Монгол Улсын Засгийн газарт ногдох хөрөнгө оруулалтын талаар:
- Оюутолгой төслийг ашиглалтад оруулахад шаардагдах нийт хөрөнгийг Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто компани бүрэн хариуцаж, ордыг ашиглалтад оруулах ба төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн хөрөнгө оруулалтын зардлыг хүүгийн хамт ирээдүйд ногдох ногдол ашгаас эргэн төлнө. Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт болох Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар “Айвенхоу майнз Монголиа ХХК” өөрөө бие даан хөрөнгө босгох боломжтой бөгөөд хэрэв санхүүжилтийг компани өөрөө босгох тохиолдолд “Эрдэнэс МГЛ ХХК”-ийн зээлийн хэмжээ буурах эсвэл огт зээл авахгүй байх боломжтой юм байна.
No comments:
Post a Comment