Sunday, October 25, 2009
Бусад эрсдэл
Арилжааны банкууд нь ашгаа нэмэгдүүлэх үүднээс хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаанаас нэмэлт уламжлалт эрсдэлийг өөртөө хүлээдэг. Энэ нь янз бүрийн санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүд байдаг.
Шошго:
М. Хулан
Төлбөрийн чадварын эрсдэл
Төлбөрийн чадварын эрсдэл нь арилжааны банкуудын хувьд нэг талаас активын төлбөрийн чадвар, нөгөө талаас пассив буюу эх үүсвэрийн төлбөрийн чадвартай холбогдон гарах эрсдэл юм. Энэ нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн анхны шаардлагыг биелүүлээгүйгээс учрах эрсдэл бөгөөд банкны гол зорилго болох ашиг олох үйл ажиллагаатай урвуу хамааралтай байдаг.
Шошго:
М. Хулан
Өвлийн интоор
Хэтэрхий тод буюу холилдсон харагдуулахгүйгээр нэгэн зэрэг нүд, уруул, шанаа гурвыг тодруулж харагдуулах зорилготой будалт. Хамгийн гол нь нэг өнгийн янз бүрийн талаас нь илэрхийлэх явдал чухал юм. Үүнд зөөлөн, уян өнгөнүүд зохимжтой. Эхний шатанд бүдэг ягаан өнгийг хацар өнгөлөгчийг голчлохыг зөвлөе. Нэг зүйлийг сануулхад бүдэг ягаан өнгө нь нүүрийг эрүүл чийрэг харагдуулдаг юм.
Шошго:
М. Хулан
Автобусны буудал өнгө засна
Нефтийн үнэ дэлхийд буурч, шатахууны үнэ Монголд өсч байгаа энэ үед хотын иргэд тэр бүр таксигаар тансаглаад явах хэцүү болсон. Хэдхэн км газар зорчихын тулд хэдэн мянган төгрөг төлнө гэдэг бас ч амаргүй. Тиймээс хотын ихэнх хүн ам автобусаар зорчдог. Өглөө бүр ажилруугаа яарахдаа автобусаа хурдан ирэхийг хүлээн буудал дээр зогсох бүр ч амаргүй.
Шошго:
М. Хулан
Цондоолой Цүндээлэй хоёр
Бага насны хүүхдүүдэд зориулан гаргасан энэ бүтээл нийт таван цувралтай. Хүүхдийг бага наснаас нь Монгол ахиутай танилцуулж, байшаль амьтныг хайрлах үзэлд сурган, найз нөхдийн нандин холбоог харуулсан энэхүү комикс номыг авъяаслаг зураядын гайхамшигтай зургуудаар баяжуулсан нь нзд салахын аргагүй болжээ.
Шошго:
М. Хулан
Япончууд хэр эх оронч вэ?
Япон нь үндсэн хуулиндаа армигүй байх, бусад улсад дайн зарлахгүй гэж тогтоосон учраас япончуудын дахин шүтэж бүхнээ зориулж ирсэн эзэн хаан нь эрх мэдэлгүй, бэлгэ тэмдгийн чанартай болж хэт үндсэрхэг үзэл бодлыг буруутгах хандлага нийгэмд үүсжээ. Япон бол амьдрах орчин нийгмийн дэд бүтэц боловсронгуй хөгжсөн улс билээ. Тийм учир юугаар ч дутахгүй амьдарч чаддаг иргэдийн хувьд, эх орны төлөө гэхээс илүү " санаа амар амьдарч чаддаг" гэдэг үзэл бодлоор эх орондоо хандах болжээ.
Шошго:
Өлзийсайхан
Алдарт хосын холливуд дахь романтик оройн зоог
Дуучин жүжигчин бас халуухан ээжүүдийн нэг Жэннифер Лопез нөхөр Марк Энтонигийн хамт романтик оройг өнгөрүүллээ. Ихэр хүүхдээ төрззлсэнээс хойш Лопез ямар ч үлэшлэгт яваагүй бөгөөд анх удаа хүүхдүүдээ асрагчдаа үлдээгээд гарсан нь энэ гэнэ. Үзэсгэлэнт бүсгүй нөхөртэйгөө Холливудын баруун хэсэгт байрладаг Foxtail restaurant lounge-д оройн зоог барьсан бөгөөд тэднийг гарч ирэхэд нь Rolls Royce үүдэнд хүлээж байсан аж.
Шошго:
М. Хулан
Нэрийн хуудастай......
байх нь Япончуудын дунд түгээмэл бөгөөд чухал. Албан ажил хийдэггүй байсан ч бүх хүмүүс нэрийн хуудастай байдаг. Харьцаж байгаа хүнийхээ нэрийн хуудсыг аваад түүнийг хэдэн хором хүндэтгэлтэйгээр, анхааралтай уншдаг журамтай.Хамгийн гол нь хуудсыг хамаагүй аль тааралдсан халаасанд хийж болохгүй, зориулалтын саванд хийнэ, тийм сав байхгүй тохиолдолд пиджакныхаа дотор халаасанд хийнэ.
Шошго:
Өлзийсайхан
Агуу Александр
Хамгийн анх сэтгэл зүйн дайралтыг туршсан хүн бол Македоны Александр хаан юм. Тэрбээр хүмүүсийн оюун ухаанаар хэрхэн тоглож болохыг, тэр нь хэр үр дүнд хүрдэгийг харуулсан юм. Александр Македоны эзэнт гүрний ороо бусгаа байдлыг сэтгэл зүйн даралт хийн цэгцэлж, Шинэ Македоны төрөөс урвасан хүмүүстэй тэмцсэн түүхтэй.Мөн хот бүрт Грекийн соёлыг түгээж, түүнийг сурталчлах ажлыг зохион байгуулжээ.
Шошго:
М. Хулан
Бөхийх, мэндчилэх ёс
Бөхийх заншил нь Японы соёл, хүмүүсийн бие биетэйгээ харилцан мэндчилэх чухал хэсэг юм. үүнд албан ёсны болон энгийн гэсэн хоёр төрөл байдаг. Тухайн хүндээ хэр их хүндэтгэл үзүүлж байгаагаас хамаарч бөхийх хэмжээ, хугацаа нь өөр. Жишээ нь: өндөр албан тушаалын хүнтэй мэндчилэх, ямар нэгэн байгууллагын хариуцлагатай хүмүүс албан ёсоор уучлалт гуйх үед 45 градус хүртэл, удаан бөхийж ёслол үйлдэнэ.
Шошго:
Өлзийсайхан
Хүн хэд наслах боломжтой вэ?
Хүний эрүүл мэнд гэдэг бол хувь хүний үнэт зүйл бөгөөд түүнийгээ хэрхэн авч явах нь тухайн хүний эрүүл мэндийн мэдлэг, амьдралын дадал, зан төлвөөс ихээхэн шалтгаалдаг. Хүний хөгшрөлтөд удамшлын байдал 20-25%, атьдралын дадал, хэв маяг 50-55%, хүрээлэх орчин 20-25%, анагаах ухаан 10-15%, нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг.
Шошго:
М. Хулан
Япончууд...
том саруулхан гэртэй байсан ч гэр орныхоо өрөө тасалгаануудыг танилцуулдаггүй. Айлд ороод гэр орны эд хогшил, чимэглэл, зураг зэргийг магтаж болох боловч хэтрүүлбэл эзэн нь эвгүй байдалд ордог. Япон айлд зочилж байх үед эзэд нь яаруулахгүй байсан ч их удах хэрэггүй.Зочилсон айлын хүмүүст 2-3 хоногтоо багтаад баярласан талархсан тухайгаа утас, и-мэйл эсвэл шуудангаар мэдэгддэг ёс заншилтай.
Шошго:
Өлзийсайхан
Олон улсын зуслантай болно
Манай улс Найрамдал нэртэй ганцхан олон улсын зуслантай. Зөвхөн энэ зусланд тив тивийн хүүхэд багачууд хамтдаа тоглож, зуны өдрүүдийг хөгжилтэй өнгөрүүлж болдог. Тэгвэл олон улсын дахин нийслэл хотод маань нэгээр нэмэгдэх нь ээ. Энэ зуслангийн нэрийг Эв-эе гэдэг бөгөөд тун тохилог, орчин сайтай зуслан болох гэнэ. Тэнд усан бассейн, тоглоомын талбай, номын сан, биеийн тамирын талбай зэрэг зусланд байвал зохих бүх зүйл цогцлох аж.
Шошго:
М. Хулан
Япон айлд зочлох
Япончууд гэртээ хүн урих нь дэлхийн бусад олон орны хүмүүстэй харьцуулахад ховор. Япон айлд уригдсан бол сахиж баримтлах ёс заншил гэж бий. Нэн түрүүнд гарын бэлэг бэлдэж очих нь зүйтэй. Энэ нь цэвэр боодол савтай байх хэрэгтэй. Япончууд бэлэглэх зүйлийн гаднах баглаа боодолд, доторхоос нь илүү ач холбогдол өгдөг.Гадуур хувцсаа үүдээр орохын өмнө тайлаад гартаа барих нь зүйтэй.
