Tuesday, October 13, 2009

Хасу мегаватт ххк 1

 
Хасу мегаватт ххк 2000онд байгуулагдсан, Эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэд бүтцийн яамнаас Мэргэжлийн хяналтын газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Дулааны цахилгаан станц Дуланы шугам сүлжээ зэрэг газруудад эрчим хүчний барилга угсралт,шинчлэл засварын ажлыг зураг төслөөс эхлэн турших, хүлээлгэн өгөх бүрэн хэмжээнд хийж гүйцэтгэдэг.

ангийнхан

Витамин + Витамин

Витамин F: дутагдсанаас харшил, батга гарна.
Самар, цөцгийн тосонд агуулагдана.

Витамин К: дутагдвал нүдний орчим хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж илэрнэ.
Ургамлын тос, сонгино, укропонд их хэмжээгээр агуулагдана.

Витамин Д: дутагдвал үс болон хумс хугарамтгай болох, шүд хорхойтох шинж илэрнэ.
Загасны тос, түрс, өндөгний шар, цөцгийн тосонд агуулагдана.

Витамин P: дутагдвал шүднээс цус гарна, арьс хөхөрнө, үс унана.
Жүрж, самар, ногоон цай, үхрийн нүдэнэд агуулагдана.

Витамин РР: дутвал үс унана, арьсны уян хатан байдал алдагдана.
Мах, загас, талханд агуулагдана.

Витамин Н: дутсанаас нойргүйднэ, уруул хагарна, нүд аргана, мөн үс унана.
Самар, элэг, бөөр, өндөгний шар түлхүү хэрэглэх нь зүйтэй.

аав америкаар аялсан нь

Та хэд наслахаа мэдмээр байна уу?

Би хэд наслах бол гэдэг асуулт хүн болгоны сонирхлыг татдаг. Тэгвэл Америкийн эрдэмтдийн зохиосон энэ сонжоо таны асуултанд хариулт өгнө. Асуулт болгон дээр та сайн бодож, үнэнээсээ хариулаарай. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд тань тусалж магадгүй юм.
Таны хэдэн настай байх нь хамаагүй. 20 ч юм уу 50 настай ч байж болно. Гол нь эртхэн муу зуршлаасаа салах нь чухал.

Ингээд 72-ын тоог авъя. Доорх асуултуудад хариулж авсан оноог тань энэ тоон дээр нэмэх эсвэл хасах үйлдлийг хийснээр таны хэд наслахыг тогтоож болно.
Эрэгтэйчүүд 72-оос 3-ын тоог хасна. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 7 жилээр илүү насалдаг учраас 72 дээр 4-ийн тоог нэмнэ. Ингэснээр эрчүүдийн дундаж наслалт 69, харин эмэгтэйчүүдийнх 76 гарна.

