Tuesday, December 8, 2009

Өдөрт найман цаг унтвал та ханиаднаас сэргийлж чадна


Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор манай иргэд ханиад томуугаар өвчлөх нь сүүлийн үед ихсэж байгаа билээ. Харин ханиад хүрэхээсээ өмнө хэрхэн түүнээс сэргийлэх вэ?

Энэ талаар Америкийн нэгэн анагаахын судалгааны газар хүнийг өдөрт хэдэн цаг унтаж байгаагаас нь шалтгаалж хүний дархлааны ситем өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа талаар судалгаа хийжээ. Уг судалгаанд хэрвээ хүн өдөрт долоогоос доош цаг унтах юм бол ханиад хүрэх магадлалтай бол таваас доош цаг унтвал бие эрхтний систем өвчин эсэргүйцэх чадвар нь эмзэг болдог байна. Харин 7-8 цаг унтах юм бол өвчин эсэргүйцэх чадвар сайжирдаг ажээ.
Уг судалгааг 153 эрүүл хүмүүсийн дунд хийсэн бөгөөд тэднийг ханиадны вирус авсны дараа таван өдрийн турш зочид буудалын өрөөнөөс гаргахгүйгээр судалгаагаа явуулжээ.
Судалгааны явцад долоогоос доош цаг унтдаг гэж өөрсдийгөө бүртгүүлсэн хүмүүс найм болон түүнээс дээш цаг унтдаг гэж бүртгүүлсэн хүмүүсээс хурхирах, хоолой нь өвдөх, ханиад хүрэх магадлал нь 2,94 дахин их байжээ.
Судалгаа хийсний үр дүнд нойрны тэнцвэргүй байдал нь хүний дархлааны системд нөлөөлснөөр хүнийг өвчин эсэргүйцэх чадварыг бууруулдаг бол сайн хангалттай унтах нь ямар ч өвчнөөс сэргийлж чадна гэж гарсан байна.

No comments:

Post a Comment