Sunday, November 29, 2009

Бяцхан наргиа





Та бүхэнд Windows VS Ubuntu гэсэн бяцхан наргиаг хүргэж байна. Гэхдээ наргианы 80% нь ортой гэж үг байдаг шүү дээ. ;)

Ubuntu үйлдлийн системийн тухай


Ubuntu нь үйлдлийн систем юм. Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч компьютер хоёрыг ойртуулах хэлмэрч, орчуулагч гэж хэлж болох юм. Учир нь компьютерийн хэл хүний хэл хоёр шал өөр юм. Компьютерийн хэлийг жирийн хүн харвал учир утга нь үл ойлгогдох 1 болон 0 гэсэн л цифрүүд харагдана (1011 0110 1101 1101).

Шинэ жил дэлхийд

Аргын тооллыг баримтлагч баруун зүгийн орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж байгаа шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үзжээ. Тэгэвч өнгөрсөн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 

Онигоо



Манай шигшээ багийнхан Гуамын талбайд зочилж тоглоод ялагдсаны дараа тэдний дасгажуулагч нь ингэсэн гэнэ лээ... -Танай шигшээн тамирчдад булчин ерөөсөө алга, хүчний бэлтгэл бараг хийдэггүй юм байна. Тэгээд бас хурд алга, техник алга, багийн тоглолт алга, тэмцэх чадвар алга, тэгээд байна ш дээ хамгийн гол нь ямар ч тактик алга гэсэн гэнэ лээ... /болсон явдал/

Өргөн хэрэглэгддэг англи хэлний хэллэг

1. Гэнэтхэн HOLD UPгэвэл юу гэж ойлгох вэ? HOLD UP! HOLD UP ! гэдэг чинь “гараа өргө” гэсэн үг биз дээ гэж бодсон хүнийг бүруутнах аргагүй байх. Гэвч тийм биш аж. Хүүе хүлээгэрэй! Хүүе байзаарай. Урдхан талд алхаж яваа хүнийг дуудаж зогсоохын үед хэлэх үг. 
Жишээлбэл: Урд чинь явж байсан хүн юм аа унагачихвал HOLD UP "Хүүе зогсоорой" гэж хэлээд юмыг нь авч өгөөрэй.
Hold on! Hold it! Wait up!


Marlboro World’s Top Brand #6


Marlboro World’s Top Brand #6
Brand name-ээрээ үргэлж дээгүүр байдаг байсан уг брэнд нь сүүлийн жилүүдэд бүр  6-р байранд орох болсон билээ. Marlboro бол Altria группын гаргасан хамгийн танил болсон тамхины брэнд юм. Хамгийн анхны Marlboro Лондонд 1847 онд зарагдаж байгаад сүүлд Америкруу шилжсэн. Бүтээгдэхүүний нэр нь Их Марлборогийн гудамжинд Marlboro-гийн үйлдвэр байсантай холбоотойгоор ийнхүү нэрлэгдсэн байна.

Турах нь биш, эрүүл байх нь чухал


Таргалалттай тэмцэхийн тулд хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Илүүдэл жинтэй болж байгаагийн шалтгаан бие махбодийн тань гормоны өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Хэрэв тийм бол хоол ундаа хязгаарлаад нэмэргүй, эмчилгээ хийлгэхээс нааш жин хасна гэж саналтгүй.

Үс арчилах нь зөв угаахаас эхэлдэг.



Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.

Брендийн цүнх гэдгийг хэрхэн мэдэх вэ?



Дэлгүүрүүдэд байгаа брэндийн гэсэн хямдхан цүнхнүүд, үнэ нь хадсан брэндийн тодотголтой үнэтэй цүнхнүүд ялгаатай байж чадах уу?
Үнэтэй байх нь брэндийн гэдгийг баталж чадна гэж үү?

Тэгвэл та үнэхээр брэндийн эсэхийг нь мэдэхийн тулд дараах зүйлсийг сайтар анхаараарай.

Хайрыг хэвээр нь байлгах 10 нууц


Бидний амьдралын хамгийн том утга учир бол Хайр байдаг. Зөвхөн хайр дурлалын бус хорвоог, ойр дотны хүмүүс, ажил мэргэжил гээд бидний амьдралд гэрэл гэгээ нэмдэг бүгдийг л бид өөрөө ч мэдэлгүй хайрладаг.
Яг одоо та ганцаардаж байна уу? эсвэл аз жаргал, хайр амтагдсан өдрүүдийг үдэж байна уу? Танд одоо яг ямар байгаа нь тийм ч чухал биш, хамгийн чухал нь энэ бүхнийг та өөрөө сонгосон. Олон салаа замаас хийсэн таны сонголт, та сонголтоо өөрчилж чадах хүчтэй билээ. 

Монголчууд ямар нууц үгс ашигладаг вэ?


Юуны өмнө шинэ жилийн сайхан баяр болох гэж байхад бага зэрэг базаахгүй зүйл бичиж байгаадаа хүлцэл өчье.
Өнөөдрөөс яг 2 долоо хоногийн өмнө Wired (
http://www.wired.com/news/columns/0,72300-0.html) сэтгүүл дээр MySpace-ийн хэрэглэгчдийн нууц үгний тухай Bruce Schneier-ын нэг нийтлэл гарсан байна. Ингээд монголчууд ер нь ямар нууц үг ашигладаг талаар судалгаа хийгджээ.

Юм хөгжих гэж?


Английн нэгэн шоронруу алсын удирдлагатай тоглоомон нисдэг тэргээр хар тамхи оруулсан хэрэг гарсан байна. Хуягууд шоронгийн ханыг давар орж ирэх нисдэг тэрэг хоригдлуудын байрлуу чиглэн орохыг нэг өдрийн дараа хяналтын камерын бичлэгээс анзаарч. Онгоцны их биеийн дунд жижиг ачаа байсан бөгөөд түүнийг нь хар тамхи гэж таамаглаж байгаа гэнэ.

Түүний дараагаар хорихын байрыг нэгжсэн боловч ачаа байтугай нисдэг тэрэг  нь ч олдсонгүй.

Шоронгийн хуягийн ярьснаар түүний хувьд нисдэг тэргээр бараа оруулах нь үлгэр мэт санагдсан бөгөөд бичлэгээс анзаарсан үедээ сандал дээрээсээ ойчих шахсан гэнээ. 

Мөнгөтэй холбоотой эмэгтэй хүний гаргадаг 10 алдаа


Эмэгтэй хүн ба мөнгө. Энэ бол тун өвөрмөц холбоо. Тэд өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө хэрхэн зарцуулахаа сайн мэддэггүй. Мөн цалингаа нэмж, өөрийн капиталаа өсгөх тал дээр ч ойлголт муу явдаг. “Мөнгө, карьер, бизнес бол эрчүүдийн тоглоом. Тэдэнд бүх хөзөр байдаг” гэсэн ойлголт өнгөрсөн зуунд л ноёрхож байсан юм. Үүнтэй холбоотойгоор ямар алдааг эмэгтэй хүн мөнгөтэй харьцах харьцаан дээрээ гаргадаг юм бол? Хэрвээ санхүүгийн хамааралгүй амьдрах нь гол зорилго бол эмэгтэй хүн юунаас зайлсхийж байх хэрэгтэй вэ?


Альберт Эйнштейний амьдралаас



Альберт Эйнштейн 1879 онд мэндэлжээ. 76 насандаа таалал төгссөн түүнийг хүн бүр мэддэгч өөрийнх нь хэлснээр жинхэнэ Эйнштейнийг мэдэх хүн цөөхөн байлаа. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр Милеш нь түүнд хоёр хүү төрүүлж өгсөн. 1904 онд том хүү Ханс Альберт нь төрж, 1910 онд удаах хүү Эдуард нь мэндэлсэн. Эдуард оюун ухааны хомсдолтой байсан бөгөөд 1965 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлосон аж.
Альберт Эйнштейн 1879 онд мэндэлжээ. 76 насандаа таалал төгссөн түүнийг хүн бүр мэддэгч өөрийнх нь хэлснээр жинхэнэ Эйнштейнийг мэдэх хүн цөөхөн байлаа. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр Милеш нь түүнд хоёр хүү төрүүлж өгсөн. 1904 онд том хүү Ханс Альберт нь төрж, 1910 онд удаах хүү Эдуард нь мэндэлсэн. Эдуард оюун ухааны хомсдолтой байсан бөгөөд 1965 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлосон аж.

Олимпод тавтай морил Регби, Гольф



2016 оны Рио де Жанейрогийн наадмаас эхлэн олимпийн наадамд шинээр нэмэгдэх хоёр спортын төрөл тодорлоо.

Данийн Копенгаген хотноо зохион байгуулагдан ОУОХ-ны 121 дахь хурлаар эдгээр ”азтануудын” нэрсийг зарласан бөгөөд гольф, регби-7 спортууд олимпийн ам бүлд нэмэгджээ.

Хачирхалтай давхцал

Америкийн алдарт зохиолч Энни Париш 1920 онд Парисын нэгэн номын дэлгүүрт ном сонирхож байгаад багадаа унших дуртай байсан Жек Фростын түүх хэмээх номыг олж харжээ.Тэгээд хуучин номыг худалдан авч нөхөртөө миний хамгийн дуртай ном байлаа хэмээн сонирхуулжээ.Нөхөр нь номны эхний хуудсыг нээн хартал дараахь бичээс дурайж байв.“Anne Parrish, 209 N. Weber Street, Colorado Springs”. Энэ мэдээж хамгийн анх Эннид байсан ном болж таарлаа.

Авто ертөнцийн хачирхалтай баримтаас



Машинаараа нохойгоо салхилуулсан нь
Нохойгоо машинаар салхилуулах тийм залхуу хүн байдаг болов уу. Кевин Пиль гэх 35 настай английн иргэн 18 настай хүүгээсээ өглөө бүр нохойгоо машинаар салхилуулахыг хүсдэг байжээ. Хүүгээ ядраахгүйн тулд. Ингээд хүү машинаа удаан жолоодож нохойгоо салхилуулдаг байсан байна. Харин түүний эцэг энэ үед огтхон ч хөдөлдөггүй байв.

Мистер Пилийн хэлснээр тэдний нохой өглөө болгон зургаан километр гүйдэг байсан аж. Ингээд Кевин Английн хамгийн залхуу хүнээр тодорчээ.

Алдарт Google компани нь сүүлийн үед олон дэвшилтэт үйлчилгээг бий болгож байгаа ба энэ бүхэн нь хэрэглэгчдэд маш их хүрч байгаа билээ. Жишээ нь л гэхэд Google Earth гэх программ байгаа бөгөөд Google компаниас үнэгүй программыг хэрэглэж үзээгүй хүн ховор биз ээ.


Дэлхийн хамгийн хөгшин хонь нас барав


Дэлхийн хамгийн хөгшин хонь 23 насандаа Австралид нас барлаа. Жирийн хониноос хоёр дахин илүү насалсан энэхүү хонийг Lucky гэдэг байжээ. 2007 онд Гиннесийн номонд бүртгэгдсэн.

Газрын баялгийг ганц л удаа ухна, тархины баялгийг насан турш ухна


Хүн төрөлхтний түүхэнд агуу зохион бүтээгч гэдгээрээ мөнхөрсөн Томас Эдисон “Зохион бүтээхийн тулд бөөн хог, ургуулан бодох сайн чадвар хэрэгтэй” гэсэн байдаг. Бөөн хогноос өмнө нь хэзээ ч байгаагүй бүтээгдэхүүн, бүр бизнесийн бүхэл бүтэн салбар хүртэл бий болгож чаддаг нь түүний ургуулан бодох чадвартай салшгүй холбоотой байжээ. Харин өндөр технологийн эрин буюу энэ цаг үед бөөн хог хэрэггүй болж, бөөн санаа үнэд орж байна. Үүний бодит нотолгоо нь Forbes-ын гаргасан жагсаалт юм. Forbes тэрбумын орлого олсон 10 бүтээлийг нэрлэсний тав нь Америкт бүтээгджээ.