* Та нэг сая гаруй оршин суугчидтай хотод амьдардаг бол дундаж наслалтаас 2 жилийг хасна.
* 10 мянган хүнээс илүүгүй хүн амтай сууринд амьдардаг бол 2 жилийг нэмнэ.
* Та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол 3 жилийг хасна, харин биеийн хүчний хөдөлмөр хийдэг бол 3 жилийг нэмнэ.
* Та долоо хоногийн таван өдөр хагас цагаар ч гэсэн спортоор хичээллэдэг бол 4 жилийг, харин 2-3 удаа бол 2 жилийг нэмнэ.
* Хэрэв та эхнэртэй /нөхөртэй, эсвэл нөхөрт гарах гэж байгаа/ бол 5 жилийг нэмнэ, харин гэрлэж амжаагүй эсвэл ганцаараа амьдардаг бол 25 насандаа хойшхи 10 жил тутмаас нэг жилийг хасна.
* Хоногт та 10 цагаас илүү унтдаг бол 4 жилийг, харин 7-8 цаг унтдаг бол юу ч хасахгүй. Та нойрондоо муу бол 3 жилийг хасна. Их ядаргаа нь их унтахтай адил цусны эргэлт муудсаны шинж юм.
* Та уцаартай, түргэн ууртай, дошгин ааш авиртай хүн бол 3 жилийг хасна, харин тайван, хүлээцтэй хүн бол 3 жилийг нэмнэ.
* Та өөрийгөө аз жаргалтай хүн гэж үздэг бол нэг жилийг нэмнэ, аз жаргалгүй гэдэг бол 2 жилийг хасна.
* Та машин жолоодож байхдаа байнга дүрэм зөрчдөг бол нэг жилийг хасна.
* Та байнга мөнгөний хомсдолд байдгаас яаж мөнгө олох талаар дандаа боддог бол 2 жилийг хасна.
* Та дунд боловсролтой бол нэг жилийг, дээд боловсролтой бол 2 жилийг нэмнэ.
* Та тэтгэвэрт гарсан ч ажилладаг бол 3 жилийг нэмнэ. /Юу ч хийхгүй, бусадтай харьцахгүй байх нь насыг багасгадаг/
* Таны эмээ /өвөө/ 85 насалсан бол 2 жилийг, хэрэв хоёулаа 80 насалсан бол 4 жилийг нэмнэ, харин аль нэг нь 50 ч хүрэлгүй /зүрхний шигдээс, хорт хавдар/ нас барсан бол 4 жилийг хасна.
* Ойрын төрөл саднаас тань 50 нас хүрэлгүй хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр нас барсан бол 3 жилийг хасна.
* Та өдөрт гурван хайрцагаас илүү тамхи татдаг бол 8 жил, нэг хайрцгийг бол 6 жил, харин үүнээс бага татдаг бол 3 жилийг хасна.
* Таны биеийн жин нас, өндөрт тань тохирсон хэвийн жингээс 20 кг-аар илүү бол 8 жил, 15-20кг-аар илүү бол 4 жил, 5-15 кг-аар илүү бол 2 жилийг хасна.
* Та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч жил болгон эмчийн үзлэгт орж, зөвлөгөө авдаг 4-өөс дээш насны эрэгтэй бол 2 жил, 30-40 настай бол 2 жил, 40-50 настай бол 3 жил, 50-аас дээш настай бол 4 жилийг тус тус нэмнэ.

Дэлхийн хамгийн “хачирхалтай” 10 мэргэжил

* Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.


* Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.

* Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.

* Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.

* “LEGOLAND” компанид (Калифорни) “Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал байдаг юм байна. Барилгачнаас эхлээд эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.

* Хельсинкэд “Машинаа караокегаар тоноглосон таксины жолооч” нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.

* Цюрихийн нисэх онгоцны буудал дээр “Анчид” ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.

* Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) “Ritz-Carlton”-д техникийн аюулгүй байдлыг хангах “Кокосны инженер”-ын орон тоо байдаг юм байна. Тэрээр зочид буудалд амарч буй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх тал дээр анхааран ажилладаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр дээрээс унаж буй “Кокос”-той ажиллана даа.

* АНУ-ын Мемфисийн “Peabody”-д “Галуу сургагч”-ийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа зочид буудлын дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ.

* “Amanbagh”-д (Энэтхэг) “Сармагчин хөөгч”- ийн алба байдаг байна. Тэрээр жуулчдаас сармагчингуудыг хөөх үүрэгтэй гэнэ.

Маш их мэдээллийг ингэж тогтоо, гадаад үгийг ч бас ...

Орон зайн буюу “Цицероны” арга
Эртний Грек, Ромын уран илтгэгч нар гайхамшигт ойтой байсан тухай та нар мэдэх үү? Тэд иргэд, сенатыг ятгаж, өөртөө татахын тулд цаас харалгүй, цээжээрээ бодол санаагаа эмх цэгц, тодорхой дэс дараалалтай илтгэж сурах шаардлага гардаг нь ойлгомжтой шүү дээ. Тийм ч учраас бусдыг итгүүлэхийн тулд их хэмжээний тоо, баримтыг хольж хутгахгүйгээр цээжлэн ярьдаг байв.

Тэд яаж ингэж чаддаг байв аа?
Орон зайн буюу “Цицероны” (Ромын өрөөний, байршлын, Loci гэх мэт олон нэртэй) аргаар цээжилдэг байжээ. Энэ аргыг дараах жишээн дээр авч үзье. Та илтгэл тавих болжээ. Ингэхийн тулд материалуудаа цуглуулаад, төлөвлөгөө хийх нь ойлгомжтой. Жишээ нь “Хүний оюуны чадавхийн хөгжлийн тухай” гэдэг сэдвээр илтгэл тавих гэж байна гэж бодъё.

