Wednesday, December 2, 2009

Шинэ жилийн үдэшлэгт өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

Хамгийн шинэлэг, хамгийн дурсамжтай шинэ жилийн баярын үдэглэгт хүн бүр өнгөлөг байж, сайхан харагдахыг хүсдэг. Монголын нөхцөлд ялангуяа сарын эцэс гээд эцэс төгсгөлгүй ажилд дарагддаг учраас баярын үдэшлэгт өөрийгөө бэлтгэх үеэр та их ядарсан байдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Энэ үеэр махлах хүмүүсийн сэтгэл зүй ихээхэн тавгүй байдалд орж сандардаг. Та энэ баяраар хамгийн сайхан бүсгүй, залуу байх болно. Танд ердөө л 7-хон хоног байхад л хангалттай…

7 ДАХЬ ӨДӨР
  • Биеийн эсэргүүцэл сайжруулах витамин ууж эхлэх
  • Хоолны дэглэм бага багаар барьж эхлэх
  • Туфль, гоёлын плажаа өмсөж үзээрэй. Долоо хоногийн өмнө баярын гоёлоо өмсөж үзсэнээр шаардлагатай өөрчлөлтүүдийг хангалттай хийж болно. Шинэ туфль авсан бол орой бүр 30 мин орчим өмсөж хэвшүүлэх хэрэгтэй. Хөлийг тань бага зэрэг барьж байгаа бол үнэртэй ус хөвөнд шингээж дотор талыг нь арчаарай.
  • Цөсөө цэвэрлэх. Хүнд хоол идэж байгаа өвлийн улиралд таны биенд өөх тос, бусад хортой элементүүд ихээр хуримтлагдаж энэ нь гоо сайханд тань нөлөөлдөг. Цөсөө цэвэрлэх нь арьсны өнгийг сэргээдэг. Гэрийн нөхцөлд цөсөө цэвэрлэхэд 5 хоног хангалттай. Эхний өдөр цагаан хоол идэж, үлдсэн хоногуудад өдөрт 1.5 -2 кг алим идэх ба зөвхөн ус ууна. Сүүлийн өдөр 200 гроливын тосыг 200 гр нимбэгний шүстэй хольж сайн хутгаж уух юм байна.
6 ДАХЬ ӨДӨР
  • Туфлиэ хэвшүүлэх дасгалаа хийсээр байх
  • Цөс цэвэрлэгээ үргэлжилнэ
  • Дасгалаа тогтмол хийх
5 ДАХЬ ӨДӨР
  • Туфлиэ 30-40 минутын турш өмсөх
  • Цөсөө цэвэрлэх
  • Дасгалаа хийх
  • Үсний тайралт болон масаж хийлгэх. Шинэ тайралт нь 2-4 өдрийн дараа хэлбэрээ олдог байна. Тиймээс шинээр тайралт хийлгэсэн бол түүнийг өөрчлөх хугацаа хангалттай байхаар бодож үсээ янзлуулах хэрэгтэй ажээ.
4 ДЭХ ӨДӨР
  • Мөн адил цөс цэвэрлэх, туфлиэ хэвшүүлэх үйлдлээ хийгээрэй
  • Харин дасгалаа илүү олон удаа хийх хэрэгтэй. Учир нь та 3 өдөр дасгал хийчихсэн учраас биеийн тань булраа гарч, өвдөх, зовиурлах зүйлгүй болох юм
3 ДАХЬ ӨДӨР
  • Та догдолж байна уу? Туфль тань хөлийг тань барихаа аль хэдийнэ больсон байгаа биз? Харин дасгалаа хийхээ мартав…
  • Саунд орж болно
  • Гоо сайханд орж нүүрнийхээ батгыг шахуулах болон бусад төрлийн үйлчилгээг хийж эхлэх хэрэгтэй
2 ДАХЬ ӨДӨР
  • Дасгалаа хийсээр байгаа гэдэгт найдаж байна
  • Биений үсээ хусах
  • Маникьюр болон педикьюр хийлгэх
  • Хөмсгөө засуулах
  • Нүүрэндээ маска тавиулах
  • Плажаа өмсөж үзэх
БАЯРЫН ӨДӨР
  • Хумсаа будуулах
  • Гоёлын үс засалт, нүүр будалт хийлгэх. Энэ үйлчилгээг нэг дор хийдэг газар та хандвал цаг, мөнгөнд тань хэмнэлттэй байх болно
  • Дасгалаа хийхээ мартаж болохгүй шүү
БАЯРЫН ДАРАА
  • Үдэшлэгт ямар байсан тэр гоо үзэсгэлэнгээ алдахгүй байх хэрэгтэй
  • Баярын дурсамжууд болох гэрэл зураг, видео бичлэгүүдийг хугацаа алдалгүй олж аваарай
  • Мөн баярт бэлтгэсэн 7 хоногийнхоо түүх, бяцхан туршлагаа бусдадаа ярьж өгөөрэй
САНДРАЛ
  • Аливаа нэг баяраар хүн бүхэн л сандардаг шүү дээ. Гэрт тань гэнэт зочин ирвэл яах бол? Хамгийн сайн эзэгтэй гэдгээ харуулж чадах, сандралаа нууж болох энгийн зөвлөгөөг хүргэе.
  • Бүгдийг төлөвлөж бич. Бага багаар ихийг амжуул. Төлөвлөсөн зүйлээ эртнээс хийж эхэлбэл нойргүйдэж ядрахгүй, мөн сандрахгүйгээр зөв сонголт хийх боломж байдаг
  • Зочдынхоо тав тухыг анхаарах. Баярт зориулан өрөөнийхөө тавилгыг өөрчлөх нь шинэ тавилга авсан мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
  • Шинэ жилийн дууны цуглуулга бүхий CD байхад илүүдэхгүй шүү. Баярын уур амьсгал төрүүлэхэд энэ нь онцгой нөлөөлдөг
  • Зургийн цомгоо заавал шинэчлээрэй
  • Ширээгээ аль болох олон төрлийн салат, зуушаар чимэх нь зөв. Амттан байсан ч илүүдэхгүй. Хүнд хоол хийх нь баяраар зохимжгүй гэдгийг санаарай
  • Хийсэн зуушнууд тань эрүүл мэндэд ашиг тустай талаар бяцхан мэдээлэл өгвөл зочид их дуртай байдаг гэнэ
  • Хүүхдүүдэд зориулж тусгай ширээ засах нь эдний хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлдөг байна
  • Зочид явах үеэр хэн нэг нь танайд үлдэж мэдэх учраас урдчилан тооцоолж, нэг удаагийн оо, сойз, орны цагаан хэрэгсэл бэлдээд тавьчихад илүүдэхгүй
ГЭНЭТИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХЭД ХЭРЭГТЭЙ ДАСГАЛ
Дасгалыг хийсний дараа үр дүн нь шууд мэдэгдэнэ. Ингэхийн тулд хөлдөө мөрний хэмжээтэй зай авч биеэ эгцлэн чангалж, гэдсээ татан, нуруугаа хотойлгосон байна. Дараа нь:
Хоёр гараа алдлан чангалж тахимаа нугалахгүйгээр цээжин биеэрээ урагш бөхийж толгойгоо гэдийлгэнэ. 90 граудст хүрэхийг хичээх хэрэгтэй. Таван секунд орчим барьж бэлтгэх байдалд орно. Дасгалыг 5 минутын турш өдөрт хэдэн ч удаа хийж болох ажээ.
Гараа суганыхаа дор байрлуулж цээжний 2 талаас чанга шахаж барина. Эрхий хуруу цээжний ард, алга цээжний хоёр талд, бусад хуруу хөхний хажуу хэсэгт хүрсэн байна. Цээж, мөрийг хөдөлгөлгүй бэлхүүсээрээ найган таазаа хоёр тийш хөдөлгөнө. Дасгалыг мөн 5 минутын турш аль болох олон удаа хийх ёстой.

No comments:

Post a Comment