Thursday, December 10, 2009

Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд Японы олон улсын “Жайка” байгууллагатай Улаанбаатар хотын агаарын бо­хирдлыг бууруулах чиглэлээр  хамт­ран ажиллах гэрээнд өчиг­дөр гарын үсэг зурсан байна.

Хүн төрөлхтөний түүхэнд хичнээн хүн мэндэлсэн бэ

Дэлхий дээр 162 мянган жилийн тэртээ эхэлсэн хүн төрөлхтөний түүхэнд  107 тэрбум гаруй хүн мэндэлсэн  гэж Нидерландын Математик, мэдээллийн төвийн статистикийн мэргэжилтэн Петер Грюнвальд тооцоо гаргажээ. Сар тутмын “Квест” сэтгүүлийн захиалгаар хийсэн түүний судалгаагаар энэ ертөнц дээр амьдарч буй  6,7 тэрбум хүний зургаан  хувь нь эрт балар цагт амьдарч  байсан хүмүүсийн үр удам ажээ.

Wednesday, December 9, 2009

Монголын цэрэг Англи, Францтай байлдаж явжээ

XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

АРХИДАЛТТАЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЬЕ4

Үйлчлүүлэгчдийг зөвхөн архиар угжих төлөвлөгөөтэй гэвэл буруудахгүй байх. Хоол зарах уу гэхэд нь “байхгүй архи л байна” гэдэг үйлчилгээний газрууд олон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн газрынхан саяхан шалгалт явууллаа. Гэтэл нийслэл дэх баарнуудын дийлэнх нь цагийн хуваариар ажилладаггүй болохыг илрүүлсэн байна. Дур мэдэн зоргоор авирлагчид ч их. Тусгай зөвшөөрөлгүй хэрнээ танил талдаа дулдуйдан ажиллаж байсан 26 газарт улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч, зургаан газрын үйл ажиллагааг бүр мөсөн хаажээ.

Зөрчил дутагдалтай тэмцэж байгаа нь сайн хэрэг. Ялангуяа олон байгууллага нэгдсэн ийм арга хэмжээ өдөр болгон явуулдаг бол архидалтад цэг тавьж чадна. Тэд хууль зөрчсөн 181 аж ахуйн нэгж, албан тушаалтанд 2.8 сая гаруй төгрөгийн торгууль тавьж, зөрчил дутагдлыг арилгуулсан гэж байгаа. Мөн удаа дараа зөрчил гаргаж буй 230 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал оруулсан гэсэн.

Өнөөх 2000 хүн тутам нэг архи борлуулдаг цэг байх дүрэм хаана байх вэ. Хуучин ажиллаж байсан дэлгүүрүүд ямар нэг аргаар тусгай зөвшөөрөл авчихсан байгаа нь хачирхалтай. Баар, зоогийн газар, караоке, билльяард ч ялгаагүй. Улаанбаатар 300 гаруй баар, 450 орчим зоогийн газартай. Үүнийх нь бараг тал хувь нь зөрчилтэй байдаг ажээ. Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн 68 хувь нь залуучууд. Өөрөөр хэлбэл, 16-35 насныхан. Архи ууж байгаа хүмүүсийн 90 гаруй хувийг залуучууд эзэлж байгаа тухай статистик бий.

Энэ бүхэн монголчууд архин далайд живснийг нотлохгүй байна гэж үү. Үйлдвэр, худалдааны яамныхны гаргасан журмыг мөрдүүлэх гэж нийслэлийнхэн багагүй хичээсэн. Үндэслэл муутай, амьдралаас “тасархай” болохоор хэрэгжиж шалиагүйг одоогийн нөхцөл байдал харуулж байна. Хууль, зүй дотоод хэргийн яамныхан архидалтыг таслан зогсоож, сайдаас хаалгач нь хүртэл нарийн нягт хууль боловсруулаад батлуулна гэсэн яасан бэ. Одоо болтол сураг алга.
Бүгдийн нүдэнд дээр архидалт газар авч, хүүхэд залуус нь хордож байхад дарга даамлаа сольж, сонгуулийн шоунд оролцсон шиг ээ суух нь харамсалтай. Архинд орсон нэгнээ ад шоо үзэн, өөрийнх нь хохь хэмээн гадуурхаж суутал нэг л өдөр нийтээрээ архичин болчихсон, монгол гэдэг үндэстэн устах мөч ирсэн байх вий. Нухаж нухаж нэг хуулинцархуу юм гаргадаг. Тэр нь амьдралд хэрэгждэггүй, нэг хоёр хоноод мартагддаг байдлаар хэдий болтол явах юм бэ гэдгийг холбогдох нөхдөөс асуумаар байна.

330 мл шар айраг уусан бол стандарт буюу хэвийн хэмээн үздэг юм байна. Тэгвэл эрэгтэйчүүд долоо хоногт тав, эмэгтэйчүүд дөрвөн удаа л ийм хэмжээгээр спирт хэрэглэж болох аж. Үнэндээ нэг удаа бааранд орохдоо дөрвөн ширхэг 0.33 шилтэй пиво уугаад гардаг хүн тун цөөхөн.
Үүнийг хэрхэн яаж зохицуулах ёстой юм бол оо! Хуульчид нь мэдэхгүй, хяналт шалгалтынхан бүр таг. Архи шиг бидний амьдралыг эрх чөлөөтэйгээр бусниулан сүйтгэж буй өөр юу байна аа!

АРХИДАЛТТАЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЬЕ3

Харамсалтай нь удаан үргэлжлээгүй. Нэг дүүргийн эрүүлжүүлэхэд өдөрт 20 хүн элбэг хонож, тэдгээрийн дийлэнх нь залуучууд байна гэлцэх. Зөвхөн эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд л гэхэд 30 орчим хүн “баривчлагддагийг” бодоход ч хэцүү. Найман сартай нялх үрээ архины барьцаанд тавьсан эмэгтэй нэг хоногийн дараа шал согтуу хүүхдээ сурагласаар иржээ. Арван жилийн сурагчид архи уун танхайрч, мөнгө олохын тулд дээрэм хийх боллоо. Үе тэнгийнхээ охидыг хүчиндэж, эд мөрийн баримт үлдээхгүй гэсэндээ хээр жалганд аваачиж орхижээ гэнэ. Энэ бүхэн юуг өгүүлээд байна вэ.
Хууль нь гууль болж, дүрэм журам ярьж хэнээрхэхээс өөрийг хийдэггүй төрийнхний бусармаг, худалч, амиа аргацаасан байдлыг илтгэнэ бус уу. Арын хаалгатай мөнгөтэй нэгэнд үйлчилж, архи зарах зөвшөөрлийг авлигын журмаар шийддэг болсныг харуулж байна. Согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй хэмээн ханхалзах баарныхан тусгай зөвшөөрлийг хоолны газар, билльярд, кафе, караоке нэрээр бамбай хийн авцгаалаа. Нүд хуурах төдий халтуурдаж будаг түрхсэн болоод өнгөрдөг хуулийн гууль илэрч байгаа нь энэ.

АРХИДАЛТТАЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЬЕ2

Энэ үед л архин далайд живж, улс үндэстнээрээ дампуурснаа олж харав. Нэгдүгээр анги төгссөн хүүхэд хонхны баяр хийж, хүүхдийн хэмээх тодотголтой оргилуун дарс буудуулдаг болсныг ойлгов. Хэл ам нь ээдрэн гуйвж яваа залуус өнөөгийн бидний энгийн төрх. Хот хөдөө, баг суурингийн хаанаас ч ийм дүр зургийг харж болно. Хүнсний дэлгүүрүүдийг хааж, Үйлдвэр худалдааны яамнаас журам гээчийг боловсруулж, дэлгүүрийнхэн холбоо хүртэл байгуулж амжив. Гэвч архи зарахыг чухалчилсан төрийнхөн хуулиар мөдхөн зохицуулна хэмээн халхавч хийж эхэллээ. Улс орон даяар архины худалдаанд хориг тавьсан хугацаанд нийгэм ямар амгалан боллоо. Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байрууд эзгүйрч байсныг юутай гайхан талархаж байлаа даа.

АРХИДАЛТТАЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЬЕ

Архигүй нийгмийн төлөө “Өнөөдөр” олон жил тэмцлээ. Архидалттай нийтээрээ тэмцэхийг уриалж, асуудал хөндсөн сэдвээр олонтаа бичлээ. Баяр ёслолоор биендээ илгээдэг данхар шилтэй архинаас татгалзахыг томчуудад хандан хэчнээн удаа уриалав. Хямдхан “найрка”-г архины үйлдвэрлэлээс шахахгүй бол эрдэнэт хүний алтан амь эрсдэхэд ойрхон байгааг хамгаас түрүүнд сэрэмжлүүлэн дуугарч байлаа.

Харамсалтай нь сонсох мэдрэх, харах суваг нь тагларчихсан эрхтэн дархтнууд огтхон ч анхаараагүй, хөдлөөгүй. Эцэст нь юу боллоо. Арав гаруй хүн архинд хордож нэг дор нас барсан аймшигт явдлын дараа ёстой л түргэн авахын үлгэрийг үзүүлж, дээр доргүй бужигнаж, архинаас татгалзах аян эхэлсэн. Хэдий хожимдсон ч гэсэн 2007 он улирч 2008 оноо угтах заагт ухаарч, гэмшихийн эхлэл ингэж тавигдсан.

Амьдралын үүсэл4

Дэлхий дээр амьдрал үүсэн эхлэж байхад амьд бүхнийг хөнөөдөг хэт ягаан туяа, нарны хүчтэй цацраг эрчимтэй байлаа. Иймээс ч амьдрал анхандаа зөвхөн далайд л байх боломжтой байлаа. Гэрэл нийлэгжил буюу ногоон ургамал хөгжихийн хэрээр агаарт чөлөөт хүчил хуримталж, түүний зарим хэсэг нь хэт ягаан туяа ионжсон цацрагийг шингээдэг озон хөшиг болон тогтов. Ийнхүү газар дээр амьдрал байх нөхцөл бүрджээ.

Амьдралын үүсэл3

Молекул өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай болсон үзэгдэл юм. Өөрөө өөрөөгий бүтээдэг анхны молекул нь энгийн полинуклеотид байсан бололтой. Молекулд бүтэц найрлагаараа түүнтэй ижил өөр молекул угсрах нь зөвхөн амьд тогтолцоонд байдаг хэв загвараар нийлэгжих, химийн нийлэгжилийн цоо шинэ хэлбэр үүсэх учиртай байна. Полинуклеотид молекул өөрийгөө нөхөн төлжүүлэх үйл явцад заримдаа алдаа гарч зарим шинэ молекул нь их молекулын хуулбар байдаггүй тохиолдол гардаг.

Амьдралын эволюцийн зам дахь нэг том алхам нь автотроф амьгүй бодисоор хооллолт үүссэн үзэгдэл юм. Амьд бодисын нөөц байнга багасаж байсан учир амьд биет орчин тойрныхоо энгийн амьгүй нэгдлүүдээс бие даан амьд бодис ниилэгжүүлэх чадвартай болжээ энэ нийлэгжилд шаардлагтай эрчим хүчийг амьд бие эсэлдүүлэх ангижруулах зэрэг хялбархан химийн урвалаар гаргах болов. Ингэж зарим нянд эрчим хүчний эх үүсвээр болж байгаа хемосинтез үүсчээ.

Амьдралын үүсэл12

Үлэмж молекулт бодис зарим нөхцөлд электролитийн оролцоотой тунадас байдлаар биш харин илүү өтгөн уусмал байдлаар их уусмал дотроо ялгарахыг коацерватын үзэгдэл гэдэг. Коацерватыг сэгсэрхэд жижиг дуслууд болон бутардаг коацерватын тусал гадаад байдлаараа амьд биеийн зарим шинжтэй төсөөтэйг А.И.Опарины судалгаа илрүүлжээ.А.И.Опарины үзэж байгаагаар бол коацерват дуслууд хоорондоо амьдралын төлөө тэмцэлтэй ойролцоо үйлдэлд орж орчиндоо илүү зохицсон, илүү бат тогтвортой дусал бүрэн бүтэн үлддэг байна. Амьдралын үүслийн гуравдахь алхам нь:

Амьдралын үүсэл1

Тэр үед нар одоогиинхаас илүү хурц гэрэлтэн цацраг эрчим хүчний хүчтэй их булаг болж байна. Дэлхий дээрх амьдрал үүсэх анхны алхамнь амьгүй молекулаас амьд молекул үүсэх биологийн биш нийлэгжил байна. Америкийн химич С.Фокс, К.Дозе нар балар эртний дэлхий дээр байсан тийм нөхцөлд биологийн биш нийлэгжилээр уураг шиг бодис үүсэж болохыг тогтоожээ. Дэлхий дээрх амьдралын хоёр дахь алхам нь амьд бодис төрөх үзэгдэл байв. Академич А.И.Опарины үзлээр бол үлэмж молекулд бодис бүхэн өөрөө өтгөрч коацерват үүсгэх чадвартай байдаг аж.

Амьдралын үүслийн тухай орчин үеийн онол

Дэлхийн гадарга дээрх темпратур С100° буурахад их борооны үе ихэлсэн олон мянган жилийн турш өдөр шөнөгүй бороо орж, газарын хотгор хонхор усаар дүүрч далай тэнгис бий болжээ. Борооны халуун усанд анхны агаар дахь аммиак, нүүрс хүчлийн хий, метан дэлхийн гадаргын өнгөн давхрааны давс болон бусад бодис уусан угаагдсан байна. Анхны агаарт хэт ягаан туюа болон ионжсон туяаг шингээх чадвартай хүчил төрөгч озон байгаагүй учир энэ их цацраг эрчим хүч дэлхийн гадаргад асар их хүчтэй үйлчилсэн.

хөгжилийн түүх

Биеийн тогтмол халуунтай болсон нь мөстлийн хэцүү нөхцөлийг даван туулж алс хүйтэн бүсэнд нэвтрэх болов. Энэ хоёр бүлэг амжилттай хөгжин шувуу агаарын дэлэнтэн газрын янз бүрийн орчныг эзэмшихэд араморфоз идиоадаптаци хоёрын аль аль нь нөлөөлжээ. Нугаламтны эволюцийн онцгой чухал ароморфоз бол уураг тархи үүссэн их тархи давхрааны дэвшил хөгжил юм.

Энэ бүхэн байгалийн амьтны мэдрэлийн үйл ажиллагааны төвшинг эрс дээшлүүлж нөхцөлт рефлексийн тогтолцоог нарийсган боловсронгуй болгож зан төрхийн олон хэлбэрийг бий болгосон байна. Ароморфоз эвалюц адгуусан өвгөөс хүнийг үүсгэсэн юм. Антропоген буюу хүнтний галавт амьтний ертөнцийн одоогийн төрх бүрэлдэн тогтсон байна.

Дэлхий дээрх амьдалын хөгжлийн түүх

Дэлхий, түүний амьдралын түүхийг олон галавуудыг багтаасан хэдэн эринд хуваадаг. Амьдрал анх 3.5 тэрбум орчим жилийн урьд далайд үүссэнийг шинжлэх ухаан тогтоожээ.

Амьдралын хөгжилийн эхний үе шатууд усны сэрүүхэн орчинд өнгөрөв. Амьд бие барагцаалбал 2-2.5 тэрбум жилийн тэртээ уснаас газарт шилжсин байна.

Ургамалын аймаг уснаас газар дээр анх гарснаас хойших хөгжилийнхөө явцад спороор үржихээс үрээр үржихэд шилжсэн өөр том ароморфоз гарсан. Палеозои эриний төгсгөл перм галавт нүцгэн үрт ургамал ихээхэн хөгжив.

Мезозои эриний эхний хагас ялангуяа юр галавт газарын ургамал дотор нүцгэн үртэн ноёрхсоны дараа нь нүцгэн үртэн далд үртэнээр солигдох шинэ ароморфоз гарав. Газрын нугаламтны дотор шувуу дэлэнтэн ноёрхох байр эзлэв.

Хөгжингүй орнууд өрөндөө баригдах нь

Аливаа улсын эдийн засгийн өсөлт, улсын өр хоёр шууд хамааралтайг батлах олон баримт бий. Жишээ нь 1981-1992 онд Бразил болон Өмнөд Америкийн эдийн засгийн өсөлт тухайн үеийн өрийн хямралаас үүдээд дөнгөж 1.4 хувьтай байсан гэдэг. Тэгвэл аж үйлдвэржсэн орнууд ч ялгаагүй өнөөдөр ийм байдалд ороод байна.
ОУВС-гаас гаргасан таамаглалаар 2014 он гэхэд хамгийн баян 10 орны улсын дундаж өр ДНБ-ий 78 хувиас 114 хувь болтлоо өсөхөөр байгаа юм. Япон улс 2007 онд ДНБ-ий 170.6 хувьтай, Итали 113.2 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг хойч үедээ “бэлэглэжээ”.
Мөн 2014 он гэхэд АНУ-д 1946-1964 оны хүн амын хурдтай өсөлт /BABY BOOM/-ийн үеийнхэн олноороо тэтгэврийн насанд хүрэх учраас төсөвт үлэмж даралт үзүүлнэ гэж тооцоолж байна. Үүний зэрэгцээ өнөөгийн хямралаас үүдээд татварын орлого эрс буурна гэж тэд үзэж байгаа юм.
Харин Хятад, Энэтхэг зэрэг эрчимтэй аж үйлдвэржиж буй орнуудад байдал харьцангуй сайн байх нь. Тэдний өр дунджаар ДНБ-ий 35-37 хувь хүртэл буурах байх гэж ОУВС үзэж байна.

Эдийн засгийг үнэлэх үндсэн 3 үнэлэлт байдаг.

1. Анхдагч үнэлэлт нь анхан шатны хэрэгцээгээ хангах чадвартай байх явдал.
2. Хоёр дахь үнэлэлт нь хүн өөрийгөө илэрхийлэх чадвартай байх явдал юм.
3. Гурав дахь үнэлэлт нь сонголт хийх чадвартай байх явдал юм.

Дээрх үнэлэлтүүдтэй холбоотойгоор хөгжлийн гурван зорилт урган гарч ирдэг.

1. Анхдагч зорилт нь амьдралын хэрэгцээ болох хоол хүнс, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хамгааллыг сайжруулж, нийгэм дэх хуваарилалтыг тэгш, шударга болгоход оршино.
2. Хоёр дахь зорилт нь амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх. Тухайлбал, хүн амын орлогыг өсгөх, ажлын байрыг өсгөх, боловсролын түвшинг дээшлүүлэх. Ингэсээр хүн өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой болно.
3. Гуравдахь зорилт нь хүний эдийн засгийн болон нийгмийн сонголтын хүрээг өргөтгөх.

Хөгжлийн үндсэн 3 зорилго

1. Амьдралыг тэтгэгч бараа, үйлчилгээ болох хүнс, орон сууц, эрүүл мэндийн хамгаалалт, аюулгүй байдлын хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хүрэлцээтэй байлгах.
2. Орлогын өсөлтийн зэрэгцээ ажлын байрны өсөлт, чанартай боловсрол, соёлын болон хүмүүнлэгийн үнэт зүйлд ихээхэн анхаарах талыг хамрах амьдралын түвшний дээшлэлт.
3. Бусад хүмүүс улс орноос хамааралт байдал, захирагдах байдлыг сулруулахын тулд эдийн засаг, нийгэм дэх сонголтын өргөн бололцоог хувь хүн нийгэмд олгох.

Хөгжлийн эдийн засаг2

Хөгжлийн эдийн засгийн ухаан нь улсын идэвхтэй үүрэг, эдийн засгийн шилжилтийн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаааны зохицуулалтыг чухал хэрэгслүүр хэмээн авч үздэг. Хөгжлийн харьцуулсан түвшнүүдийг хэмжих нь үнэхээр төвөгтэй статистикийн арга замаар, ординал хэмжээсээр нэг улс нөгөөгөө бодвол илүү хөгжсөн болон амьдралын стандартын өсөлтийн түвшний ялгааг тайлбарлах, боломжтой гэж үздэг. Харин кардинал хэмжээсийг өндөр хөгжсөн нэг улс нөгөөгөө бодвол хэд дахин, эсвэл хэдээр илүү хөгжсөнийг гаргахдаа хэрэглэдэг.

Хөгжлийн эдийн засаг1

Эдийн засгийн хөгжлийг “бүх нийгмийн системийг урагш чиглэсэн хөдөлгөөн”-өөр тодорхойлж болно. Хөгжлийн эдийн засгийн ухаан хэдийгээр эдийн засгийн ухааны бусад хэсгүүдийн ойролцоо ойлголт, зарчмуудыг шууд буюу хувиргасан хэлбэрээр ашиглах боловч шинжилгээний өөрийн арга барилыг түргэн бий болгожээ. Хөгжлийн эдийн засаг ухаан нь өргөн хэмжээний асуудлыг хамаарна. Үйлдвэрлэлийн хомс нөөцийг үр өгөөжтэй ашиглах, тэдгээрийн тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ эдийн засаг, нийгэм, улс төр, зохион байгуулалтын механизмыг судална

Хөгжлийн эдийн засаг

Хөгжлийн эдийн засаг нь эдийн засаг, улс төр эдийн засгийн ухааны хамгийн шинэ хөгжиж буй салбар юм. Хөгжлийн эдийн засаг нь янз бүрийн үзэл баримтлал, учир шалтгаантай, эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэ санаа, шинэ хандлагыг бий болноход чиглэсэн, орчин үеийн буурай хөгжилтэй гуравдагч орнуудын тухай шинжлэх ухаан бөгөөд үндэслэгч нь 1979 онд Нобелийн шагнал хүртсэн Артур Луйс, Теодер Шульц нар юм. Хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь дэлхийн хүн амын 2/3-ын материаллаг амьдралыг дээшлүүлэхийн тулд гуравдагч ертөнцийн эдийн засгийг сайтар ойлгож, танин мэдэхэд тусалахад оршино. Эдийн засгийн хөгжил = эдийн засгийн өсөлт+өөрчлөлтийг багтаана. Хөгжлийн үйл явцад эдийн засгийн өсөлтийг бодвол чанарын хэмжигдэхүүнүүд чухал үүрэгтэй.