Sunday, November 8, 2009

Love is blind эссэ

Love is really blind. Love is blind, crazy and deaf. Feeling love for your romantic partner appears to make everybody else less attractive, and the emotion appears to work in very specific ways in enabling you to push thoughts of that tempting other out of your mind.

Wednesday, November 4, 2009

Шинэхэн Лаборторийн тухай миний бодол

Өнөөдөр хуваарийн дагуу интернэтийн хичээлдээ суухаар лаборторлуу орлоо.Дотроо дурамжхан л байлаа хоцрогдсон программ ,ашиглахад бэрх компьтер ,хурд багатай нэт ,хүрэлцээгүй компьтер гээд л ГЭТЭЛ.........

Эссэний уралдаан зарлаж байна.

Миний мэргэжил миний амьдралд

Эссэний уралдаан зарлаж байна.

Tuesday, November 3, 2009

Газрын асуудлаас болж Японы сургуулийн салбар Монголд нээгдэх боломжгүйд хүрлээ

БНСУ-ын Элчингийн хажууд байрлах Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай “Соёл эрдэм” дээд сургуулийн хичээлийн байрыг буулгах талаар газрын маргаан өрнөөд байна. Тус сургууль нь гадаад багштайгаар сургалтаа явуулдаг, төгсөгчдийг Япон руу хөнгөлөлтэйгээр их дээд сургуульд суралцуулж, ажиллуулан боловсролын салбарт Япон Монголын найрамдалт харилцааны гүүр болж байгаа билээ.

Monday, October 26, 2009

Зохиол

1. Монгол бүсгүйчүүдийн хувьд байдал бүр эмзэг байна. Хэзээ хэн нь хэлсэн юм бэ бүү мэд, Монгол ардын зүйр үгэнд “Харьд одсон эм, хаданд харавсан сум лугаа” гэдэг болохоор тэднээс нэлээд олон нь эргэж буцалгүй харийн бэр болно.

Бясалгал хийх учир шалтгаан1

Бясалгал хийх нь сэтгэлийг тогтвортой хатуужил тэвчээртэй болгох бөгөөд ингэснээр амарлингуй тайван хүлээцтэй болно.Оюун ухаан хөгжсөнөөр эмх цэгцтэй сэтгэн бодох ба сэтгэхүйн ерөнхий чадвар нэмэгдэнэ.Эдгээр үр дүн нь ерөнхий гарах үр дүн юм.Бодлын орноо нэгэн үзүүрт тогтоон барьж бясалгал үйлдэхэд суудлыг зөв зохистой бэлтгэх,биеийг зөв байрлуулах нь маш чухал.

Sunday, October 25, 2009

Бусад эрсдэл

Арилжааны банкууд нь ашгаа нэмэгдүүлэх үүднээс хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаанаас нэмэлт уламжлалт эрсдэлийг өөртөө хүлээдэг. Энэ нь янз бүрийн санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүд байдаг.

Төлбөрийн чадварын эрсдэл

Төлбөрийн чадварын эрсдэл нь арилжааны банкуудын хувьд нэг талаас активын төлбөрийн чадвар, нөгөө талаас пассив буюу эх үүсвэрийн төлбөрийн чадвартай холбогдон гарах эрсдэл юм. Энэ нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн анхны шаардлагыг биелүүлээгүйгээс учрах эрсдэл бөгөөд банкны гол зорилго болох ашиг олох үйл ажиллагаатай урвуу хамааралтай байдаг.

Өвлийн интоор

Хэтэрхий тод буюу холилдсон харагдуулахгүйгээр нэгэн зэрэг нүд, уруул, шанаа гурвыг тодруулж харагдуулах зорилготой будалт. Хамгийн гол нь нэг өнгийн янз бүрийн талаас нь илэрхийлэх явдал чухал юм. Үүнд зөөлөн, уян өнгөнүүд зохимжтой. Эхний шатанд бүдэг ягаан өнгийг хацар өнгөлөгчийг голчлохыг зөвлөе. Нэг зүйлийг сануулхад бүдэг ягаан өнгө нь нүүрийг эрүүл чийрэг харагдуулдаг юм.

Автобусны буудал өнгө засна

Нефтийн үнэ дэлхийд буурч, шатахууны үнэ Монголд өсч байгаа энэ үед хотын иргэд тэр бүр таксигаар тансаглаад явах хэцүү болсон. Хэдхэн км газар зорчихын тулд хэдэн мянган төгрөг төлнө гэдэг бас ч амаргүй. Тиймээс хотын ихэнх хүн ам автобусаар зорчдог. Өглөө бүр ажилруугаа яарахдаа автобусаа хурдан ирэхийг хүлээн буудал дээр зогсох бүр ч амаргүй.

Цондоолой Цүндээлэй хоёр

Бага насны хүүхдүүдэд зориулан гаргасан энэ бүтээл нийт таван цувралтай. Хүүхдийг бага наснаас нь Монгол ахиутай танилцуулж, байшаль амьтныг хайрлах үзэлд сурган, найз нөхдийн нандин холбоог харуулсан энэхүү комикс номыг авъяаслаг зураядын гайхамшигтай зургуудаар баяжуулсан нь нзд салахын аргагүй болжээ.

Япончууд хэр эх оронч вэ?

Япон нь үндсэн хуулиндаа армигүй байх, бусад улсад дайн зарлахгүй гэж тогтоосон учраас япончуудын дахин шүтэж бүхнээ зориулж ирсэн эзэн хаан нь эрх мэдэлгүй, бэлгэ тэмдгийн чанартай болж хэт үндсэрхэг үзэл бодлыг буруутгах хандлага нийгэмд үүсжээ. Япон бол амьдрах орчин нийгмийн дэд бүтэц боловсронгуй хөгжсөн улс билээ. Тийм учир юугаар ч дутахгүй амьдарч чаддаг иргэдийн хувьд, эх орны төлөө гэхээс илүү " санаа амар амьдарч чаддаг" гэдэг үзэл бодлоор эх орондоо хандах болжээ.

Алдарт хосын холливуд дахь романтик оройн зоог

Дуучин жүжигчин бас халуухан ээжүүдийн нэг Жэннифер Лопез нөхөр Марк Энтонигийн хамт романтик оройг өнгөрүүллээ. Ихэр хүүхдээ төрззлсэнээс хойш Лопез ямар ч үлэшлэгт яваагүй бөгөөд анх удаа хүүхдүүдээ асрагчдаа үлдээгээд гарсан нь энэ гэнэ. Үзэсгэлэнт бүсгүй нөхөртэйгөө Холливудын баруун хэсэгт байрладаг Foxtail restaurant lounge-д оройн зоог барьсан бөгөөд тэднийг гарч ирэхэд нь Rolls Royce үүдэнд хүлээж байсан аж.

Нэрийн хуудастай......

байх нь Япончуудын дунд түгээмэл бөгөөд чухал. Албан ажил хийдэггүй байсан ч бүх хүмүүс нэрийн хуудастай байдаг. Харьцаж байгаа хүнийхээ нэрийн хуудсыг аваад түүнийг хэдэн хором хүндэтгэлтэйгээр, анхааралтай уншдаг журамтай.Хамгийн гол нь хуудсыг хамаагүй аль тааралдсан халаасанд хийж болохгүй, зориулалтын саванд хийнэ, тийм сав байхгүй тохиолдолд пиджакныхаа дотор халаасанд хийнэ.

Агуу Александр

Хамгийн анх сэтгэл зүйн дайралтыг туршсан хүн бол Македоны Александр хаан юм. Тэрбээр хүмүүсийн оюун ухаанаар хэрхэн тоглож болохыг, тэр нь хэр үр дүнд хүрдэгийг харуулсан юм. Александр Македоны эзэнт гүрний ороо бусгаа байдлыг сэтгэл зүйн даралт хийн цэгцэлж, Шинэ Македоны төрөөс урвасан хүмүүстэй тэмцсэн түүхтэй.Мөн хот бүрт Грекийн соёлыг түгээж, түүнийг сурталчлах ажлыг зохион байгуулжээ.

Бөхийх, мэндчилэх ёс

Бөхийх заншил нь Японы соёл, хүмүүсийн бие биетэйгээ харилцан мэндчилэх чухал хэсэг юм. үүнд албан ёсны болон энгийн гэсэн хоёр төрөл байдаг. Тухайн хүндээ хэр их хүндэтгэл үзүүлж байгаагаас хамаарч бөхийх хэмжээ, хугацаа нь өөр. Жишээ нь: өндөр албан тушаалын хүнтэй мэндчилэх, ямар нэгэн байгууллагын хариуцлагатай хүмүүс албан ёсоор уучлалт гуйх үед 45 градус хүртэл, удаан бөхийж ёслол үйлдэнэ.

Хүн хэд наслах боломжтой вэ?

Хүний эрүүл мэнд гэдэг бол хувь хүний үнэт зүйл бөгөөд түүнийгээ хэрхэн авч явах нь тухайн хүний эрүүл мэндийн мэдлэг, амьдралын дадал, зан төлвөөс ихээхэн шалтгаалдаг. Хүний хөгшрөлтөд удамшлын байдал 20-25%, атьдралын дадал, хэв маяг 50-55%, хүрээлэх орчин 20-25%, анагаах ухаан 10-15%, нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг.

Япончууд...

том саруулхан гэртэй байсан ч гэр орныхоо өрөө тасалгаануудыг танилцуулдаггүй. Айлд ороод гэр орны эд хогшил, чимэглэл, зураг зэргийг магтаж болох боловч хэтрүүлбэл эзэн нь эвгүй байдалд ордог. Япон айлд зочилж байх үед эзэд нь яаруулахгүй байсан ч их удах хэрэггүй.Зочилсон айлын хүмүүст 2-3 хоногтоо багтаад баярласан талархсан тухайгаа утас, и-мэйл эсвэл шуудангаар мэдэгддэг ёс заншилтай.

Олон улсын зуслантай болно

Манай улс Найрамдал нэртэй ганцхан олон улсын зуслантай. Зөвхөн энэ зусланд тив тивийн хүүхэд багачууд хамтдаа тоглож, зуны өдрүүдийг хөгжилтэй өнгөрүүлж болдог. Тэгвэл олон улсын дахин нийслэл хотод маань нэгээр нэмэгдэх нь ээ. Энэ зуслангийн нэрийг Эв-эе гэдэг бөгөөд тун тохилог, орчин сайтай зуслан болох гэнэ. Тэнд усан бассейн, тоглоомын талбай, номын сан, биеийн тамирын талбай зэрэг зусланд байвал зохих бүх зүйл цогцлох аж.

Япон айлд зочлох

Япончууд гэртээ хүн урих нь дэлхийн бусад олон орны хүмүүстэй харьцуулахад ховор. Япон айлд уригдсан бол сахиж баримтлах ёс заншил гэж бий. Нэн түрүүнд гарын бэлэг бэлдэж очих нь зүйтэй. Энэ нь цэвэр боодол савтай байх хэрэгтэй. Япончууд бэлэглэх зүйлийн гаднах баглаа боодолд, доторхоос нь илүү ач холбогдол өгдөг.Гадуур хувцсаа үүдээр орохын өмнө тайлаад гартаа барих нь зүйтэй.