус бур ямар үүрэг хариуцлага хүлээх, тэр нь баг зорилгодоо хүрэхэд хэрхэн нөлөөлөхийг сайн мэддэг байх хэрэгтэй.

2. Багийн хийсэн ажлуудын үр дүн хэмжигдэхүйц байх ёстой. Ихэнхдээ багийн хийсэн ажлыг хэмжиж байх нь багийг үр дүнтэй ажиллахад хүргэдэг юм.

3. Хамтын ажиллагааг идэвхжүүл. Хүн бүр тухайн багд ажилласанаар ямар тусламжийг үзүүлж байгаагаа мэдэж байх хэрэгтэй. Түүнчлэн багийн дунд хувь хүмүүсийн хоорондох өрсөлдөөнийг хориглох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бүтээлч байдал жинхэнэ багийн зорилгоруу чиглэж чадна.

4. Багийн гишүүд бие биенийхээ авьяас чадвар, онцлог шинжийг мэддэг байх хэрэгтэй. Багийн гишүүд бие биенийхээ авьяас чадвар, давуу талуудыг мэдсэнээр тус бүрийн хийх ажлууд тодорхой болж, мөн дэмжиж туслахад дөхөм болно.

5. Багийн гишүүдийн ур чадвар багийн хийх ажлын чиглэл, зорилгод нийцсэн байх ёстой. Техникийн ур чадвар, хувийн соёл, асуудал шийдвэрлэх ур чадвар зэрэг нь багийг амжилтанд хүргэж чадах гол ур чадварууд юм.

6. Байнгын сургалт. Тухайн төсөл ажлыг хийж гүйцэтгэхэд тодорхой ур чадвар, мэдлэг шаарддаг тул шаардлагатай бол сургалт зохион байгуулах шаардлагатай. Мэдээж шинэ сурсан мэдлэгийг өөрийн болгож эзэмшихэд тодорхой хугацаа шаарддаг. Түүнчлэн сургалтын чанар, үр дүнг дүгнэх нь чухал. Ажилчидаас санал сонсож сургалтын чанар, заах арга барил хэр байгааг мэдэх буюу эргэх холбоог сайжруулах хэрэгтэй.

7. Харилцаа холбоог сайжруулах. Багийн гишүүдийн харилцах арга, хэрэгсэлийг хурдан, баталгаатай байлга. Жишээ нь мэдээлэл хурдан солилцох гэх мэт.

8. Багийн зорилгыг багийн гишүүдэд байнга сануулж байх. Энэ энгийн сонсогдож байж магадгүй юм. Гэхдээ ихэнх тохиолдолд багийн хүч цаг хугацаа өнгөрөх тусам суларч, зорилгоо мартах нь байдаг. Тиймээс байнга зорилгоо сануулж, юуны төлөө, ямар үр дүнгийн төлөө ажиллаж байгаа болохоо сануулж бай. Ингэх аваас багийн эрч хүч сулрах нь бага байх болно.

9. Багийн уулзалт, ярилцах асуудлууд. Уулзалт зохион байгуулах нь цаг хугацаа үрсэн зүйл болох нь бий. Тиймээс л уулзалтаа маш зохион байгуулалттай хийх хэрэгтэй. Танд гэж зөвлөхөд уулзалтанд ярилцах зүйлсийн жагсаалт гаргахаасаа илүүтэйгээр уулзалт дуусахад ямар асуудал шийдвэрлэсэн байх, ямар шийдвэр гаргасан байхаа тодорхой болгох нь уулзалтыг хэд дахин илүү үр дүнтэй болгож чадна.

10. Багийн даргын үүрэг роль. Багийн дарга багийн гишүүдтэйгээ үг хэлээр гэхээсээ илүүтэйгээр үйл хөдлөлөөрөө үлгэр дууриал болох хэрэгтэй. Дарга ямар байна, гишүүд нь тийм байх болно. Дарга нь өөртөө нэг стандарт, харин бусдад өөр стандарт гаргаж болохгүй биздээ.

Япон аргаар хэрхэн хурдан турах вэ?

Охид бүсгүйчүүд гэлтгүй орчин үеийн залуус маань ч жингээ хасах, биеэ авч явах соёлд гайхалтай суралцаж байгаа энэ үед та бүхэндээ биеийн жингээ хасах мөн эрүүл мэндэд тань тустай жорыг танилцуулья.
14 хоногийн дотор 5 – 8 кг жин хасна. Энэ 14 хоногт давс, сахар, архи, дарс, гурил, чихэр огт хэрэглэж болохгүй. Харин рашаан, буцалсан усыг хүссэн хэмжээгээрээ ууж болно.

Эхний өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр 12:00 – 14:00 Чанасан өндөг – 2 ш, байцааны салат, томатны жүүс
Орой 17 – 19:00 Шарсан загас, байцааны салат
2 дахь өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр – Шарсан загас, байцааны салат
Орой – Үхрийн чанасан мах, 1 аяга тараг
3 дахь өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр – Түүхий өндөг – 3 ш, чанасан лууван, хатаасан бяслаг
Орой – Алим 3 ш
4 дахь өдөр
Өглөө – хар кофе
Өдөр – Шанцай, олив болон лимоны шүүсээр амталсан бууцай, ногоон салат, 1 ш алим
Орой – Үхрийн чанасан мах, чанасан өндөг 2 ш, байцааны салат
5 дахь өдөр
Өглөө – Нимбэгний шүүсээр амталсан түүхий лууван
Өдөр – Чанасан загас, томатны шүүс
Орой – Шарсан загас, байцааны салат
6 дахь өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр – Тахианы мах, түүхий лууван эсвэл байцааны салат
Орой – Чанасан өндөг 2 ш, түүхий луувангийн салат
7 дахь өдөр
Өглөө – Цай
Өдөр – Үхрийн чанасан мах, жимс
Орой – Тахианы мах, түүхий лууван эсвэл байцааны салат
8 дахь өдрөөс дахин 1-р өдрийн хоолноос эхлэн дарааллан иднэ.
Анхааруулга: Яг өдрийн дараалал жорыг нягт баримталснаар бодисын солилцоо зөв явагдаж та эрүүлээр жингээ хасна.
Дэглэмийн дараа огцом их давс, чихэр, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.
Дэглэмийг 2 жилд нэг удаа барихыг зөвлөж байна. Олон удаа хэрэглэх нь эрүүл мэндэд тань эргээд хор болж болзошгүй.

