Орчин үеийн салбар бол “Хиромонтия” буюу алганы хээ, гар хуруу судлал юм. “Хиромонтия” нь хүний гарын алганы товгорууд хээгээр, гарын гадаад үзэмж төрхөөр хүний хувь заяаг тодорхойлох ухаан юм. Алганы хээ нь хүний зан төлөв, авъяас билгийг илэрхийлэгч, гарын алганы хэсэг болгон нь аль нэг гариг эрхэсийн нөлөөнд оршдог.
Хүний мөн чанарыг Сугар, Буд, Санчир, Нар, Сар, Ангараг, Бархасбадь, гаригс тодорхойлдог.
Хүний мөн чанарыг Сугар, Буд, Санчир, Нар, Сар, Ангараг, Бархасбадь, гаригс тодорхойлдог.
Хүний амьдралын одоо болон ирээдүйг шинжихдээ 2 алгыг хоёуланг нь үздэг боловч зүүн гарын алганд ихэвчлэн өнгөрсөн амьдрал, удамшлыг илэрхийлдэг.
Харин гарын хуруунууд нь таван гаригийн нөлөөнд оршдог. Эдгээр гариг өөрийн гэсэн бэлгэдэл онцлогтой. Хүний гар, хуруу алганы хээ, зураас, товгороор хүний бүхий л амьдралын төөрөг хувь заяаг бодож уншиж байна.
Хүннүгийн үеэс монголчууд зурхайн ухааны өндөр мэдлэг эзэмшиж, тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөн байршилийг тодорхойлох, түүх дурсгалын зүйлс орд харш босгох, төр улсаа бататгах эх орноо батлан хамгаалах, эдийн засаг, мал аж ахуйгаа хөгжүүлэх, байгаль орчныхоо ариун онгон байдлыг нандигнан хамгаалах,байгалийн хэмнэлт үзэгдэл болон цаг агаарын байдлыг урьдчилан тодорхойлох хүний хувь заяа төөрөг, алганы хээний зураасаар цаг бусын гэнэтийн үхэл, ирээдүйг урьдчилан хэлж байжээ.
Хүний гарын алганы хээ зураас нь Дэлхийн энергийн эх үүсвэр болсон нарны толбожилтын өөрчлөлттэй шууд холбоотой байдаг. Гарын алганаас ялгарах бодис, алганы хээг жил бүр өөрчилж байдагтай шууд холбоотой.
Нарны толбожилтын өөрчлөлт нь ойролцоогоор 12 жилийн үетэй явагдах ба өөрчлөлт бүрт харгалзан нарнаас ирж буй цацрагийн найрлага эрчим хүч харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл нарны тухайн толбошилтын үед алганы хээ нь тохирсон Дэлхийн байгаль, уур амьсгал, цаг уурын орчин, хүний организм, био энерги, 12 жилд 1удаа давтагддаг. Энэ үед хүний бие махбодийн эд эс цацрах буюу улам идэвхижиж алганы хээ зураасан дахь химийн ялгаралыг мэдэрдэг. Хүний гар судлал 4-н түвшинд төгс илэрдэг энэ 4 түвшин өөр хоорондоо нягт уялдаж, холбоотой байдаг бөгөөд судалгааны түвшин бүр дараачийн судалгааны үндэс суурь болдог.
sonirholtoi yum bna
ReplyDelete