Showing posts with label Лхамсүрэн. Show all posts
Showing posts with label Лхамсүрэн. Show all posts

Wednesday, December 9, 2009

1921 оны хувьсгал ба коминтерн

1911 оны хувьсгалын дараа VIII Богд хаан монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл төрийн далбаа хийх тухай зарлиг гаргажээ. Зарлигаар төр шашныг ариунаар мандуулна гэсэн утгыг илэрхийлэх өнгө, хэлбэр, хэмжээ, бэлгэдлийн зүйлсийг тогтоосон байна. Хааны ордон, төрийн яам зэрэг газрын хийсгэх далбааг гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (1 ам нь 70х70см) босоо гонзгой дөрвөлжин хэлбэртэй шар торгоор хийж, дээд доод болон ишний талыг шар өнгийн хоёрны нэгийн харьцаатай улаан торгоор хөвөөлөхөөр заажээ.

Монголын анхны төрт улс Хүннү

Монгол нутагт оршин суусан элдэв аймаг, бүр МЭӨ хоёрдугаар мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ.

Хамаг Монгол Улс

Мөн үүнээс гадна хэрэйд, найман, мэргид, татаар гэх аймгуудын нэрс ч түүхэнд үлджээ. Аль нь монгол бус юм бол гэж түүх сонирхогчид гайхах нь магад. Үнэнийг хэлбэл, энэ "монгол" хэмээх үгийн оньсогыг өнөөдөр ч тайлаагүй байгаа юм.

Чингис хаанаараа бахархана гэдэг учиртай

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан хэлэлцүүлэг явуулж байгаа “Зууны мэдээ” сонины хамт олонд талархаж байна. Хэлэлцүүлгээр маш үнэтэй, чухал олон санаанууд гарч байгааг холбогдох хүмүүс нь анхаарч байгаа гэдэгт итгэж байна. Харин харамсалтай нь танай сониноос бусад мэдээллийн хэрэгслээр энэ тухай ерөөсөө ярихгүй, нөгөө л бахь байдгаараа улс төрийн хэрүүл, шуугиан, хов жив нийтэлсээр. Уг нь Чингис хаан, Их Монгол Улс, 800 жилийн ой гэдэг монголчууд бид бүхэнд бүгдэд нь хамааралтай баймаар юм. Мөн уг асуудлыг бичиж байгаа сэтгүүлч Б.Цогнэмэхэд талархаж байна. Ингээд Монгол Улсын жирийн нэг иргэн миний бие энэ хэлэлцүүлэгт өөрийн өчүүхэн хэдэн саналыг нэмэрлэе гэж үзэг цаас нийлүүллээ.

Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав

XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.

Нүүр шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болжээ

АНУ-ын Кливлэнд эмнэлэгт найман эмчийн бүрэлдэхүүнтэй баг нэгэн эмэгтэйд нүүр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Нэрийг нь нууцалсан уг эмэгтэй гэнэтийн ослоос нэг нүд, хамар, дээд эрүүний яс нь үгүй болсон аж. Мөн амьсгалын дутагдалд орж, үнэр, амт мэдрэхүй нь ч бас үгүй болсон байжээ.

Wednesday, December 2, 2009

Таныг жилээр нь

Эрхэм танаа 12 жилийг тухайн жилд харгалзах амьтад, тэдгээрийн шинж чанартай дүйцүүлэн гаргасан нэгэн зурхайг хүргэж байна. Зурхайн ухаан бүхнийг ягштал өгүүлэх нь үгүй ч зарим нэгэн онцлог хийгээд нийтлэг шинжийг ийн өгүүлжээ.

Могой

Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зvйлсэд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билигтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Өөрийн зөн билигт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй. Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ тэр бас залхуу. Санхүүгийн тал дээр тэр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Хэдий тэр хүндээ хайргvй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж гаргадаггүй. Тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ тэр энэ тэмүүлэлээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй байна.

Та ямар үед төрсөн бэ?

