Tuesday, December 8, 2009

Ус хөгжим сонсдог. Та итгэх үү?


Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ билээ. Дэлхий дээрх ургамал амьтан бүгд уснаас үүдэлтэй. Хүний биений 70% нь ус байдаг.
Хүн 6 долоо хоног хоолгүй байж чаддаг бол усгүйгээр 7 хоног л амьдарч чадна. Яагаад гэвэл бүх биений хэсэг бүр усаар тэжээгдэж байдаг. Мөн ус тураадаг, эрүүлжүүлдэг гээд л олон зүйл ярьдаг.

Сарнай цэцгийг хэнд,хэрхэн өгөх ёстой вэ?


Сарнай бол хамгийн тансаг сайхан цэцэг гэдэгт та санал нийлэх байх. Хүмүүс бид хайртай хүн, хүндэлдэг нэгэндээ сэтгэл зүрхээ илчлэхдээ, баяр хүргэхдээ, хүндэтгэл үзүүлэхдээ сарнай цэцгийг сонгодог билээ.
Тэгвэл бид хэнд ямар өнгийн сарнай өгөхөө төдийлөн сайн мэдэдгүй. Яагаад гэвэл сарнайн өнгө бүр нь өөр өөрийн гэсэн утга санааг агуулсан байдаг байна.

Өдөрт найман цаг унтвал та ханиаднаас сэргийлж чадна


Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор манай иргэд ханиад томуугаар өвчлөх нь сүүлийн үед ихсэж байгаа билээ. Харин ханиад хүрэхээсээ өмнө хэрхэн түүнээс сэргийлэх вэ?

орчуулга



80 насны төрсөн өдөр

Япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 80 нас орчим юм. 80 насандаа эрүүл чийрэг, цоглог амьдарч байгаа хүмүүс их байдаг. Одоо Америкт амьдарч байгаа миний эмээ ч гэсэн энэ жилийн 5 сард 80 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн.
Эмээ маань 14 насандаа гэрлэж, 12 хүүхэд хүмүүжүүлж, одоо 35 ач зээтэй.

Шинэ жилийн мэндчилгээний үгс



Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Хэл сурах нэгэн зөвлөмж

Хэл сурна гэдэг бол нэгэн дор суугаад огцом сайжраад богино хугацаанд сурчихдаг зүйл биш. Гадаад хэлийг сурах тухай асар олон зөвлөмж байдагаас нилээд үр дүнтэй бөгөөд шинэлэг санагдсан нэгэн аргын талаар энд дурдая.

япон хэл сурах

Сурах арга. Ямар ч байсан хэл сурахаар та шийджээ. Дараах энгийн зөвлөгөөг дагаад үзэхэд гэмгүй. Хэл сурахад баримтлах ёстой нийтлэг зарчим байдаг япон хэлний хувьд арай ялгаатай байна.

Д. БОДОО БА ТҮҮХ СУДЛАЛ

ХХ зууны Монголын шилдэг улстєрчдиин нэг Монголын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлын тєлєє тууштай тэмцэгч Д.Бодоо ид залуу насандаа хилс хэрэгт сэрдэгдэж тєрийн цаазанд єртсєн нь даанч харамсалтай.

Солийн Данзан


 (1884-1924) Монголын улс төрч. Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны харъяат ард. С.Данзан Сангийн яаманд түшмэлээр ажиллаж, 1918 онд хэсэг нөхдийн хамтаар улс төрийн хувьсгалт нууц бүлгэмийг үүсгэн байгуулсан нь Хүрээний бүлгэм хэмээн алдаршжээ.
Дамдины Сүхбаатар (1893 оны 2 сарын 2 - 1923 оны 2 сарын 20) нь 1921 оны ардын хувьсгалын удирдагчдын нэг, монголын төрийн нэрт зүтгэлтэн байв.
Өвөг эцэг нь хошуу ноёноо эсэргүүцсэн хэргээр шоронд үхсэн ба эцэг нь Өвөр Монголоос Халхад ирж эхтэй нь суусан боловч хадмуудтайгаа таардаггүй тул Монголын дорнод хязгаараас Хүрээнд нүүн иржээ.

