
Өвөг эцэг нь хошуу ноёноо эсэргүүцсэн хэргээр шоронд үхсэн ба эцэг нь Өвөр Монголоос Халхад ирж эхтэй нь суусан боловч хадмуудтайгаа таардаггүй тул Монголын дорнод хязгаараас Хүрээнд нүүн иржээ.
Хүү Сүхийг Онходын Жамьян гүнд шавь оруулан гэрээр монгол бичиг, дөрвөн аргын тоо заалгасан, нэг үгэндээ бичиг үсэгт тайлуулжээ. Хүү Сүх 19 насандаа цэрэгт татагдан улмаар пулемёт сумангын дарга болж, Бавуужавын эсрэг дайнд тодроод баатар хэмээх цолыг нэрнийхээ ард нэмж авчээ. Автономит засаг унахын өмнөхөн цэргээс халагдан энэ үед хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байв. Сүхбаатар нь Зүүн хүрээний бүлгийг санаачлах байтугай удирдлагад нь ч байсангүй. Учир нь монголчууд насны эрэмбээр зиндаархдаг заншилтай болохоор өөрөөсөө арав ах хүмүүсийг тэрбээр даргалахгүй нь ойлгомжтой. Тэрбээр уул бүлгэмийг байгуулахад байгаагүй ба Данзантай нөхөрлөдөг учраас мөрийнд гэрээ алдчихаад нүцгэрч явахдаа Солийн Данзангийнхаар орогнож яваад Зүүн Хүрээний бүлгэмд хожим нэгдсэн бололтой.
No comments:
Post a Comment