Saturday, April 3, 2010

Бүсгүй минь хаврын өнгө төрхөө өөрчилмөөр байна уу?

1. Пальто
Энэ хавар пальто таны өнгө төрхийг илэрхийлэх болно. Гэхдээ урт, богино ямар ч байсан болно. Зүгээр л классик хэлбэртэй байвал болоо.

2. Хээтэй юбка
Өнгөлөг, хээтэй юбка таны хувцасны шүүгээнд жинхэнэ өнгө нэмэх болно. Дээр нь бараан өнгийн цамц өмсвөл бүр ч илүү харагдана.


3. Торон цамц
Урт ханцуйтай торон цамц эмэгтэй хүнийг үнэхээр дур булаам харагдуулж чаддаг. Энэ нь нэг зэрэг биеийг халхалдаг ч бас, харуулдаг билээ. Үүний доор суудал өндөртэй юбка өмсөх нь тансаг байдлыг бий болгоно.

4. Цэцэгтэй даашинз
Цэцэгнээс өөр юу хаврыг илүү сануулж чадах билээ. Богино бөгөөд ханцуйгүй цэцэгтэй даашинз таныг хаа ч хүргэж мэдэх юм. Даашинзны өнгө ямар ч байж болох ч ягаан зэрэг гэгээлэг өнгө байвал зүгээр.

5. Цагаан эрээн цамц
Цагаан эрээн цамц бусдын харааг булааж, таныг залуу харагдуулна. Дээгүүр нь хар пиджак өмсвөл бүр классик байх болно шүү.

6. Өнгөлөг хүрэм
Өнгөлөг хүрэм ямар ч тохиолдолд танд өнгө нэмнэ. Жинстэй хослуулвал бүсгүй таныг үнэхээр стилтэй харагдуулна.

7. Зөөлөн өмд
Хаврын цагт зөөлөн, намирсан өмд бол жинхэнэ зөв сонголт. Илүү стилтэй, үнэ цэнэтэй харагдахыг хүсвэл цагаан цамц, дээгүүр нь бие барьсан нэхмэл цамц өмсөөрэй.

8. Гялалзсан пудволка
Гялалзсан пудволка таныг өдөр ч, орой ч гялалзуулна. Цагаан өнгийн пудволкыг богино шорт, юбкатай, харин хар пудволкыг жинс, тиркотой хослуулвал гайхалтай байж чадна.

9. Аксессур
Хэрвээ өнгө төрхөө хэрхэн эрс шинэчлэхээ мэдэхгүй байвал аксессураа өөрчил. Аксессур таны дүрх төрхийг шинэчилж чадна.

10. Алчуур, ороолт
Өнгөлөг алчуур эсвэл ороолт зүү. Гэхдээ хамгийн гол нь яаж зүүх нь чухал. Донжийг нь тааруулж зүүсэн алчуур, ороолт таны дүр төрхийг өөрчилнө.


Компьютер дээрх зургаа хэрхэн телевизор дээрээ үзэх вэ?

Сонирхолтой сонсогдож байна уу? Аялалаар явахдаа даруулсан гайхалтай зурагнуудаа том дэлгэцэн дээр үзэж байгаа таньд төсөөлөгдөж байгаа байх. Үүнийг хийх нилээд хэдэн арга зам байдаг. Компьютер дээрх зургаа телевизор дээр үзэхэд тийм ч хэцүү биш. Гэхдээ таньд ямар тоног төхөөхрөмж байгаагаас ихээхэн шалтгаална.


th-58ph10uk.jpg• DVD тоглуулагч+ DVD хувиргагч софтвер
• Эсвэл PC, TV карт
• Эсвэл Дижитал видео камер

Алхам 1.
Эхний арга зам бол DVD бичигчийг ашиглан зурагнуудаа DVD руу шилжүүлэх юм. (хэрэв та энэ арга замыг хэрэглэхийг хүсэхгүй эсвэл DVD бичигч байхгүй бол 4-р алхам руу шилжин өөр арга замыг тэндээс олж аварай) Зарим компьютер нь ямар төрлийн CD/DVD девайс суулгаснаасаа шалтгаалан DVD бичигч дагалдан ирсэн байдаг. Тэгэхээр танд DVD бичигч байхгүй бол татан авч суулгаж эсвэл үүнийг худалдан авч зургаа телевизор дээрээ үзэж болно.
Алхам 2.
Зурагнуудаа DVD руу оруулахад тухайн софтверийнхаа заавар зөвлөгөөний дагуу ажиллана. Ямар DVD програм сонгосноосоо шалтгаалан зурагнуудаа DVD хэсэг болгон уншиж болохуйц байдлаар гарчиглах шаардлагатай. Windows ХР дээр Windows програмын хувьд цөөхөн хэдэн даралтаар шууд диск руу хуулах бололцоотой.

Алхам 3.
Ингээд зурагнууд тань амжилттай хуулагдсан бол DVD тоглуулагч дээр тань гарч ирэх болно. Хэрэв уншигдахгүй байгаа бол DVD бичигчээ ашиглан дахин хувиргалтыг хийж үзээрэй.
Алхам 4.
Мөн та зурагнуудаа компьютераас TV карт руу хуулан гаргах боломж байдаг.(Хэрэв та энэ арга замыг хэрэглэхээс татгалзах эсвэл ТV карт байхгүй бол 7-р алхам руу шилжээрэй). TV карт нь компьютерийн тань арийн хэсэгт суурилагдсан байх ёстой. Магадгүй та үүнийг өөрөө суулгаж эсвэл хэн нэгэн суулгасан байж болох юм. Ямар ч байсан таны компьютерт суусан байна гэдэг нь сайн байна.
Алхам 5.
Карттай хамт ирсэн каблиуд байх ёстой. Эсвэл VCR-н ард байрлах аудио видео орох каблиуд байгаа бүр эсвэл орчин үеийн тоног төхөөрөмжтэй хамт ажилладаг телевизорийн урд байрлах каблийг олж аваарай. Шар өнгөтэй каблийг девайсийнхаа шар оролтод нь харин цагаан каблийг мөн девайсийн цагаан оролтод нь хийж өгнө. Зарим нь нэмэлт улаан кабльтай байдаг. Хэрэв байвал мөн өнгийг нь тохируулан залгаарай. Хэрэв таньд эдгээр өнгийн каблиуд байхгүй бол электрон дэлгүүрээс худалдан авч болно.
Алхам 6.
Зурагнуудаа компьютер дээр гаргахад кард хэрэв зөв суугдсан бол зурагнууд TV дэлгэц дээр гарч ирэх болно. Хэрэв та үүнийг бичиж авахыг хүсэж байвал их хялбархан зураг байгаа VCR/DVR девайсад очих л хэрэгтэй.
Алхам 7.
Та өөрөө хийж болох сүүлийн арга зам бол дижитал камераа аваад гаргахыг хүсэж байгаа зургуудаа бичиж авна. Эсвэл компьютертаа суулган нэг видео болгон хийх замаар зургаа TV дэлгэц дээр гаргах боломжтой. (Зургуудаа томруулан, бүтэн дэлгэцээр бичлэгээ хийхээ мартваа, мөн зурагнаас өөр зүйл бичих хэрэггүй байх) Дижитал кассет, DVD алинийг ч ашигласан бай VCR/DVR тань шууд холбогдож зургаа дээрх аргаар бичиж болно.
Алхам 8.
Эдгээр арга замуудаас аль нь ч таньд тохирохгүй байвал VCR/DVR-тэй найз нөхдөөсөө туслалцаа авч болохоос гадна таны зурагны диск, видео бичлэг хийдэг компанид хандаж бас болох юм.

Keyboard–г ашиглаж сурья

Ctrl, windows түлхүүрийг ашиглах

MS Word

Ctrl+[ сонгосон үг, өгүүлбэрийн хэмжээг бууруулна ( MS Word , MS Power point)
Ctrl+] сонгосон үг, өгүүлбэрийн хэмжээг ихэсгэнэ.
Ctrl+P принтлэх команд
Ctrl+A бүх зүйлсийг сонгоно
Ctrl+B сонгосон үг, өгүүлбэрийг Bold болгоно.
Ctrl+W хуудсыг хаана

Сtrl+Z Undo буюу хийсэн үйлдэлийг буцаана
Ctrl+C хуулах буюу copy
Ctrl+V хуулбарласан зүйлийг хуулах буюу paste
Ctrl+S хадгалах
Ctrl+I сонгосон үг, өгүүлбэрийг Italic хэлбэрт оруулна
Ctrl+U сонгосон мөр, үгийг доогуур зураас татна.
Ctrl+баруун, зүүн сумнууд дараагийн, өмнөх үгний өмнө очих

Ctrl+N шинэ хуудас нээх
Ctrl+O сүүлд хадгалсан документийг нээх
Ctrl+Y сүүлд хийсэн үйлдэлийг дахин хийнэ
Ctrl+End документийг төгсгөлд очино
Ctrl+home документийн эхэнд очино

Excel

Ctrl+9 эгнээг нуух
Ctrl+сумнууд эгнээг хурдан алгасах
Ctrl+- арилгах буюу delete үйлдлийг эхлүүлнэ
Ctrl+0 багана, мөрийг нууна

Бусад

Ctrl+Tab ажиллаж байсан өмнөх нүүрийг харуулна
Alt+Tab Alt дарж байхдаа Tab г дар. Таны ажиллаж буй нүүрнүүдийн сонголтууд гарч ирнэ.

Windows
Windows Start ыг эхлүүлнэ
Windows+F хайлт хийх нүүр гарч ирнэ
Windows+M бүх нүүрийг хураана
Windows+Tab товчлуурнууд идэвхжинэ
Windows+R Run командыг ажиллуулна
Windows+Break системийн мэдээллийг харуулна
Windows+D шууд Desktop ыг гаргана

Багш нар жагссан єдєр эмч нар ч жагсахаа мэдэгдэв

Боловсролын салбарынхан цалингаа нэмэгдvvлэх, салбартаа шинэчлэлт хийх талаар удаа дараа ярьж, шаардлагатай бол жагсч, ажил хаяна гэдгээ ч удаа дараа мэдэгдэж байсан билээ. Олон хавар нэгэндээ гэгчээр тэдний хийх тэмцэл энэ єдрvvдэд хурцдаж эхэллээ.

Єчигдєр Сvхбаатарын талбайд Багш нарын vйлдвэрчний эвлэлийн холбооноос жагсаал зохион байгууллаа. Нийт 2000 гаруй багш жагсч байгаа гэж зохион байгуулагчид мэдээлж байсан ч 500 хvрэхгvйтэй хvн л байсан юм. Багш нар Засгийн газарт цалингаа хоёр дахин нэмэгдvvлэх шаардлага хvргvvлж байсан билээ. Хэрэв шаардлагыг нь хvлээн авахгvй бол энэ сарын есєн буюу хичээлийн жилийн дєрєвдvгээр улирлын хичээлийг эхлvvлэхгvй, ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа. Энэхvv шаардлагаа баталгаажуулах vvднээс ийн Сvхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Тєрийн ордныг гороолж байгаа аж.

“Монголын ирээдvйг алган дээрээ авч яваа багш нарын нийгмийн асуудлыг шийд”, “Багш нарын цалинг хоёр дахин нэмэгдvvлье”, “Татварыг бууруулъя”, “Багш нарын vнэлэмжийг нэмэгдvvлье”, “Багшлах эрхээ хамгаалцгаая” гэх мэт уриа лоозон барьсан багш нар єдрийн 14.00 цагаас хоёр цаг гаруй хугацаанд жагссан. Тэдний жагсаал эрх баригчдад бага ч гэсэн цочроо єгсєн байх хэмээн зохион байгуулагчид ярьж байсан юм.

Багш нарыг ийн жагсаж байх vеэр эрvvл мэндийн салбарынхан хэвлэлийн хурал хийлгэсэн юм. Тэд мєн л цалинг хоёр дахин нэмэгдvvлж, энэ салбарын ажилчдын нийгмийн баталгааг хангахыг УИХ, Засгийн газраас шаардаж байгаа аж. Єнгєрсєн зунаас л энэ талаар ярьж эхэлсэн ч тодорхой vр дvнд хvрч чадаагvй. Учир нь тухайн vед гахайн томууны дэгдэлт Монгол улсыг нємєрч байсан болохоор эмч нар ажил хаялт хийж, жагсаж цуглахаа хойшлуулжээ. Харин энэ удаад тийм зvйл байхгvй, шаардлагыг нь хvлээж авахгvй бол жагсахад бэлэн гэдгээ Эрvvл мэндийн салбарын Vйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд хэлж байна.

Эрvvл мэндийн салбарын ажилтнуудын дундаж цалин 180-220 мянган тєгрєг аж. Слесарь, асрагч, тvргэний жолооч зэрэг доод албан тушаалын ажилтнуудын амьдрал хvнд байгаа талаар ч ярьж байлаа. Vvнээс гадна Эрvvл мэндийн цогц шинэчлэл, Эрvvл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уг салбарын ажиллагсдын хєдєлмєрийн нєхцєл, нийгмийн баталгааны талаар тусгах зэргийг шаардаж байгаа юм. Уг шаардлагаа УИХ, Засгийн газар, Эрvvл мэндийн яаманд хvргvvлээд байгаа аж. Шаардлагын хариуг энэ сарын наймны дотор хvлээн авч, Эрvvл мэндийн ажилтны Vйлдвэрчний эвлэлийн холбоотой хэлэлцээр хийхгvй бол жагсаал зохион байгуулах, ажил хаялт зарлах зэрэг тэмцлийн дараа дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдээд байна.

Оюу толгой, Таван толгой, тємєр зам, хувь хишиг хvртээх талаар чухал шийдвэрvvдийг “бєєндєж” байгаа Засгийн газар багш, эмч нарын шаардлага дээр нухацтай хандана гэдэгт МVЭХ итгэлтэй байгаагаа тус холбооны Ерєнхийлєгч С.Ганбаатар хэлж байлаа.

Тэнvvлч эр сая ам.долларын хєрєнгє vлдээжээ

Шведийн Шеллефтео хотын оршин суугч, тэр хавийнхандаа Тин-Кан-Курт нэрээрээ алдартай Курт Дегерман амьдралынхаа 40 жилийг хоолны шавхруу, шар айрагны
хоосон лонх цуглуулан амь зогоодог байж. Тvvнийг нас барсны дараа банкинд 1.5 сая ам.долларын хадгаламж vлдээсэн болохыг илрvvлжээ. Энэхvv хєрєнгєнийх нь тал нь алтан ембvv байжээ. Тэрбээр 2008 оны намар зvрхний євчнєєр 60 насандаа єєд болсон байна. Нас барахын ємнє Курт Дегерман заримдаа тvvнийг эргэж ирдэг байсан vеэл дvvдээ єв хєрєнгєє гэрээслэн vлдээжээ. Тvvний гэрээслэл хvчин тєгєлдер болох vед Дегерман vеэлдээ Швейцарийн банкинд хувьцаа, vнэт цаас бvхий найман сая крон/ 1.1 сая ам.доллар/, банкны хадгаламжид 2.6 сая крон /300 мянган ам.доллар/-ы vнэтэй 124 алтан ембvv хадгалсан байжээ.

Гэхдээ гэртээ дєнгєж 450 ам.доллартай байж. Тэнvvлч эрийг амьд ахуй vедээ бирж дээр тоглож олсон мєнгєєрєє хувьцаа худалдан авдаг байсныг тєрєл садан нь ч, хєршvvд нь ч огтхон тааварлаагvй юм. Нас барсных нь дараа Шведийн шилдэг компаниудын хувьцааг худалдан авдаг байсныг танилууд нь олж мэджээ. Тєрєл садных нь хvмvvсийн дурссанаар Дегерман багын л юм юманд дvйтэй чадварлаг хvv байсан ч єсвєр насны хямралаас болж сургуулиа хаян тэнvvчлэх болжээ.