Төлөвлөгөөгөө дараах байдлаар гаргая.
1. Хүний үүсэл буюу анхны хүний оюун ухааны түвшин.
2. Эртний иргэншлүүдийн үеийн хүний оюун ухааны хөгжлийн байдал.
3. Дундад зууны хүний оюуны байдал буюу хэрэгцээ.
4. 19 зуун, 20 зууны эхэн үеийн хүний оюуны байдал.
5. Мэдээллийн эрин үед хүний оюун ухаанд тавигдах шаардлага.

Эдгээр бүлгүүдийн агуулгыг илтгэж чадах тулгуур дүрс сонгоё.
1. Чулуун зэвсгийн үеийн хүн.
2. Эртний Ромын хүний баримал.
3. Дундад зууны үеийн хүний хөрөг зураг.
4. 20 зууны эхэн үеийн хувцастай хүний баримал.
5. Орчин үеийн хүний зураг.

Дээрхи дүрсүүдээ маш сайн төсөөлөнө. Тэгээд өөрийнхөө гэр эсвэл сайн мэддэг газрынхаа байрлал нь өөрчлөгддөггүй 5 эд зүйлийг сонгоод мөн төсөөлнө. Эцэст нь дүрсүүдээ нэг нэгээр нь эд зүйл тус бүрт ямар нэгэн байдлаар (дүрс буюу эдийг санаандаа хооронд нь нааж, хадаж г.м) холбож өгнө. Дараа нь илтгэл тавихдаа эд зүйлсээ эхнээс нь авахуулаад санаандаа харахад түүнтэй холбоотой дүрсүүд шууд санагддаг. Энэ мэтээр их хэмжээний баримтыг санаж болно. Та зүгээр туршаад л үзээрэй.

Дэд дүрсүүд ялгах арга
Энэ аргыг дээрхи жишээг үргэлжлүүлэх байдлаар авч үзье. Бидний тавьж байгаа илтгэлийн хэсэг бүр мэдээж дотроо задарч, янз бүрийн баримт, нэмэлт мэдээ агуулдаг. Тийм учраас илтгэлийн маань эхний хэсэг “Хүний үүсэл буюу анхны хүний оюун ухааны төвшин” гэсэн гарчигтай бөгөөд түүнийг “Чулуун зэвсгийн үеийн хүн”-ээр төлөөлүүлсэн билээ. Одоо энэ бүлэгтэй холбоотой баримтууд цээжлэнэ гэж бодьё. Хүн мичнээс үүсч хөдөлмөрийн ачаар хүн болсон гэдэг онол байдаг. Уг онол хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй учраас тэр хоёрыг тус бүрд нь нэг нэг дүрс болгоно. Энэ нь мич буюу хөдөлмөрийг илэрхийлсэн хөдөлмөрийн багаж сүх байг. Тэгвэл эдгээр нь чулуун зэвсгийн хүнтэй холбоотой учраас түүний толгой, гар хоёрыг ялгаад мичийг толгой дээр нь суулган, гарт нь сүх бариулчихья. Ингээд хамтад нь нэг төсөөлчихөөд нийлэмж маань бэхжин дараа нь сайн санагдана. Ярихдаа уг хүнийхээ толгойноос эхлэн нийлэмжүүдийг дүрслэн харна.
Чөлөөт нийлэмжийн, буцах, дүрсийг хувиргах арга гэх мэтийн дээрхиэс өөр аргуудыг бас өргөн хэрэглэдэг. Эдгээр нь бүгд тогтоолтыг хялбарчлахад чиглэгдсэн бөгөөд янз бүрийн мэдээллийг тогтооход ашиглагддаг ажээ.

хубилай хаан

Хубилай Умард хятадын эзлэгдсэн газар нутгыг захиран барих хэргээр удаан хугацаагаар хятад газар амьдарч хятад хүний амьдрал ахуйг ойлгон мэддэг болжээ. Тэр хар багаасаа эрдэм номын ажлыг хичээнгүйлэн суралцаж, хэд хэдэн хятад эрдэмтэн хүнийг ашиглаж хятад хэл заалгаж, хятадын түүх судар яриулж байснаас гадна зарим үед төр барих ажлаар тэдний саналыг сонсдон байжээ. Хубилай бичиг ном сайтай, цэргийн эрдэмд авъяастай.

Аригбөх ялагдав

Аригбөхыг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ.

Ариг бөхын эсэргүүцэл

. Мөнх хаан Өмнөд хятадын Сүн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин үлдэх үүрэгтэй байжээ. Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхын мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ.

хаан ширээны тэмцэл

Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгөдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан. Мөнх хаан уул тэмцлийг идэвхитэй зохион байгуулагчийн нэг Ширэмүнийг цаазаар авснаар хаан ширээ булаацалдах тэмцэл түр зуур намжсан байв. Гэтэл Чингисийн “алтан ураг”-ийн дотор хаан ширээний тэмцэл Тулуйн хоёр хүү Хубилай, Аригбөхийн үеэс дахин хүчтэй болж улмаар Монгол улс төрийн тусгаар тогтнолын хувь заяатай холбогдсон ноцтой хэрэг явдал болон хувирчээ.

мөнх хааны бодлого

XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголыг язгууртануудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдныхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсад тусгаар тогтнол аюул учирч эхэлсэн байна.

гэрээсээ сургууль орох урт зам


View гэрээс сургууль орох зам in a larger map

найзыгаа үдэж өгсөн нь

сургуулийн соёлын баяраар

нутагтаа очсон нь

Хэл сурахын тулд цаг үргэлж сониуч, овсгоотой бай

Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлүүдийг судлах хэрэгтэй. Гадаад хэл сурч судлах хөдөлгөөнийг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлснээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд франц, англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ. Хэлний онцгой авъяас гэж байдаг ч энэ нь цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш гэнэ. Аль болох залуу насандаа л хэл сурах хэрэгтэй.
Ингэхийн тулд,
1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Өөрийн санааг сурч буй хэлээрээ илэрхийлэхийг байнга хичээвэл хэлийг амархан сурдаг гэж эрдэмтэд баталдаг.
2. Цаг үргэлж сониуч, овсгоотой бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ бусдаас юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилцахыг тэмүүл.
3. Хөгжим байнга сонс. Энэ нь сонсгол сайжирч “чих онгойход” тусална. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл болох нь батлагдсан. Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ингэхдээ ярианы хэллэгүүдэд голлон анхаарна. Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.

Ярианы хэлийг яаж сурах вэ?
Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үгийг цээжилж чаддаг болохыг Болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийнхээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ.

Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар гурван сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг гурван долоо хоногт эзэмшүүлж болдог байна. Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан хэлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд газрын уруу зөнгөөрөө явж байгаа юм шиг аяндаа сурах болно.

Хэдэн үгээр ярьж болох вэ?
Англи хэлэнд хамгийн их хэрэглэгддэг 500 үгтэй байхад 70 хувь, 1000 үгтэй байхад 80,5 хувь, 2000 үгтэй байхад 86 хувь, 3000 үгтэй байхад 90 хувь, 5000 үгтэй байхад 93.5 хувь, 10000 үгтэй байхад эх бичгийн 96.4 хувийг ойлгож чаддаг байна.

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.


2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу. Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой. “Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.
Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.
Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.
Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.

4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.

5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй. Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.

энхчимэг

Япон найз

Амжилттай суралцах 10-н зарчим

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.

2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.


3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.

8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.

9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.

Олон хүчин зүйлийн корреляцийн коеффциент

Энэ корреляцийн коеффицентийг үр дүнгийн шинж тэмдэг ба хоёр болон түүнээс дээш тооны хүчин зүйлийн шинж тэмдгүүдийн хоорондын шугаман хамаарлын хүчийг тодорхойлоход жиглана. Үр дүнгийн шинж тэмдэг Y-m үзүүлэх X1, X2шинж тэмдгүүдийн нөлөөлийн хамжээг дараахь байдлаар томъёолдог. Олон хүчин зүйлийн корреляцийн коеффциент

матийн хичээлийн бие даалт

Үр дүнгийн шинж тэмдэг Y нь хэд хэдэн тооны хүчин зүйлийн шинж тэмдэгээс хамаарах хамаарлыг судлах явцад хүчин зүйлийн шинж тэмдэг нь тус тусдаа үр дүнгийн шинж тэмдэгт ямар хамааралтайг тооцох шаардлага гардаг. Энэ тохиолдолд корреляцийн хэсгийн коеффициентийг ашигладаг.үр дүнгийн шинж тэмдэгийн Y-т үзүүлэх X1, Ү-н хоорондын хамаарлын коеффициентийг дараахь томъёогоор олно.