Гоо сайхан байхад тэвчээр хатуужил хэрэгтэй. Та нэгхэн удаа өөрөө өөртөө шударга байж үзээрэй. Үр дүн заавал гарах болно амжилт!

Yahoo Mail –ээ хэрхэн хүссэнээрээ ашиглаж сурах вэ?

Таны мэйлүүд таны хүссэн хавтасруу орж болно.

Энэ нь та танруу ирэх мэйлүүд тус бүрт зориулж тусгай хавтас нээж болно гэсэн үг. Жишээ нь танруу Сараа гэдэг хүнээс мэйл ирдэг бол та Сараа гэсэн нэртэй хавтас нээж болох ба Сараагаас ирэх мэйл автоматаар Сараа гэсэн хавтасруу орно гэсэн үг юм.

Ингэхийн тулд та Option хэсэгрүү орж зүүн гарт талд байх жагсаалтуудаас Filter хэсгийг сонгох хэрэгтэй. Үүний дараа Create or edit filters хэсэгрүү ороод Add товчийг дарна. Ингээд та Filter name хэсэгт хавтасныхаа нэрийг бичих хэрэгтэй.

Харин доор байрлах 4 нүхэнд та Сараагаас ирэх мэйл ямар шинж тэмдэгтэй байхыг бичих ёстой юм. Ингэж байж мэйл тань Сараагийн мэйл гэдгийг мэдэж Сараа гэсэн хавтасанд оруулах болно шүү дээ.
From header буюу гарчиг нь ямар байхыг бичнэ
Subject буюу сэдэв нь ямар байх талаар бичнэ
Body буюу эх бие нь ямар байх талаар бичнэ.

Гэхдээ та мөн contains буюу агуулсан байх зүйл, агуулахгүй байх зүйл, эхлэл нь, дуусах үг нь гэсэн сонголтуудаас сонгож байж шинж тэмдгүүдийг бичих ёстойгоо санах хэрэгтэй.
Тэгэхээр хэрвээ Сараагаас ирэх мэйлийн гарчиг нь Sain u гэж эхэлдэг бол та From header хэсэгт Соntains сонголтыг сонгоод Sain u гэдэг үгийг бичих ёстой болж байна.
Move the message to хэсэгт та мэссэжийг хааш нь оруулахыг хүсэж байгаагаа сонгоно гэсэн үг.
Ингээд та шинэ хавтас нээсэн гэсэн үг.

Yahoo mail –нхээ дэлгэцний өнгийг нь хэрхэн солих вэ?
Үүний тулд та Options хэсгээс Mail options хэсэгрүү орж, дэлгэцний зүүн гар талд байрлах цэснээс Colors хэсгийг сонгох хэрэгтэй. Ингэхэд нэмэлт хуудас өөрөө бий болох ба тэндээс та хүссэн өнгөө сонгоод дээр байрлах Save товчийг дарахад болно.

Амжилттай хөрөнгө оруулалтын арван алхам

investment Та жижиг том ямар ч хэмжээний хөрөнгө оруулагч бай хамаагүй эдгээр алхам тус болох болно.

Алхам 1. Үдэшлэгт хамгийн түрүүнд ирээд харин хамгийн сүүлд яв.
Өөрөөр хэлбэл аль болох түргэн хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй. Тэгээд хөрөнгө оруулалтынхаа үр дүнг үзэхийн тулд эцэст нь хүртэл тэвчээртэй хүлээ. Цаг хугацаа танд хайр хишгээ харамгүй өгөх болно.

Алхам 2. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээг байнга ихэсгэ.
Сар бүр хөрөнгө оруулалтынхаа мөнгөний дүнг бага ч болов нэмэгдүүл.

Алхам 3. Хөрөнгө оруулалтынхаа хүрээг тэл.
Мөнгөө аль болох хурдан эргүүлэн олж авах зүйлд хөрөнгө оруулах нь ашигтай. Гэвч урт удаан хугацаатай асар их өгөөжтэй хөрөнгө оруулалтуудыг ч бас мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн ганцхан зүйлийг дагнах биш өргөн хүрээтэй байж сурах нь чухал юм.

Алхам 4. Төлөх ёстой бүхнээ төл.
Нийгмийн даатгал, татвар гээд төлөх ёстой бүхнээ хойш бүү тавь. Эдгээрийг алдалгүй төлж байх нь та ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Алхам 5. Модноос унавал баавгайд баригдана шүү!
Мөнгөө алдахаасаа айгаад хувьцаа эсвэл ямар нэгэн хөрөнгөө хямдхан зарж болохгүй. Зах зээлийн хямралд тодорхой цаг хугацаа байдгийг түүх бидэнд харуулдаг. Зах зээл бол таныг модноос унагахыг хүсч буй баавгайтай адил юм. Амархан бууж өгч хэзээ ч болохгүй.

Алхам 6. Тогтвортой байх.
Хөрөнгө оруулахаар шийдсэн мөнгөнийхөө хэмжээг үр дүнг нь үзтэлээ тогтвортой барих хэрэгтэй. Зах зээлийн ханшинд өөрчлөлт орох үед мэдээж хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бас уялдуулах нь зүйтэй. Гэхдээ зах зээл эргээд урьдныхаа хэвэнд ороход та ч бас анх тогтоосон хэмжээгээ барьж сурах хэрэгтэй.

Алхам 7. Гайхамшигт бүү найд.
Хөрөнгө оруулалт бүр тань сэтгэлчлэн бүтэх албагүй. Зарим нь бодсоноос бага ашиг өгч болох юм. Гэхдээ та тогтвортой байж чадвал жилийн эцэст үр дүнд хүрэх нь лавтай. Өөрөөр хэлбэл гэнэтийн гайхамшиг биш, тооцоотой, тогтвортой хөрөнгө оруулалтанд найд.

Алхам 8. Зарж үрэх биш харин худалдан авч хадгалах замыг сонгож байх.
Хувьцаагаа жил болгон зарж өөрчлөх хэрэггүй. Түрүү жилийн огцом үнэд хүрсэн хувьцааг худалдан авахын тулд танд тогтвортой ашиг өгч байсан хувьцаагаа зарах нь тийм ч ухаалаг алхам биш.

Алхам 9. Долоо хэмжиж нэг огтол.
Нарийн судалж тооцоолохгүйгээр ямар ч зүйлд хөрөнгө оруулж болохгүйг та ч сайн мэдэх бизээ. Ямар нэгэн гэнэтийн зүйлд хөрөнгө оруулмаар санагдаад болохгүй бол ядаж эргээд хохиролоо төлж барагдуулж чадахуйц хэмжээний мөнгө гаргах ёстойгоо мартаж болохгүй шүү.

Алхам 10. Мэргэжилтнүүдийн зөвөлгөөг ав.
Та өөртөө нэг л итгэлгүй байвал гадны зөвөлгөө авах нь зөв. Мэргэжлийн зөвлөгөө авахын тулд багахан мөнгө зарцуулна. Харин ашиг тус нь асар их юм. Ер нь мэргэжлийн зөвөлгөө авах болон судалгааны тайлан тооцоог харж байж шийдвэр гаргадаг заншилтай болоход буруудах юу байна.

Хатуу диск гэж юу вэ?

Хатуу диск буюу хааяа Hard Drive гэж нэрлэгддэг, компьютер доторх үндсэн хадгалалтын бүрэлдэхүүн юм. RAM-тай адилгүй байнгын санах ой гэж хэлж болно. Хатуу дискгүйгээр компьютер тань ажиллахгүйтэй адил үйлдлийн системгүйгээр ямар нэгэн програмгүйгээр хатуу диск ажиллах боломжгүй юм.
Хатуу диск нь дугуй хатуу дискийг мэдээллийг хадгалахдаа хэрэглэдэг. Хадгалалтыг хийхэд тольтой адилхан дугуй диск нь цэвэрхэн толбогүй байх хэрэгтэй байдаг. Энэхүү дугуй диск нь төмрөн хайрцган дотор байдаг учир нь агаарын тоос тортог нь хатуу дискийг амархан гэмтээх аюултай байдаг. hard disk
Дээрх зурагнаас та бүхэн хатуу дискний үндсэн зохион байгуулалтыг харж болно.

Хатуу диск хэрхэн мэдээллийг хадгалан авдаг вэ?

Дугуй диск бүр дээр нарийн давхарга бүхий плёнк байрладаг. Хатуу диск дээр мэдээллийг хадгалах үйл явц нь кассетан дээр дуу хуулахтай ер нь ижилхэн. Мэдээллүүд нь 1 болон 0 гэсэн хэлбэртэй хадгалагддаг. Энэхүү хоёр оронтой тоо нь олон өөр байрлалтайгаар хадгалагдах нь өөр өөр шинж чанартай хадгалалтыг хийх жишээтэй. Энэ нь хатуу дискийн толгойн хэсэгт уншихад мэдээлэл гарч ирэн дэлгэцэн дээр уншигддаг.

Файлын систем

Файлын систем гэдэг нь хатуу диск нь мэдээллийг хэрхэн хадгалж байгаа зам гэж хэлж болно. Хамгийн нийтлэг байдаг файлын систем бол FAT16 байдаг бөгөөд ихэвчилэн хуучны компьютерууд дээр байдаг. Мөн FAT32 болон NTFS юм. FAT гэсэн нь File Allocation Table буюу монголчилбол Файл хувиарлалтын хүснэгт гэсэн үгийн товчлол юм. FAT болон NTFS нь хоёулаа давуу тал, дутагдалтай талтай байгаа. FAT16 нь маш хязгаарлагдмал файл систем бөгөөд мэдээллийг хадгалах арга зам нь үр дүнтэй байж чаддаггүй, файл болгон 32Kb группийн хэмжээг эзэлдэг. Энэ нь FAT16 системийн хамгийн бага хэмжээний зай байдаг байна.

Мөн энэхүү файлын систем нь хамгийн дээд талдаа 2Гега-гийн хатуу дискийг хэрэглэдэг. FAT 32 нь группийн хэмжээг 4kb болгон асуудлыг шийдсэн ба энэ нь нилээдгүй их хэмжээ юм. Түүнчлэн хатуу дискийн хэмжээн үзүүлэлтийг 2 террабйаь болгон өргөжүүлсэн. NTFS нь ямар ч FAT файлын системтэй харицуулсан хамаагүй сайн үзүүлэлттэй байдаг. Жишээ нь гэхэд группийн хэмжээг 512bytes болгосон нь хатуу дискэн дээр дэмий зарцуулагдах зай бараг байхгүй гэсэн үг юм. NTFS нь мөн файлын алдагдалтын эсрэг аюулгүй байдлыг хангасан.

Хатуу дискийн хурдыг хэмжих нь:

Хатуу дискийн хурдыг хэмждэг нилээдгүй олон арга байдаг. Үндсэн хэмжих үзүүлэлт нь мэдээллийг дамжуулах дээд хурд, толгойн эргэх хурд, мөн мэдээлэл хайх хурд байдаг.

Мэдээллийг дамжуулах дээд хурд: Секундэд мэдээлэлийг дамжуулах дээд хурдны үзүүлэлт юм. Хатуу дискийн нийтлэг төрөл бол ATA форматтай ирдэг. АТА100 буюу секундэд 100 Мегабайтын мэдээлэлийг дамжуулдаг. Үүнтэй адил АТА66 диск нь секундэд 66 Мегабайтын мэдээлэлийг дамжуулах чадвартай байна гэх мэтчилэн үзүүлэлттэй байдаг.

Толгойн эргэх хурд: Энэ нь нөгөө хочр үзүүлэлтээ бодвол арай энгийн байдаг. Толгойн хурд хэдий чинээ хурдан байна дугуй дискэн дээр мэдээллийг төдий чинээ хурдан бичнэ гэсэн үг юм.

Мэдээлэл хайх хурд: Энэхүү үзүүлэлт нь дугуй дискэн дээрээс танд хэрэгтэй мэдээллийг олж хайж гаргах дундаж цагийн үзүүлэлт байх юм. Богино хугацаанд мэдээллийг гаргаж ирэх нь илүү сайн гүйцэтгэлийг үзүүлэх нь мэдээж юм.

Дискийн хуваалт:

Бүх төрлийн Windows нь диск хуваагчтай ирдэг. Гэхдээ яг хуваалт гэж юу юм вэ? Ерөнхийдөө өдөр тутмын шинэ файл үүсгэх, хэрэглэгдэхгүй болсон файлыг устгах зэргийг дискийн өөр өөр хэсэгт хадгалан хийх, түүний үйл ажиллагаа нь тус тусдаа байхаар тохируулагдахыг хуваалт гэж нэрлэж байгаа юм. Файлуудаа хуваан дискийн хуваалт хийх нь түүний үйл ажиллагааны хурдыг сайжруулдаг.
Холболтын төрлүүд:
Хатуу дискийн 3 үндсэн холболт байдаг. IDE (эсвэл ATA) SCSI болон Serial ATA нэр юм. Хамгийн нийтлэг байдаг нь IDE бөгөөд 80 эргэлттэй, хамгийн энгийн байдлаар эх хавтанд тань холбогддог. Энэ төрлийн холболттой хатуу дискийг буруу сонгож авна эсвэл эх хавтанд таарахгүй байна гэсэн ойлголт бараг байхгүй гэж болно. SCSI нь эх хавтанд суулгдахдаа нэмэлт хардверийг шаарддаг. Мэдээж энэ нь IDE-ийг бодвол хурдан боловч илүү үнэтэй байдаг. Сүүлд дурьдсан холболтыг төрөл болох Serial ATA нь шинэ төрөл бөгөөд паралель мэдээлэл дамжуулалтыг агуулдаг. Тиймээс хурдгы хувьд үнэхээр гайхалтай байдаг билээ.

Та бүхэнд хатуу дискний талаарх анхан шатны мэдлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

Инфляциас хэрхэн мөнгөө хамгаалах вэ?

toiletИнфляци гэдэг зүйл хүний хөрөнгийг хормын төдий өөрчилөх чадвартай зүйл. Инфляци бизнес эрхлэгчийн оролцоогүйгээр бий болох нь элбэг тул байнгын сонор сэрэмжтэй байж, байнга мөнгөө хэрхэн хадгалж хамгаалах талаар төлөвлөгөөтэй байх ёстой байдаг.

1. Инфляциас хамгаалсан хадгаламжинд мөнгөө хадгалуулж болно. Гэхдээ инфляци бий болно гэдэг нь батлагдсан үед энэ үйлдэлийг хийх нь зөв байдаг юм байна. Учир нь ийм төрлийн хадгаламжийн хүү нь маш бага байдаг. Жишээ нь та 5%-н хүүтэй хадгалуулсан ба тэр үеийн инфляци 2.5% байх юм бол та ердөө 2.5 %-н хүү авна гэсэн үг юм. Хэдий үр нөлөө нь бага боловч таны мөнгөний үнэ цэнийг хадгалж чадах болно.

2. Бараанд хөрөнгө оруулж болно. Учир нь инфляци явагдах үед барааны үнэ өөрөө дагаад нэмэгдэж байдаг шүү дээ. Гэхдээ шууд бараанд хөрөнгө оруулах нь аюултай байж болох талтай. Тиймээс хөрөнгө оруулалтын эрсдлийг тараан байршуулдаг олон хамтын сан, байгууллагууд байдаг учир хөрөнгө оруулалт хийж болох юм.

3. Үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах. Үл хөдлөх хөрөнгө хөдлөшгүй л гэсэн үг. Инфляци үүсэх үед мөн үл хөдлөх хөрөнгийн үнэ дагаад өсөж байдаг. Харин ч та үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийсэн үед инфляци явагдах нь танд ашигтай байх болно шүү. Мөн үл хөдлөх хөрөнгөө та хүнд хөлслүүллээ гэхэд хөлсний төлбөр мөн бас дагаад өсөж байх болно.

4. Гадаад вальютад хөрөнгө оруул. Инфляци явагдах нь тодорхой болсон үед мөн хамгийн зөв үйлдэл бол гадаад вальютад хөрвүүлэх юм. Гэхдээ цор ганц вальютад хөрөнгө оруулж болохгүй. Харин олон вальютад хөрөнгө оруулах тусам мөн таны эрсдэл багасах болно. Ерөнхийдөө гадаад вальютад хөрөнгө оруулах нь �ргээд их хэмжээний ашиг авчирах нь элбэг байдаг байна.

5. Алт худалдан ав. Инфляциас байнга хамгаалагдах зүйл бол алт байдаг.

6. Хувьцаанд хөрөнгө оруул. Инфляци явагдах үед хувьцаанд хөрөнгө оруулах нь маш зальтай арга гэж болно. Учир нь хувьцааны үнэ үнэ цэнээ алдана гэж бараг байхгүй.


но.

Laptop - ныхаа баттерэйг хэрхэн удаан бариулах вэ?

Шинэхэн баттерэйнүүд цэнэглэлгүйгээр 3-4 цаг цэнэгээ барьдаг. Харин жилийн дараа энэ хугацааныхаа талд нь л дөнгөж хүрдэг. Laptop ны баттерэйг 2 жил тутамд сольж байх хэрэгтэй байдаг.

Тэгвэл баттерэйг хэрхэн удаан бариулдаг болгох вэ?

1. Анх эхлээд баттерэй худалдаж авсан бол 10-12 цаг цэнэглэх хэрэгтэй. Энэ нь тухайн баттерэйны багтаамжийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм.

2. Та Laptop ныхоо цэнэгийг дуустал нь бүү цэнэглээрэй. Цэнэгээ бүрэн дуусгаад дараа нь цэнэглэх хэрэгтэй. Ялангуяа хэрвээ таны баттерэй никлээр хийгдсэн бол энэ бүр их хамаатай. Ер нь гар утас ч тэр ,Laptop ч тэр никлээр хийгдсэн бол цэнэгээ маш бага болсон хойно эсвэл бүр дууссан хойно нь цэнэглэх ёстой байдаг. Та хэрвээ өөрийн баттерэйгээ ямар нь вэ гэдгийг мэдэхгүй байвал баттейрээгээ хараарай. Баттерэйнүүддээр юугаар хийснийг нь бичсэн байдаг.

3. Энергээ хэмнэх хэрэгтэй. Хэрвээ та хол газар яваа ба цэнэглэгч ашиглах боломжгүй байгаа үед олон программуудыг нэг зэрэг ашиглах хэрэггүй. Энэ нь таны цэнэгийг барихад тусална. Нэн ялангуа CD болон disc үүдийг уншуулах үед маш их цэнэг үрдэг.

4. Хэрвээ боломжтой бол дэлгэцнийхээ гэрлийг байнга багасгаж бай. Энэ нь таны цэнэгийг хэмнээд зогсохгүй нүдэнд тань хүртэл амар байх болно.

5. Та юмаа хийж дууссан бол бүх хавтаснуудаа хаах хэрэгтэй. Хэрэглэхгүй ч гэсэн хавтаснуудыг нээлттэй байлгах нь цэнэг үрдэг байна.

6. Одоо үед литэн баттерэйг их хийдэг болсон ба хэрвээ та баттерэйгаа удаан бариулья гэж бодож байвал литэн баттерэй авах хэрэгтэй.

7. Мөн USB device болон mouse зэрэг гаднаас залгаж буй зүйлүүд мөн маш их баттерэй үрдэг.

8. Laptop - доо RAM нэм.

9. Баттерэйгээ цэвэрхэн байлга. 2 сар тутамд баттерэйгаа арчиж цэвэрлэж байх шаардлагатай.

10. Laptop оо аль болох температур багатай өрөөнд байлгах хэрэгтэй. Ингэх аваас Laptop илүү бага баттерэй зарцуулдаг.

11. Windows control panel руу орж, power options хэсэгрүү орох хэрэгтэй. Тэндээсээ
Select the ‘max battery’ for maximum effect гэсэн хэсгийг сонгох хэрэгтэй.

12. Тоглоомууд мөн баттерэй их үрдэг.

13. Bluetooth асаасан үед мөн Laptoр ны цэнэг хурдан унадаг.

14. Speaker-ээ унтрааж байх хэрэгтэй.

15. Хэрвээ та Laptop оо ашиглахгүй л байгаа бол тэр чигээр нь унтраах хэрэгтэй. Хүмүүс standby mode-ыг цэнэг үрдэггүй гэж боддог. Гэтэл standby mode нь адил цэнэг үрж байдаг.



Бүсгүй минь хаврын өнгө төрхөө өөрчилмөөр байна уу?

1. Пальто
Энэ хавар пальто таны өнгө төрхийг илэрхийлэх болно. Гэхдээ урт, богино ямар ч байсан болно. Зүгээр л классик хэлбэртэй байвал болоо.

2. Хээтэй юбка
Өнгөлөг, хээтэй юбка таны хувцасны шүүгээнд жинхэнэ өнгө нэмэх болно. Дээр нь бараан өнгийн цамц өмсвөл бүр ч илүү харагдана.


3. Торон цамц
Урт ханцуйтай торон цамц эмэгтэй хүнийг үнэхээр дур булаам харагдуулж чаддаг. Энэ нь нэг зэрэг биеийг халхалдаг ч бас, харуулдаг билээ. Үүний доор суудал өндөртэй юбка өмсөх нь тансаг байдлыг бий болгоно.

4. Цэцэгтэй даашинз
Цэцэгнээс өөр юу хаврыг илүү сануулж чадах билээ. Богино бөгөөд ханцуйгүй цэцэгтэй даашинз таныг хаа ч хүргэж мэдэх юм. Даашинзны өнгө ямар ч байж болох ч ягаан зэрэг гэгээлэг өнгө байвал зүгээр.

5. Цагаан эрээн цамц
Цагаан эрээн цамц бусдын харааг булааж, таныг залуу харагдуулна. Дээгүүр нь хар пиджак өмсвөл бүр классик байх болно шүү.

6. Өнгөлөг хүрэм
Өнгөлөг хүрэм ямар ч тохиолдолд танд өнгө нэмнэ. Жинстэй хослуулвал бүсгүй таныг үнэхээр стилтэй харагдуулна.

7. Зөөлөн өмд
Хаврын цагт зөөлөн, намирсан өмд бол жинхэнэ зөв сонголт. Илүү стилтэй, үнэ цэнэтэй харагдахыг хүсвэл цагаан цамц, дээгүүр нь бие барьсан нэхмэл цамц өмсөөрэй.

8. Гялалзсан пудволка
Гялалзсан пудволка таныг өдөр ч, орой ч гялалзуулна. Цагаан өнгийн пудволкыг богино шорт, юбкатай, харин хар пудволкыг жинс, тиркотой хослуулвал гайхалтай байж чадна.

9. Аксессур
Хэрвээ өнгө төрхөө хэрхэн эрс шинэчлэхээ мэдэхгүй байвал аксессураа өөрчил. Аксессур таны дүрх төрхийг шинэчилж чадна.

10. Алчуур, ороолт
Өнгөлөг алчуур эсвэл ороолт зүү. Гэхдээ хамгийн гол нь яаж зүүх нь чухал. Донжийг нь тааруулж зүүсэн алчуур, ороолт таны дүр төрхийг өөрчилнө.


Компьютер дээрх зургаа хэрхэн телевизор дээрээ үзэх вэ?

Сонирхолтой сонсогдож байна уу? Аялалаар явахдаа даруулсан гайхалтай зурагнуудаа том дэлгэцэн дээр үзэж байгаа таньд төсөөлөгдөж байгаа байх. Үүнийг хийх нилээд хэдэн арга зам байдаг. Компьютер дээрх зургаа телевизор дээр үзэхэд тийм ч хэцүү биш. Гэхдээ таньд ямар тоног төхөөхрөмж байгаагаас ихээхэн шалтгаална.


th-58ph10uk.jpg• DVD тоглуулагч+ DVD хувиргагч софтвер
• Эсвэл PC, TV карт
• Эсвэл Дижитал видео камер

Алхам 1.
Эхний арга зам бол DVD бичигчийг ашиглан зурагнуудаа DVD руу шилжүүлэх юм. (хэрэв та энэ арга замыг хэрэглэхийг хүсэхгүй эсвэл DVD бичигч байхгүй бол 4-р алхам руу шилжин өөр арга замыг тэндээс олж аварай) Зарим компьютер нь ямар төрлийн CD/DVD девайс суулгаснаасаа шалтгаалан DVD бичигч дагалдан ирсэн байдаг. Тэгэхээр танд DVD бичигч байхгүй бол татан авч суулгаж эсвэл үүнийг худалдан авч зургаа телевизор дээрээ үзэж болно.
Алхам 2.
Зурагнуудаа DVD руу оруулахад тухайн софтверийнхаа заавар зөвлөгөөний дагуу ажиллана. Ямар DVD програм сонгосноосоо шалтгаалан зурагнуудаа DVD хэсэг болгон уншиж болохуйц байдлаар гарчиглах шаардлагатай. Windows ХР дээр Windows програмын хувьд цөөхөн хэдэн даралтаар шууд диск руу хуулах бололцоотой.

Алхам 3.
Ингээд зурагнууд тань амжилттай хуулагдсан бол DVD тоглуулагч дээр тань гарч ирэх болно. Хэрэв уншигдахгүй байгаа бол DVD бичигчээ ашиглан дахин хувиргалтыг хийж үзээрэй.
Алхам 4.
Мөн та зурагнуудаа компьютераас TV карт руу хуулан гаргах боломж байдаг.(Хэрэв та энэ арга замыг хэрэглэхээс татгалзах эсвэл ТV карт байхгүй бол 7-р алхам руу шилжээрэй). TV карт нь компьютерийн тань арийн хэсэгт суурилагдсан байх ёстой. Магадгүй та үүнийг өөрөө суулгаж эсвэл хэн нэгэн суулгасан байж болох юм. Ямар ч байсан таны компьютерт суусан байна гэдэг нь сайн байна.
Алхам 5.
Карттай хамт ирсэн каблиуд байх ёстой. Эсвэл VCR-н ард байрлах аудио видео орох каблиуд байгаа бүр эсвэл орчин үеийн тоног төхөөрөмжтэй хамт ажилладаг телевизорийн урд байрлах каблийг олж аваарай. Шар өнгөтэй каблийг девайсийнхаа шар оролтод нь харин цагаан каблийг мөн девайсийн цагаан оролтод нь хийж өгнө. Зарим нь нэмэлт улаан кабльтай байдаг. Хэрэв байвал мөн өнгийг нь тохируулан залгаарай. Хэрэв таньд эдгээр өнгийн каблиуд байхгүй бол электрон дэлгүүрээс худалдан авч болно.
Алхам 6.
Зурагнуудаа компьютер дээр гаргахад кард хэрэв зөв суугдсан бол зурагнууд TV дэлгэц дээр гарч ирэх болно. Хэрэв та үүнийг бичиж авахыг хүсэж байвал их хялбархан зураг байгаа VCR/DVR девайсад очих л хэрэгтэй.
Алхам 7.
Та өөрөө хийж болох сүүлийн арга зам бол дижитал камераа аваад гаргахыг хүсэж байгаа зургуудаа бичиж авна. Эсвэл компьютертаа суулган нэг видео болгон хийх замаар зургаа TV дэлгэц дээр гаргах боломжтой. (Зургуудаа томруулан, бүтэн дэлгэцээр бичлэгээ хийхээ мартваа, мөн зурагнаас өөр зүйл бичих хэрэггүй байх) Дижитал кассет, DVD алинийг ч ашигласан бай VCR/DVR тань шууд холбогдож зургаа дээрх аргаар бичиж болно.
Алхам 8.
Эдгээр арга замуудаас аль нь ч таньд тохирохгүй байвал VCR/DVR-тэй найз нөхдөөсөө туслалцаа авч болохоос гадна таны зурагны диск, видео бичлэг хийдэг компанид хандаж бас болох юм.

Keyboard–г ашиглаж сурья

Ctrl, windows түлхүүрийг ашиглах

MS Word

Ctrl+[ сонгосон үг, өгүүлбэрийн хэмжээг бууруулна ( MS Word , MS Power point)
Ctrl+] сонгосон үг, өгүүлбэрийн хэмжээг ихэсгэнэ.
Ctrl+P принтлэх команд
Ctrl+A бүх зүйлсийг сонгоно
Ctrl+B сонгосон үг, өгүүлбэрийг Bold болгоно.
Ctrl+W хуудсыг хаана

Сtrl+Z Undo буюу хийсэн үйлдэлийг буцаана
Ctrl+C хуулах буюу copy
Ctrl+V хуулбарласан зүйлийг хуулах буюу paste
Ctrl+S хадгалах
Ctrl+I сонгосон үг, өгүүлбэрийг Italic хэлбэрт оруулна
Ctrl+U сонгосон мөр, үгийг доогуур зураас татна.
Ctrl+баруун, зүүн сумнууд дараагийн, өмнөх үгний өмнө очих

Ctrl+N шинэ хуудас нээх
Ctrl+O сүүлд хадгалсан документийг нээх
Ctrl+Y сүүлд хийсэн үйлдэлийг дахин хийнэ
Ctrl+End документийг төгсгөлд очино
Ctrl+home документийн эхэнд очино

Excel

Ctrl+9 эгнээг нуух
Ctrl+сумнууд эгнээг хурдан алгасах
Ctrl+- арилгах буюу delete үйлдлийг эхлүүлнэ
Ctrl+0 багана, мөрийг нууна

Бусад

Ctrl+Tab ажиллаж байсан өмнөх нүүрийг харуулна
Alt+Tab Alt дарж байхдаа Tab г дар. Таны ажиллаж буй нүүрнүүдийн сонголтууд гарч ирнэ.

Windows
Windows Start ыг эхлүүлнэ
Windows+F хайлт хийх нүүр гарч ирнэ
Windows+M бүх нүүрийг хураана
Windows+Tab товчлуурнууд идэвхжинэ
Windows+R Run командыг ажиллуулна
Windows+Break системийн мэдээллийг харуулна
Windows+D шууд Desktop ыг гаргана

Багш нар жагссан єдєр эмч нар ч жагсахаа мэдэгдэв

Боловсролын салбарынхан цалингаа нэмэгдvvлэх, салбартаа шинэчлэлт хийх талаар удаа дараа ярьж, шаардлагатай бол жагсч, ажил хаяна гэдгээ ч удаа дараа мэдэгдэж байсан билээ. Олон хавар нэгэндээ гэгчээр тэдний хийх тэмцэл энэ єдрvvдэд хурцдаж эхэллээ.

Єчигдєр Сvхбаатарын талбайд Багш нарын vйлдвэрчний эвлэлийн холбооноос жагсаал зохион байгууллаа. Нийт 2000 гаруй багш жагсч байгаа гэж зохион байгуулагчид мэдээлж байсан ч 500 хvрэхгvйтэй хvн л байсан юм. Багш нар Засгийн газарт цалингаа хоёр дахин нэмэгдvvлэх шаардлага хvргvvлж байсан билээ. Хэрэв шаардлагыг нь хvлээн авахгvй бол энэ сарын есєн буюу хичээлийн жилийн дєрєвдvгээр улирлын хичээлийг эхлvvлэхгvй, ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа. Энэхvv шаардлагаа баталгаажуулах vvднээс ийн Сvхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Тєрийн ордныг гороолж байгаа аж.

“Монголын ирээдvйг алган дээрээ авч яваа багш нарын нийгмийн асуудлыг шийд”, “Багш нарын цалинг хоёр дахин нэмэгдvvлье”, “Татварыг бууруулъя”, “Багш нарын vнэлэмжийг нэмэгдvvлье”, “Багшлах эрхээ хамгаалцгаая” гэх мэт уриа лоозон барьсан багш нар єдрийн 14.00 цагаас хоёр цаг гаруй хугацаанд жагссан. Тэдний жагсаал эрх баригчдад бага ч гэсэн цочроо єгсєн байх хэмээн зохион байгуулагчид ярьж байсан юм.

Багш нарыг ийн жагсаж байх vеэр эрvvл мэндийн салбарынхан хэвлэлийн хурал хийлгэсэн юм. Тэд мєн л цалинг хоёр дахин нэмэгдvvлж, энэ салбарын ажилчдын нийгмийн баталгааг хангахыг УИХ, Засгийн газраас шаардаж байгаа аж. Єнгєрсєн зунаас л энэ талаар ярьж эхэлсэн ч тодорхой vр дvнд хvрч чадаагvй. Учир нь тухайн vед гахайн томууны дэгдэлт Монгол улсыг нємєрч байсан болохоор эмч нар ажил хаялт хийж, жагсаж цуглахаа хойшлуулжээ. Харин энэ удаад тийм зvйл байхгvй, шаардлагыг нь хvлээж авахгvй бол жагсахад бэлэн гэдгээ Эрvvл мэндийн салбарын Vйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд хэлж байна.

Эрvvл мэндийн салбарын ажилтнуудын дундаж цалин 180-220 мянган тєгрєг аж. Слесарь, асрагч, тvргэний жолооч зэрэг доод албан тушаалын ажилтнуудын амьдрал хvнд байгаа талаар ч ярьж байлаа. Vvнээс гадна Эрvvл мэндийн цогц шинэчлэл, Эрvvл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уг салбарын ажиллагсдын хєдєлмєрийн нєхцєл, нийгмийн баталгааны талаар тусгах зэргийг шаардаж байгаа юм. Уг шаардлагаа УИХ, Засгийн газар, Эрvvл мэндийн яаманд хvргvvлээд байгаа аж. Шаардлагын хариуг энэ сарын наймны дотор хvлээн авч, Эрvvл мэндийн ажилтны Vйлдвэрчний эвлэлийн холбоотой хэлэлцээр хийхгvй бол жагсаал зохион байгуулах, ажил хаялт зарлах зэрэг тэмцлийн дараа дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдээд байна.

Оюу толгой, Таван толгой, тємєр зам, хувь хишиг хvртээх талаар чухал шийдвэрvvдийг “бєєндєж” байгаа Засгийн газар багш, эмч нарын шаардлага дээр нухацтай хандана гэдэгт МVЭХ итгэлтэй байгаагаа тус холбооны Ерєнхийлєгч С.Ганбаатар хэлж байлаа.

Тэнvvлч эр сая ам.долларын хєрєнгє vлдээжээ

Шведийн Шеллефтео хотын оршин суугч, тэр хавийнхандаа Тин-Кан-Курт нэрээрээ алдартай Курт Дегерман амьдралынхаа 40 жилийг хоолны шавхруу, шар айрагны
хоосон лонх цуглуулан амь зогоодог байж. Тvvнийг нас барсны дараа банкинд 1.5 сая ам.долларын хадгаламж vлдээсэн болохыг илрvvлжээ. Энэхvv хєрєнгєнийх нь тал нь алтан ембvv байжээ. Тэрбээр 2008 оны намар зvрхний євчнєєр 60 насандаа єєд болсон байна. Нас барахын ємнє Курт Дегерман заримдаа тvvнийг эргэж ирдэг байсан vеэл дvvдээ єв хєрєнгєє гэрээслэн vлдээжээ. Тvvний гэрээслэл хvчин тєгєлдер болох vед Дегерман vеэлдээ Швейцарийн банкинд хувьцаа, vнэт цаас бvхий найман сая крон/ 1.1 сая ам.доллар/, банкны хадгаламжид 2.6 сая крон /300 мянган ам.доллар/-ы vнэтэй 124 алтан ембvv хадгалсан байжээ.

Гэхдээ гэртээ дєнгєж 450 ам.доллартай байж. Тэнvvлч эрийг амьд ахуй vедээ бирж дээр тоглож олсон мєнгєєрєє хувьцаа худалдан авдаг байсныг тєрєл садан нь ч, хєршvvд нь ч огтхон тааварлаагvй юм. Нас барсных нь дараа Шведийн шилдэг компаниудын хувьцааг худалдан авдаг байсныг танилууд нь олж мэджээ. Тєрєл садных нь хvмvvсийн дурссанаар Дегерман багын л юм юманд дvйтэй чадварлаг хvv байсан ч єсвєр насны хямралаас болж сургуулиа хаян тэнvvчлэх болжээ.

ХАБИТАТ гэр хорооллын нөхцлийг сайжруулна

habitat.jpgХөдөө орон нутгаас Улаанбаатар хотноо шилжин ирэгсэд гол төлөв гэр хорооллын шинэ бүс үүсгэн суурьшиж байгаа. Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэний зэрэгцээ энэхүү шинээр үүсч буй эмх замбараагүй гэр хорооллын шинэ бүсэд худаг, халуун ус, ахуйн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн үйлчилгээ дутмаг, иргэдийн эрүүл орчинд аж төрөх, сурч боловсрох асуудал хүнд байдаг. Харин энэхүү хүндрэлтэй байдлаас гарахад НҮБ-ын хот байгуулалт, орон сууцны асуудлыг хариуцсан агентлаг болох ХАБИТАТ-аас дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцлийг оршин суугчдын нь оролцоотойгоор сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Өнгөрсөн оноос эхэлсэн төслийн эхний ээлжинд нийслэлийн 4 дүүргийн 5 хэсгийн иргэдэд орчноо хэрхэн тохижуулах талаар сургалт зохион байгуулсан. Харин төслийн бүтээн байгуулалтын ажлаа удахгүй эхлэх гэж буйгаа ХАБИТАТ-ын техникийн асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Бижэй Кармачиря өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяртай уулзах үеэрээ илэрхийллээ.
Төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн гэр хорооллуудад 15 төсөл хэрэгжүүлэх агаад иргэдийн өөрсдийн нь оролцоотойгоор гэр хорооллын 50 орчим мянган оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах ажээ.
Нийслэлийн зүгээс аливаа ажлыг хийхдээ иргэдийн оролцоог илүү түлхүү оруулж өөрсдийнх юу хийх гэж байгаа санал санаачлагыг харгалзан үзэж дэмжин ажиллах бодлого баримталдгын хувьд энэхүү ажлыг бүрэн дэмжиж, нийслэлийн тэр дундаа гэр хорооллын хүн амын оршин суух нөхцөл бололцоог сайжруулахын төлөө анхаарал хандуулан ажиллаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн иргэдийн сайн сайхан амьдралд чиглэсэн энэхүү том төслийн талаар томоохон уулзалт зохион байгуулж, танилцуулга хийхийг хүссэн байна.

Команд штабын сургуулийн бэлтгэлийг шалгав

iregnii.jpg“Газар хөдлөлтийн гамшгийн үед нийслэлийн гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагаа” сэдэвт команд штабын сургууль 4 дүгээр сарын 2-нд болно. Нийслэлийн бүх мэргэжлийн албадыг хамруулсан энэхүү сургуулийн бэлтгэлтэй өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын дарга Г.Мөнхбаяр танилцлаа. Үзүүлэх сургуулилтад мэргэжлийн албадын 300 орчим хүн, 53 машин техник оролцож, хүний амь нас аврах 8 төрлийн ажиллагааг үзүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулах команд штабын сургууль нь нийслэлийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах албадын удирдлага, мэргэжлийн ангиудтай сургалт явуулах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжруулах гол зорилготой юм.

Америкийн хипхопчид монголчуудад тоглолтоо сонирхуулна

anu elchin.jpgАмерикчууд зургадугаар сард Улаанбаатар хотноо соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр америкийн нэр хүнд бүхий хипхоп хамтлагууд монголчуудад тогтолтоо сонирхуулах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтоныг хүлээн авч уулзах үеэр энэ тухай ноён элчин сайд дуулгасан байна. 2001-2004 онд манай улсад ажиллаж байгаадзургаан жилийн дараа Элчин сайдаар томилогдон ирсэн тэрбээр энэ хугацаанд Улаанбаатар хот ихээхэн өөрчлөгдсөнийг уулзалтынхаа эхэнд онцолсон. Улаанбаатар хот 2001 оноос Денвер хоттой ах дүүгийн харилцаа тогтоож, харилцан төлөөлөгч солилцдог болсон. Мөн Мянганы сорилын сангийн тусламжаар Улаанбаатар хотноо “Цэвэр агаар” , Тэрэлж-Налайхын чиглэлийн 20 км замыг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр болсон гээд АНУ-ын зүгээс манай нийслэлтэй олон чиглэлээр хамтарч ажиллаж байгаа.

Элчин сайд Ж.Эдлтон монгол иргэдийг АНУ-д зорчих, суралцах боломжийг нэмэгдүүлэх үүднээс виз олгох ажлыг хурдавчлах талаар ч багагүй ажил зохиож байгаагаа хотын даргад дуулгасан байна. Мянганы сорилын сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь иргэдийн сайн сайхан амьдралд чиглэсэн, иргэдийн талархлыг хүлээсэн ажлууд учир юуны өмнө иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа хотын дарга илэрхийлээд манай улсыг сайн мэддэг, туршлагатай дипломатчтай олон ажлыг хэрэгжүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ дурдсан байна. Мөн АНУ-Монгол улсын хөгжил, иргэдийн төлөө анхаарал хандуулж, тус улсын виз олгох ажилд ахиц гарч байгаад талархал илэрхийллээ.

Улаанбаатар ажилгүй иргэдээ урьж байна

oyu.jpgНийслэл Улаанбаатар хотноо 120 мянган ажилгүй иргэн байдгаас хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж буй 7000 иргэн бий. Тэгвэл эдгээр ажилгүй иргэдээ нийслэл ажилд урьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Кийт Маршал нар Улаанбаатар хотод хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, “Улаанбаатар-ажлын байр-3000” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрт тусгаснаар “Оюу толгой” ХХК ирэх 3 жилийн хугацаанд жил бүр 12 тэрбум төгрөг гаргаж, Улаанбаатар хотын 6 дүүргээс ажилд авсан хүмүүсийн цалин, хөдөлмөрийн шууд бус зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

Ажлын байртай болсон иргэдийн ажиллах цагийн хуваарийг тухайн ажлын цар хүрээ, нөхцөл байдлаас шалтгаалан зохицуулах бөгөөд улирлын чанартай хийгдэх ажилд тухайн ажилгүй иргэнийг үргэлжлүүлэн ажиллуулах юм. Ажилгүй иргэдийг нийслэл хот орчмын ногоон байгууламжийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, нийслэлийн хэв журмыг сахиулах болон далан, суваг засварлах, цэвэрлэх, шинээр татах, авто замын болон гудамж талбайн хөрс, шороог хуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэх, арчлах, хамгаалах ажилд орон тооны бус хэлбэрээр ажиллуулах юм байна.