идний үейинхэн хааяа уулзаж ярилцаж суухад " Залуу насандаа би мөн тэнэг байжээ. Тэр үед жаахан ухаантай байж чадсан бол өдийд миний амьдрал шал өөр байж болох байсан" гэж ярихыг олонтаа сонсоно. Эргүүлж болдоггүй цаг хугацааны тохуурхал энэ. Хүн болгон л ингэж боддог. 'Тэр үед би үүнийг олж харсан бол, би үүнийг ухаарсан бол, үүнийг ойлгож чадсан бол, хэрэв би жаахан тэвчиж чадсан бол" гэхчилэн олон олон харамсал хүмүүсийн сэтгэлийг хөнддөг. Тиймдээ ч тэд үр хүүхэддээ, дүүдээ , ач зээдээ тэсэлгүй үглэж ундууцлыг нь төрүүлдэг. Энэ бол дарамт биш. Тэдний сэтгэл зүрхний харамслаас үүдэлтэй сэрэмжлүүлэг. Залуус та нар үүнийг төвөгшөөх бус сэтгэл зүрхэндээ сонсож мэдрэхийг хичээдэг бол бас ойлгохыг хичээдэг бол амьдралд хожим арай л бага алдаж бага харамсахсан даа.
Оросын нэрт зохиолч Н.Островскийн " Хүнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцхан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй" гэсэн энэ үгэнд би дуртай.
Хожим харамсахгүй амьдрахын тулд өнөөдөр их тэвчиж их уншиж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна даа залуус минь.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment