Wednesday, December 2, 2009

Нүдний шил

Нүдний шил нь хүрээ ба линзээс тогтдог. Нүдний шилний хүрээний загварыг дэлхийн хамгийн шилдэг дизайнерууд бүтээдэг билээ. Орчин үед нүдний шил нь хэрэглэгчдиин хамгийн чамин тансаг гоёл чимэглэлийн зүйл бопон хувирсан. Нүдний шилний хүрээг төмөр, хуванцар, сайжруулсан металл, ган, титан гэх мэт олон төрлийн материалаар хийж болдог.

Цэцгийн баяр

Японд 4 сард шинэ хичээл эхэлдэг учраас хаа ёайгүй сургуульд орох ёслол болдог. Токиод яг тэр үед Сакура цэцэг хаа сайгүй дэлгэрсэн байдаг. Үэно цэцэрлэгээс эхлэн, хаа сайгүй Сакурагийн алдартай газрууд цэцгийн байяраар цугласан хүмүүсээр дүүрэн байдаг. Сакурагийн доор бэлэн хоол идэж, үдэшлэг хийх хүмүүс ч олон байдаг. Орой болоход дэнлүү ихээр эгнүүлж оройн сакураг үздэг.

Компаний тухай

Компаний хувь нийлүүлэгч нь зөвхөн компанид оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр буюу эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг.Өөрөөр хэлбэл хувь нийлүүлэгчдийн хувийн өмчийн хөрөнгийг компаний өрөнд хувааж болохгүй.Үүгээрээ хувиараа эрхлэх аж ахуй, нөхөрлөл, хоршооноос ялгаатай компаний давуу тал нь юм.

Цэнхэр хөөрхөн яргуй

Цэнхэр хөөрхөн яргуй цасан доороос ургана
Дэндүү гоё болохоор нь тасдаж түүж чадсангүй
Тэвэр дүүрэн цэцгийг багшдаа барих дуртай ч
Цэцгэнд хайртай болохоор цэцэг зурж бэлэглэе

Амттай бас ашигтай : Зөгийн бал

Өглөө бүр уухад ходоод гэдсэнд сайн гэж зарим хүний зөвлөдөг зөгийн бал айл бүрийн хөргөгчинд бий. Өглөө бүр уухаасаа илүү нүүр арьсандаа л илүү түрхдэг болохоор уухад ямар ид шидтэйг нь сайн мэдэхгүй юм. Харин гоо сайханд бол янзтай шүү.

Зурхай : Таны ордны мэргэжил

Таны төрсөн ордноос хамаарч танд тохирох мэргэжил байж болох талаар зурхай судлаачид зөвөлж байна. Энэ нь та тохирох мэргэжлээ эзэмшин, ажилдаа сэтгэл хангалуун байж амжилт олох vндэс гэнэ шvv.

Хонины орд /3.21-4.20/
Тэдэнд ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илvv тохирно. “Цаг хугацаа хавчин шахдаг” ажил тэдэнд таарах бөгөөд шинэ зvйлийг судлахад бэлэн боловч хvчээ сайн тооцоолж чаддаггvй.

Энэ ордны хvмvvсээс сайн багш, улс төрч, жvжигчин, сэтгvvлч, эмч, цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн зэрэг болно. Хониныхонд удаан суудаг, нэг янзын ажил vл тохирно.

Даашинз

Boutique

Гэрлэх ёслол

Францын гэрлэх ёслол нь мэдээж японтой адилгүй. Юуны өмнө Францад бол зуучлалын гэрлэлт огт байхгүй. Ихэнхдээ хайр сэтгэл юм. 7 жилийн өмнөх эгчийн гэрлэлтийн тухай ярьцгаая. Эгчийн гэрлэлт бол гэр бүлийн хувьд баяртай гайхамшигтай явдал

Сүнс гэж байдаг уу?


Сүнс гэж зүйл хүнд байдаг бололтой. Яагаад гэвэл би шөнө болгон өөр өөр зүүд зүүдэлж огт таниж мэдэхгүй газар оччихсон орчлон дээр байхгүй боломжгүй мэт тийм л зүйлүүдийг мэдэрч бие сэтгэлээрээ даван туулж байдаг. Үнэндээ ном судар дээрээс уншиж байхад ч хүнийг нойрсоход биенээс нь сүнс нь гарч явдаг гэж ярьдаг шүү дээ

Банкны тухай

Төв банк бол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага юм. Бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах өөрийн нэрийн өмнөөс зээл олгох төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг банк гэнэ.Төсвөөс санхүүждэг шашны болон олон нийтийн байгууллага,энэрэнгүй үйлсийн сангаас бусад хуулийн этгээд,иргэн банк үүсгэн байгуулж болно.

Сакура цэцэглэх сар


Сакурагийн эмзэгхэн дэлбээ хаврыг авчирч байна. Хэдхэн хоног гоо үзэсгэлэнгээ гайхуулчихаад цэцгээ гээж, өнгөө хувиргадаг сакурагийн модод яг энэ өдрүүдэд Японы хотуудыг чимж байна.  Энэ бол тус улсын хамгийн үзэсгэлэнтэй үе нь байдаг билээ.

Дэлхийн өндөр өртөгтэй орон

Сая харин yahoo.р дэмий тэнэж байтал дэлхийн хотуудыг амьдрах өртөгөр шинээр жагсаасан байна. Еин.ний ханш чангарч байгаа болохоор японы хотууд дэлхийн өндөр өртөгтэй хотуудийг толгой цохих божээ. Хамгийн өндөр өртөгтэй 5 хотын 4 нь японы хотууд гэнэ. Аялал хийж, албан ажлааар зочлоход хамгийн үнэтэй хот нь гэхдээ японийх биш, харин Африк тивд байрлах Luanda, the capital of Angola, гэнэ шүү хүмүүсээ.

Залуу Нас - Жинхэнэ Гоёл


Залуу нас-гоо сайхан


Залуу байх үед 'Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг' гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа ' юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ' гэж бодогдож асан.

80 насны төрсөн өдөр

Япох эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 80 нас хүрдэг юм. 80 нас хүрсэн ч эрүүл, гэгэлэг амьдарч байгаа хүн олон байгаа юм. Одоо Америкт амьдарч байгаа миний эмээ ч энэ жилийн 5 сард 80 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ. Эмээ маанв 14 насандаа гэрлэж, 12 хүүхдийг өсгөж одоо 35 ачтай. Манайх Филиппинд амьдардаг. Энд өнөр өтгөн гэр бүл маш олон байгаа.

ХДХВ/ДОХ

Монгол Улс 1987 оноос шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ХДХВ/ДОХ-той тэмцэх ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 1,7 сая хүнд шинжилгээ хийсэн байна. Харин 1992 онд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 61 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эдгээрээс 8 хүн амь насаа алдаж 53 халдвартай иргэн эрүүл мэндийн байгууллагуудын хяналтанд амьдарч байна.

Энэ хугацаанд ХДХВ/ДОХ-ын халдвартай 4 эх төрсний дөрвөн хүүхэд эрүүл саруул бойжиж байна.

Халдвартай иргэдийн 80 хувь нь эрчүүд, 20 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний 48,3 хувь нь 20-29 насныхан бол 30 хувь нь 30-39 насныхан байна. Халдвартай иргэдийн 30 хувь нь л сайн дурын зөвлөгөө шинжилгээгээр илэрчээ.

Мөн халдвартай иргэдийн 98,3 хувь нь тусгай дундаас дээш боловсролтой.

НҮБ-аас манай улсад 500 хүн халдвартай байх магадлалтай гэсэн тооцоо байдаг.

БАТГАТАЙ НҮҮРТЭЙ БАРЗАЙГААД Л БАЙНА УУ?

Батга ихэвчлэн залуу хүмүүст тосны булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар үүсдэг өвчин боловч нас харгалзахгүй гардаг. Батгыг насны онцлог, энгэсэг гээд арчилчихдаг юм гэж эмчлүүлэхгүй явсаар хүндрүүлээд эмчлэгдэх аргагүй болдогчихоод эмчид ханддаг нь маш буруу.

Батагших маш олон шалтгаантай ч чухам юунаас болоод батагшаад байна вэ? гэдгээ мэргэжлийн эмчид үзүүлсэний дараа яаж эмчлүүлэхээ шийдэх нь дээр.

Хүнийг нийгэмшүүлэх нь хамгийн чухал

Нийслэл хотод орох оронгүй гудамжид амьдарч байгаа хүн цөөнгүй. Тэднийг тэнэмэл гэж нийгмээс гадуурхадаг нь нууц бишээ. Гэр оронгүй харж хандахгүй хүнгүй эдгээр иргэдэд төр засгаас үзүүлж байгаа халамж үйлчигээ хомсч өөрийн хүүхэд шигээ хайрлаж халамжлах нэгэн бас байна.


Оюу толгойн гэрээ энэ ,,,,

Монголын ард түмэн Оюутолгойн баялаг биднийг тэтгэх ганц саалийн үнэ гэж энэ гэрээг хүлээж байгаа. Гэсэн хэдий ч энэ гэрээ өнөөдрийн хэлэлцэгдэж байгаагаараа батлагдвал бид газар нутгийнхаа баялагыг хүртэх биш харийнханд алдах нөхцөл байдал үүсээд байна. Эх орон ард түмний ашгийн төлөө энэ гэрээг хийх ёстой ч өнөөдрийн байдлаар бол шуудхан хэлэхэд харийн компаньд Оюу толгойгоо бэлэглэхийн тулд бусад дагадлах хууль дүрэм үндсэн хуулиа хүртэл өөрчилж зөрчиж байна гэж хэлэхэд хэлэсдэхгүй.

Хүний томуу H1N1

Хүний томуугийн цартахлын А хүрээний H1N1 вирүсийн халдвар лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 792, хөдөө орон нутагт 363, нийт 1155 боллоо. Мөн гахайн ханиадаар 22 хүн өвчилж нас барсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Үүнээс Улаанбаатар хотод 11, Өвөрхангай аймагт тав, Дорноговь аймагт хоёр, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр нэг хүн нас баржээ.

Хамгийн харамсалтай нь өнгөрсөн мягмар гаригаас хойш бараг өдөр бүр нэг хүн уг өвчний улмаас хорвоог орхиж байгаа аж.

Мөн манай улсын бүх аймагт хүний томуугийн цар тахлын A хүрээний H1N1 вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Үүнд Архангайд 13, Баян-Өлгийд тав, Баянхонгорт гурав, Булганд найм, Говь-Алтайд нэг, Говьсүмбэрт 25, Дархан-Уулд 26, Дорноговьд 28, Дорнодод 19, Дундговьд ес, Завханд 23, Орхонд 28, Өвөрхангайд 56, Өмнөговьд зургаа, Сүхбаатар ес, Сэлэнгэд 30, Төв аймагт 19, Увст 16, Ховдод 27, Хөвсгөлд нэг, Хэнтий аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт нийт 19 мянга 467 хүн амбулаториор үйлчлүүлснээс 878 буюу 45 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байсан аж.

Томуу болон томуу төст өвчиний тархалт багасчээ

Өчигдөр засгийн газрын ажлын хэсгийн хуралдаанаар мэргэжлийн байгууллагууд томуу болон томуу төст өвчиний тархалт буурах хандлагатай байгаа талаар илтгэжээ. Мөн тэрчлэн засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан 60 сая төгрөгөөр зайнаас халуун мэдрэх багаж авсаны эхний хэсгийг төрийн тусгай байгууллагуудад өнөөдөр гардуулан өглөө.