Wednesday, December 2, 2009

Төрсөн жилийн зурхай

Эрхэм танаа 12 жилийг тухайн жилд харгалзах амьтад, тэдгээрийн шинж чанартай дүйцүүлэн гаргасан нэгэн зурхайг хүргэж байна. Зурхайн ухаан бүхнийг ягштал өгүүлэх нь үгүй ч зарим нэгэн онцлог хийгээд нийтлэг шинжийг ийн өгүүлжээ.

Могой

Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зvйлсэд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билигтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Өөрийн зөн билигт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй. Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ тэр бас залхуу. Санхүүгийн тал дээр тэр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Хэдий тэр хүндээ хайргvй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж гаргадаггүй. Тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ тэр энэ тэмүүлэлээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй байна.

No comments:

Post a Comment