ХАБИТАТ гэр хорооллын нөхцлийг сайжруулна

habitat.jpgХөдөө орон нутгаас Улаанбаатар хотноо шилжин ирэгсэд гол төлөв гэр хорооллын шинэ бүс үүсгэн суурьшиж байгаа. Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэний зэрэгцээ энэхүү шинээр үүсч буй эмх замбараагүй гэр хорооллын шинэ бүсэд худаг, халуун ус, ахуйн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн үйлчилгээ дутмаг, иргэдийн эрүүл орчинд аж төрөх, сурч боловсрох асуудал хүнд байдаг. Харин энэхүү хүндрэлтэй байдлаас гарахад НҮБ-ын хот байгуулалт, орон сууцны асуудлыг хариуцсан агентлаг болох ХАБИТАТ-аас дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцлийг оршин суугчдын нь оролцоотойгоор сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Өнгөрсөн оноос эхэлсэн төслийн эхний ээлжинд нийслэлийн 4 дүүргийн 5 хэсгийн иргэдэд орчноо хэрхэн тохижуулах талаар сургалт зохион байгуулсан. Харин төслийн бүтээн байгуулалтын ажлаа удахгүй эхлэх гэж буйгаа ХАБИТАТ-ын техникийн асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Бижэй Кармачиря өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяртай уулзах үеэрээ илэрхийллээ.
Төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн гэр хорооллуудад 15 төсөл хэрэгжүүлэх агаад иргэдийн өөрсдийн нь оролцоотойгоор гэр хорооллын 50 орчим мянган оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах ажээ.
Нийслэлийн зүгээс аливаа ажлыг хийхдээ иргэдийн оролцоог илүү түлхүү оруулж өөрсдийнх юу хийх гэж байгаа санал санаачлагыг харгалзан үзэж дэмжин ажиллах бодлого баримталдгын хувьд энэхүү ажлыг бүрэн дэмжиж, нийслэлийн тэр дундаа гэр хорооллын хүн амын оршин суух нөхцөл бололцоог сайжруулахын төлөө анхаарал хандуулан ажиллаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн иргэдийн сайн сайхан амьдралд чиглэсэн энэхүү том төслийн талаар томоохон уулзалт зохион байгуулж, танилцуулга хийхийг хүссэн байна.

Команд штабын сургуулийн бэлтгэлийг шалгав

iregnii.jpg“Газар хөдлөлтийн гамшгийн үед нийслэлийн гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагаа” сэдэвт команд штабын сургууль 4 дүгээр сарын 2-нд болно. Нийслэлийн бүх мэргэжлийн албадыг хамруулсан энэхүү сургуулийн бэлтгэлтэй өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын дарга Г.Мөнхбаяр танилцлаа. Үзүүлэх сургуулилтад мэргэжлийн албадын 300 орчим хүн, 53 машин техник оролцож, хүний амь нас аврах 8 төрлийн ажиллагааг үзүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулах команд штабын сургууль нь нийслэлийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах албадын удирдлага, мэргэжлийн ангиудтай сургалт явуулах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжруулах гол зорилготой юм.

Америкийн хипхопчид монголчуудад тоглолтоо сонирхуулна

anu elchin.jpgАмерикчууд зургадугаар сард Улаанбаатар хотноо соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр америкийн нэр хүнд бүхий хипхоп хамтлагууд монголчуудад тогтолтоо сонирхуулах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтоныг хүлээн авч уулзах үеэр энэ тухай ноён элчин сайд дуулгасан байна. 2001-2004 онд манай улсад ажиллаж байгаадзургаан жилийн дараа Элчин сайдаар томилогдон ирсэн тэрбээр энэ хугацаанд Улаанбаатар хот ихээхэн өөрчлөгдсөнийг уулзалтынхаа эхэнд онцолсон. Улаанбаатар хот 2001 оноос Денвер хоттой ах дүүгийн харилцаа тогтоож, харилцан төлөөлөгч солилцдог болсон. Мөн Мянганы сорилын сангийн тусламжаар Улаанбаатар хотноо “Цэвэр агаар” , Тэрэлж-Налайхын чиглэлийн 20 км замыг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр болсон гээд АНУ-ын зүгээс манай нийслэлтэй олон чиглэлээр хамтарч ажиллаж байгаа.

Элчин сайд Ж.Эдлтон монгол иргэдийг АНУ-д зорчих, суралцах боломжийг нэмэгдүүлэх үүднээс виз олгох ажлыг хурдавчлах талаар ч багагүй ажил зохиож байгаагаа хотын даргад дуулгасан байна. Мянганы сорилын сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь иргэдийн сайн сайхан амьдралд чиглэсэн, иргэдийн талархлыг хүлээсэн ажлууд учир юуны өмнө иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа хотын дарга илэрхийлээд манай улсыг сайн мэддэг, туршлагатай дипломатчтай олон ажлыг хэрэгжүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ дурдсан байна. Мөн АНУ-Монгол улсын хөгжил, иргэдийн төлөө анхаарал хандуулж, тус улсын виз олгох ажилд ахиц гарч байгаад талархал илэрхийллээ.

Улаанбаатар ажилгүй иргэдээ урьж байна

oyu.jpgНийслэл Улаанбаатар хотноо 120 мянган ажилгүй иргэн байдгаас хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж буй 7000 иргэн бий. Тэгвэл эдгээр ажилгүй иргэдээ нийслэл ажилд урьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Кийт Маршал нар Улаанбаатар хотод хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, “Улаанбаатар-ажлын байр-3000” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрт тусгаснаар “Оюу толгой” ХХК ирэх 3 жилийн хугацаанд жил бүр 12 тэрбум төгрөг гаргаж, Улаанбаатар хотын 6 дүүргээс ажилд авсан хүмүүсийн цалин, хөдөлмөрийн шууд бус зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

Ажлын байртай болсон иргэдийн ажиллах цагийн хуваарийг тухайн ажлын цар хүрээ, нөхцөл байдлаас шалтгаалан зохицуулах бөгөөд улирлын чанартай хийгдэх ажилд тухайн ажилгүй иргэнийг үргэлжлүүлэн ажиллуулах юм. Ажилгүй иргэдийг нийслэл хот орчмын ногоон байгууламжийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, нийслэлийн хэв журмыг сахиулах болон далан, суваг засварлах, цэвэрлэх, шинээр татах, авто замын болон гудамж талбайн хөрс, шороог хуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэх, арчлах, хамгаалах ажилд орон тооны бус хэлбэрээр ажиллуулах юм байна.

Улаанбаатарын мэргэжлийн байууллагууд бэлэн байдлаа шалгуулаа

ontsgoi.jpgНийслэлийн мэргэжлийн бүх албадыг хамруулсан “Команд штабын сургууль” Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Цэргийн 44 дүгээр байранд боллоо. Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, мэргэжлийн албадын хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжруулах зорилготой энэхүү үзүүлэх сургуульд 300 орчим хүн, 50 гаруй техник оролцсон бөгөөд Улаанбаатарт өмнө нь ийм өргөн хэмжээний сургууль болж байгаагүй юм. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 3 давхар нийтийн орон сууцанд амьдарч буй иргэдийг гамшгийн бүсээс гаргах, нурангид дарагдсан хүмүүсийн амь насыг аврах, тэдэнд эмнэлэгийн болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гамшгийн бүсэд байгаа дэлгүүр хоршоог тонон дээрэмдэх үйл ажиллагааг таслан зогсоох гээд газар хөдлөлт болж, гамшигт өртлөө гэхэд ямар үйл ажиллагаа явуулах бүхий л үйлдлийг харуулсан 40 минутын тоглолтыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэсэн.
Энэ үеэр Улсын болон Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд мэргэжлийн байгууллагуудын ур чадварт үнэлэлт дүгнэлт өгснөөс гадна хэвлэл, мэдээллийнхэн, жирийн иргэд үзэж сонирхсон юм.
Үзүүлэх сургуулийн дараа мэргэжлийн албадын дарга нар Нийслэлийн Онцгой комиссын дарга болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад гамшгийн үед ажилласан дүнгээ илтгэж, үүрэг даалгавар авсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын дарга Г.Мөнхбаяр үзүүлэх сургуулийг дүгнэж хэлсэн үгэндээ, газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог нийслэлийн хувьд мэргэжлийн албадынхаа бэлэн байдал, хүчин чадлыг шалгасан өргөн хэмжээний үзүүлэх сургууль зохион байгуулсан нь цаг үеэ олсон ажил болсныг онцлон тэмдэглээд цаашид ийм төрлийн сургалтыг үе шаттайгаар иргэдийн дунд зохион байгуулж, гамшгийн үед иргэд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ гэдгийг тодорхой болгож өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдсан байна. Мөн энэхүү үзүүлэх сургуулийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, ялангуяа газар хөдлөлтийн үед ажиллах төлөвлөгөөнд тодотгол оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо

Хорт хавдараас сэргийлэх аргууд

Хорт хавдар тусахаас хэрхэн сэргийлэх вэ? Мэргэжилтнүүд дараах зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлсэнээр хорт хавдар тусах магадлалыг бууруулах боломжтойг зөвлөсөн байна.

Урьдчилан сэргийлэх

1. Аль болох жин багатай байх

2. 30 минут тутамд идэвхтэй хөдөлгөөн хийж байх

3. Сахар ихтэй ундаа, калори ихтэй хоол хүнснээс татгалзах

4. Шим тэжээл ихтэй хоол хүнс, жимс ногоо сайн идэх

5. Улаан махнуудаас татгалзах, аль болох бага мах идэх. Мөн боловсруулсан махан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх.

6. Архины төрлийн зүйлсийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх

7. Давсыг ихээр хэрэглэхгүй байх, давс ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах

8. Анх төрсөн хүүхдийг 6 сар хүртэл нь хөхний сүүгээр хооллох нь хожим хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг аж.

9. Витамин Д г хэрэглэх. Витамин Д нь хэдэн төрлийн хорт хавдар тусахаас хамгаалдаг байна.

10. Тамхи татахгүй байх. Тамхинаас үүдээд 10 гаруй төрлийн хорт хавдар үүсдэг байна.

11. Олон төрлийн хоол хүнс идэх. Хүн ер нь бүх төрлийн хоол хүнсийг идэж байж бүх хэрэгтэй шим тэжээлээ авч чаддаг байна. Далайн гаралтай, тарьж ургуулсан, амьтны гаралтай, байгалийн гаралтай гээд бүх л төрлийн хоол хүнсийг хэрэглэх.

12. Нарнаас хамгаалах. Одоо үед арьсны хорт хавдарууд ихээр бий болсон. Тиймээс аль болох биеэ өдрийн халуун наранд ил гаргахгүй байх, харин өглөөний наранд биеэ ээж байх нь сайн байдаг.

13. Дархлаагаа сайжруулах. Хүний биеийн дархлаа сайн байх тусам өвчин тусах магадлал төдий чинээ багасдаг. Дархлаагаа сайн байлгах үүднээс витамин хэрэглэж, биеэ байнга хөдөлгөж байх нь зөв.

14. Мэдээж хамгийн чухал зүйл бол байнга шинжилгээнд хамрагдах. Жилд нэг удаа заавал бүтэн биеийн шинжилгээ хийлгэж байх нь хорт хавдар тусахаас сэргийлж, хорт хавдарыг эрт мэдэхэд тусална. Хорт хавдарыг эрт оношлох тусам эдгэрэх магадлал нь их байдаг юм.

15. Удмын эрүүл мэндийн түүхийг мэдэх. Хорт хавдар удамших тохиолдол байдаг. Тиймээс таны удамд хорт хавдар тусаж байсан удаа бий бол тухайн хорт хавдарын эсрэг арга хэмжээ авах, шинжилгээнд хамрагдах нь зөв.

Хариу нэхээгүй тус хамгийн их буян болдог

Хариу нэхээгүй тус хамгийн их буян болдог
Монгол хүн, алдуурсан хүлэг морио уургын уртыг суналзуулан, уургач морины зоон дээр ид хавыг гайхуулан барьж номхруулдаг. Харин санаатай болон санамсаргүйгээр, омголон хөөрүү зандаа хөтлөгдөн амнаас унагасан, сайн муу үгийг тогтоон барьж, эргүүлэн залгиж үл чадна.

Тиймдээ ч "Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог" хэмээн Монголчууд эрт цагаас жишин сургамжилдаг асан. Амнаас гарсан үг гэдэг, олон хүний сэтгэл, ажил үйлс, амьдралд сайн муу, янз янзаар нөлөөлдөг. Тиймийн учир, "хамар доорх хагархай" гэдэгчлэн юу санаанд орсноо яриад байж болдоггүй гэнэ.

...Миний залуу ахуйд их л олон ёслол, талархлын арга хэмжээ, хурим найр болдогсон. Хөдөө нутгийнхан ёс юм шиг л ийм ёслол, үйл ажиллагаанд цугларч, идэж уун, наргиж цэнгэнэ. Эзэнд нь талархал дэвшүүлж, ерөөл айлдан, бэлэг сэлт гардуулах. Зарим хүмүүс өөрийн ээлжиндээ халамцууханаар "Халзан цагаан хонь аваарай" гэнэ. Мэдээж хүн бүр л бэлгэшээн, талархана.

Харин дараа нь, бэлгийн "халзан цагаан хонь"-ио хэзээ яаж авахаа үл мэднэ. Авчраад өгөх юм болов уу гэтэл өглөгч нөхөр сураггүй. Өөрөө очоод авъяа гэхээр "авлагатай юм биш" гэж санагдаад бүр ч хэцүү. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэгчлэн барааг нь харах тавилангүй халзан цагаан хонины сураг тэгсгээд мартагдана.

Харин мөнөөх өглөгийн эзэн маань, найр наадам бүхнийг хэсч, нөгөө л "халзан цагаан хонь"-ио амласаар. Яасан ч дуусахгүй найр наадам, яасан ч барагддаггүй хонь, ямар ч өглөгч сэтгэл билээ.

"Гүйх нохойд гүйхгүй нохой саад"
Өдгөө Монголчууд бидний хооронд нэлээд төвөгтэй байдал үүсгэдэг харилааны нэг нь энэ.

...Жаргал зовлон, элдэв асуудлаа ярилцаж суусан найзуудын хэн нэг нь, ээдрээтэй асуудлын талаар:
-Өө чи санаа зоволтгүй, найз нь үүнийг чинь бүтээгээд өгнө гэж амлана. Мэдээж сайн найзын, сайхан тусч сэтгэлд баярлаж хэд хоног хүлээх. Сүүлдээ жаахан тэвчээр алдаж, юу болж байгааг лавлан сануулахад,

-За найзын нь ажил болохгүй байна аа. Чи санаа зоволтгүй, бүтнэ ээ гэж тайвшруулах. Тэгээд л сураггүй. Нэлээд хэд хоногийн дараа, халгаж халгаж асуувал,

-Юундаа яараад байгаа юм бэ. Би чамд болгоно гэж хэлсэн шүү дээ хэмээн уцаартайхан хариулна. Тэр мөчөөс л нөгөө амлалт нь бүтэхгүйгээр барахгүй, түүний туслахыг хүлээж, хайран цаг хугацаа, өөрийн боломжоо алдаж байгаагаа мэдэрдэг.

Иймэрхүү жишээ бидний амьдралд зөндөө. Бүтээгүй ийм амлалтын уршгаар, хичнээн цаг хугацаа, боломжоо алдаж байгааг мэдэрсэн хүн, бухимдаж, "гүйх нохойд гүйхгүй нохой саад" хэмээн сэтгэлдээ дуу алдаж, харуусна.
Хүмүүс бие биедээ алив зүйлийг амлахдаа, олон янзаар ханддаг. Нөгөө хүнээ баярлуулах гэж, эсвэл өөрийн боломжоороо туслах гэсэн сэтгэлээс, зарим нь тухайн мөчид сэтгэл нь хөдөлсөндөө, үгүй бол зүгээр л гайхуулах гэсэндээ гэхчилэн. Харин амласнаа умартаж, эсвэл үл тоож, хайхрамжгүй хандсан тохиолдолд хүмүүсийн харилцаанд сэв сууж, таагүй байдал үүсгэх нь олонтаа.

Зүгээр л мэнд устай, хааяа хамт сууж зовлон жаргал, элдэв асуудлаа ярилцдаг байсан найз нөхөд, ийм л харилцаанаас сэтгэл нь сэвтэж, өөр хоорондоо муудалцах нь бий. Магадгүй, нэлээд түгээмэл, бие биеийн талаар таагүй байдчаар бусдад муучлан ярьж, хов жив болгон тараах үйлдэл ч, үүнтэй их холбоотой байж болох.

"Ам алдвал, барьж болдоггүй"
Өнөө цагт, хүмүүсийн харилцаан дахь хамгийн чухал асуудал нь, хэн нэгэнд амласан зүйлээ заавал биелүүлж, бусдын итгэлийг даах явдал аж. Чухам үүгээр, ажил хэрэгч хүнийг шинждэг нь тохиолдлын хэрэг биш. Амлалт бол итгэл, бас хүлээлт юм.

Ямар ч зүйл, хэн нэгэнд амласан бол, өөрт нь хэцүү, хохиролтой байлаа ч, заавал амласнаа биелүүлнэ гэдэг бусдын итгэлийг даах том шалгуур болдог. Ийм хүнд бусад хүмүүс ихээхэн итгэж найдаж, хамгийн хүнд хэцүү үедээ ч тэр л хүнд хандан сэтгэлээ хуваалцаж, чин сэтгэлээсээ тусламж хүснэ. Ийм хүнийг "найдвартай итгэлтэй" гэж тодорхойлон, хүндэлж, өөрийн авсан тусын хариуд юухнаар ч болов туслахсан гэж хичээдэг. Итгэл гэдэг тухайн хүнд өгч байгаа хамгийн гайхалтай үнэлгээ юм.

Хэлж ярьсан амласнаа биелүүлдэггүй, мартаж орхидог, хайхрамжгүй ханддаг хүнд хүмүүс эхлээд итгэж, дараа нь баахан хүлээх боловч хэд хэдэн ийм тохиолдлын дараа шууд л холдож орхидог. Тийм хүнтэй санаа бодлоо солилцож, энгийн байдлаар ярилцах авч илүү дотносож аминчлан, итгэж хандахаас татгалзана. Тийм хүнийг "найдваргүй, итгэлгүй" хэмээн тодорхойлж, аль болохоор тус дэм хүсэхгүй байхыг хичээх аж. Итгэж найдсан хүлээлт, цөхрөл, гомдол болон хувирах нь бий.

Хэн юу ч гуйсан "Үгүй, чадахгүй" гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэд ямар ч тохиолдолд "За" гэх ба эсвэл толгой дохино. Харин хичнээн хичээгээд ч, үүнийгээ биелүүлж чадахгүй өөрийгөө ч, өрөөл бусдыг ч эвгүй байдалд оруулах нь элбэг. Хүмүүс түүний тухай "Уг нь санаа нь сайхан" гэж өхөөрдөвч, яваандаа итгэж, найдаж, хандах нь үгүй болно. Энэ нь өхөөрдөл төрүүлэхээс илүүтэй, өрөвдөм байдлыг л бий болгох аж.

Хүмүүс ийм маягаар бие биедээ хандаж, сэтгэлдээ "ангилдаг". Яг л үүнээс хүндлэл, эс хүндлэл, итгэлцэл, эс итгэлцэл бий болно.

Зөвхөн хүмүүсийн харилцаанд төдийгүй, өнөөгийн Монголын улстөр, нийгмийн харилцаан дахь ийм үзэгдэл улам бүр газар авч, эцэстээ "байх л зүйл" мэтээр хүлээж авдаг сэтгэхүй бидний хөгжил, өөдрөг байдалд үнэхээр саад болж буй. Бодлоготойгоор, хүмүүсийн итгэл, саналыг авахын тулд болохгүй, бүтэхгүй зүйл амлаж сонгогдчихоод юу ч болоогүй юм шиг дүр эсгэж, ичих ч үгүй явж байх нь энгийн иргэдийн бухимдлыг дэвэргэж буй нэгэн гаж үзэгдэл. Энэ бүхэн Монголын нийгэмд гажиг сэтгэхүй, бусармаг тогтолцоог бий болгож байна. "Ам алдвал барьж болдоггүй" гэдэгсэн.

“Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох"
Хүмүүс заримдаа янз бүрийн шалтгаанаас болж, бие биеийн итгэлийг алдаж, гомдоох нь бий. Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй ч ядахнаа бага алдаж алдаанаасаа ухаарал сургамж ав, сайнаар өөрчлөгдөж байх нь ухаант хүмүүний шинж гэнэм.

Бусдын саналд зөвшөөрөх, бусдад амлалт өгөхөөсөө өмнө, бүхнийг сайтар эргэцүүлж, "би үүнийг үнэхээр биелүүлж чадах уу" гэж өөрөөсөө асууж байх нь хожим бусдын өмнө эвгүй байдалд орохоос сэргийлэх сайн арга.
Хэрэв ямар нэгэн шалтгаанаар амласнаа биелүүлж чадахгүйд хүрвэл, хичнээн хэцүү, ичгэвтэр байлаа ч, учир байдлаа урьдчилан хэлж, уучлал гуйж чаддаг байх нь хамгаас чухал. Ингэвэл нөгөө хүн нь, эртхэн өөр арга зам хайж, өөр боломжоо олно гэсэн үг.

Үнэхээр биелүүлж чадахгүй, амжихгүй зүйлээ "уучлаарай, би энэ удаад үүнийг хийж тус болж чадахгүй нь ээ" гэж хэлж байх нь бусдын өмнө үнэ цэнээ алдаж байгаа хэрэг огтхон ч биш. Харин хожмын маргаан, үзэн ядалтаас урьдчилан сэргийлж чадаж байгаа хэрэг.

Амласнаа биелүүлж, бусдад тус дэм болсноо цаг ямагт дурсаж, өөрийгөө сурталчилж, "аяганы хариу" нэхээд байх нь хаа хаанаа үнэхээр төвөгтэй. Хариу нэхдэггүй тус л тус болохоос, хариу нэхдэг нь тус биш гэнэм. Ийм байдлын улмаас тус авсан нэгэн нь татгалзаж чадаагүйдээ харамсах болдог.

Чадахгүй зүйлээ бусдад амлаж, түүнийгээ биелүүлэхгүй, биелүүлэхийг ч хүсэхгүй, бусдад "тус биш ус" болж байснаас, юу ч амлахгүйгээр мэндийн зөрөөтэй, сайн харилцаатай байсан нь дээр.

Заавал зарлиг тогтоол, заавар журам хүлээхгүйгээр дор бүхнээ хичээн, өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.
"Эзэн хичээвэл заяа хичээнэ". "Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог" бөгөөд хариу нэхээгүй тус хамгийн их өглөг буян байдаг.

Газар хөдөлсөн тохиолдолд авах арга хэмжээг үзүүлэх команд штабын сургууль боллоо

Газар хөдөлсөн тохиолдолд авах арга хэмжээг үзүүлэх команд штабын сургууль боллоо
Өнгөрсөн жил БНХАУ-ын Сычуань муж, энэ жил Гаити, Чили улсуудад болсон газар хөдлөлтийн гамшиг нь дэлхийн улс орнуудад байгалийн энэхүү гамшгийн үед бэлэн байх зайлшгүй шаардлагатайг сануулсан юм.

Манай улс түүн дотроо Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгаа талаар сүүлийн үед ярих болсон. Тэгвэл сая гаруй хүн амтай манай хотод газар хөдлөлт болоход мэргэжлийн байгууллагууд бэлэн болов уу гэсэн түгшүүр хүн бүхний сэтгэлд байгаа нь нууцгүй.

Харин өнөөдөр газар хөдлөлтийн гамшиг болсон үед онцгой байдлын албаны анги салбаруудын харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог харуулсан “Команд штабын сургууль” боллоо. Энэ сургуулийг Баянзүрх дүүргийн 6-р хорооны 44-р байранд явуулсан юм.

Гамшиг болсон газар нэн түрүүн шуурхай бүлэг 105-ынхан очиж ажиллах ажээ. Тэд хязгаарлалтын бүс тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг явуулж, нэрвэгдэгсэдэд эмнэлэгийн анхны тусламж үзүүлнэ. Мөн бэртэж гэмтсэн иргэдийг эмнэлэгийн нарийн мэргэжлийн тусламжийн багт хүлээлгэж өгөх, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцох гэх мэт үүргийг гүйцэтгэнэ.

Мөн гамшиг болсон газар эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх шуурхай бүлгийн ажиллагаа 103, гал унтраах шуурхай бүлгийн ажиллагаа /101/, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах отряд, шуурхай бүлгийн үйл ажиллагаа явагдах юм.

Өнөөдрийн сургууль явагдсан 44-р байр нь 32 айлтай бөгөөд 107 хүн амьдардагаас өдрийн цагаар 52 хүн гэртээ байна хэмээн тооцоолжээ. Үүнээс гамшгийн үед 15 хүн нас барж, 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн хэмээн үзсэн байна.

Сургуулилтын үеэр гамшгийн үед гарч болох хулгай дээрмийг хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын албаныхан хэрхэн зохицуулахыг ч тооцоолсон байна. Түүний зэрэгцээ гамшигт өртсөн иргэдэд сэтгэл заслын эмчилгээ үзүүлж, халуун хоол, ундаар хангах, орчныг ариутгах зэрэг ажлыг ч багтаажээ.

