Showing posts with label М. Хулан. Show all posts
Showing posts with label М. Хулан. Show all posts

Monday, December 7, 2009

Beyonce-ийн загвар (Цэрэг хүрэм)

Beyonce, Jay-Z 2 "Waverly Inn"-д явж байхад нь сэтгүүлчид түүний шинэлэг загварыг хальсанд буулгасан нь энэ. Энэ загварыг харж байхад манай сайтын өмнөх долоо хоногт нийтэлж байсан "Викториа Бэкхэмийн тодорхойлж буй загварын шинэ маяг"-тай төстэй байгаа нь оддын хүрэмний чиг хандлагыг харуулж байна уу? гэмээр бодогдож байна. Таны бодлоор энэ хоёрын аль нь илүү "Панк" харагдаж байна.

Гэр ахуйн зөвөлгөө

- Зөөлөн эдлэлээр бүрхсэн мебелийг эхлээд сойзоор цэвэрлэж дараа нь давстай цэвэр усанд мушгисан цэвэр марль самбай тавьж бүлээн индүүгээр индүүднэ.
- Халуун греликний усыг амархан хөргөхгүйн тулд түүндээ бага зэрэг давс хийвэл удаан барина.

Хайр сэтгэлийг ялалтад хүргэх алхамууд

Хэдхэн хоногийн дараа, магадгүй маргааш та болзоонд очих болжээ. Түүнийг өөртөө татах, үгүйдээ л гэхэд таны тухай түүнийг байнга санаашран дурсахаар болгох хэрэгтэй. Үүний тулд:

Анхны хайр

Оюутан нас ч дурлахад хамгийн гоё нас шүү. Оюутан насны хайрын талаар нэгэн шүлгийг хүргэж байна.
**********
Тийм ээ чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ, танихгүй юм чинь арга байж уу

Таагүй дурсамжийг бодол сэтгэлээсээ авч хая

Стресст оруулдаг олон хүчин зүйлийн нэг нь таагүй дурсамж юм. "Зарим юмыг мартаж чаддаг байх хэрэгтэй" гэж нэг сэтгэгч хэлсэн байдаг. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол гутралыг аль болох хурдан март. Учир нь хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй адил гэнэ. Ингэснээр хүн хүсээгүй стресст ордог.

Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур

Ухаантай эмэгтэй өөрөө өөрийгөө гутаасан үйлдэл хийдэггүй.
Саяхны нэг өдөр төрөлх сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлж яваад амрах зааланд кофе уугаад сууж байлаа. Санаандгүй толгойгоо өргөөд хартал нэгэн охин миний нүдэнд тусч би тэр охиноос харцаа салгаж чадсангүй. Аавынхаа хувцасыг гуйж өмссөн мэт томдсон цамц, дөнгөж орноосоо боссон мэт шувууны үүрийг санагдуулам үс толгой, зузаан нүдний шил. Цэвэрхэн өнгө үзэмжтэй хувцасласан бусад оюутнуудын дэргэд тэр охины гадаад төрх үнэхээр нүдэнд тусахгүй байхын аргагүй байсан ч миний харцаа салгаж чадахгүй байсан өөр нэг шалтгаан нь тэр охины үйлдэл байлаа. Тэр охин гэрээсээ авч ирсэн дүүрэн савтай идэх юм аа ханаруу харан барьж зогсоод идэж байлаа. Гэтэл амрах зааланд сул сандал зөндөө байсан юм.

Wednesday, December 2, 2009

Шинэ жилийн баяраа хэрхэн илүүдэл жингүй угтах вэ

Шинэ жил хаяанд ирчихээд, байгууллагын баярын сураг чих дэлсээд байхад та бүхэл бүтэн таван кг илүү жин тээгээд, бэлхүүсээрээ дэлхийн бөмбөрцөг санагдуулам болчихсон явна уу. Ноднингийн даашинздаа яагаад ч багтахгүй шинжтэй, нэг чихэж үзээд оёдлыг нь ханзалчих шахсан биз. Энэ асуудал танд нэг л танил санагдаж байна уу. Хамгийн гол нь шинэ жил хэмээх хамгийн сайхан баяраар хамгийн гоё харагдах ёстой бүсгүйчүүд маань хоромхон хугацаанд “харвин”-гаа гээх шаардлагатай шүү дээ.

Өндөр болгох дасгал, зөвлөгөө

Тэгэхээр өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт.
Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг бөгөөд энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул байнга сунгалтын дасгал хийж, минераль бодис, амин дэмээр баялаг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол жилдээ 14 см хүртэл өсөх боломж байдаг.

Хэрхэн эрчүүдийн харцыг булаах вэ?

.
Гоо сайхан төгс төгөлдөрт тэмүүлэгч эмэгтэйчүүдийн ганц хүслэн нь эсрэг хүйснийхэндээ үзэсгэлэнтэй харагдах явдал юм. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд эрчүүдийг өөртөө татах гэж өчнөөн цаг зав, хүч хөдөлмөрөө зардаг ч ихэнхийнх нь чармайлт талаар өнгөрдөг.

Гэсэн ч тэр бүхний нууцыг гаднаас бус өөрөөсөө хайх хэрэгтэй аж, Хэдий гадаад үзэмж их чухал ч эрчүүд эцсийн эцэст бүсгүй хүний доторх “Гэрэл гэгээ" буюу эмэгтэй таны дотоод шинж чанарт илүү ач холбогдол өгдөг гэнэ

Шинэ жил

Шинэ жил боллоо. Бөөн баяр бүх хүмүүсийн баярлан хөөрөлдөн маш зугаатай байдаг. Шинэ жил болохоор хүмүүс гоёж маш хээнцэр ганган болдог. Шинэ он гарч хүн бүрийн амьдрал өөрчлөгдсөн юм шиг болдог. Шинэ оноо угтах тэр үед л дэлхий дахин бүгд баярлан байна. Өвлийн өвгөн, цасан охин нар эргэлдэн бүжиглэн дуулалдана. Шинэ он үнэхэр сайхан хамгийн гоё.

