Гэр бүл бололцсон анхны бэлгүүд үнэ цэнэтэй, дурсамжтай, тааламжтай сэтгэгдэл үлдээсэн байдаг Бэлгийг үнэтэй, хямд, ашигтай, тохирсон эсвэл тохироогүй гэх мэтчилэн ангилах боломжгүй юм. Бүгд л мартмааргүй сайхан дурсамж үлдээсэн учраас тэр шүү дээ.
Материаллаг бэлгийг л үнэлэх хамгийн хэцүү байдаг. Гэр бүлийн, төрсөн өдрийн, тэмдэглэлт үйл явдлын, ойн, хуримын гээд аль ч гэр бүлд тэр маш олон бэлэг цугларах нь бий. Бид ч бэлэглэж, бидэнд ч бэлэглэдэг. Иймд бэлэг гээч эрхэм нандин зүйлийн тухай бяцхан санал өгүүлье.
- Бэлэг заавал үнэтэй байх албагүй,
- Бэлэг нь анхаарал хайрын илрэл,
- Бэлгийг сонгохдоо тухайн хүний зуршил, хобби, хандлага төлөвийг харгалзах нь зүйтэй, - Гайхуулах гэж бэлэг сонгодоггүй,
- Ингэх нь бусад хүнийг эвгүй байдалд оруулдаг,
- Үнэтэй бэлэг авч болно, харин түүгээрээ бардамнаж, бусдыг бассан байдал гаргавал тэр бэлэг үнэ цэнээ алдана,
- Бэлэг авахдаа хэрэгцээгүй, утгагүй сонголт хийхгүй байх нь зүгээр,
- Он удаан жилийн туршид хаана ч юм тоосонд дарагдан хэвтэх, нүд үл баясгах, зөвхөн зай эзэлсэн, хэрэгцээгүй бэлэг бусдад хэзээ ч бүү өг,
- Бэлгийн оронд мөнгө өгдөг хүмүүс байдаг. Хүнд мөнгө хэрэгтэй. Гэхдээ хүнд сэтгэл гаргаж бэлэг өгөх нь тухайн хүнд тавих анхаарал, соёл байдаг тул энэ нь илүү нандин хүндтэй зүйл юм.
- Зарим хүмүүс “Үүнийг би чамд бэлэглэсэн биз дээ” гэж байн байн сануулах нь бий. Энэ бол соёлгүй зан,
- Зочдын дэргэд бэлэг задлах нь эвгүй гэж үздэг хүмүүс үл тоомсорлосон байдалтай бэлгээ хойш тавьдаг,
- Бэлгийг шууд задлаад таалагдахгүй байлаа ч үүнийгээ үзүүлэлгүй талархах нь зөв,
- Бэлэг өгөх авах гэдэг нь хүн төрөлхтний нэгэн том соёл болно.
No comments:
Post a Comment