Tuesday, December 1, 2009

Анхны цагийн ажил

Өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайн өдөр би найзынхаа гэрт цагийн ажил хийсэн. Найзын маань гэр бол бялууны мухлаг юм. Дэлгүүр дотор нь жижигхэн цайны газар байдаг. Найзын маань аав,ээж нь бялуу хийж, эгч нь зардаг юм. Цайны газарт нь цагаан дугуй ширээ болон сандал байдаг бөгөөд ширээн дээр цэцэг тавиастай байдаг
.
Хананд нь зураг өлгөөстэй байдаг. Дэлгүүр дотор нь кофены сайхан үнэр үнэртдэг. Цайны газар нь нэг эрэгтэй хүн ажилладаг бөгөөд тэр хүн надад ажил зааж өгсөн. Хамгийн анхны зочин бол залуухан хоёр эмэгтэй байсан. Би「тавтай морил」гэж сул дуугаар хэлсэн. Сэтгэл догдолж байсан. Би япон хэлэндээ хараахан сайн биш учраас, санаа зовсон. Зочин「 кофе хоёрыг, бялуу хоёрыг өгнө үү」 гэж хэлсэн. Гэвч төрөл бүрийн бялуу байдаг учраас , ямар бялуу гэдгийг ойлгосонгүй
.

Би сайн бодож байгаад 「бялуу маань янз бүр байгаа. Ямар бялуу вэ」 гэж асуусан. Зочин 「тэгэлгүй яахав. Менюгээ өгөөч」 гэж хэлсэн. Би менюг өгсөн.「 Бяслагтай бялуу өгнө үү」 гэж зочин хэлсэн. Би падносон дээр бялуу болон кофег тавьж зөөсөн. Зочин 「баярлалаа」 гэж хэлсэн. Би баяр баясгалантай болсон
.
Тэгээд дараа дараагийн зочин ирсээр л байсан. Би 「тавтай морил」 гэж чанга дуугаар хэлж, меню болон устай аягыг ширээ лүү нь зөөж байсан. Бялуу болон уух юмны нэрийг бүгдийг нь цээжилсэн. Арай хийж үдээс хойш 7 цагт ажил дууссан. Найзын маань аав цагийн ажлын цалинг өгсөн.
Анх удаа өөрөө ажиллаж мөнгө авсан. Бүтэн өдрийн турш зогсоогоороо байж их ядарсан ч , үнэхээр баяртай байсан. Найзын маань аав нь 「7 хоног бүрийн бүтэн сайн өдөр, энэ дэлгүүрт ажиллахгүй юу」 гэж надаас асуусан. Би 「тэгье , та бүгд эелдэг бөгөөд надад япон хэлний хичээл болох учраас , энд ажилмаар байна. Маш их баярлалаа」 гэж хэлсэн.
Аав нь 「үгүйдээ бидэнд их тус боллоо」 гэж хэлсэн. Гэвч үнэн хэрэгтээ, би бялуунд маш их дуртай учраас энд ажилмаар байсан юм. Гэрлүү харих үед найзын маань ээж нь 「сайн ажиллаа ядарсан биздээ」 гэж хэлээд, бялуу тавыг, хайрцганд хийж өгсөн. Би хайрцагтай бялуугаа нандигнан тэвэрсээр харилаа.

1 comment: