Wednesday, December 2, 2009

Томуу болон томуу төст өвчиний тархалт багасчээ

Өчигдөр засгийн газрын ажлын хэсгийн хуралдаанаар мэргэжлийн байгууллагууд томуу болон томуу төст өвчиний тархалт буурах хандлагатай байгаа талаар илтгэжээ. Мөн тэрчлэн засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан 60 сая төгрөгөөр зайнаас халуун мэдрэх багаж авсаны эхний хэсгийг төрийн тусгай байгууллагуудад өнөөдөр гардуулан өглөө.


Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч шадар сайд Энхболд өчигдөр орой хуралдсан ажлын хэсгийн хуралдаан дээр нэлээд нааштай зүйлүүд дурдагдсаныг өнөөдөр мэдэгдлээ.

Анх монгол улсад а хүрээний H1N1 томуугийн вирус бүртгэгдэхэд аюулгүй гэж байсан бол энэ байдал өөрөөр эргэж өчигдөр оройны байдлаар 15 хүн энэ өвинөөр амиа алдаж харин халдвар авсан хүний тоо 973 хүрээд байгааг мэргэжлийн байгууллагууд дурджээ. Гэхдээ нэг нааштай зүйл гарч байгаа нь томуу болон томуу төст өвчиний тархалд багасч эхэлсэн байна. Өнгөрсөн 10-ны өдрийг өчигдрийн 13-ний өдөртэй харицуулахад эмнэлэгүүдэд хандаж байгаа иргэд болон томуу болон томуу төст өвчиний халдар авч байга иргэдийн тоо 3 мянгаар буурчээ Монгол улсын засгийн газар нэн түрүүнд хойд болон урд хөршөөсөө вакцины туслалцаа гуйсан. Урд хөршийн тухайд дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн бол хароин урд хөрш ямар нэгэн хариуг өгөөгүй байна. тэрчлэн засгийн газраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авах 200 хүн тун вакциныг ирэх онд биш харин энэ ондоо багтаан 12 сардаа оруулж ирэх хүсэлтийг тавин нааштай хариу авчээ. Мөн дутагдалтай байсан амьсгалын аппаратыг өчигдөр 20 ширхэгийг тусгай зориулалтын онгоцоор авч ирсэнийг шаардлагатай аймгуудад болон клинник эмнэлгүүдэд хуриарласан байна.Тэрчлэн засгийн газрын нөөц хөрөнгөнөөс авч байга зайнаас халуун мэдрэгч багажийн эхний хэсгийг өнөөдөр төрийн тусгай байгууллагуудад тараан өглөө. Эхний ээлжинд онцгой байдлын ерөнхий газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар эрүүл мэндийн яам төрийн тусгай хамгаалалтын газар цагдаагийн ерөнхий газар зэвсэгт хүчний жанжин штадбаас гадна хил дээр цэргүүд өвчлөх болсон байдлыг харгалзан хил хамгаалах ерөнхий газар гэсэн газруудад олголоо. Хийл хамгаалах ерөнхий газрын тухайд өчигдөр завхан амйгийн хойд хил Тэс сумын хилийн отряд дээр 19 цэрэг халуурч эхэлсэнийг нэн даруй мэргэжлийн эмч эм тарианы хамтаар өчигдөр явуулж шинжилгээ хийлгэхэд зарим цэргээс а хүрээний томуугийн вирус илэрсэн байна. Алсаас халуун мэдрэгч багажтай болсоноор өвчиний халдварыг эрт хугацаанд мэдэж эмчлэх мөн уридчилан сэргийлэх зэрэг олон талын ашигтай юм байна.Иймээс хилийн цэргийн хэд хэдэн ангиудад халдвар гараад байгаа энэ үед энэ багаж ирсэн нь цагаа олсон ажил болж байна.

No comments:

Post a Comment