Wednesday, December 2, 2009

“JCI МОНГОЛ” байгууллага оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөр зарлалаа

Монгол улсын JCI Leader болон БНСУ-ын JCI Seogwipo байгууллагууд хамтран Монгол улсын их дээд сургуулиудын 1 ба түүнээс дээш курсэд суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байна. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд энэхүү удирдамжийн дагуу төсөл боловсруулан тогтоосон хугацаанд, заасан хаягаар зохион байгуулагчдад ирүүлэх шаардлагатай. Эхний 5 байр эзэлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Уралдааны зорилго нь нийгмийн хөдөлгөгч хүч болсон оюутнуудын сурч боловсрохтой холбоотой хамгийн гол зардал болох сургалтын төлбөрийг нь санхүүжүүлэх замаар ирээдүйдээ нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино. дэлгэрэнгүйг http://www.goolingoo.mn/index.php?c=2421 сайтаас

No comments:

Post a Comment