Wednesday, December 2, 2009

Зурхайн ухаан батлагдсан онолгүй тул тайлбарууд нь ялгаатай байна

Сонин бүрийн нүүр, телевиз болгоны хөтөлбөрт багтдаг зурхайн мэдээлэлд та хэр итгэдэг вэ? Хоёр телевизээр гаргаж байгаа ирэх өдрийн өрнийн зурлага яагаад өөр хоорондоо ялгаатай байдаг юм бол? Бидний амьдралд элбэг тохиолддог энэ асуултад хариулт эрж, судалдаг тайлбарладаг цөөнгүй эрхэмд хандсан ч ялгаа зөрүү ихтэй, баримт нотолгоо муутай, бидний ярьдгаар “цээжин пан”-гийн төдий мэдлэгтэй нь олон байсныг нуух юун. Хачирхалтай нь, тэдний олонх нь “зурхай судлаач”, “зурхайн ухааны доктор” “академич” гэхчлэн сүр ихтэй цол чимэгтэй байна лээ шүү.


Баттай ноттой шинжлэх ухаанч үг сонсохоор Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизик судалгааны төвийг зорьж, эрдэм шинжилгээний ажилтан Д.Баасанжав гуайтай уулзсан юм. Тэрбээр нар, сар, од эрхсийн хөдөлгөөнийг тооцоолох талаар судалгаа хийдэг, бидний сонирхсон чиглэлээр шинжлэх ухааны үүднээс тайлбар хэлж чадах Монголдоо л цөөхөн хүний нэг аж.

- Зурхайн олон янзын зурлага тайлбар гарч байна. Ер нь зурхайн ухаанд эцсийн үнэн гэж бий юу?


- Зурхайн ухаанд тогтсон онол гэж одоохондоо байхгүй. Бие даасан шинжлэх ухаан болж ч хөгжөөгүй. Энэ тухай судалгаа одон орон, геофизикийн судалгааны хүрээнд багтаж, од эрхсийн нөлөөллийг тайлах аргаар тайлбарлагдаж байна. Бие даасан судалгаа сайн хөгжөөгүй учраас өнөө үед шашны үзэл номлолын үндсэн дээр тайлбарлах хандлага их бий. Иймээс тайлбарууд зөрүүтэй байгаа юм.

- Энэ замбараагүй байдлыг шинжлэх ухаанчид хэрхэн дүгнэдэг вэ?

No comments:

Post a Comment