Гэр бүл

Манайх 6 ам бүлтэй. Эмээ, эцэг, эх, ах, эмэгтэй дүү бас би. Эмээ маань цайны багш юм. Долоо хоногт нэг удаа гэрт цайны ёслолыг заадаг. Би ч хааяа эмээгээр цайны ёслолыг заалгуулдаг. Нам гүн цайны өрөөнд цайг уух нь сэтгэл тайвширдаг. Тэгээд урт хугацаагаар суудаг учраас хөл өвдөж босоход хэцүү байдаг. Эмээ маань 88 настай маш эрүүл юуг ч өөрөө хийдэг. Эмээ маань их хөгжилтэй ач зээ нартайгаа тоглодог.

Хүний гоо сайхан

Хүн бүр сайхан явахын тулд үргэлж өөрийгөө анхаарах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүн бол хаана ч явсан сайхан өө сэвгүй, үргэлж өнгөлөг гялалзсан явбал хүн бүрийн сэтгэлийг татаж чадна. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ тиймээс үс гэдэг маань ямар их үр өгөөжийг өгч байна вэ? Сайхан харагдахын нууц бол хамгийн гол өөрөө өөрийгөө ахнаарах арчлах явдал юм.

Анхны цагийн ажил

Өнгөрсөн 7 хоногийн бүтэнсайн өдөр би найзынхаа гэрт цагийн ажил хийсэн. Найзын маань гэр тортны дэлгүүр юм. Дэлгүүрийн дотор жижиг кафе ч бас бий. Найзын маань аав болон ээж нь тортыг хийж эгч нь зардаг. Би үнэндээ тортонд их дуртай болохоор энд ажиллах болсон. Харих үед нйазын маань ээж 5 ширхэг тортыг хайрцганд хийж өгсөн. Би тортоо маш нандигнан тэврээд  гэртээ харисан.

Цэцгийн баяр

Японд 4 сард шинэ хичээл эхэлдэг учраас хаа ёайгүй сургуульд орох ёслол болдог. Токиод яг тэр үед Сакура цэцэг хаа сайгүй дэлгэрсэн байдаг. Үэно цэцэрлэгээс эхлэн, хаа сайгүй Сакурагийн алдартай газрууд цэцгийн байяраар цугласан хүмүүсээр дүүрэн байдаг. Сакурагийн доор бэлэн хоол идэж, үдэшлэг хийх хүмүүс ч олон байдаг. Орой болоход дэнлүү ихээр эгнүүлж оройн сакураг үздэг.

Цэнхэр хөөрхөн яргуй

Цэнхэр хөөрхөн яргуй цасан доороос ургана
Дэндүү гоё болохоор нь тасдаж түүж чадсангүй
Тэвэр дүүрэн цэцгийг багшдаа барих дуртай ч
Цэцгэнд хайртай болохоор цэцэг зурж бэлэглэе

Гэрлэх ёслол

Францын гэрлэх ёслол нь мэдээж японтой адилгүй. Юуны өмнө Францад бол зуучлалын гэрлэлт огт байхгүй. Ихэнхдээ хайр сэтгэл юм. 7 жилийн өмнөх эгчийн гэрлэлтийн тухай ярьцгаая. Эгчийн гэрлэлт бол гэр бүлийн хувьд баяртай гайхамшигтай явдал

80 насны төрсөн өдөр

Япох эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 80 нас хүрдэг юм. 80 нас хүрсэн ч эрүүл, гэгэлэг амьдарч байгаа хүн олон байгаа юм. Одоо Америкт амьдарч байгаа миний эмээ ч энэ жилийн 5 сард 80 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ. Эмээ маанв 14 насандаа гэрлэж, 12 хүүхдийг өсгөж одоо 35 ачтай. Манайх Филиппинд амьдардаг. Энд өнөр өтгөн гэр бүл маш олон байгаа.

Sunday, October 25, 2009

Бусад эрсдэл

Арилжааны банкууд нь ашгаа нэмэгдүүлэх үүднээс хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаанаас нэмэлт уламжлалт эрсдэлийг өөртөө хүлээдэг. Энэ нь янз бүрийн санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүд байдаг.

Төлбөрийн чадварын эрсдэл

Төлбөрийн чадварын эрсдэл нь арилжааны банкуудын хувьд нэг талаас активын төлбөрийн чадвар, нөгөө талаас пассив буюу эх үүсвэрийн төлбөрийн чадвартай холбогдон гарах эрсдэл юм. Энэ нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн анхны шаардлагыг биелүүлээгүйгээс учрах эрсдэл бөгөөд банкны гол зорилго болох ашиг олох үйл ажиллагаатай урвуу хамааралтай байдаг.

Өвлийн интоор

Хэтэрхий тод буюу холилдсон харагдуулахгүйгээр нэгэн зэрэг нүд, уруул, шанаа гурвыг тодруулж харагдуулах зорилготой будалт. Хамгийн гол нь нэг өнгийн янз бүрийн талаас нь илэрхийлэх явдал чухал юм. Үүнд зөөлөн, уян өнгөнүүд зохимжтой. Эхний шатанд бүдэг ягаан өнгийг хацар өнгөлөгчийг голчлохыг зөвлөе. Нэг зүйлийг сануулхад бүдэг ягаан өнгө нь нүүрийг эрүүл чийрэг харагдуулдаг юм.