Шошго:
Өлзийсайхан
Чингис хаан
12-р зууны үеийн манлайлагч чингис хаан сэтгэл зүйн дайралтыг дайснаа буулгаж авахын тулд тархай бутархай байсан улсуудаа нэгтгэж авахын тулд гарамгай ашигласан баатруудын нэг юм. Тэрбээр дайснуудаа сэтгэлийн тэнхээгүй, эр зориг, итгэлгүй болгохын тулд сэтгэл зүйн дайралт хийдэг байжээ. Чингис хааны цэргийн хүч нөгөө улсын армийн гуравны нэгд ч хүрэхгүй байсан нь ч бий аж.
Шошго:
М. Хулан
Япончуудын шашин шүтлэг
Япончууд шашинд гүнзгий автдаггүй, өөрт ашигтай хэсгээс авч хэрэглэдэг.Япон хүн гэгээн хувилгаадын өдрийн битүүн, зул сарын баярыг Европ, Америкийн ёс заншлаар тэмдэглэчихээд шинэ жилийн баяраа шинто мөргөлийн ёсоор угтана. Мөнх ногоон хулс, нарсны мөчрөөр үүдээ чимэглэн, шинтогийн тэнгэрт цагаан будааны боовоор тахил өргөж тавина.
Шошго:
Өлзийсайхан
Уруул
Эргэх улирлын жамаар хүний уруул хөгширч, өнгөө алддаг. Сүүлийн үед бүсгүйчүүд маань энэ гаж үзэгдэлтэй тэмцэх болсон. Уруул бол гоо үзэмжийг тодорхойлогч нэгэн томоохон хүчин зүйлийн нэг гэдгийг зөвшөөрөхгүй байх аргагүй. Тиймээс хүрээ шивүүлж, зузаан, секси уруултай болохын тулд гель, силикон шахуулах болжээ. Уруулын будагны сонголт муутай газрууд уруул хүрээлдэг тод будгаар бүтэн шивээс хийж хүний гоо сайхнаар тоглосон байх нь бий.
Шошго:
М. Хулан
Япон........
бол 1868 онд эхэлсэн Мэйжигийн шинэчлэлээр Азийн орнуудаас бараг цорын ганцаар барууны маягийн үндэстэн-улсыг амжилттай байгуулж, модернизацын нэг загвар болж чадсан орон. Чингээд 20-р зууны дунд үед Хятадыг залгих цаашлаад Азид ноёлох гэсэн эх газарт хандах идэвхтэй бодлогоос болж АНУ-тай дайтан ялагдсан ба үнс нурман дээрээс дахин өндийж, эдүгээ эдийн засгийн их гүрэн болоод байгаа улс.
Шошго:
Өлзийсайхан
1980........
оноос хойших үеийг "Онцлогоос нийтлэг үрүү шилжиж буй үе " гэж Аоки дүгнэжээ. Япон орон эдийн засгийн хувьд дэлхийд хоёрт орох их гүрэн болсон ч соёлын хувьд универсаль байж, япон соёлын үнэт зүйлийн үзлүүд нь барууны ардчилал шиг нийтлэг байж чадах уу гэсэн асуулт тавьжээ. Аоки үзэхдээ япончууд ийм соёлыг бүтээж чадахгүй бөгөөд өөрсдийн соёлоо гадныханд тулгах бус харин зөв хэмжээнд олон улсжуулах хэрэгтэй гэжээ.
Шошго:
Өлзийсайхан
Контур
Цаг хугацаатай уралдаж, хүний зовхи унжиж, нүдний цагаан шарлан, сормуус шингэрэн нүдний харц ядрангуй харагдаж эхэлдэг. Үүнийг тодруулах эрч хүч өгөх шидтэй зүйл бол зовхины контур шивээс юм. Зовхиндоо контур шивүүлсэнээр таны харц үргэлж цоглог, гялалзсан, сэргэлэн ялдам харагдахаас гадна том харагдуулна. Мөн бассейн, шүршүүрт орох үед ч будаг урсахаас санаа зовохгүй байх болно.