Газар хөдлөлт болж, нурсан байшинд дарагдсан иргэдийг аварсны дараа тухайн нөхцөл байдалд ажиллаж байгаа албаныхан “чимээгүй зогсолтыг” хийдэг байна. Хүн бүхэн хоорондоо нэг, нэг метрийн зайтай зогсож, 3-4 минутын хугацаанд нурангинд дарагдсан байж болзошгүй хүмүүсээс ямар нэгэн чимээ гарахыг хүлээнэ. Энэ хугацаанд дуу чимээ гарахгүй бол үйл ажиллагааг зогсоож, дараагийн арга хэмжээнд шилждэг ажээ.

Өнөөдрийн сургалтанд Улаанбаатар хотын мэргэжлийн бүх албад оролцлоо. Мөн Шадар сайд М.Энхболд тус ажиллагааг сонирхлоо. Та бүхэн холбоотой видео болон фото мэдээнээс команд штабын сургуулийг хүлээн авч үзнэ үү.

Хятадууд сайхан сэтгэлээр ноолуурын ханшийг өсгөсөн үү

Хятадууд сайхан сэтгэлээр ноолуурын ханшийг өсгөсөн үү
-Нэг кг ноолуур 50 мянган төгрөг даваад байна-

Ноолуурын ханш өсч байгаа нь өвөл, хаврын хүнд хэцүү цагийг даван туулж буй малчдын магнайг бага ч болов тэнийлгэж байна. Одоогийн байдлаар түүхий эдийн "Эмээлт" зах дээр кг ноолуур 50 орчим мянган төгрөгийн үнэтэй байв. Харин зүүн аймгуудын нутгаар ноолуурын ханш нэлээн өндөр байгаа аж. Тус бүс нутагт ноолуур 53-54 мянган төгрөгт хүрчээ. Ноолуурын үнэ ийн нэмэгдэж байгааг иргэд янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нь үнийн хөөрөгдөл хэмээн үзэж байгаа. Тэгвэл нөгөө хэсэг нь бодит ханш хэмээж байна. Мөн ноолуурын ханш энэ сарын сүүлээр огцом буурна гэх яриа ч гарах болов.

Хятадууд орж ирж ноолуурын ханшийг өсгөсөн

Ноолуурын ханш яагаад нэмэгдэж байгаа талаар түүхий эдийн ченж Г.Наранбаатар гэх залуугаас тодрууллаа.

-Он гарснаас хойш ноолуурын ханш аажмаар өсч байсан бол сүүлийн хэдэн долоон хоногийн хугацаанд үнэ нь огцом нэмэгдлээ. Энэ нь юутай холбоотой вэ?
-Манай улс ноолуураа урд хөрш рүү гаргаж байгаа. Тиймээс Хятад ченж нар ноолуурын үнийг тогтоодог гэж болно. Сүүлийн долоо хоногуудад Хятад ченж нар олноор орж ирж ноолуур их авч байна. Үүнийг дагаад эрэлт нэмэгдэж, үнэ нь өсч байна. Хятадад эдийн засгийн байдал нь сайжирсан учир ноолуурын эрэлт нэмэгдсэн байх.

-Хэрэв Хятадууд ноолуур авахаа больчихвол үнэ нь унах уу?

-Тийм ээ. Хятадууд олноор ирж ноолуур авч байгаа болохоор үнэ нь өсөөд байна. Хэрэв авахаа больчихвол үнэ нь унана. Энэ тохиолдолд дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Гэхдээ ханш нь 30 гаруй мянган төгрөгөөс хэтрэхгүй болов уу.

-Ноолуур хэр их тушааж байна вэ?

-Тушааж эхэлж байна. Зарим айл ноолуурын үнийг улам өсгөж байгаад өгнө гээд хадгалсан бол нөгөө хэсэг нь үнэтэй дээр нь тушаана гээд авчирч байна. Хүн хүний сонирхол, тооцоо байгаа байх.

Ноолуурын үнэ энэ сарын сүүлээр унана

Монголын ноос, ноолуурын холбоо ноолуурын ханш зохиомол хөөрөгдөл хэмээн үзэж байна. Энэ талаар тус холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуугаас тодрууллаа.

-Ноолуурын үнэ өсч буй нь юутай холбоотой вэ?
-Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Юуны өмнө Хятадын зарим бүс нутгуудад зуд болсон. Үүнээс шалтгаалж мал багагүй хорогдсон. Ингээд ноолуурын хэрэгцээ үүссэн тул манайхаас ноолуур авах нь нэмэгдэж байна. Мөн дэлхийн улс орнуудад санхүү, эдийн засгийн хямрал илааршиж ноолуурын хэрэгцээ өссөн. Үүнийг дагаад ноолуурын эрэлт нэмэгдэж байна. Дараагийн нэг ноцтой шалтгаан нь манай дотоодын үйлдвэрүүдийг унагах гэсэн явуулга яваад байна. Өөрөөр хэлбэл, ноолуурын үнийг зохиомлоор хөөрөгдөж дотоодын үйлдвэрүүдийг унагаж өрсөлдөгчгүй болох гээд байна.

-Үнийн хөөрөгдөл байгаа гэдгийг хэрхэн нотлох вэ?
-Дэлхийн зах зээл дээр кг ноолуур дунджаар 35-36 мянган төгрөг байгаа. Гэтэл манайд 50 гаруй мянган төгрөгөөр авч байна. Энэ нь үнийн хөөрөгдөл байгаа гэдгийг харуулж байна. Дотоодын үйлдвэрүүд дэлхийн зах зээлийн ханшаар ноолуур худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр ашигтай ажиллаж чадна. Тэндээс дээш гарвал ашиггүй. Гэтэл Хятадууд өндөр үнэ хэлэхэд малчид дотоодын үйлдвэрүүдэд ноолуураа өгөхгүй байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдийн хомсдолд оруулж, хаалгаа барих шалтгаан болж байгаа юм. Ингээд Хятадууд манай дотоодын үйлдвэрүүдийг унагасны дараа ямар ч өрсөлдөгчгүй болно. Энэ үед нэг кг ноолуурыг 10 мянган төгрөгөөр л авна шүү дээ.

-Хэрэв зэх зээлийн ханшаас өндөр буюу 50 мянган төгрөгөөр ноолууp худалдаж авах нь алдагдалтай юм бол Хятадуудад ч бас эрсдэл үүсч байгаа юм биш үү?

-Тэд өнгөрсөн жил ноолуур 20 гаруй мянган төгрөг байхад нь их хэмжээгээр худалдаж аваад нөөцөлчихсөн. Харин одоо 50 гаруй мянган төгрөгөөр худалдан авснаар ямар ч алдагдал хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, хямд үнэтэй ноолуурын дундаж ханш нь дэлхийн зах зээл дээрх ханштай ижил түвшинд очиж байна. Гэтэл манайд нөөцөлсөн ноолуур байхгүй. Өнгөрсөн жил манай улс ноолуурын 4000 төгрөгийн татварыг тэглэхэд Хятадын тал 10 юаниар татвараа нэмэгдүүлсэн. Энэ нь Хятадын тал маш богино хугацаанд өөрт ашигтай хувилбарыг сонгож, бодлоготой ажиллаж байгааг харуулж байна. Гэтэл манайд бодлого алга.

-Гэхдээ зуд турханд нэрвэгдсэн малчдад ноолуурын үнийн өсөлт эерэгээр нөлөөлж байгаа шүү дээ.
-Малчдад мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдрийн хүндийг маргаашийг бүр хүндээр сольж болохгүй. Ноолуурын үнэ өндөр байгаа нь цаг хугацааны асуудал. Энэ сарын сүүлээр үнэ нь унана. Хэрэв Хятадууд дотоодын үйлдвэрүүдийг унагачихвал ноолуурыг хүссэн үнээр авах болно. Иймд төр засаг үүнд анхаарч татвараар зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд ноолуурын үнэ тогтвортой өсөх боломж бүрдэх юм. Учир нь дэлхийн зах зээлд бэлэн бүтээгдэхүүний үнэ дээш, доош таван хувиар л хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, бидний өмсч байгаа цамцны үнэ ямар ч үед хэд гурван төгрөгөөр л өсч, буурдаг биз дээ. Тэгвэл бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэхгүй байвал түүхий эдийн ханш тогтвортой байна гэсэн үг.

Мөн манай улсад бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй гэсэн зовлон байхгүй. Үйлдвэрүүд захиалгаа дийлэхгүй өдөр, шөнөгүй ажиллаж байна. Иймд төр засаг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого явуулж, мөн том үйлдвэрүүд барьвал ажлын байр нэмэгдэнэ. Ноолуурын үнэ ийн нэмэгдэж байгаа нь хэсэгхэн хугацаанд үйлчилнэ. Үүний оронд тогтвортой бодлого хэрэгтэй.

Цунамид өртөгсөдийн дурсгалыг хүндэтгэв

Бямба гаригт одоогоос таван жилийн өмнө Энэтхэгийн далайд болсон цунамид өртөж нас барсан болон сураггүй алга болсон 220 мянган хүний дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо. Ёслол Индонезийн хамгийн их гамшигт өртсөн муж Асихт болсон байна. Тус мужийн нийслэл Банда Асихт хотын далайн боомтонд болсон ёслолд 3000 мянга орчим хүн оролцжээ. Оролцогчид Коран судраас уншиж, мөргөл үйлдсэн байна. Цунамид хамгийн хүчтэй өртсөн Асих мужид гудамж, байшингуудыг дахин сэргээх ажлууд хийгдэж, бараг дууссан аж. Тиймээс гадны тусламжийн байгууллагуудын ажилчдыг тус мужаас эргүүлэн татаж эхэлжээ. Гэтэл энэ нь бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Эдийн засаг уналтад орж, ажилгүйдэл ихсэх хандлагатай байгаа юм. Ёслолын үеэр тус улсын дэд ерөнхийлөгч Бойдионо бүс нут­гийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд байгалийн баялгаа ашиглах нь зүйтэй хэмээжээ. Асих мужийн бус нутаг байгалийн нөөц арвинтайгаараа алдартай.

Мөн ёслолын үеэр нутгийн оршин суугчид цунамийн хор уршиг, өөрсдийн хүүхдүүдээ алдсан гашуун дурсамжийг хэзээ ч мартаж чадахгүй хэмээн эмгэнэл илэрхийлсэн аж. Харин зарим нь муж нутгаа удахгүй хөгжих болно хэмээн найдаж буйгаа хэлсэн байна.

Дурсгал хүндэтгэх ёслол Асих муж даяар бүтэн өдөржин болжээ.

АНУ маш нууцаа дэлгэжээ

АНУ–ын Засгийн газар харамсалтай тохиолдлоор улсынхаа цөмийн бүх нууц обьектын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий маш чухал баримт бичгийг олон нийтэд задалчихжээ. Энэхүү баримт бичигт цөмийн түлштэй агуулахуудын байрлаж буй газар орныг нарийвчлан заасан газрын зураг хүртэл байсан байна. Баримт бичиг нь нийт 226 хуудастай бөгөөд хуудас бүр дээр “маш нууц” гэсэн дардастай байсан аж. Баримт бичгийн нууц задарсан нь даваа гаригт хэдийнэ мэдэгдсэн ч АНУ-ын засаг захиргааныхан хэргийг булзааруулах гэж оролдоод үр дүнд хүрч чадаагүй байна. Гайхалтай нь маш нууц баримт бичиг мягмар гаригийн орой хүртэл сайтад нээлттэй байсан гэнэ.

Нисэх онгоц аюулгүйн дэртэй боллоо

Нисэх онгоц зорчигчдын суудалдаа хамгаалалтын дэртэй боллоо. Нисэх онгоц осолд ороход 95 хувь нь амьд үлдэнэ хэмээн нисэх онгоцны инженер Билл Макгий “Өнөөдрийн Америк” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Тэрбээр “нисэх онгоц осолдвол ямар ч хохирол амсахгүй байж болно” гэжээ. 1983-2000 оны хооронд осолдсон бүх ослоос зорчигчдын 95 хувь нь амь насаа алддаг байсан бол 2001 оноос эхлэн энэ нь илүү дээрдсэн. “2005 онд Торонтод Айр-Франц “А340″ онгоц осолдоход 309 хүн амьд үлдсэн.

Мөн 2009 онд Америкийн агаарын нислэг “А320″ онгоц осолдож 155 хүн амьд үлдсэн. Харин тус дэрийг ашигласнаас хойш амьд үлдэгсдийн тоо 2009 онынхоос 15 хувиар нэмэгдсэн байна.

Улаан буудайны дэлхийн зах зээл


Олон улсын үр тарианы зөвлөлийн үзэж буйгаар, улаан буудайны дэлхийн үйлдвэрлэл 2009 онд 674 сая тонноор багассан байна. Ялангуяа Европын холбооны орнуудад болон Өмнөд Америкт үйлдвэрлэл нэлээд буурчээ.
Улаан буудайны дэлхийн зах зээл
Олон улсын үр тарианы зөвлөлийн үзэж буйгаар, улаан буудайны дэлхийн үйлдвэрлэл 2009 онд 674 сая тонноор багассан байна. Ялангуяа Европын холбооны орнуудад болон Өмнөд Америкт үйлдвэрлэл нэлээд буурчээ.

Харин Ойрхи Дорнод болон зарим Африкийн улс оронд улаан буудайны үйлдвэрлэл өсөлттэй байсан байна. Өнгөрсөн онд улаан буудайны дэлхийн томоохон нийлүүлэгч нь Хятад улс байв.
Улаан буудайны дэлхийн хэрэглээ 2009-2010 онд 642 сая тоннд хүрнэ гэж тооцоолж байна.

Үүнээс 452 сая нь хүнсний зориулалтанд, 102.6 сая нь тэжээлд, харин 18.2 сая нь аж үйлдвэрт хэрэглэхээр байна. Тэгвэл энэ үр тарианы дэлхийн худалдаа 2009/2010 онд 118.7 сая тонн байх аж. Улаан буудайны томоохон экспортлогчоор АНУ /23.5 саятн/, ОХУ/19.0сая/, ЕХ /18.5 сая/, Канад /18.2 сая/, Австрали /14.3 сая/ орж байна. Харин улаан буудайны үйлдвэрлэлийн хувьд энэ онд 3 орчим хувиар доошилж, 653 сая тоннд хүрнэ гэж олон улсын шинжээчид үзсэн байна.
Харин Ойрхи Дорнод болон зарим Африкийн улс оронд улаан буудайны үйлдвэрлэл өсөлттэй байсан байна. Өнгөрсөн онд улаан буудайны дэлхийн томоохон нийлүүлэгч нь Хятад улс байв.
Улаан буудайны дэлхийн хэрэглээ 2009-2010 онд 642 сая тоннд хүрнэ гэж тооцоолж байна.

Үүнээс 452 сая нь хүнсний зориулалтанд, 102.6 сая нь тэжээлд, харин 18.2 сая нь аж үйлдвэрт хэрэглэхээр байна. Тэгвэл энэ үр тарианы дэлхийн худалдаа 2009/2010 онд 118.7 сая тонн байх аж. Улаан буудайны томоохон экспортлогчоор АНУ /23.5 саятн/, ОХУ/19.0сая/, ЕХ /18.5 сая/, Канад /18.2 сая/, Австрали /14.3 сая/ орж байна. Харин улаан буудайны үйлдвэрлэлийн хувьд энэ онд 3 орчим хувиар доошилж, 653 сая тоннд хүрнэ гэж олон улсын шинжээчид үзсэн байна.Олон улсын үр тарианы зөвлөлийн үзэж буйгаар, улаан буудайны дэлхийн үйлдвэрлэл 2009 онд 674 сая тонноор багассан байна. Ялангуяа Европын холбооны орнуудад болон Өмнөд Америкт үйлдвэрлэл нэлээд буурчээ.

Харин Ойрхи Дорнод болон зарим Африкийн улс оронд улаан буудайны үйлдвэрлэл өсөлттэй байсан байна. Өнгөрсөн онд улаан буудайны дэлхийн томоохон нийлүүлэгч нь Хятад улс байв.
Улаан буудайны дэлхийн хэрэглээ 2009-2010 онд 642 сая тоннд хүрнэ гэж тооцоолж байна.

Үүнээс 452 сая нь хүнсний зориулалтанд, 102.6 сая нь тэжээлд, харин 18.2 сая нь аж үйлдвэрт хэрэглэхээр байна. Тэгвэл энэ үр тарианы дэлхийн худалдаа 2009/2010 онд 118.7 сая тонн байх аж. Улаан буудайны томоохон экспортлогчоор АНУ /23.5 саятн/, ОХУ/19.0сая/, ЕХ /18.5 сая/, Канад /18.2 сая/, Австрали /14.3 сая/ орж байна. Харин улаан буудайны үйлдвэрлэлийн хувьд энэ онд 3 орчим хувиар доошилж, 653 сая тоннд хүрнэ гэж олон улсын шинжээчид үзсэн байна.

Ард түмнийг дөнгөлөх арга эх орны хишиг

Ард түмнийг дөнгөлөх арга эх орны хишиг
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлахтай зэрэгцэн иргэдэд хүртээх хувь хишгийн асуудал давхар сөхөгдөж эхэллээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд ам нээж эхэлсэн ч харин хэзээнээс иргэддээ хүртээх эсэх нь эргэлзээтэй хэвээр, иргэдэд горьдлого төрүүлсээр байна. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг санал бодлоо хуваалцлаа.

Ардчилсан намын бүлэг өчигдөр үдшийн 20.0 цаг хүртэл хуралдсан. Хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож Засгийн газраас хийхээр төлөвлөсөн дөрвөн асуудлыг танилуулсан байна.

Эдгээр асуудалд Тавантолгойн орд газрыг гадаадын 11 компани хамтран ашиглахаар саналаа ирүүлсэн. Энэ нь өдгөө хэрэгжих Оюутолгойн орд газраас ч илүү урьдчилгаа төлбөр авах боломжтой байгаа талаар танилцуулсан байна. Мөн "Утаагүй Улаанбаатар" төслийн хүрээнд 100 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг танилцуулжээ.

Тавантолгой, Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахад төмөр зам зайлшгүй шаардлагатай. Харин Засгийн газар хоёр хувилбарыг сонгосон. Энэ нь өргөн төмөр замд суурилсан бодлогыг боловсруулсан аж. УИХ-аас эцсийн шийдвэр гаргах учраас одоогоор чухам аль замыг сонгохоо зарлах хараахан болоогүй байна. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дийлэнх гишүүд өргөн, нарийн төмөр замыг хоёуланг нь дэмжиж байгаа гэсэн. Засгийн газрын дөрвөн багц бодлогод гурван мянган км төмөр зам, найман мянган км авто зам, 100 мянган айлын орон сууц барих төлөвлөгөө байгаа аж.

Эдгээр ажилд 10-15 тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдах юм байна. Энэ хөрөнгийг босгох бүрэн бололцоо бий. Тухайлбал, Хятадын Хөгжлийн банкнаас гурван тэрбум ам.доллар авах боломжтой аж. Мөн стратегийн орд газруудаа барьцаалан олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох, орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад энэ бүх бодлогын баримт бичиг ажил хэрэг болох бололцоо байгаа юм. Тус намын бүлэг Засгийн газрын энэхүү бодлогын баримт бичгүүдийг УИХ-д өргөн барихыг хүссэн байна. Энэ сард багтаан асуудлыг батлах бололцоотой хугацаа байна гэв.

Харин иргэдэд хүртээх эх орны хишиг болох 1.5 сая болон сая төгрөг нь халамжийн бодлого биш юм гэдгийг тодотгож хэлсэн. Харин ард түмнийг өмчлөх нэг санаархал гэв. Байгалийн баялгийг тэгш хуваарилж иргэддээ хүртээж байх талаар цаашид ажиллах ёстой. Харин үүн дээр дөрөөлж намууд иргэдээс оноо авах гэж улайрсны хэрэггүй гэдгийг тэрбээр онцолсон. Ерөнхий сайд Засгийн газраас оруулж ирсэн иргэдэд хувь хишиг хүртээх асуудлыг дэмжвэл ирэх намраас хүртээж эхлэх боломжтой аж. Үүнд одоогоор дөрөв орчим их наяд төгрөг шаардлагатай байгаа.

Гарман дээр морио сольдоггүйтэй адил одоо ухрах зам үгүй болсон. Тиймээс хоосон улстөржилт биш, Засгийн газар ажил хэргийг ажил хэрэг болгох цаг хэдийнэ болсон гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Авлигын хэрэг замхарсаар байх уу

Авлигын хэрэг замхарсаар байх уу
-Хахууль авсан сургуулийн захиралд холбогдох хэрэгт нутаг жалгын үзлээр хандаж байна-

Манай улсад хуулийг завхруулж бусдыг цаашлаад улсыг хохироодог явдал нэг их сонин байхаа больчихсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Тодруулбал, зарим хүний сэтгэхүй авлига, хээл хахуул байх ёстой юм шиг л хүлээн авдаг болсон. Танил тал, найз нөхөд мөнгө байхгүй бол хууль харин ч хатуу үйлчилнэ. Байвал эсрэгээрээ....... Энд ганцхан жишээг дурдъя.

Х.Энхбаяр гэгч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Н.Мөнхболор, Ж.Отгонцэцэг, Х.Атарцэцэг нараас авлига авсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан баримтууд нотолж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар Х.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар яллагдагчаар татан шалгаж, хэргийг 2008 оны арванхоёрдугаар сард Говь-Алтай аймгийн прокурорын газарт шилжүүлсэн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй цаг хугацаа алдан сунжирсаар иржээ. Н.Мөнхболор, Ж.Отгонцэцэг, Х.Атарцэцэг нар нь Х.Энхбаярт хээл хахууль өгсөн үйлдлээ сайн дураараа илчилсэн учир хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн байдаг. Мөн нэр бүхий найман багшийн үйлдлийг мөн хэрэгсэхгүй болгох саналыг хүргүүлжээ.

Хээл хахууль авч, сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх атал Х.Энхбаяр нь хэргийг улстөржүүлэн замхруулах сонирхолтой байгаагаа нуусангүй. Тэрээр одоо Говь-Алтай аймгийн Ардчилсан намын даргын албан тушаалтай юм байна. Орон нутгийн сонгуулиар тус аймгийн ИТХ-д МАХН ба Ардчилсан намын төлөөлөл ойролцоо тоотой сонгогджээ. Төлөөлөгчдийн шантаажнаас болж аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нараа томилох асуудал гацаанд оржээ. Энэ хооронд МАХН-ын нэр бүхий төлөөлөгчид миний нэр төрд халдах зорилгоор зориуд худал мэдээлэл хүргүүлсэн, энэ бол улс төрийн шинжтэй гүтгэлэг гэж Х.Энхбаяр мэдүүлжээ.

Говь-Алтай аймгийн сум дундын шүүх энэхүү хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Х.Энхбаярын хээл хахууль авсан үйлдлийн обьектив тал үгүйсгэгдэж байна гэх үндэслэлээр цагаатгасан байна. Гэвч аймгийн Прокурорын газраас сум дундын шүүхийн дээрх шийдвэрийг үл зөвшөөрч аймгийн шүүхэд эсэргүүцэл бичсэнийг аймгийн шүүх хүлээн авч өнгөрсөн оны зургадугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд сум дундын шүүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн. Цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас нэмэлт мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч уг эрүүгийн хэргийг прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Гэтэл Улсын ерөнхий прокурорын газраас Х.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хянаад хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож, шүүхээр шийдвэрлүүлэхээр дахин Говь-Алтай аймгийн шүүхэд хүргүүлжээ. Гэвч энэ эрүүгийн хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдэхгүй байна. Яагаад гэдгийг тодруулахаар бид аймгийн прокурор н.Эрдэнэбаатартай холбогдсон ч бидэнд энэ хэргийн хяналт нь байхгүй учраас тодорхой мэдээлэл өгч чадах-гүй" гэв. Үүний дараа хэргийн шүүгч байсан Сарантуяагаас тодруулахад, "Би эмнэлэгт хэвтэж байгаа болохоор энэ талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй. Гэхдээ хэргийг аймгийн шүүхээр хэлэлцээд Нийслэлийн прокурорын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн” гэсэн хариуг өгсөн юм.

Ер нь энэ хэрэг яагаад ингэж нааш цаашаа шидэгдэж, буруу зөв шийдвэрийн дунд будилж яваад байгааг гайхахгүй байх арга алга.

Хамгийн хачирхалтай нь дээр дурьдсанчлан Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг Хэрэгсэхгүй болгох тухай гаргасан тогтоолыг Ерөнхий газар нь хянаад хүчингүй болгосон явдал юм.

Эх сурвалж энэ хэргийг Нийслэлийн прокурорын газарт Говь-Алтай аймгийнхан олноороо байдаг тул энэ хэрэгт нутаг жалгын үзэл гаргаж байна гэж үзэж байгаагаа ч нуугаагүй.