Saturday, October 10, 2009

Mongolian Holidays

Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон тэмдэглэлт өдрүүд байдгаас манай Монголд ДОХ-ын эсрэг өдөр, Тамхигүй орчин, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг л онцлон тэмдэглэдэг. Гэтэл цаана нь ийм олон тэмдэглэлт өдөр байдаг юм байна.

Дутуу нэгийг нь нэмээд байгаарай.

Дээр нь Монголчуудын тэмдэглэдэг баяр хийгээд төрсөн төрөөгүй өдрийн баяруудыг нэмбэл жилийн 365 хоног бүр тэмдэглэлт өдөр болох нь ээ.

Аа тийм, доорхи баяруудыг тэмдэглэхийг хүсэж байгаа бол үүнийг хэвлэж аваад Дүүргүүдийн Архигүй өдрүүдтэй хавсаргаад халааслаад яваарай.

1 сарын ? – China New Year нэрээр танигдсан Цагаан сар (Хятад, Япон зэрэг орнуудад)
2 сарын 21 – Олон улсын эх хэлний өдөр
3 сарын 8 – Олон улсын эмэгтэйчүүдийн эрх хангах, эв санааны өдөр, Мөн олон оронд Ээжүүдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг
3 сарын 21 – Дэлхийн Ойн өдөр, Дэлхийн яруу найрагчдын өдөр
3 сарын 22 – Олон улсын Усны өдөр
4 сарын 1 – Fool’s Day буюу Инээдмийн Баярын өдөр
4 сарын 4 – Олон улсын тэсрэх бөмбөг ашиглахаас татгалзах өдөр
4 сарын 7 – Олон улсын эрүүл мэндийн өдөр
4 сарын 23 – Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр
5 сарын 3 – Олон Улсын Мэдээллийн эрх чөлөөний өдөр
5 сарын 2 дахь бүтэн сайн өдөр - Мөн олон оронд Ээжүүдийн өдөр болгон тэмдэглэдэг
5 сарын 15 – Олон улсын гэр бүлийн өдөр
5 сарын 17 – Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн өдөр
5 сарын 21 – Хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө дэлхийн соёлын өвийг дэмжих өдөр
5 сарын 22 – Олон улсын биологийн төрөл зүйлийн өдөр
5 сарын 29 – НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр
5 сарын 31 – Дэлхийн тамхигүй орчны өдөр
6 сарын 4 – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр (6 сарын 1????)
6 сарын 5 – Дэлхийн байгаль орчны өдөр (миний төрсөн өдөр, байгалиа хамгаалаад л байхаас даа)
6 сарын 2 дахь бүтэн сайн өдөр – Аавуудын баяр
6 сарын 17 – Дэлхийн ган, цөлжилтийг бууруулах өдөр
6 сарын 20 – Дэлхийн дүрвэгсдийн өдөр
6 сарын 23 – Төрийн албан хаагчдын өдөр
6 сарын 26 – Хар тамхи хэрэглэх, худалдаалахыг хориглосон ба эрүү шүүлтэд өртсөн хүмүүсийг дэмжих олон улсын өдөр
7 сарын 4 – Олон улсын хоршоодын өдөр (The Independence Day of USA)
7 сарын 11 – Дэлхийн хүн амын өдөр
8 сарын 9 – Дэлхийн уугуул иргэдийн олон улсын өдөр
8 сарын 12 – Олон улсын залуучуудын өдөр
8 сарын 23 – Боолын худалдааны хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр
9 сарын 8 – Олон улсын бичиг үсгийн өдөр
9 сарын 16 – Озоны давхаргыг хамгаалах өдөр
9 сарын 21 – Олон улсын энх тайвны өдөр
9 сарын 28 – Олон улсын далайн тээврийн өдөр
10 сарын 1 – Олон улсын ахмадын өдөр, Дэлхийн хот төлөвлөлтийн өдөр
10 сарын 4 – Дэлхийн сансрын өдөр
10 сарын 5 –Олон улсын багш нарын өдөр
10 сарын 7 – Олон улсын байгалийн гамшгийг бууруулах өдөр
10 сарын 9 – Дэлхийн шуудан холбооны өдөр
10 сарын 10 – Дэлхийн сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн өдөр
10 сарын 16 – Дэлхийн хүнсний өдөр
10 сарын 17 – Олон улсын ядуурлыг бууруулах өдөр
10 сарын 24 – НҮБ-ын өдөр, Дэлхийн хөгжил, мэдээллийн өдөр
10 сарын 25 – Олон улсын зэвсэглэлийг зогсоох өдөр
11 сарын 6 – Зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл хэрэгт байгаль орчныг ашиглахын эсрэг өдөр
11 сарын 14 – Дэлхийн Чихэрийн шижингийн өвчинтэй тэмцэх өдөр
11 сарын 15 – Авто осолд өртөгсөдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
11 сарын 16 – Олон улсын нийгэмд хүн хүнээ хүндэтгэх, хүлээцтэй хандах өдөр
11 сарын 20 – Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр
11 сарын 21 – Дэлхийн телевизийн өдөр
11 сарын 25 – Олон улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох өдөр
11 сарын 29 – Палестинчуудтай эвлэлдэн нэгдэх өдөр (юу ингэнэ вэээ хэхэ)
12 сарын 1 – Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр
12 сарын 2 – Дэлхийн боолчлолын эсрэг өдөр
12 сарын 5 – Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих сайн дурынхны өдөр
12 сарын 7 – Олон улсын иргэний нислэгийн өдөр
12 сарын 9 – Олон улсын авилгалын эсрэг өдөр
12 сарын 10 – Хүний эрхийн өдөр
12 сарын 11 – Олон улсын уулын өдөр
12 сарын 18 – Олон улсын цагаачдын өдөр
12 сарын 19 – НҮБ-ын хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны өдөр
12 сарын 20 – Олон улсын эв нэгдлийн өдөр