Хүний амьдралд гэрэл гэгээ болохуйц үнэ цэнэтэй үгсийг өдөр бүр хэлж заншицгаая гэж уриалах байна. Бидний амьдралын асар богинохон мэт энэхүү цаг хугацаандаа урсан өнгөрөх мөч бүрийг бие биендээ хайр энэрэл, итгэл тэмүүлэл, баяр баясгалан, инээд хөөрийг харамгүй түгээж сурцгаая. Хүнд л байх хэл ярианы үсэрэнгүй хөгжлийг бүрэн дүүрэн утгаар нь ашиглах хэрэгтэй. амьдралын олон асуудлууд эцсийн дүнд стресс үүсгэж түүнээс улбаалан бие мах бодь өвчин эмгэгт өртөж байна.
Бид юунд хэзээ хэлнэ гэж энэ их үнэгүй мэт үнэ цэнэтэй үгсийг хадгалах билээ. Та яг одоо цаас харандаа аваад диаграмм зур түүнийгээ өөрийн амьдралын нэг өдөр гэж төсөөлөн 100% гэж бодоод 1. Хүнд талархалын үгийг хэдэн хувь хэлсэн
2. Итгэл төрүүлэхүйц урамын үгийг хэдэн хувь хэлсэн
3. Өөрөө хүнээс урамын, талархалын үг хэдэн хувийг сонссон
4. Ойр дотны хүмүүстээ хайртай гэдэг үгийг хэдэн хувь хэлсэн гээд барагцаалан хувьчлаад үздээ та энэ тоон дээр анализ хийгээд бодоорой өөрөө хүнд үнэ цэнэтэй үгсийг түгээж чадаагүй байж хүнээс сонсч чадаагүйдээ харамсах хэрэггүй. Хүн гэдэг сэтгэлийн амьтан нэг үгээр сэхэж, нэг үгээр үхдэг гэж ярьдаг шиг үг, өгүүлбэрийн гайхашигийг бие биендээ хайралаяа. Гэхдээ сэтгэлгүй үг үнэргүй цэцэгтэй адил гэдгийг мартаж болохгүй. тиймээс яг энэ мөчөөс эхлэн өдөр бүр хүн бүрт үнэ цэнэтэй үгсийг түгээцгээе энэ өөрчлөлтийг хэн нэгэн хийхийг харах бүс өөрөөсөө эхлэн хийцгээе. Та эхлээд өөрийгөө үнэлж өөртөө хэлэх хэрэгтэй, өөрийгөө үнэлж чадсан хүн бусдыг дүгнэж чаддаг. Танд амжилт хүсье
Wednesday, December 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment