Wednesday, December 2, 2009

Цэнхэр хөөрхөн яргуй

Цэнхэр хөөрхөн яргуй цасан доороос ургана
Дэндүү гоё болохоор нь тасдаж түүж чадсангүй
Тэвэр дүүрэн цэцгийг багшдаа барих дуртай ч
Цэцгэнд хайртай болохоор цэцэг зурж бэлэглэе

Амттай бас ашигтай : Зөгийн бал

Өглөө бүр уухад ходоод гэдсэнд сайн гэж зарим хүний зөвлөдөг зөгийн бал айл бүрийн хөргөгчинд бий. Өглөө бүр уухаасаа илүү нүүр арьсандаа л илүү түрхдэг болохоор уухад ямар ид шидтэйг нь сайн мэдэхгүй юм. Харин гоо сайханд бол янзтай шүү.

Зурхай : Таны ордны мэргэжил

Таны төрсөн ордноос хамаарч танд тохирох мэргэжил байж болох талаар зурхай судлаачид зөвөлж байна. Энэ нь та тохирох мэргэжлээ эзэмшин, ажилдаа сэтгэл хангалуун байж амжилт олох vндэс гэнэ шvv.

Хонины орд /3.21-4.20/
Тэдэнд ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илvv тохирно. “Цаг хугацаа хавчин шахдаг” ажил тэдэнд таарах бөгөөд шинэ зvйлийг судлахад бэлэн боловч хvчээ сайн тооцоолж чаддаггvй.

Энэ ордны хvмvvсээс сайн багш, улс төрч, жvжигчин, сэтгvvлч, эмч, цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн зэрэг болно. Хониныхонд удаан суудаг, нэг янзын ажил vл тохирно.

Даашинз

Boutique

Гэрлэх ёслол

Францын гэрлэх ёслол нь мэдээж японтой адилгүй. Юуны өмнө Францад бол зуучлалын гэрлэлт огт байхгүй. Ихэнхдээ хайр сэтгэл юм. 7 жилийн өмнөх эгчийн гэрлэлтийн тухай ярьцгаая. Эгчийн гэрлэлт бол гэр бүлийн хувьд баяртай гайхамшигтай явдал

Сүнс гэж байдаг уу?


Сүнс гэж зүйл хүнд байдаг бололтой. Яагаад гэвэл би шөнө болгон өөр өөр зүүд зүүдэлж огт таниж мэдэхгүй газар оччихсон орчлон дээр байхгүй боломжгүй мэт тийм л зүйлүүдийг мэдэрч бие сэтгэлээрээ даван туулж байдаг. Үнэндээ ном судар дээрээс уншиж байхад ч хүнийг нойрсоход биенээс нь сүнс нь гарч явдаг гэж ярьдаг шүү дээ

Банкны тухай

Төв банк бол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага юм. Бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах өөрийн нэрийн өмнөөс зээл олгох төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг банк гэнэ.Төсвөөс санхүүждэг шашны болон олон нийтийн байгууллага,энэрэнгүй үйлсийн сангаас бусад хуулийн этгээд,иргэн банк үүсгэн байгуулж болно.

Сакура цэцэглэх сар


Сакурагийн эмзэгхэн дэлбээ хаврыг авчирч байна. Хэдхэн хоног гоо үзэсгэлэнгээ гайхуулчихаад цэцгээ гээж, өнгөө хувиргадаг сакурагийн модод яг энэ өдрүүдэд Японы хотуудыг чимж байна.  Энэ бол тус улсын хамгийн үзэсгэлэнтэй үе нь байдаг билээ.

Дэлхийн өндөр өртөгтэй орон

Сая харин yahoo.р дэмий тэнэж байтал дэлхийн хотуудыг амьдрах өртөгөр шинээр жагсаасан байна. Еин.ний ханш чангарч байгаа болохоор японы хотууд дэлхийн өндөр өртөгтэй хотуудийг толгой цохих божээ. Хамгийн өндөр өртөгтэй 5 хотын 4 нь японы хотууд гэнэ. Аялал хийж, албан ажлааар зочлоход хамгийн үнэтэй хот нь гэхдээ японийх биш, харин Африк тивд байрлах Luanda, the capital of Angola, гэнэ шүү хүмүүсээ.

Залуу Нас - Жинхэнэ Гоёл


Залуу нас-гоо сайхан


Залуу байх үед 'Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг' гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа ' юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ' гэж бодогдож асан.