Таны төрсөн өдөр зүгээр нэг он сар, өдөр тоо биш. Хэн бүхэн энэ дэлхий дээр тодорхой тавилантай үйлийн үртэй ирдгийг төрсөн өдөр илэрхийлж чадна.
Шинэчлэлийн үе
12-р сарын 22-ноос 1-р сарын 19-ний өдрүүд

Цасан цагаан өвөл байгаль дэлхийг бүрмөсөн эзэмдэж, өөрийн дэг журмыг тогтоожээ.
Та дэг журамд дуртай хүн юм. Гэхдээ энэ үеийн дэг журам байгалийн шинэчлэлийн /өвөл/ үр дүнд тогтсон. Тийм болохоор та ч бас шинэчлэгч хүн байх учиртай. Эс бөгөөс амьдралтай зохилдохгүй зөрчилдөж байх юм. Та байнга амьдралдаа шинэчлэл хийж шинэ дэг журам тогтоож байх учиртай. Ингэж чадвал сайн сайхан аз жаргалтай аж төрөх болно гэдгээ санаарай.

Төрсөн ордоор нь зан төлөв, ааш араншинг тодорхойлох

Хонь

Хонины ордныхон бусдад нөлөөлөх авьяастай. Хүчирхэг биөэ даасан үзэл бодолтой бусдын анхаарлыг зүй ёсоор татдаг аливаа зүйлийн мөн чанарыг дор нь ойлгодог. Амьдралаа зохиож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Худлаа ярьж чаддаггүй. Хүүхдэрхүү чанар бусдын нүдэнд шууд тусдаг. Энэ ордныхныг эсвэл хайрлаж эсвэл үзэн яддаг. Бусдыг таньж мэдэхдээ тааруу, хүний зан аашын нарийн ширийнийг мэддэггүй. Тиймээс хүмүүстэй үл ойлголцох нь элбэг. Гялалзсан хурц ухаантай.

Төрсөн жилийн зурхай

Эрхэм танаа 12 жилийг тухайн жилд харгалзах амьтад, тэдгээрийн шинж чанартай дүйцүүлэн гаргасан нэгэн зурхайг хүргэж байна. Зурхайн ухаан бүхнийг ягштал өгүүлэх нь үгүй ч зарим нэгэн онцлог хийгээд нийтлэг шинжийг ийн өгүүлжээ.

Загварын ертөнцийн хамгийн “Содон шийдэлтэй” 10 гутал

1. “Сандлан өсгийт сандаал”
Орчин үеийн өндөр сандал хэлбэрээр урласан энэхүү сандлан өсгийт гутал нь 6 инч буюу 15.24 см өндөртэй ажээ.
2. “Савран гутал”
Махчин шувууны савраар урласан дээрх гутал нь готик загвар сонирхдог хүмүүст илүүтэй тохирох болов уу.
3. “Лонхны бөглөө сугалагч”-аар урласан өсгийтэй гутал
Өсгийгүйгээр нь харвал тийм ч содон шийдэлтэй гутал гэж хэлэхээргүй уг гутал нь хувцас загвар сонирхогчдын шуналыг ихээхэн хөдөлгөөд байгаа гэнэ. Харамсалтай нь явахад тийм ч амаргүй энэхүү гутлыг мэргэжлийн акробатчид өмсөх нь илүү тохиромжтой юм байна.
4. “Картон цаасаар хийсэн гутал”
2009.04.18нд АНУ-ын алдарт уран бүтээлч Майк Лийвит картон цаасаар урласан өөрийн гутлын шоуг Нью Йоркт зохион байгуулжээ. Түүний урласан бүтээлүүд энгийн бөгөөд чамин хийцтэйн дээр гол онцлог нь картон цаасаар хэрхэн гайхалтай бүтээлийг туурвисанд оршиж байлаа.
5. Дэлхийн хамгийн аюултай гутал гэгдэх “Тарантула аалзтай гутал”
1970-аад оны үед зохион бүтээж байсан “Алтан загастай гутал”-наас хойш загварын ертөнцөд шинэ эргэлтийг хийсэн энэхүү гутлыг дэлхийн хамгийн аюултай гутланд тооцдог гэнэ. Хэт өндөр өсгийтэй учраас шагайгаа гэмтээх магадлалтайн дээр “амьд аалзтай” гэдгээрээ олныг ихэд сэрдхийлгэдэг бололтой.
6. “Gameboy-той гутал
Тоглоом сонирхогчдод зориулсан гутал яагаад байж болохгүй гэж? Тоглоомоо гуталнаасаа салгаад тоглож ч бас гутландаа чимэг болгон шигтгээд ч авч явж болох сонирхолтой шийдлээр бүтээгдсэн гутлыг танилцуулж байна.
7. “Hot Wheels” хэмээх дугуйт гутал
Роналдо Фрагогийн зохион бүтээсэн энэхүү гутал хүүхдэд зориулан гаргаж байсан анхны гуталны загваруудаас хойш эхчүүдэд, ээжүүдэд зориулан бүтээгдсэн энэ төрлийн эхний гутал ажээ. Дугуй нь жинхэнэ биш ч гэсэн тэрүүхэндээ л гэхэд “хөөрхөөн” загварыг бий болгож чадсан гэж үнэлэгджээ.
8. Хамгийн сэтгэл зовоосон гутал гэгдэх “Хархаар хийсэн гутал”
Хархаар хийсэн энэхүү гутлыг гадуур өмсөөд явж байна гэж төсөөл дөө? Хэний ч санаанд багтахааргүй, айдас төрүүлсэн бас өрөвдмөөр ч юм шиг энэ гутлыг Халловийний баярын үдэшлэгт өмсөх нь илүү тохиромжтой ажээ.
9. “Цэцэрлэгт хүрээлэнтэй гутал”
Морь, мод, банз, өвс зэргийг шигтгэн урласан урлагийн хосгүй энэ бүтээлийг ан амьтанд хайртай эсвэл онгон байгалийг бишрэн шүтэгч хэн нэгэнд бус гагцхүү танд зориулан бүтээжээ. Энэхүү гутал нь загварын ертөнцийн бас нэгэн онцгой бүтээл болж чаджээ.
10. “Өмдөн гутал”
Өмд ч юм шиг, гутал ч юм шиг энэ гутал танд хэр санагдаж байна? Дарил Ван Ваувийн урласан энэхүү өмдөн гутал нь алдарт “Конверс”-ийн загварын шинэ хандлагыг тодорхойлох сурагтай.