Шошго:
М. Хулан
Халуун орны стиль
Зөөлөн шаргал дулаан өнгө нь өвлийн хүйтэн уур амьсгалыг илүү дулаан болгож өгдөг. Дулаан өнгөнд жишээлбэл, элсэн шаргал, улбар шаргал мөн зөөлөн ягаан будалт нь ямарч будалтыг зөөлөн, даруу харагдуулдаг увидастай. Хацар болон уруул нь энгийн бага зэрэг гялалзсан байх нь тохиромжтой. Халуун орны стильд нүдний будалт мөн их нөлөө үзүүлдэг.
Шошго:
М. Хулан
Загасны орд
Шинэ он гайхалтай мэдээнүүдээр дүүрэн. Бүх салбаруудаас сонирхол татам саналууд ирэх бөгөөд тайван судалж байж шийлвэрээ гаргахыг зөвлөж байна. Ганц бие загасны ордныхон ирэх жилдээ давтагдашгүй мэдрэмжүүдийг амталж эхэлнэ. Харамсалтай нь заяаны ханиа сонгох арай болоогүй буюу ирэх жилд чухал харилцаа үүсгэхэд тохиромжгүй юм. Эрүүл мэнддээ анхаар.
Шошго:
М. Хулан
Нумын орд
Ирж буй онд та олон нийтийн хараанд байх болно. Тиймээс биеэ авч явах байдалдаа улам их анхаарах хэрэгтэй. Зөвхөн өөрийгөө хараад зогсохгүй бусдын сэтгэл санааг ойлгож дотно нөхөрлөнө. Мөн энэ жил та ид шид буюу тайлагдашгүй нууцуудыг мэдэхийг илүү их хүсэх байх. Гэхдээ та угийн сайн мэдлэгтэй хүн бөгөөд үүнд бэрхшээл тулгарахгүйл болов уу. Ажил дээрээ та үнэнч шударга байхад ямарч асуудал гарахгүй.
Шошго:
М. Хулан
Зээлийн эрсдэл
Энэ нь уламжлалт эрсдэлийн нэг төрөл бөгөөд энэхүү эрсдэл нь зээлдэгч зээлээ эргүүлэн төлөхгүй байх магадлалаар хэмжигдэнэ. Зээл олгох шийдвэр гаргалт нь зээлийн тухай үр ашигтай мэдээлэл дээр үндэслэгдсэн байдаг. Эдийн засгийн болон бусад хүчин зүйлсийн өөрчлөлтүүд нь зээлдэгчийн зээлээ эргүүлэн төлөх чадварт нөлөөлөл нь арилжааны банкуудын төлбөрийн чадварт нөлөөлнө. Ихэнх арилжааны банкуудын үндсэн эрсдэлийн хүчин зүйлс нь зээлийн хэт их төвлөрүүлэлтэй холбоотой байдаг.
Шошго:
М. Хулан
Банкны аудит
Энэ нь банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг шалгаж, түүнд санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв тусгасан эсэх, бизнесийн үйл ажиллагаа нь хууль, дүрэм, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд бие даан шинжилгээ судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт, санал зөвлөгөө өгч, баталгаа гаргадаг санхүүгийн үйлчилгээний нэг хэлбэр юм.
Шошго:
М. Хулан
Хэвтээ шинжилгээ
Энэхүү шинжилгээг тайлан балансын үзүүлэлт тус бүр дээр 2 болон түүнээс дээш тайлант хугацааны үзүүлэлтийг хооронд нь харьцуулах замаар хийдэг. Шинжилгээ хийснээр жишээ нь: гадны ямар нэг хүчин зүйлсийн өөрчлөлтийн улмаас өмнөх оны тайлангийн үзүүлэлт энэ тайлант хугацаанд хэрхэн яаж өөрчлөгдсөнийг, мөн хэрхэн яаж өөрчлөгдөх боломжтойг харж дүгнэлт өгөх явдал юм.
Шошго:
М. Хулан
Зээлийн үйл ажиллагааны аудит
Арилжааны банкуудын хүрээнд зээлийн үйл ажиллагаа ихээхэн чухал үүрэгтэй бөгөөд эдгээр нь дотроо маш олон төрөлтэй. Зээлүүд нь зээл хүсэгчийн төрөл, зорилго, төлбөрийн хугацаа болон эрсдэлээрээ хэд хэдэн ангилал болдог. Энэхүү ангилал нь менежментийн мэдээлэл, бүртгэлийн хяналт түүний тайлан илтгэлд чухал ач холбогдолтой. Ерөнхийдөө зээлүүд нь хэрэглэнчийн, бодит хөрөнгийн, арилжааны гэж ангилагдана.
Шошго:
М. Хулан
Subscribe to:
Posts (Atom)