80 насны төрсөн өдөр

Япох эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 80 нас хүрдэг юм. 80 нас хүрсэн ч эрүүл, гэгэлэг амьдарч байгаа хүн олон байгаа юм. Одоо Америкт амьдарч байгаа миний эмээ ч энэ жилийн 5 сард 80 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ. Эмээ маанв 14 насандаа гэрлэж, 12 хүүхдийг өсгөж одоо 35 ачтай. Манайх Филиппинд амьдардаг. Энд өнөр өтгөн гэр бүл маш олон байгаа.

ХДХВ/ДОХ

Монгол Улс 1987 оноос шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ХДХВ/ДОХ-той тэмцэх ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 1,7 сая хүнд шинжилгээ хийсэн байна. Харин 1992 онд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 61 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эдгээрээс 8 хүн амь насаа алдаж 53 халдвартай иргэн эрүүл мэндийн байгууллагуудын хяналтанд амьдарч байна.

Энэ хугацаанд ХДХВ/ДОХ-ын халдвартай 4 эх төрсний дөрвөн хүүхэд эрүүл саруул бойжиж байна.

Халдвартай иргэдийн 80 хувь нь эрчүүд, 20 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний 48,3 хувь нь 20-29 насныхан бол 30 хувь нь 30-39 насныхан байна. Халдвартай иргэдийн 30 хувь нь л сайн дурын зөвлөгөө шинжилгээгээр илэрчээ.

Мөн халдвартай иргэдийн 98,3 хувь нь тусгай дундаас дээш боловсролтой.

НҮБ-аас манай улсад 500 хүн халдвартай байх магадлалтай гэсэн тооцоо байдаг.

БАТГАТАЙ НҮҮРТЭЙ БАРЗАЙГААД Л БАЙНА УУ?

Батга ихэвчлэн залуу хүмүүст тосны булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар үүсдэг өвчин боловч нас харгалзахгүй гардаг. Батгыг насны онцлог, энгэсэг гээд арчилчихдаг юм гэж эмчлүүлэхгүй явсаар хүндрүүлээд эмчлэгдэх аргагүй болдогчихоод эмчид ханддаг нь маш буруу.

Батагших маш олон шалтгаантай ч чухам юунаас болоод батагшаад байна вэ? гэдгээ мэргэжлийн эмчид үзүүлсэний дараа яаж эмчлүүлэхээ шийдэх нь дээр.

Хүнийг нийгэмшүүлэх нь хамгийн чухал

Нийслэл хотод орох оронгүй гудамжид амьдарч байгаа хүн цөөнгүй. Тэднийг тэнэмэл гэж нийгмээс гадуурхадаг нь нууц бишээ. Гэр оронгүй харж хандахгүй хүнгүй эдгээр иргэдэд төр засгаас үзүүлж байгаа халамж үйлчигээ хомсч өөрийн хүүхэд шигээ хайрлаж халамжлах нэгэн бас байна.


Оюу толгойн гэрээ энэ ,,,,

Монголын ард түмэн Оюутолгойн баялаг биднийг тэтгэх ганц саалийн үнэ гэж энэ гэрээг хүлээж байгаа. Гэсэн хэдий ч энэ гэрээ өнөөдрийн хэлэлцэгдэж байгаагаараа батлагдвал бид газар нутгийнхаа баялагыг хүртэх биш харийнханд алдах нөхцөл байдал үүсээд байна. Эх орон ард түмний ашгийн төлөө энэ гэрээг хийх ёстой ч өнөөдрийн байдлаар бол шуудхан хэлэхэд харийн компаньд Оюу толгойгоо бэлэглэхийн тулд бусад дагадлах хууль дүрэм үндсэн хуулиа хүртэл өөрчилж зөрчиж байна гэж хэлэхэд хэлэсдэхгүй.

Хүний томуу H1N1

Хүний томуугийн цартахлын А хүрээний H1N1 вирүсийн халдвар лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 792, хөдөө орон нутагт 363, нийт 1155 боллоо. Мөн гахайн ханиадаар 22 хүн өвчилж нас барсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Үүнээс Улаанбаатар хотод 11, Өвөрхангай аймагт тав, Дорноговь аймагт хоёр, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр нэг хүн нас баржээ.

Хамгийн харамсалтай нь өнгөрсөн мягмар гаригаас хойш бараг өдөр бүр нэг хүн уг өвчний улмаас хорвоог орхиж байгаа аж.

Мөн манай улсын бүх аймагт хүний томуугийн цар тахлын A хүрээний H1N1 вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Үүнд Архангайд 13, Баян-Өлгийд тав, Баянхонгорт гурав, Булганд найм, Говь-Алтайд нэг, Говьсүмбэрт 25, Дархан-Уулд 26, Дорноговьд 28, Дорнодод 19, Дундговьд ес, Завханд 23, Орхонд 28, Өвөрхангайд 56, Өмнөговьд зургаа, Сүхбаатар ес, Сэлэнгэд 30, Төв аймагт 19, Увст 16, Ховдод 27, Хөвсгөлд нэг, Хэнтий аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт нийт 19 мянга 467 хүн амбулаториор үйлчлүүлснээс 878 буюу 45 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байсан аж.

Томуу болон томуу төст өвчиний тархалт багасчээ

Өчигдөр засгийн газрын ажлын хэсгийн хуралдаанаар мэргэжлийн байгууллагууд томуу болон томуу төст өвчиний тархалт буурах хандлагатай байгаа талаар илтгэжээ. Мөн тэрчлэн засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан 60 сая төгрөгөөр зайнаас халуун мэдрэх багаж авсаны эхний хэсгийг төрийн тусгай байгууллагуудад өнөөдөр гардуулан өглөө.

Tuesday, December 1, 2009

Гарын алганы хээ судлал




Орчин үеийн салбар бол “Хиромонтия” буюу алганы хээ, гар хуруу судлал юм. “Хиромонтия” нь хүний гарын алганы товгорууд хээгээр, гарын гадаад үзэмж төрхөөр хүний хувь заяаг тодорхойлох ухаан юм. Алганы хээ нь хүний зан төлөв, авъяас билгийг илэрхийлэгч, гарын алганы хэсэг болгон нь аль нэг гариг эрхэсийн нөлөөнд оршдог.

Анхны цагийн ажил

Өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайн өдөр би найзынхаа гэрт цагийн ажил хийсэн. Найзын маань гэр бол бялууны мухлаг юм. Дэлгүүр дотор нь жижигхэн цайны газар байдаг. Найзын маань аав,ээж нь бялуу хийж, эгч нь зардаг юм. Цайны газарт нь цагаан дугуй ширээ болон сандал байдаг бөгөөд ширээн дээр цэцэг тавиастай байдаг
.
Хананд нь зураг өлгөөстэй байдаг. Дэлгүүр дотор нь кофены сайхан үнэр үнэртдэг. Цайны газар нь нэг эрэгтэй хүн ажилладаг бөгөөд тэр хүн надад ажил зааж өгсөн. Хамгийн анхны зочин бол залуухан хоёр эмэгтэй байсан. Би「тавтай морил」гэж сул дуугаар хэлсэн. Сэтгэл догдолж байсан. Би япон хэлэндээ хараахан сайн биш учраас, санаа зовсон. Зочин「 кофе хоёрыг, бялуу хоёрыг өгнө үү」 гэж хэлсэн. Гэвч төрөл бүрийн бялуу байдаг учраас , ямар бялуу гэдгийг ойлгосонгүй
.

Би сайн бодож байгаад 「бялуу маань янз бүр байгаа. Ямар бялуу вэ」 гэж асуусан. Зочин 「тэгэлгүй яахав. Менюгээ өгөөч」 гэж хэлсэн. Би менюг өгсөн.「 Бяслагтай бялуу өгнө үү」 гэж зочин хэлсэн. Би падносон дээр бялуу болон кофег тавьж зөөсөн. Зочин 「баярлалаа」 гэж хэлсэн. Би баяр баясгалантай болсон
.

初めてのアルバイト

先週の日曜日に、わたしは友達の家でアルバイトをしました。友達の家は、ヶ一キ屋です。店の中には小さいきっさ店もあります。友達のお父さんとお母さんがヶ一キを作って、お姉さんが売っています。きっさ店には白くてまるいテ一ブルといすがあってテ一ブルの上には花がおいてあります。かべには絵がかけてあります。店の中はコ-ヒ一のにおいがします。きっさ店では男の人が一人、はたらいていて、その人がわたしに仕事を教ぇてくれました。

初めてのお客さん、わかい女の人が二人でした。わたしは「いらっしゃいませ」と小さい声で言いました。胸がドキドキしました。わたしは日本語がまだ上手ではないので、心配でした。お客さんは「コ一ヒ一を二つと、ケ一キを二つ、おねがいします」と言いました。しかし、いろいろなケ一キがありますから、どのケ一キか、わかりません。わたしはよく教ぇてから、「ケ一キはいろいろあります。どんなケ一キですか」と聞きました。お客さんは「そうねえ。メニユ一を見せてください」と言いました。