Sunday, October 25, 2009

Олон улсын зуслантай болно

Манай улс Найрамдал нэртэй ганцхан олон улсын зуслантай. Зөвхөн энэ зусланд тив тивийн хүүхэд багачууд хамтдаа тоглож, зуны өдрүүдийг хөгжилтэй өнгөрүүлж болдог. Тэгвэл олон улсын дахин нийслэл хотод маань нэгээр нэмэгдэх нь ээ. Энэ зуслангийн нэрийг Эв-эе гэдэг бөгөөд тун тохилог, орчин сайтай зуслан болох гэнэ. Тэнд усан бассейн, тоглоомын талбай, номын сан, биеийн тамирын талбай зэрэг зусланд байвал зохих бүх зүйл цогцлох аж.

No comments:

Post a Comment