Амжилттай сурах 10 зарчим

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.
8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.
9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.
10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.

Залуу Нас - Жинхэнэ Гоёл

Нэрт нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ " хүн хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг. Гэхдээ нэг нь ч бүтдэггүй" гэсэн ишлэл авсан байсан.
  Цаг хугацаа гэдэг яг л голын урсгал шиг бүхнийг хаман одно. Тэр урсгал дунд л хүн өөрийн үнэ цэнэ, зорилго бас хүсэл тэмүүллээ бий болгож амжих учиртай байх. Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Залуу нас хүн бүрийн харааг булааж бахадлыг төрүүлнэ. Намайг балчир жаахан үедээ хүссэн гоё хувцасаа дэлгүүрээс авахуулж чадаагүйнхээ төлөө хорсон уйлж суухад, хөгшин аав минь " залуу нас гэдэг чинь өөрөө гоёл, та нар уранхай муу хувцас өмссөн ч гоё харагдана, харин өтөлж хөгширсөн хойноо хичнээн гоё хувцас өмссөн ч гоё харагдаж чаддаггүй юм" гэж зэмлэж хэлсэн нь өнөө ч санаанаас гардаггүй юм.
Одоо ч гэсэн эрдэм ухаантай, авьяас чадвартай, ажилч хөдөлмөрч залуусыг харах бүрд  тэдэнд баярлаж, бахдан талархаж,  тэднийг дэмжин урамшуулах хүсэл хүн бүрд л төрдөг. Тийм ээ! Залуу нас-жинхэнэ гоёл. Гэхдээ энэ бүхэн мөнх биш бөгөөд үүлэн чөлөөний нар шиг л өнгөрнө. Амьдрал болон цаг хугацааны урсгал бүхнийг элээдэг.

Залуу нас-омголон зөрүүд бас бие тоосон

  Залуу насандаа хүн бүр өөрийгөө бүх зүилийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог.  Тэд бусдын сургааль үгсийг төвөгшөөн сонсож, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.
  ...Залуу хос хуримаа хийж байж гэнэ. Хуримын зочид залуу хосод бэлэг гардуулж ерөөлийн үгс хэлнэ. Бүх зочид  ёс юм шиг л " Aз жаргалтай сайхан амьдраарай. өнөр өтгөн сайхан айл болоорой" гэхчилэн ерөөнө. нилээд сүүл рүү хөдөөний бололтой нэгэн өвгөн бэлгээ өгөөд үнсэхдээ " Миний хоёр хүү хааяа бие биедээ бууж өгч байгаарай"  гэж хэлж. Аз жаргалдаа умбасан залуу хосууд хөгжилтэйгээр инээлдээд өнгөрч. Олон жилийн хойно өвгөний хэлсэн энэ л үг амьдралд нь үнэхээр хэрэг болсон гэдэг.
  Амьдралын алдаа онооны дэнсэн дээр үглэж дуулах эцэг эхийн үгсээс төвөгшөөж, " ээж гэж эргүү юм, аав гэж тэнэг юм " гэсэн үгс хааяадаа сонсдоно.Ямар суут ухаантан, аугаа сурган хүмүүжүүлэгчид биш, амсаж өнгөрүүлсэн, үзэж харсан мэдэрсэн өөрийн ухаанаа үр хүүхэддээ илэрхийлж байгаа хэрэг.  Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө үглэж яншиж асан "эргүү ,тэнэг"-үүдээ байхгүй болсон хойно нь үгний нь сэтгэлийн нь үнэ цэнийг мэдэрнэ.  Өөрсдөө үр хүүхэдтэй болж, тэднийгээ төрүүлж өсгөн хооллож хувцаслан, хүмүүжүүлэх гэж хичээхдээ л " Хөөрхий дөө муу аав ээж минь биднийг хын болгох гэж яаж шаналж зүдэрч байж вэ?" хэмээн харамсаж өрөвдөнө.
  Хэн нэгэнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл өөрийгөө л өмөөрч, бусдыг
буруутгана. Болох болохгүйг эвээр биш хүчээр бас нударгаар шийдэх гэж зүтгэх залуу нас омголон зөрүүд бас тэнэг.

Залуу нас-гоо сайхан

 Залуу насандаа хүн бүр л царайлаг, гоолиг сайхан харагддаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурлаж,  бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж , амьдралын бал бурмыг амталдаг. Хайранд согтсон уруулын үнсэлт, дарсанд мансуурсан зүрхний агсам үгс, хөнгөн хөгжмийн аянд гоо сайхнаа гайхуулах хөдөлгөөн бүхнийг залуу насны билэг тэмдэг шигээр төсөөлнө. Тэд залуу насаа мөнхийн юм шиг энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг л зугаа цэнгэлд умбана. Энэ л хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлийн гайгаар зарим залуус энэ насаа үлдсэн бүх амьдралтайгаа хамтад нь ууна. Залуу царайлаг сайхан зарим бүсгүйчүүд үүрд ийм л байх юм шиг санаж өөрийгөө " үнэ хүргэн "  худалдаж, " үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт үзэж харах хүнгүй болох нь"  ч бас бий.
  Залуу нас гоо-сайхнаа өнө мөнхийн юм шиг санаж өөрийгөө хуурах аваас амьдралын амт шимт нь бал бурам бус гашуун чинжүү болон хувирдаг. Залуу нас гоо сайхан мөнхийн биш гэдгийг та нарын төлөө үглэж учирлаад байгаа аав ээж, ах эгч чинь биеэрээ нотолж байгаа юм. Тэд ч бас залуу ахуйдаа та нараас илүү нь үгүй гэхэд дутуугүй сайхан , царайлаг бас цог золбоотой явсан хүмүүс. Тиймд ч тэдний чамд хандан сануулж учирлах үг бүхэн нь амьдралын ухаан бас туршлага нь юм шүү дээ. Залуу нас -гоо сайхан мөнхийн бишээ.

Хүн дотроосоо гэрэлтдэг

 Мэдээж хүн бүр сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө багагүй тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.
  Үе тэнгийн олон нөхөд чинь баардаж дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, тэвчээр гарган өөрийгөө албадан хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй. Сайхан ирээдүйнхээ төлөө өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрлөх нь танд их эерэг сайн олон зүйлийг авч ирдэг. Хааяа наргиж хөгжилдөж бололгөй яахав. Гэхдээ хэмжээ хязгаартай. Цаг хугацаа гэдэг хэнд захирагдахгүй, хэнийг ч хүлээдэггүй гэдгийг л бүү март.
  Залуу насанд хүний гадаад төрх төдийгүй оюун санаа бие бялдар нь ч адил гоо сайхнаараа байдаг болохоор үүнийгээ хөгжүүлэхийн тулд зориулж байгаа таны хөдөлмөр хэзээ ч талаар өнгөрөхгүй.
  Хүн их уншиж судалж бас ухаарч байна гэдэг өөрийгөө "цэнэглэж" байгаа хэрэг. Энэ л насанд таны өөртөө олж авсан цэнэг хэзээ ч барагддаггүйгээр барахгүй түүнийг хэн ч хулгайлж бас шатааж чаддаггүй юм .  Тэгэхээр энэ нь таны баялаг төдийгүй энэ цэнэг таныг дотроос тань гэрэлтүүлж байдаг юм даа.
  Танихгүй хэн нэгэнтэй ярилцаж суухад, ярианаасаа тэр хүн гэрэлтэж эсвэл унтарч байдгийг та анзаарсан уу? Нэгэн сайхан хүнтэй танилцаад ярилцаж суухад цаад хүний тэнэг яриа нь тэр хүний талаар төрсөн сайхан сэтгэгдлийг аажим аажмаар бүдэгрүүлж, яваандаа ямар ч сонирхолгүй болдог тохиолдол байдаг.
  Залуу насандаа их уншиж , судалж, ухаарч , мэдэрч сурвал үүнийхээ ачаар байнга гэрэлтэж, бусдын бахархал талархлыг хүлээн хүндлэгдэж явах болно. Их мэдлэг туршлага, өөдрөг өөртөө итгэлтэй байдлаа даруу төлөв, бусдыг хүндэлж чаддаг чанараар сэлбэвэл та олон сайн найз нөхөдтэй бас амьдрал тань үргэлж сонирхолтой байх болно. Үүний хэрээр Амьдрал тань утга учиртай, гэрэл гэгээтэй байх боломж бүрдэнэ.

Харамсал

  Бидний үейинхэн хааяа уулзаж ярилцаж суухад " Залуу насандаа би мөн тэнэг байжээ. Тэр үед жаахан ухаантай байж чадсан бол өдийд миний амьдрал шал өөр байж болох байсан"  гэж ярихыг олонтаа сонсоно. Эргүүлж болдоггүй цаг хугацааны тохуурхал энэ. Хүн болгон л ингэж боддог. 'Тэр үед би үүнийг олж харсан бол, би үүнийг ухаарсан бол, үүнийг ойлгож чадсан бол, хэрэв би жаахан тэвчиж чадсан бол" гэхчилэн олон олон харамсал хүмүүсийн сэтгэлийг хөнддөг. Тиймдээ ч тэд үр хүүхэддээ, дүүдээ , ач зээдээ тэсэлгүй үглэж ундууцлыг нь төрүүлдэг. Энэ бол дарамт биш. Тэдний сэтгэл зүрхний харамслаас үүдэлтэй сэрэмжлүүлэг. Залуус та нар үүнийг төвөгшөөх бус  сэтгэл зүрхэндээ сонсож мэдрэхийг хичээдэг бол бас ойлгохыг хичээдэг бол амьдралд хожим арай л бага алдаж бага харамсахсан даа.
  Оросын нэрт зохиолч Н.Островскийн " Хүнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцхан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй" гэсэн энэ үгэнд би дуртай.
  Хожим харамсахгүй амьдрахын тулд өнөөдөр их тэвчиж их уншиж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна даа залуус минь.

Сонголт

  Залуу насны гоо-үзэсгэлэн, авьяас билэг, хүч чадал бүхэн тэнгэрийн хишиг. Энэ бүхэн жаргаж байгаа нар шиг, цахилж яваа гөрөөс шиг, нумнаас тавьсан сум мэт нэг л мэдэхэд өнгөрнө. Дэлбээлж байгаа цэцэг шиг мандаж байгаа нар шиг, Тэнгэрт татсан солонго шиг үлгэрийн мэт энэ сайхан насандаа өөрийгөө нээж, өөрийн үнэ цэнээ бий болгож ав. Үүний төлөө маргаашийн сайхан амьдралынхаа төлөө, олон зүйлээс татгалзаж гагцхүү өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлө.
  Энэ л зүтгэл хөдөлмөрийн ачаар бий болгосон таны үнэ цэнэ баялаг тань таны энэ насны сайхан амьдралд хүрэлцэхээр барахгүй үр хүүхдэд тань өвлөгдөн үлдэх
болно.  Энэ цаг дор бүхнийг огоорон зөвхөн зугаа цэнгэлийг эрхэм болговоос  үлдэх амьдрал тань үнэ цэнэгүй дутуу гуцуу байх болно. Амьдралын гашуун үнэн энэ. 
  Энэ бол залуу таны сонголт.
  Амьдрал тань үргэлж өөдрөг байж, та үргэлж дотроосоо гэрэлтэж байг.