Сонирхоод үзээрэй

Уруулын будгийг зөв хэргэлэх 6 арга

1. Нарийн уруултай бол

Хэрэглэх өнгө: торын өнгө, цайвар ягаан, өнгөлөгч
Зайлсхийх өнгө: улаан, улаан хүрэн, час улаан, зарим нэг гүн бор өнгө


Хэрвээ чи нарийн уруултай бол тод харанхуй өнгөнөөс зайсхийх хэрэгтэй. Учир нь ийм уруултай эмэгтэйчүүд тод өнгөөр будсанаар уруулын хэлбэрийг улам урт нарийн болгож утгагүй харагдуулдаг. Гэрэлтэй цайвар өнгөөр будвал чиний уруулны хэлбэрийг зөв болгож харагдуулна.

Сайхан хөмсөгний нууц


Хөмсөг нь бүсгүйчүүдийн царайнд давтагдашгүй төрхийг бий болгодог. Эрт дээр үеэс бүсгүйчүүд өөрсдийн сэтгэл санаа ямар байгаагаа хөмсөгөөрөө илэрхийлж, хэлбэрийг нь янз бүр болгон засаж буддаг байжээ. Орчин үед бүсгүйчүүд гоо сайханд чухал байр суурь эзэлдэг хөмсгөндөө илүү анхаарах болсон нь ойлгомжтой.

Пудрээ хэрхэн сонгож , зөв хэрэглэх вэ ?

Шахмал пудра нь нягт ихтэй учир нүүрний өө сэвийг маш сайн дарж,нэгэн жигд натурал харагдуулдаг.шахмал пудрыг хэрэглэж байгаа тохиолдолд кремийг маш нимгэм эсвэл зарим тохиолдолд шахмал пудрыг дангаар нь хэрэглэсэн ч болно.

Крем пудра нь крем болон пудраны аль алиных нь шинж чанарыг агуулсан байдаг ч түгээмэл хэрэглэгддэгүй.крем нь өөг маш сайн дарж өгдөг боловч гялтайж харагддаг учир тослог арьстай бүсгүйчүүд тохиромжгүй ажил хэрэгч бүсгүйчүүдийн цагийг хэмнэх давуу талтай.

Нунтаг пудра нь нягтрал багатай ерөнхийдөө нүүрийн өө сэвийг сайн дараггүй харин нүүрнээс ялгарч буй илүүдэл тослог болон гялгар хэсгүүдийг дардаг. Нунтаг пудрыг хэрэглэж байгаа тохиолдолд кремийг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй

Пудрыг сонгохдоо өөрийн арьсны өнгө төрөлд тулгууралаж аль болох нарийн ширхэгтэйг сонгох хэрэгтэй. Хацартаа бага зэргийг түрхнж үзээд өдрийн гэрэлд харж хүзүүний өнгө нүүрний өнгөнд тохирч байгаа эсэхийг харах хэрэгтэй.

Хэрвээ хэт тослог арьстай бол oilfree, хэт хуурай арьстай бол oil based бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй.

Ажлаа төлөвлөх оновчтой санаа


1-р нүдэнд: Хамгийн чухал ойрын хугацаанд хийж дуусгах зүйлүүд
2-р нүдэнд: Чухал боловч яаралтай биш ажил орно
3-р нүдэнд: Чухал биш ч яаратай хийх ажил орно
4-р нүдэнд: Ерөнхийдөө хийж дуусгах ёстой ажил орно /Хэзээ ч хийж болох гэхдээ л дуусгах ёстой ажил/

Бионси

хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй

• Долоо хоногт нэг удаа цагаан хоолын өдөртэй байж хэвших•Хоол идсэний дараа алим эсвэл лийр тогтмол идэж байх

• Өргөст хэмхийг өдрийн хоолон дээр байнга хэрэглэх

• Бага үдэд нэг аяга тараг уух /унтахын өмнө биш/

• Өтгөн хатдаг бол түүнийг хурдан засах арга хэмжээ авах

• Гэдсээ угаах аргыг гэртээ хийж сураад сард нэг удаа угаах

• Витаминаар баялаг, хэмжээгээр их биш чанартай хоол идэх

• Сүү, цагаан идээг өдөр болгон хоолондоо хэрэглэж байх

• Хангалттай сайн унтаж амрах, сэтгэл санаагаар өөдрөг явахДээрх зөвөлгөөг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж хэвшвэл таны зүс царай гэрэлтэж, өнгөлөг, сайхан, цагаан харагдах аж.

Арьс цайруулах шилдэг арга

• Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих.

• Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.

• Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.

• Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.

• Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.

• Иссэн таргаар маск тавих. Эдгээр зөвөлгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.

Хэрхэн хуурамч үнэртэй ус худалдан авахгүй байх вэ?

1. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг.
2. Та үнэртэй ус худалдан авахдаа хугацааг нь сайн харах хэрэгтэй.
3. Хямдрал зарлаж байгаа эсэхийг нь хар
4. Худалдагчийн нийлүүлэгч буюу импортлогч компани нь ямар компани болох талаар мэд.
5. Мэдээж гадаад үзэмж төрхийг нь хар.
6. Жин, материалыг нь сайтар хар.
7. Үгийн алдаануудыг нь хар.
8. Хэрвээ та ямар нэг үнэртэй усыг авахаар шийдсэн байгаа бол тухайн дэлгүүртээ очоод өөртөө түрхээд үз.
9. Шууд гартаа түрхэж үз.
10. Харьцуулж үз.

Батгатай арьсанд хориглох 10 заавар

1. Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхжэлт ихэсч барзайх шалтгаан болдог.

2. Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.

3. Өөх тос, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггүй.

4. Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг эдгээхгүй байх том шалтгаан болдог.

5. Кофе болон хэт сэргээх бэлдмэл, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэх сайн биш.

6. Баталгаагүй гоо сайхны бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд нь хэрэглэж байгаагүй шинэ тос, пудр хэрэглэхдээ арьсныхаа өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй.

7. Агааржилтгүй халуун газар батгыг ихэсгэнэ. Иймд ажлын өрөө тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож цэвэр агаар оруулаарай.

8. Арьсан дээр ямар нэгэн юм гардаг бол халуун наранд удаан байж, бүгчим газар олон цагаар ажиллах хэрэггүй.

9. Өдөн дэр, ноолууран хөнжил бүр шаардлагагүй. Арьсны өвчнийг эдгээхгүй удвал биеийн дархлаа суларч халдварт өвчнөөр өвчлөх боломжтой.

10. Батгатай хүүхдүүд батгаа нуух гэж маск зүүж, алчуур зүүж, үсээ урт ургуулж нүүрээ халхалдаг. Ингэснээр батга арилахгүй харин ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгүй.

Сүрчигээ өөрийн үнэртэйгээ хослуул


Та ямар хувцас ємссєнєє хайхралгvй vнэртэнээ шууд л цацчихдаг юм биш биз. Гоёмсог, єнгєлєг гоёлын хувцсандаа сvрчиг хэзээ ч битгий хvргээрэй, Тосон толбо vлдээх учраас та сvvлд нь харамсаад ч барахгvй хэрэг болно шvv, Ийм хувцасны энгэр юмуу захны дотор талд нь жижиг ноосон даавуу тогтоогоод тvvндээ сvрчгээ шингээж болно. Мєн торго, мяндас, капронон эдээр хийсэн хувцсанд сvрчигний vнэр удаан тогтдоггvй учраас дээрх аргыг хэрэглэх юмуу vнэр шингээсэн хєвєнг єлгvvртээ бэхэлж болно.

Уруул яагаад хатдаг вэ?

Уруулын арьс маш нимгэн, тос, хєлс ялгаруулдаггүй, түргэн хатдаг учир зовхины арьстай адил нэн эмзэг юм.

Мэдрэлийн олон тєгсгєл, судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан єнгєтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх зүйл олон байдаг Жишээ нь: Гєлгєр, сайхан улаан уруул нь эрүүл саруулын гэрч байдаг бол хєхєлбий уруул нь зүрх-судас, уушигны євчтэйн илрэл байдаг.

Хахир хүйтнийг эрүүл давах чиний арьс

Хүйтэн сэрүүний улиралд хүний биеийн цусны судаснууд эрс нарийсдаг. Үүний улмаас арьсны тэжээллэг чанар нь муудаж, хүний арьсны өөрийгөө хамгаалах чадвар нь илт буурдаг аж. Ийм болохоор хүйтэн сэрүүний улиралд арьс их арчилгаа их шаарддаг. Одоо хэдийнэ намар болчихоод байна. Тиймээс арьсныхаа хүйтнийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ талаар хэд хэдэн энгийн зөвлөмж өгье.Нэг. Хүйтний улирал нэгэнт эхлэчихсэн болохоор өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй.

Хоёр. Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч, тайвширдаг.

Гурав. Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн уруулаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин оройд унтахынхаа өмнө уруулдаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.

Одуудыг арт-д уралсан нь


Одуудыг нээрээ олон зүйл дээр дүрсэлж олон зүйлээр урлаж янз бүрээр зургийг нь гаргах юм. Одоо харин хамгийн сүүлийн үеийн тэднийг тусгасан арт галерегаар аялцгаая

МӨНГӨНИЙ БООЛ НЬ БУС ЭЗЭН НЬ БАЙХ ХЭЦҮҮ- Элизабет Тейлор


Холливудын домогт од Элизабет Тейлор ийн хэлсэн удаатай. Ядуу гэр бүлд төрсөн бяцхан еврей охин хамгаас хайртай аав ээждээ туслахын тулд зургаан настайдаа цайны газар ажиллан, дуу аялан, аяга таваг угааж явсан гэдэг. Охины дуулахыг сонссон үйлчлүүлэгч найруулж буй кинооныхоо олны гарах хэсэгт түүнийг тоглуулжээ.
Эндээс Элизабет Тейлорын алдрын оргилд хүрэх бас их мөнгөтэй болох зам эхэлсэн аж. Тэрбээр энэ тухай ийнхүү дурсан бичжээ.

Майкл Жексоны хамгийн хамгийн үнэт зүйлс


Энэ хүн үнэхээр агуу хүн байсан. Тэр ч утгаараа түүний эдэлж хэрэглэж байсан зүйлүүд гайхалтай бас нилээдгүй үнэ өртөгтөй харагдаж байна.

Дур сонирхолоор баялаг байдаг

Дур сонирхолоор баялаг байдаг ганц бие эмэгтэй өнчирлөсөө мултрахын тулд олон зүйн ажилд дур сонирхолтой байж, зарим нь ном унших, зарим нь хатгамал урлах, бас зарим нь амьтан тэжээх зэрэг ажиллаар өөрийгөө саатуулж байдаг байна.
Ер нь амьдрал дээр эмэгтэйчүүд ганц бие байхдаа амжилтанд хүрэх нь элбэг байдаг юм байна. Тэгвэл та бүхний дунд нэгэн сонирхолтой асуултыг тавьяа. Магадгүй чамд амжилтанд хүрхэд хайр дурлал эсвэл амжилтанд хүрэх арга зам 2-ын аль нэгийг сонгох үе гарвал чи амжилтаа хаяад хайр дурлалаа сонгох уу эсвэл хайр дурлалаа хаяад амжилтынхаа төлөө зүтгэх үү

Бусдад уураа гаргах

Зарим ганц бие эмэгтэй бодит амьдралд бусдад уураа гаргах байдлыг аажмаар бий болгодог, даруй бусад хүн дуртай байхад тэр заавал дургүй, бусад хүн дургүй байхад тэр дуртай байж, бусдаас заавал илүү, өөр байхыг баримтлан, өөрийн дургүй, уйтгар бухимдал, хайр сэтгэлийн талаар алдсан зүйлээ бусдад нөмөргөх заншилтай байдаг.

Ажил хэрэгч сэтгэгүйтэй байдаг Олонх ганц бие эмэгтэйчүүд хайр сэтгэлийн талаар ялагдалд учирснаар сэтгэл санаагаа ажил үйлс дээрээ төвлөрүүлж чаддаг болохоор итгэл зоригтой, чадварлаг, хүчрийг дааж ажил үйлсдээ маш сайн амжилт олж чаддаг байна.

Нэр төрөө эрхэмлэх сэтгэлээр нэлээд чанга байдаг

эдний зан ааш тогтуун дуугүй, хүн болгонтой наадаж хөөрөлдөх биш, харин өөрийг нь хүндэлсэн, ойлгосон байхыг хүсдэг, тэдэнтэй яриж хөөрөх, ажил алба ярихдаа арга барилыг маш анхаарах хэрэгтэй байдаг, эс тэгэх юм бол тэдний дургүйцэл болон эсэргүүцлийг олж мэднэ.

Хайр дурлалын талаар зайлсхийх Ганц бие эмэгтэй, бусад хүн түүнд хайр дурлалын явдлаа ярихаас хамгийн их зовдог, бусад хүн хайр дурлал, гэр бүлийн сэдвээр яриж түүнээс нас жил, үр хүүхэд гээд олон олныг үүсгэж асуухаас айна, нас нэмэгдэхийн хэрээр тэдний сэтгэгүй залуугийн үеийн хэр эрэл хүсэлгүй болдог болохоор хайр дурлал болон биеэ зэмлэх зөрцлийг бий болгодог байна.

Ганцаараа байхыг хүсэх Ганц бие эмэгтэй хүн хамт олны ажиллагаанд оролцох сонирхолгүй, ганцаараа байх хүсэлтэй байдаг, ганцаараа алхах, нам жим орчин ахуйд дуртай, өөрийнхөө жиг гэрээ сайхан чимээд ном сэтгүүл, дур сонирхолтой зүйлээ хийх сонирхолтой байдаг.

Ганц бие эмэгтэйн 7 нууц

Бодит амьдралд, зарим залуу насны эмэгтэйчүүд олон зүйлийн шалтгаанаас болж, гэр бүл, хайр дурлалын талаар итгэл алдаж, сайн сайхан гэр бүл босгож, аж төрөн амьдрах үүдийг өөрөө хаасан байдаг. Бас зарим эмэгтэйчүүд дур зоригийн үзлийг баримтлан, нам жим, сул чөлөөтэй байхыг хүсэн, насаараа гэрлэхгүй ганцаараа явах сонирхолтой байдаг. Ганц бие эмэгтэй хүний сэтгэл санааны байдалд ийм хэдэн талын онцлогтой юм.
Биеэ даах чадвах нэлээд чанга байдаг. Ганц бие эмэгтэйн бие сэтгэлийн нөхцөл нэлээд сайн байдаг бөгөөд нэлээд өндөр боловсролтой байдаг болохоор ажил амьдралд зохицох чадвар бусад гэрлэсэн эмэгтэйчүүдээс хол илүү байдаг, ажил амьдралд тэвчээртэй, уян хатан, хайр сэтгэлийн талаар нэлээд нууцхай, дэгжин цовоолог байдлыг бусдад харуулдаг боловч сэтгэлдээ маш олон уйтгар бухимдал хадгалсан байдаг, гэвч тэдэнд биеэ даах, итгэл зориг, хүчир бэрхшээлээс халширдаггүй зан чанартай юм.

Би чамд ...

Бороо ороход чи минь ирдэг
Бороо биш болорын талст шиг санагдана
Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж
Хайрын бороо зөөлөн салхи илгээдэгЕртөнцийн цэнхэр өдөр бидэн хоёр учирдаг
Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг
Тэнгэрийн соёрхол чамайгаа үнсэн байж би тайтгардаг
Тэвэрт чинь багтан жаалхан зүрхээ өгөхдөө жаргадаг

Mendchilgee

hi all

Найз гэдэг олон жил найзалснаараа биш,сэтгэл зүрхээрээ мэдрэгддэг юм байна...

Үүнийг уншиж буй бүx xүмүүст энэ өдрийн мэндийг xүргэе. Би одоо 18 настай нэгдүгээр курсийн оюутан. Арван жилд байхдаа хэдэн охидуудтай салшгүй найзууд байсан, тэд нар манай ангийн охидууд байсан. 5,6 жил найзлахдаа жинхэн найзуудаа гэж би тэд нарыг боддог байсан, гэвч тийм биш байсан... Яагаад гэвэл би саяхан 2009 оны xавар жинхэн найзтайгаа учирсан...


ХАЙР-н програмыг яаж суулгах вэ?

Үүнийг уншаад үзээрэй хөгжилтэй мөртлөө үнэн байна шүү. Та нар ч гэсэн энэ програмаар туршаад үзээрэй