Хөгжлийн эдийн засаг нь эдийн засаг, улс төр эдийн засгийн ухааны хамгийн шинэ хөгжиж буй салбар юм. Хөгжлийн эдийн засаг нь янз бүрийн үзэл баримтлал, учир шалтгаантай, эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэ санаа, шинэ хандлагыг бий болноход чиглэсэн, орчин үеийн буурай хөгжилтэй гуравдагч орнуудын тухай шинжлэх ухаан бөгөөд үндэслэгч нь 1979 онд Нобелийн шагнал хүртсэн Артур Луйс, Теодер Шульц нар юм. Хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь дэлхийн хүн амын 2/3-ын материаллаг амьдралыг дээшлүүлэхийн тулд гуравдагч ертөнцийн эдийн засгийг сайтар ойлгож, танин мэдэхэд тусалахад оршино. Эдийн засгийн хөгжил = эдийн засгийн өсөлт+өөрчлөлтийг багтаана. Хөгжлийн үйл явцад эдийн засгийн өсөлтийг бодвол чанарын хэмжигдэхүүнүүд чухал үүрэгтэй. Эдийн засгийн хөгжлийг “бүх нийгмийн системийг урагш чиглэсэн хөдөлгөөн”-өөр тодорхойлж болно. Хөгжлийн эдийн засгийн ухаан хэдийгээр эдийн засгийн ухааны бусад хэсгүүдийн ойролцоо ойлголт, зарчмуудыг шууд буюу хувиргасан хэлбэрээр ашиглах боловч шинжилгээний өөрийн арга барилыг түргэн бий болгожээ. Хөгжлийн эдийн засаг ухаан нь өргөн хэмжээний асуудлыг хамаарна. Үйлдвэрлэлийн хомс нөөцийг үр өгөөжтэй ашиглах, тэдгээрийн тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ эдийн засаг, нийгэм, улс төр, зохион байгуулалтын механизмыг судална. Хөгжлийн эдийн засгийн ухаан нь улсын идэвхтэй үүрэг, эдийн засгийн шилжилтийн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаааны зохицуулалтыг чухал хэрэгслүүр хэмээн авч үздэг. Хөгжлийн харьцуулсан түвшнүүдийг хэмжих нь үнэхээр төвөгтэй статистикийн арга замаар, ординал хэмжээсээр нэг улс нөгөөгөө бодвол илүү хөгжсөн болон амьдралын стандартын өсөлтийн түвшний ялгааг тайлбарлах, боломжтой гэж үздэг. Харин кардинал хэмжээсийг өндөр хөгжсөн нэг улс нөгөөгөө бодвол хэд дахин, эсвэл хэдээр илүү хөгжсөнийг гаргахдаа хэрэглэдэг.