Залуу сайхнаараа

Эмэгтэй хүний насыг харагдаж байгаагаар нь дүгнэдэг гэдэг. 20 насанд 60-тай юм шиг, 60-тай хэрнээ залуу эмэгтэй мэт хөнгөн шингэн, гуалиг, амьдралын эрч хүчээр дүүрэн хүн байх нь бий. Залуу насаа удаан хадгалахын тулд амьдралын хэв маяг, дадал зуршил, хооллох дэглэмээ эргэн харахад гэмгүй. Гэхдээ олон жилийн туршид дадсан зан үйлээ нэг л өдөр огцом өөрчлөх нь боломжгүй зүйл. Иймд өөрчлөлтийг ягуухан боловч шаргуу хийх хэрэгтэй. Танд мэргэжилтнүүдийн зөвлөгөө тусална.
Юуны өмнө “өөрчлөгдөх” өдрөө сонгож, гэртээ их цэвэрлэгээ хий. Та хөргөгчөө онгойлгоод үз. Хугацаа нь хэтэрсэн, хөгцөрсөн, гялгар уут цаасанд юу нь мэдэгдэхгүй боодолтой хүнсний элдвийн зүйл хөглөрч байгаа байх. Энэ бүхнийг, мөн муудсан, удсан жимс ногоог хая. Учир нь та өлсөх эсвэл хийх юмгүй үедээ эдгээрээс авч идэж өөрийгөө хордуулах болно.Гуанз, кафе, түргэн хоолны газар аль болох бага ор. Нийтийн хоолны газар орж хооллох дуртай эмэгтэйчүүд гэртээ хооллодог эмэгтэйчүүдтэй харьцуулахад 300 калори /илчлэг/ илүү их авдаг болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл.Хэрэв та таргалахыг хүсдэггүй бол нөхөр, хүүхдийн хоолны үлдэгдлийг бүү идээрэй. Харамсалгүй хая. 
Хэрэв урьд орой нь баяр тэмдэглээд ч юм уу нилээд ахиухан хоол идсэн бол дараагийн өдөр тослоггүй эрүүл хооллохыг хичээгээрэй. 
Өдөр бүр багахан порцтой ногоотой шөл, эсвэл салат идэж зуршвал үндсэн хоолыг их хэмжээгээр идэхгүй байх боломжтой.
Хэрэв өдрийн хоол болоход нилээд удаан хүлээх шаардлага гарвал өлсөх мэдрэмжээ дарах нь байдаг. Үүнд тослог бус йогурт, алим эсвэл самрыг сонгоорой. Харин чипс, давстай крекер /хатаасан печень/, боов талх нь хамгийн муу хувилбар болно шүү.
25-45 насанд биеийн дасгал хийдэггүй эмэгтэйчүүд дунджаар 5 кг булчин “гээдэг ” байна. Булчингийн нэг килограмм нь өдөрт 70-100 калори хайлуулдаг гэж тооцоход нийтдээ 500-гаас илүү калори болох аж. Хэрэв та 25 насандаа идзж байсан зүйлийг идэхийг хүсвэл булчингаа дасгалжуул. 
Утсаар ярьж байхдаа ч биеийн дасгал хийж занш. Өлмий дээрээ аль болох удаан зогс. Энэ дасгал нь өөх хайлуулах төдийгүй, хөлийн булчинг бэхжүүлдэг.
Та ямар ч завгүй байсан үедээ 10 минут завсарлаж бай. Энэ богинохон хугацаанд хүүхэдтэй тоглох, тасалгаагаа соруулах зэрэг идэвхтэй хөдөл. Тасалгааг соруулах нь эрчимтэй зугаалсны адил зүрхэнд сайн дасгал болдог байна. 
Илүүдэл жин амьдралын буруу хэвшлээс тогтдогийг санаарай. Амралтын өдөр гээд үд хүртэл унтах, болж өгвөл хэвтээд өгдөг хүмүүс байдаг. Ийм хүмүүс хоолоо хичнээн сойгоод ч турж чадахгүй. Хөдөлгөөнгүйгээр турах нь эрүүл мэндэд ч сайн биш. Иймд гоолиг болохын тулд хоолны дэглэмийг хөдөлгөөнтэй хослуулаарай.

Бага төсвөөр хувцаслах 5 арга

Эмэгтэйчүүд бидэнд мөнгө зарах зүйлс дэндүү олон байдаг билээ. Бид мөнгө багатай үедээ хүссэн зүйлээ авахын тулд аль нэг сонголтоосоо татгалзах эсвэл бүр авч чадахгүйд хүрдэг шүү дээ. Мэдээж сайхан харагдах ёстой. Тэгвэл мөнгө багатай үедээ, мөн бага мөнгөөр хэрхэн сайхан хувцаслах вэ?
1. Юуны өмнө та өөрт байгаа зүйлүүд болоод өөрт байхгүй бөгөөд авмаар байгаа зүйлсийнхээ

Дур булаам сэтгэл татам бүсгүй,,,

Сайхан биш сэргэлэн төр” гэдэг үгийг хэлэнгээ энэ үгийг иш татаж болох юм.
Эрчүүдээр хэзээ ч дутагдаж үзээгүй эмэгтэйчүүд үеийн үед байсаар ирсэн. Тэдэнд атаархагчид нь ар хударгаар нь “Тийм ч сайхан биш мөртлөө эрчүүд балны амтанд орсон баавгай шиг л наалдах юм” хэмээн шивнэлддэг байжээ. 20-р зуунд энэхүү “балны амтанд орох” гэдэг үгийг английн sex appeal буюу янаг, тачаангуй хэмээн орлуулах болжээ. Элдэв хоолны дэглэм, хувцас хунар туслахгүй.

Энэхүү дур булаам байдлын нууц нь эмэгтэй хүний өөрийнхөө дур булаам гэдэгтээ итгэхэд оршдог.

Далай ламын 16 сургааль

•    Нэр төртэй сайхан амьдар, Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно
•    Өрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олно гэдгийг сана
•    Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчимыг мөрд

Тэр чамд,,,

Хэн нэгэн танд гарцаагүй дурласан, эсвэл зүгээр л нэг сонирхоод шохоорхоод байх шиг, бүүр тэр хүн чинь огт хайхрахгүй байгаа ч юм уу? Үүнийг хэрхэн тодорхойлох уу?

1. Тэр чам руу ямар ч шалтгаггүй утасддаг

Тэгэхдээ `Би чам руу яах гэж утасдснаа мэдэхгүй байна.

Жоом


The Journal of Experimental Biology сэтгүүлд нийтэлснээр жоом аюул тулгарсан үед биеийнхээ чийгийг хадгалахын тулд амьсгалаа 40  минутын турш  түгжиж чаддаг гэнэ. Судлаачид Nauphoeta cinerea төрлийн жоомыг нүүрсхүчлийн хий болон төрөл бүрийн хүчиллэг орчинд удаан хугацаагаар байлгаж, туршсан байна.

Агаар дахь хүчлийн хэмжээ ихсэх үед жоомнууд амьсгалахаа больж байсан бол авгалдайнууд нь харин амьгүй болжээ. Тийнхүү амьсгалаа түгжих  нь биеийнхээ чийгийг хадгалах гол зорилготой бөгөөд ингэснээр агаарын “дайн” дуустал чийгээ бага багаар гадагшлуулж, амьд үлдэх арга юм байна.

Дэлхийн дулаарлаас үүдэн агаар хуурайшиж буй энэ үед болон ирээдүйд ч эл чадварынхаа ачаар жоом орчинтойгоо дасан зохицож, мөхөх аюулаас аврагдана гэж судлаачид өгүүлжээ. Аюулын үед амьсгалаа түгжиж, биеийнхээ чийгийг хуваарилан гадагшлуулах эл аргыг судалснаар хүн төрөлхтөн ч мөн аврагдах найдвартай хэмээн мөн мэдээлжээ.

Сансарт эрчим хүч “Үйлдвэрлэнэ”

Зөгнөлт зохиол шиг сонсогдож байж магадгүй ч Японы эрдэмтэд 2030 он гэхэд нарны эрчим хүчийг сансарт цуглуулан дэлхий рүү илгээх аварга том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Байгаль орчинд хоргүй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх зорилготой энэ төслийн өртөг хэдэн тэрбум доллараар яригдаж байгаа ч тус улсын Засгийн газар үндэсний компаниуд, эрдэмтдийнхээ хүчинд дулдуйдан хэрэгжүүлэхээр шийджээ. Төслийн нэр Нарны эрчим хүч боловсруулах сансрын систем (Space Solar Power System). Энэ төслийн гол зорилго нь нарны эрчим хүчийг цуглуулах  хавтангуудаас бүрдсэн сансрын станцыг тойрог замд байршуулах.