Wednesday, December 2, 2009

400 кл мөнгөөр хийсэн ном

Монголчуудын оюун билгээр урлаж бvтээсэн гайхамшигт бvтээлvvдийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" євд хадгалагдаж байгаа "Сундуйн жvд" хэмээх ном юм.





"Сундуйн жvд" буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг XIX зууны сvvлч XX зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргvvтэй монголын чадварлаг урчууд одоогийн Тєв аймагт орших Манзширийн хийдэд урлажээ. Уг номыг хийхэд цаас ашиглаагvй бєгєєд зєвхєн мєнгє давтаж хийсэн нимгэн мєнгєн хуудастай ба номын vсгийг алтаар цутгаж шаржээ. "Сундуйн жvд" хэмээх энэхvv номыг бvтээхэд 52 кг алт, 400 кг мєнгє орсон байна. Энэхvv ном нь 10 боть бvхий Тєвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бvрийн эхний болон тєгсгєлийн vг зарим бурхан суваргын зургийг цэвэр алтаар урлан, шvр сувдаар чимэглэн хийжээ.

No comments:

Post a Comment