Wednesday, December 2, 2009

Бид зүгээр л сайхан найзууд гэдэг үлгэрийг дээр үед нэг мангар сэргэлэн баагий зохиосон байхаас зайлахгүй. Яагаад гэвэл хааяа нэг найз хүүхэн эсвэл найз залуутайгаа хэрэлдэнгүүтээ тэр чигтээ гарч яваад зүгээр л сайхан найзтайгаа уулзаж, ууж идэнгээ, сэтгэлээ онгойтол ярьдаг баатар. Зүгээр л сайхан найзууд юм чинь орой үдэш уулзаж болно, гадуур дотуур явж болно, чөлөөтэй. Гэхдээ хэзээ ч тийм юм байxгүй. Яахав нэг нь нөгөөхөө зүгээр л найзын хувиар хардаг байж болно л доо хөөрхий, гэхдээ нөгөө талд нь бас нэг баагийгийн толгойд юу эргэлдэж байгааг ёстой чөтгөр л мэдэх байх. Зүгээр сайхан найзуудын харилцаа хувьсгалын тохироо бүрдэх хүртэл “зүгээр” хэвээрээ үргэлжлэх нь тодорхой гээд бичингүүт тэгэж ярьвал би тэр найзтайгаа төдөн жил найзалж байна, төдөн жил үерхэж байна нтр гээд өөр дээрээ жишээ авсан гарууд гарч ирэх нь тодорхой. Хамт ажилладаг, эсвэл нэг ангид сурч байсан нтр гээд танилууд зөндөө байна л даа. Гэхдээ нээх сэтгэл санаагаар унасан үедээ дуудаж уулзаал, хамаг амьдралаа яриад суугаад байхгүй биз дээ тэд нартай. Найзууд ба танилын хүрээ гэдэг ойлголтоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эцсийн дүндээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд “хэзээ ч” зүгээр л сайхан найзууд гэсэн ойлголт байдаггүй гэдгийг дахиад хэлчихье. Эх сурвалж нь: Яг тийм блог Танд энэ сэдвээр сонирхолтой түүх байгаа бол goolingoo@gmail.com хаягаар илгээх буюу сэтгэгдлээ бичээрэй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байна гэдэг? Надад сайн найз бий ямар ч асуудалгүй. Бид зүгээр л найзладаг, гэхдээ тэр (би) найзаас илүү байхыг хүсдэг Найзлах бол илүү ойртох нэг боломж Аль аль нь л надад тохиолддог Би ийм харилцаанд итгэдэггүй

1. Хааяа баярлаж, догдолсон сэтгэлээ ил гаргах нь зүгээр. Хэтэрхий их хүсэл мөрөөдөл, сэтгэл догдлол амархан унтардгийг бүү мартаарай.
2. Хэн ч харсан нууцлаг, тааварлашгүй байхыг хичээ. Нууцлаг байх нь эсрэг хүйстнийхээ сонирхлыг улам өдөөдөг.

3. Сонирхолтой яриа, нөхөрсөг маргаан, урлаг уран зохиолын талаар санаа нийлдэг зүйлээрээ бусдын анхаарлыг татахыг хичээ. Хэт чалчаа байж болохгүй. Эрчүүд чалчаа эмэгтэйгээс амархан уйддаг гэм буй.

5. Эмэгтэй хүн илт хэн нэгэн эр рүү сээтэгнэх, наалинхай байдлаар хандах нь өөрийгөө өвөр султай хүүхэн гэсэн ойлголтыг бий болгодог.
6. Онигоо ч юмуу, алиа марзан зүйл ярих нь таны үнэлэмжийг бууруулна.
7. Хардах нь та хоёрын харилцаа нэлээд дотно болсны дараа л байж болох зүйл.
8. Зарим бүсгүйчүүд танилцаад удаагүй хирнээ л байнга утасдах, хаана, хэнтэй байгааг нь шалгааж өөрийнхөө талаар буруу ойлголтыг өгдөг.
9. Хүнийг өмчлөх гэдэг нь нэг талаар бүдүүлэг, соёлгүй зан, нөгөө талаас эсрэг хүйстнээ залхаахад хүргэдэг гэмтэй.
10. Эр хүнийг гараа гаргаж хийсэн амттай хоолоороо татаж болно.
11. Эр хүнийг ходоодоор нь татаж болно гэж орос эмэгтэйчүүд ярьдаг нь тийм ч оргүй зүйл биш.
12. Ямар ч эр хүн тав тухтай орчин, сайхан хоолтой газраас холдох дургүй байдаг.
13. Хэрэв та хоёрын харьцаа ямар нэгэн шалтгаанаар хөндийрвөл түүнд аль болох тайван хандахыг хичээх хэрэгтэй.
14. Нэгэнт явчихсан хүний араас нь нэхэл дагал болох, мөрдөж мөшгөх, утасдах нь тухайн хүнийг өөрөөсөө улам холдуулдаг.
15. Цаг хугацаа бүгдийг харуулна гэсэн зарчмыг баримталж явбал хэзээ ч алдахгүй шүү.

No comments:

Post a Comment