Wednesday, December 2, 2009

Усанд сэлэлт төрөл

Одоогийн байдлаар Эрдэнэт хотын спортын төв ордонд 5 замтай, урт нь 25 метр, гүн нь 3,3 метр, нам нь 0,9 метр бассейн, Улаанбаатар хотод төв бассейн 6 замтай, урт нь 25 метр, гүн нь 5 метр, нам нь 1,7 метр, Орчлон клуб 3 замтай, урт нь 25 метр, гүн нь 1,7 метр, нам нь 1,5 метр бассейн, мөн Дельфин, Гранд, Озон, Баянбүрд зэрэг 10 гаруй бассейнуудаас гадна Дорноговь аймагт бас наг бассейн байна.


Усанд сэлэлт нь дотроо төрөл зайгаараа хэд хэд хуваагддаг.

Үүнд: 1.Өврөөр даллах буюу чөлөөт сэлэлт /Freestyle/

2. Араар даллах /Backstroke/

3. Мэлхий сэлэлт /Breaststroke/

4. Далайн гахай /Butterfly/ гэж хуваагддаг.

5. Холимог сэлэлт /Individual Medley/

Мөн төрөл дотроо зайгаараа хуваагддаг.

Олимпын наадамд оролцдог зай:

1. Өврөөр даллах 50м, 100м, 200м, 400м, 800м, 1500м

2. Араар даллах 100м, 200м

3. Мэлхий сэлэлт 100м, 200м

4. Далайн гахай сэлэлт 100м, 200м

5. Холимог сэлэлт 200м, 400м

6. Буухиа сэлэлт 100м х 4, 200 х 4



Өврөөр даллах сэлэлт:

Өврөөр даллах сэлэлт нь бусад 3 сэлэлтээсээ хамгийн хурдан сэлэлт юм.



Араар даллах сэлэлт:

Бусад 3 сэлэлтээсээ онцлог нь дээш харсан байрлалтай байдаг.



Мэлхий сэлэлт:

Бусад 3 сэлэлтээсээ хамгийн удаан бөгөөд тамирчдын хувьд хамгийн хэцүү техниктэй сэлэлт юм.



Далайн гахай сэлэлт:

Бусад 3-н сэлэлтээсээ Хамгийн хүнд хүч их шаарддаг сэлэлт юм.



Буухиа сэлэлт:

Багийн 4 гишүүн ээлж ээлжээр уралдана. 1 тамирчин сэлж ирээд хананд хүрэхэд багийн 2 дахь тамирчин үсэрч сэлэлтээ эхэлнэ.



Дэлхийн аварга буюу бусад тэмцээнд:

1. Өврөөр даллах сэлэлт 50м, 100м, 200м, 400м, 800м, 1500м,

2. Араар даллах сэлэлт 50м, 100м, 200м

3. Мэлхий сэлэлт 50м, 100м, 200м

4. Далайн гахай сэлэлт 50м, 100м, 200м

5. Холимог сэлэлт 200м, 400м

6. Буухай сэлэлт 100м х 4, 200м х 4

Буухай сэлэлтэнд холимог буухай болон өврөөр даллах сэлэлтийн буухай гэж байдаг.

Өврөөр даллах сэлэлтийн буухай нь багийн бүх гишүүд бүгд өврөөр даллах сэлэлтээр сэлдэг.

Холимог буухай нь багийн 1-р гишүүн араар даллах сэлэлт

2-р гишүүн далайн гахай эсвэл мэлхий сэлэлт

3-р гишүүн мэлхий эсвэл далайн гахай сэлэлт

4-р гишүүн өврөөр даллах сэлэлт

Эдгээр нь 25 ба 50 метрийн бассейны аль алинд нь явагддаг.

No comments:

Post a Comment