Шахмал пудра нь нягт ихтэй учир нүүрний өө сэвийг маш сайн дарж,нэгэн жигд натурал харагдуулдаг.шахмал пудрыг хэрэглэж байгаа тохиолдолд кремийг маш нимгэм эсвэл зарим тохиолдолд шахмал пудрыг дангаар нь хэрэглэсэн ч болно.
Крем пудра нь крем болон пудраны аль алиных нь шинж чанарыг агуулсан байдаг ч түгээмэл хэрэглэгддэгүй.крем нь өөг маш сайн дарж өгдөг боловч гялтайж харагддаг учир тослог арьстай бүсгүйчүүд тохиромжгүй ажил хэрэгч бүсгүйчүүдийн цагийг хэмнэх давуу талтай.
Нунтаг пудра нь нягтрал багатай ерөнхийдөө нүүрийн өө сэвийг сайн дараггүй харин нүүрнээс ялгарч буй илүүдэл тослог болон гялгар хэсгүүдийг дардаг. Нунтаг пудрыг хэрэглэж байгаа тохиолдолд кремийг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй
Пудрыг сонгохдоо өөрийн арьсны өнгө төрөлд тулгууралаж аль болох нарийн ширхэгтэйг сонгох хэрэгтэй. Хацартаа бага зэргийг түрхнж үзээд өдрийн гэрэлд харж хүзүүний өнгө нүүрний өнгөнд тохирч байгаа эсэхийг харах хэрэгтэй.
Хэрвээ хэт тослог арьстай бол oilfree, хэт хуурай арьстай бол oil based бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй.
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment