Showing posts with label Халиун. Show all posts
Showing posts with label Халиун. Show all posts

Monday, December 7, 2009

5000 гаруй үзүүлэнтэй амьтны музей нээгдэх гэж байна

БНХАУ-д 5000 гаруй vзvvлэнтэй амьтны музей ирэх 6 дугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Уг музей нь БНХАУ-ын хамгийн том музей болох тєдийгvй дэлхийд дээгvvр орох олон vзvvлэнтэй гэнэ. Жишээ нь хятадын ємнєд нутгийн бар, далайн vгvй болсон амьтад зэрэг олон тєрлийн сонирхолтой vзvvлэнтэй. Эхний нээлт нь 5 сарын 17 нд болсон бєгєєд албан ёсны нээлт нь 6 сарын 1-нд болох юм.

Marion Cotillard Lady Dior-ийн сурталчилгаанд

Дэлхий дахинаа 160 гаруй оронд vйл ажиллагаагаа явуулдаг Францын алдарт “Christian Dior S.A.” буюу бидний сайн мэдэх “Dior” брэндийг 1946 онд загвар зохион бvтээгч залуу Кристиан Диор (1905-1957) vvсгэн санаачилжээ.

8 ихэр тєрvvлсэн эмэгтэйд хvмvvс дургvйцэж байна

Саяхан 8 ихэр хvvхэд тєрvvлж гайхашруулж байсан эмэгтэйг заналхийлж сvлдvvлсэн олон зуун захидал, утасны дуудлага ирээд байгаа бєгєєд vvнийг цагдаа нар шалгаж байгаа аж.
33 настай ажилгvй, ганц бие эх учраас 14 хvvхдээ єсгєхийн тулд олон нийтийн туслалцааг авахаас єєр аргагvй байгаа тvvнийг vvрэг хариуцлагаа

Залуу дуучин Леди Гага

Жоанна Стефани Германотта (Joanne Stefani Germanotta) буюу Lady Gaga гэдэг нэрээр алдаршаад байгаа, Итали-Америк гаралтай шинэ залуу дуучин бvсгvйн талаарх товч мэдээллийг тvvний сонирхолтой євєрмєц зургуудын хамт хvргэж байна. Тэрээр хуучин диско аяны хамгийн доргио хэсгийг нь орчин vеийн технологи, ритмтэй хослуулж, эрин цагийн хєгжмийн чиг хандлагыг тодорхойлон єєрийнхєє онцлогийг тодотгож байгаа залуухан бvсгvй юм.

“American Music Awards” 2009

Америкийн шоу бизнес тэр дундаа хєгжмийн салбрын оны шилдгийг тодруулдаг “American Music Awards” буюу Америкийн хєгжмийн наадам ням гаригийн vдэш Лос-Анжелес хотын Нокиа театрт болж єнгєрлєє. 37 дахь удаагийн Америкийн хєгжмийн наадам бvхэлдээ таалал тєгссєн “Попын хаан” Майкл Жэксон болон залуухан шаргал vст бvсгvй Тейлор Свифт нарын vдэш болж єнгєрсєн гэхэд хилсдэхгvй

Victoria Beckham хүүхдүүд болон нөхөр David-ын талаар яриа өрнүүлжээ

Victoria Beckham саяхан Америкийн “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ойрын хугацаанд биш ч гэсэн дахин хүүхэдтэй болохыг хүсч буй тухайгаа дэлгэжээ.Сүүлийн үед загварын ертөнцөд хөл тавих болсон дуучин бүсгүй загварын ажилдаа гол анхаарлаа хандуулж завгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд дахин хүүхэдтэй болох боломжгүй гэсэн байна. Тэрбээр “Яг одоохондоо би жирэмсэн болох талаар бодсон зүйл алга л байна. Загварын ажилдаа

Тайра Банкс: Би нэг л өдөр гэрлэнэ

"Амеркийн шинэ топ модел" телевизийн шоугаар нь та бидний сайн мэдэх Супер модел Тиара Банкс 1974 оны 11 сарын дєрвєнд тєрсєн бєгєєд мэргэжлийн загвар ємсєгч супер модел, жvжигчин, хєтлєгч мєн бизнесмен

Викториягийн гутал эрүүл мэндэд хортой

Шинэ моодны эзэгтэй гэгддэг Дэвид Бекхэмийн гэргий Виктория шинэ гутлын загвар үзүүлэв.

Холливудад суурьшсаныхаа дараахан Бекхэмийн гэр бүлийн нэрийн сүрчиг гаргасан хатагтай нээлтэн дээрээ ер бусын, тун

Бейонси сая долларын үнэтэй хиймэл үсний цуглуулгатай

Одод олны өмнө өнгөлөг сайхан өтгөн үстэй харагдахын тулд үс залгуулж хиймэл үс хэрэглэдэг гэдэг нь нууц биш. Жишээ нь дуучин Бейонси хиймэл үсний бүхэл бүтэн дэлгүүр нээсэн ч болохоор нөөцтэй гэнэ. Түүний ихэнэх

Saturday, December 5, 2009

Ан амьтан

Манай улс нь байгаль цаг агаар, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдрах нөхцөл нь бүрджээ. Монгол орны амьтаны аймаг хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид

Хамгийн халуун, хүйтэн

Манай орны хамгийн өндөр халууны хэм 1944 онд Сайншанд хотод +40,8С, 1961 онд Говь-Алтай аймгийн Захуй суманд +40С тус тус тэмдэглэгджээ.

Манай оронд ажиглагдсан хамгийн хүйтэн хэм нь 1969 оны нэгдүгээр сарын 27-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -52,9С болжээ.

Үлэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газар

Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар юм.Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна.

Дэлхийн хамгийн анх хүмүүн үүссэн өлгий нутгийн нэг

Хүн хаана анх үүссэн тухай эрдэмтэд одоо хүртэл маргалдсаар байна. 1920 –иод оны эхээр Америкийн шинжилгээний анги монголын говийг таван жилийн турш судалсан эрдэм шинжилгээний ажлаа дүгнэсэн “Монгол геологи” хэмээх бүтээлд Ази тивийн төв хэсэгт бусад газар оронд хүн бий болохоос өмнө хүнтэй болжээ гэсэн таамаглалыг анх дэвшүүлжээ. Үүнийг баттай болгох нэгэн чухал зүйл бол 1974 онд Орхоны Шаамараас олсон мичний яс юм. Судлаачид мичний ясыг шинжлээд 2-3 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үзжээ.

Хамгийн том алдартай талбай

1930 оноос эхлэн ийнхүү нэрлэгдэх болсон 250х240 м хэмжээтэй энэ талбайд 1921 оны 7 сарын 11-ний болсон хөдөлмөрчдын өргөн чөлөөн дээр Монголын ард түмний жолоодогч, чин зоригт Д. Сүхбаатар Ардын хувьсгалын ялалтыг анх тунхагласан юм. Иймээс талбайн төв дунд ухаа хонгор морин дээрээсээ ургах наран зүг гараа өргөн монгол түмнээ өөдлөн дээшлэх амьдрал тэмцэлд уриалан дуудаж байгаагаар дүрсэлсэн Д.Сүхбаатарын сүрлэг хөшөөг 1946 онд босгожээ. Уг хөшөөны зураг төслийг МУ-ын төрийн шагналт уран барималч С. Чоймбол зохиосон.

Малыг хамгийн олон янзаар нэрлэдэг орон

Монголчуудын мал аж ахуйн тухай мэдлэг өргөн, нэр томъёо нь хамгийн баян билээ. Зөвхөн малыг нас, шүдээр нь тодорхойлдог нэр 150 хүрч байна. Малын эртний нэр гэхэд монгол хэлэнд 400 гаруй юм. Малын гадаад төрх байдлыг тодорхойлох нэр хэдэн зууд хүрдэг бөгөөд адуу гэхэд 300 нэр томьёо байдаг ажээ.

Сансрын анхны монгол хүнс

Монголын ард түмний өнө эртнээс эхлэн эмчилгээ сувилгаа, хоол хүнсэнд ашиглаж ирсэн түүхэн уламжлалд тулгуурлан чацарганаар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн хийж 1981 онд монгол-зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгээр анх хэрэглэжээ.

Монголчуудын хамгийн эрхэмлэдэг өнгө

Энэ нь тэнгэрийн өнгө юм. Эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас Монгол орны тэнгэр манан будан багатай, байнга цэлмэг, хөх өнгөтэй байдаг.

Иймээс хамгийн эрхэм бүхнээ хөх өнгөтэй холбодог юм. Жишээ нь : эдийн дээд хадаг нь цэнхэр, энх төрийн туг нь цэнхэр билээ. Нарт хорвоод хүмүүн

Хамгийн Анхны монгол кино

XX зууны гайхамшиг хэмээн нэрлэдэг кино урлагийн эх суурь манай оронд 1935 онд тавигджээ. Монгол кино үйлдвэр анх майн нэгний 47 жилийн ойг 1936 онд Улаанбаатар хотод тэмдэглэсэн тухай нэг бүлэг баримтат кино хийж уран бүтээлийнхээ түүхийн хуудсыг нээжээ. Монголын кино урлаг гал голомтоо дөнгөж асааж байсан тэр жил Ленинградын кино студийн найруулагч И. Трауберг тэргүүтэй киноны хэсэг ирж "Монгол хүү" гэдэг уран сайхны кино хийжээ. Энэ бол манай анхны уран сайхны кино юм.

хамгийн Намхан хүн

Манайд 1 м 40см-ээс намхан биетэй эрэгтэйчүүд, 1м 30 см-ээс намхан эмэгтэйчүүдийг жижиг биетэй хүмүүст багтаадаг байна. Манай хамгийн намхан хүн бол Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт 1951 онд төрсөн Жүрмэдийн Ичинхорлоо юм. Тэрээр биеийн өндөр нь 90 см, хүнд нь 36 кг болно.

Урт нэртэй хүн

Монголчуудын дотроос хамгийн урт нэртэй хүн зөвхөн урт нэртэйгээрээ бус бүтээл туйрвилаараа нэрээ үлдээсэн нэгэн байжээ. Хамгийн урт нэртэй монгол хүн бол 1830 оны үед "Өмнөх замбуулангийн байр байцыг дэлгэр номолсон тодорхой толь" хэмээх газар дэлхийн бүтэц хийгээд дэлхийн олон улс аймгийн тухай ном бичсэн эрдэмтэн Миндолномихан Жамбалчойжиданзанпэрэнлэй юм.