Wednesday, December 2, 2009

Урам нэмэх үгс



Өчүүхэн зүйлээс асар том үр дагавар гардгийг заримдаа эргэцүүлж суухад... өчүүхэн бага зүйл гэж ... байдаггүй юм байна даа гэж бодогддог.
Брюс Бартон
Айсуй он жилийн нэг л өдөр та томоохон сорилттой тулгаран тэмцэлдэх юмуу, амьдралдаа асар их харамсан энэлэх болно. Гэхдээ жинхэнэ тулаан энд одоо болж байна. ... Харамсан энэлэх, хэцүү сорилттой нүүр тулах тэр өдрөө арчаагүй ялагдах уу, сүр жавхлантайгаар ялан дийлэх үү гэдгийг одоо л шийдэж байна. Зан төлөв зөвхөн тогтвортой, удаан хугацааны үйл явцаар л төлөвшдөг.

Филлипс Брукс
“Агуу хэмээн хүлээн зөвшөөрсөн зорилгынхоо төлөө өөрийгөө зориулна гэдэг амьдралын жинхэнэ баяр баясгалан билээ. Энэ хорвоо намайг аз жаргалтай байлгахын төлөө байдгаа зориулахгүй байна гэж гомдоллон, өвчин зовлон, гуниг гансралд автаж, хувиа хичээн түгшиж явдаг өчүүхэн амьтан байхын оронд байгалийн хүч нь бол. Амьдрал маань бүхэлдээ нийгэм, олон нийтэд харьяалагддаг гэж би үздэг болохоор хорвоод тоос хөдөлгөж буй цагтаа үүний төлөө чадах бүхнээ хийх эрхээ эдэлнэ. Насан эцэслэхдээ би хамаг байдгаа шавхтал ашигласан байхыг хүсэж байна. Хэдий чинээ бэрхийг бүтээнэ төдий чинээ би сайн амьдарна. Амьдарч байгаагийнхаа төлөө баяснам. Миний хувьд амьдрал гэдэг зуурхан асаад унтрах зул биш. Гартаа барьж буй хэдэн хоромдоо аль болох хурц дүрэлзүүлээд ирээдүй хойчдоо дамжуулах гайхамшигт бамбар билээ.”
Жорж Бернард Шоу
“Бусдад үйлчилнэ гэдэг газар дэлхийд амьдарч буй давуу эрхийнхээ төлөө төлж буй төлөөс юм.”
Н. Элдон Таннер 
Хүнтэй байгаагаар нь харьцахад хүн өөрөө өөрийнхөөрөө үлддэг. Хүнтэй ямар байж чадах, ямар байвал зохих тэр хэмжээнд нь харьц. Тэгвэл тэр хүн ямар байж чадах, ямар байвал зохих тийм л хүн болно.
Гёте
Та адгуус болж хувиралгүйгээр доторх амьтантайгаа наадаж, үнэн мөнийг эдлэх эрхээсээ хагацалгүйгээр худал хуурмагтай наргиж, сэтгэлийн мөс чанараа гээлгүй харгислалтай тулан тоглож чадахгүй. Цэвэрхэн сайхан цэцэрлэгтэй байхыг хүсэж буй хүн хогийн ургамлыг ургуулаад байдаггүй юм.
Даг Хаммерскольдын 

Ухамсарт хүчин чармайлтаараа амьдралаа дээшлүүлж буй хүний хэмжээлшгүй их чадамжаас илүү урам зориг оруулдаг зүйлийг би мэдэхгүй.
Хэнри Дэвид Торо
Хамгийн чухал зүйлээ аар саар зүйлтэй хэзээ ч битгий хольж хутга.
Гёте
Итгэлгүй нөхөрлөл байдаггүй. Үнэнч биш бол итгэл байдаггүй.
Самуэл Жонсон 
Оюун ухааны ухаж үл чадах учир шалтгаан зүрх сэтгэлд бий.
Паскаль

No comments:

Post a Comment