Энэ сарын 20 нд Өргөө кино театрт 2012 нэртэй зөгнөлт кино нээлтээ хийх гэж байна. Киноны гол агуулга нь 2012 он эртний Маяачуудын бичсэн он тооны бичиг дээрх сүүлийн жил бөгөөд энэ онд бидний соёл иргэншил хэрхэн мөхөж буй талаар юм. Би трэйлерийг нь олж үзээд киноны урлагын гайхамшигийг бишрэх, 12 онд юу болох бол гэсэн төөрөгдөл хоёр давхцлаа. Та бүхэнд сонирхолтой байх болов уу гээд киноны трэйлер, 2012 оны тухай эрдэмтэдийн таамаглал, зөгнөл г.м олж үзсэн зүйлсээ нийтэллээ. Үнэхээр ертөнц сөнөхөөр бол та юу хийх вэ?
Дөрвөн жилийн дараа дэлхий аймшиг, хүчирхийллээр дүүрнэ гэж зарим хүмүүс таамаглаж байна. Байгалийн болон хүний буруутай үйлдлээс үүдсэн гамшиг дэлхий ертөнцийг сүйрлийн ирмэгт авчирна гэж тэд үзэж буй.
Харин тэднээс илүү өөдрөг үзэлтнүүд олон зууны дайн, сөргөлдөөн эцэс болж дэлхийн хөгжлийн цоо шинэ үе эхэлнэ гэж хүлээсээр. Энэ бүх таамаг, түгшүүр эртний маяачуудын цаг тооллын бичгээс үүдэлтэй. Маяагийн төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн цаг тооллын бичиг дээрх сүүлийн өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21 байгаа нь хачирхалтай. Уг тайлагдашгүй нууц олон арван жилийн турш сонирхогч, судлаачдын анхаарлыг татсан бөгөөд түүхэн хугацаа ойртох тусам бүр ч илүү яригдах болов. Эл өдөр өвөл цагийн эхний өдөртэй давхцаж байгаа нь ч анхаарал татахуйц. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн заадсын төвийг дайран өнгөрнө. Зарим Маяа судлаачид төгсгөлийн өдрийг 2011 оны аравдугаар сарын 28, 2012 оны арванхоёрдугаар сарын 23 гэх зэргээр тооцдог. Гэсэн ч дийлэнх нь 2012 оны өвөл цагийн эхний өдөр гэх хувилбартай санал нэгдээд буй. Харин энэ өдөр чухам юу болохыг тэд хэлж чадахгүй байна.
Жүүд христ болон исламын шашинд цаг хугацааны “цэвэрлэгээний” тухай дурдсан байдаг. Дайн, өлсгөлөн, тахал, үхлийг тээсэн дөрвөн морьтон ирж, эцсийн шүүлтийн өдрийн дараахь их гамшгийн дараа цоо шинэ үе эхлэх тухай өгүүлсэн баримт цөөнгүй. Мөн калпа хэмээх зогсолтгүй эргэлдэх цагийн хүрдний тухай хиндү шашны номлол, шаштирт өгүүлсэн нь бий. Олон үндэстний эртний түүх домогт сүйрлийн дараа ирэх энх цагийн тухай тэмдэглэсэн байдаг. Дээрх хуанлийн эзэд маяачууд өөрсдийнхөө мөхлийг хүртэл зөгнөсөн бөгөөд тэмдэглэсэн сүүлийн өдрөө хувьслын эриний эцсийн цэг гэжээ. Тэднээс дутахааргүй одон орон судлал, мэргэ төлөгт гарамгай байсан гэх ацтекүүд хүртэл мөхлийн дараахь шинэ үеийн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөхлийн тухай бодох олон шалтгаан орчин цагийн хүмүүст бий. Шашин, газар нутаг, ашигт малтмал, эрх мэдлээс үүдсэн дайн тулаан, үймээн самуун тасрахгүй байна. Мөн хүнсний хямрал, усны гачаал, үнийн өсөлт, агаарын бохирдол, байгалийн гамшиг, эдийн засгийн донсолгоо, цаг уурын дулаарал, халдварт өвчин гээд уртаас урт жагсаалт гаргаж болно. Гэхдээ сайн мэдээ бас бий. Шинжлэх ухаан, анагаах ухаан, техник технологи гайхалтай төвшинд хөгжлөө. Хүний дундаж наслалт хэд дахин нэмэгдэж, амьдралыг хялбар болгох олон зүйлийг хүн бүтээлээ. Хувьслын эрин төгсөнө хэмээсэн нь сансрын эрин эхэлж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдөхийг зөгнөсөн ч байж болох. Гэсэн ч байгаль орчин уг өөрчлөлттэй холбоотой нь дамжиггүй. Тиймээс байгалиа хамгаалах боломжтой үе төгсөөгүй дээр аюулаас сэрэмжлэх нь зүй. Гэхдээ 2012 онд үнэхээр төгсгөл ирэх бол аливаа зүйлд бэлтгэнэ гэдэг утгагүй. Харин эртний зөнч мэргэдийн таамагласанчлан мөхөл сүйрлийн дараа үнэхээр сайн цаг ирэх бол өөрчлөлтийн золиос хэр их байх нь чухал биш.
------------------------- Бас
Сүүлийн үед бөө мөргөлчид, зөнчид нэлээд ихээр таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ дэлхийн томоохон зөнчдийн хэлсэн зөн тэр ондоо ихэнх нь биелэлээ олсон, тодорхой хугацаанд ямар нэгэн байдлаар биелэгдсэн гэх үнэлэлт 60-80 хувь байдаг тооцоо гарчээ. Энэ бүгдийг он дарааллийн хуудаснаас харсан байна.
2012 онд тав дахь нарны үе буюу Нарны аймаг бүхлээрээ өөр одны тойрогт орно. Энэ тохиолдолд дэлхий дээр амьд биет үлдэх магадлал 0,5 хувь гэнэ.
2013 онд Библид заасанчлан Их шүүлтийн өдөр. Төгсгөл болон эхлэлийн өдөр. Хүмүүсийн хувьд үхэл, харин бурхдын хувьд дахин амилалт. 2014 онд манай нарны системд агуу том тоосон үүл нэвтэрнэ. Энэ үүл замдаа буй бүх гаригийг арчиж хаяна.
2015 онд соёл иргэншил үгүй болно.
2016 онд цаг уурын дулаарлаас болж бүх мөс хайлж, дэлхийн ихэнх хэсэг усанд живнэ.
2017 онд Иерархичийн онолын дагуу дэлхий сөнөнө.
2018 онд Нострадамусын хэлснээр цөмийн дайн болно.
2019 онд дэлхий солиртой мөргөлдөнө.
2020 онд Исаак Ньютоны хэлснээр дэлхий сүйрнэ гэж үзжээ.
Он нь өөр боловч энэ Хавицаа л байхдаа ихэнх таамаг онолоор бол 2012 юм,
Хүн төрөлхтөн удахгүй 2012 онтой золгоно. Апо-калипсис болох тэр өдрийг майя үндэстнүүд бүр 1000 жилийн өмнө зөгнөжээ.
Энэ үед 26000 жилд ганц тохиох үйл явдал болох тул дэлхий даяар маш их ач холбогдол өгч байна. Зарим улс орон тэр өдөр хүртэл хичнээн жил, cap, өдөр үлдсэнийг ухраан тоолж эхлэв.
Энэ бүх хөл үймээн 2006 оны тавдугаар сард хэвлэгдсэн "2012 он. Кетцалькоатль буцаж ирнэ" гэсэн номноос болж дэгдсэн юм. Тус ном ганцхан сард хэдэн мянган ширхэг борлогдож, нийт 40 000 хувь хэвлэгджээ. Түүнээс гадна 2006 оны 12-р сард дэлгэцнээ гарсан, Мел Гибсоны майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн "Апокалипсис" хэмээх кино өргөн олны сонирхлыг энэ сэдэв рүү чиглүүлсэн бололтой.
2012 оны 12-рсарын 21 буюу 12.12.21 гэсэн тоо хүн төрөлхтөнд тун чухал гэнэ. Энэ онд майячуудын 5126 жил үргэлжилсэн он тоолол төгсөнө.
Сэтгүүлч Лоуренс Жозеф "2012 оны Апокалипсис: соёл иргэншлийн мөхлийн тухай судалгаа" хэмээх номондоо "Асар том сүйрэл болно" гэжээ. Анагаагч, зурхайч Эндрю Смит "Эр, эм бурханлиг эхлэлийн хоорондын төгс зохирол нь нөхөн сэргээнэ” гэж "2012 оны хувьсгал: 1-р боть. Бэлтгэл" хэмээх өөрийн номонд зөгнөв. Гэтэл Дэниел Пинчбек "Ухамсарт өөрчлөлт гарах ба энэ бүхэнд уугуул нутгийнхны далд мэдлэг болон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисууд чухал үүрэгтэй байх болно" гэж бичжээ. Саяхан л нэгэн мянган төгсч, шинэ мянган хэрхэн айдас хүйдэс, элдэв таамаг төрүүлж, сэтгэл догдлуулан ирсэн шиг тийм хүлээлт олон түмний дунд үүслээ. Oлон нийтийн мэдээллийн хэрэгслүүд "Хүн өөрийн гараар байгаль орчноо сүйрүүлж байна" гэж шуугин, дээр нь дэлхийн бараг бүх шашин "Эх Дэлхийгээ аврахын тулд түүнтэй нэгд" гэж уриалж буй нь хүмүүст хүчтэй нөлөөлж байна.
Харин эрдэмтэд эртний майячуудын зөгнөлийг орчин үед хар дом, шид тарнийн ёслолтой холбох гэсэн оролдлогыг няцааж байна. Майячууд маш өндөр хөгжилтэй соёл иргэншилтэй, бичиг үсэг, математик, одон орны салбарт асар их мэдлэг хуримтлуулсан гүрэн байсан. Тэд Мезоамерикт хэдэн зууны турш оршин тогтнож, манай эриний 300-900 онд хөгжил нь оргилдоо хүрчээ. Майячууд он тооллыг Испанийн колоничлолын дараахнаас хэрэглэхээ больсон юм. Тэдний хуанли 5000 гаран жилийн турш үргэлжилсэн, одоо дуусаагүй байгаа. Харин түүнийг төгсөхөд "тэг он" эхлэх аж.
Wednesday, December 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment