Хэн нэгэн танд гарцаагүй дурласан, эсвэл зүгээр л нэг сонирхоод шохоорхоод байх шиг, бүүр тэр хүн чинь огт хайхрахгүй байгаа ч юм уу? Үүнийг хэрхэн тодорхойлох уу?
1. Тэр чам руу ямар ч шалтгаггүй утасддаг
Тэгэхдээ `Би чам руу яах гэж утасдснаа мэдэхгүй байна.
Зүгээр л чиний дууг сонсох гэсэн юм.` гэх мэтийн утгагүй зүйлийг хэлдэг. Ингэхдээ бага зэрэг ээрч байвал сайн. Өөртөө итгэлтэй, хөтлөгч шиг ярих нь түүний яриаг үнэ цэнэгүй болгож орхино. Эрчүүд утсаар ярих дургүй гэдэг худлаа. Хэрвээ чамд тэр бүсгүй үнэхээр таалагддаг бол чи яаж ч байсан утасдана. Чи ээрч байсан ч хамаагүй. Харин тэр чамд таалагддаг бол чи ээжээр нь дамжуулан ямар нэгэн зүйлийг дамжуулахгүй гэж нэгэн залуу баталж байна. Хэрвээ тэр чамайг ажил дээрээ байгаа гэдгийг чинь мэдсээр байж гэр лүү чинь утасдан чамд ямар нэгэн зүйлийг утасны чинь санамжинд үлдээсэн бол түүний сэтгэл нь хэр үнэн бол доо.
2. Чиний тухай найз нартаа ярьдаг
Хөөрхөн найз охиноороо гайхуулах гэсэндээ биш зүгээр л чамайг таниулах гэж ярьдаг. Түүний чамтай танилцуулсан найз нь чиний амжилтын тухай мэдэж байх нь чамд ч сайхан санагдах болно шүү дээ
3. Чиний найз охидуудад сайн ханддаг
Чиний дургүй нэгэнд ч тэр сайн ханддаг. Хэрэв чиний найзууд чинь түүнийг сонирхон, гэхдээ зай барин харьцаж байвал бүр сайн. Чиний найзуудтай харьцахдаа тэр чиний сэтгэлд нийцэх мөн чамайг хаашаа ч явна гэсэн хамт байх үүднээс хандах ёстой. Тиймээс найзуудтайгаа хамт түүнтэй уулзана гэхэд тэр дургүйцэхгүй байх ёстой. Ядахдаа эхний сардаа. Хэрэв тэр чиний найзуудын нэрийг амархан мартахгүй бүр тэдний төлөө санаа нь зовж байвал сайн. Харин чиний найзын муурны тухай асууж байвал сэрэмжтэй л байгаарай.
4. Чамайг анхааралтай сонсдог
Чамайг ярьж байх хооронд харцаа өөр бүсгүйчүүд рүү шидэхгүй байвал сайн ба харцаа өөр тийш нь хандуулж байвал зөвхөн бодол санаагаа цэгцлэх гэж тэгж байгаа. Ер нь эр хүн нүдээ нухан эвшээлгэж байвал муу шинж. Харин тэр харц доошлуулж байвал тэр чамд ухаангүй дурлажээ гэж ойлгож болно.
5. Болзоондоо 10аас дээшгүй минут хоцордог
Дурласан эр хүн үнэхээр чамайг хаана ч байсан яаж ч байсан цагтаа ирдэг ба чамтай уулзах гэж ямар хэцүү байсан энэ тэр гэж шалтаглахгүй. Гэхдээ бүтэн нэг цагийн өмнө ирдэггүй. Энэ тохиолдолд чи түүнийг өөртөө итгэлгүй азгүй нэгэн гэж дүгнэж болно.
6. Чиний сонирхдог зүйлийг дооглодоггүй.
Би өөрийнхөө амралтын өдрийг хэзээ ч дэлгүүр хэсэн өнгөрөөхгүй. Гэхдээ миний найз охин намайг янз бүрийн газраар дагуулан хэрэгтэй хэрэггүй зүйлс цуглуулдаг гэж нэг залуу үнэнгээ хэлсэн. Тэгвэл түүнийг ганцааранг нь явуулж болно шүү дээ гэхэд тэрээр би түүнтэйгээ үргэлж хамт байхыг хүсдэг. Харин ч зарим үед ингэж явж байгаад ямар нэгэн хэрэгтэй зүйл олдог шүү гэж хариулсан.
7. Өмнөх явдлуудаа дэлгэн ярьдаггүй
Ямар ч байсан нэг бүрчлэн ярьдаггүй. чинийхтэй адилхан нохойтой бүсгүйтэй уулзаж байсан гэж ярьвал хэвийн гэж ойлгож болно. Ингэснээрээ тэр чамайг түүнтэй харьцуулаагүй ба маш товчхон мэдээлэл юм. Харин яагаад түүнээс салах болсноо тайлбарлах гэж ядаж байвал өөр хэрэг шүү. Иймэрхүй тайлбар нь та хоёр сэтгэлээрээ ойр байгааг батлахгүй. Яагаад гэвэл тэр энэ үед чиний тухай биш харин түүний тухай бодож байгаа.
8. Чамтай болзоо тогтоодог
Чи түүнд үнэхээр таалагддаг бол тэр хэзээ дахин уулзахыг мэдэхийг хүсдэг. Ингэхдээ тэр хагас сайн өдөр нэг тийшээ орох уу? Би нэг утасдая гэсэн тодорхойгүй зүйл бувтнах ёсгүй. Энэ үед тэр хагас сайн өдөр завтай завгүй гэдгээ мэдэхгүй байж болох бөгөөд тэр тусмаа бүх зүйлийг тодорхой хэлэх ёстой. Жишээ нь: хагас сайн өдөр хийх ажилтай. Гэхдээ 8 цагааас хойш гэртээ байна. Нөгөө киног аван хамтдаа үзэх үү гэж хэлж болно.
9. Шөнийг чамтай өнгөрүүлчихээд чамтай ярихыг хүсдэг.
Тэр цаашаа харж хэвтэх ч юм уу унтаж байгаа дүр эсгэхгүй. түүнтэй хамт байхад ямар байгаа, чиний сексийн талаарх бодол, маргааш юу хийх зэрэг нь түүний сонирхлыг маш их татна.
10. Би чамд хайртай гэж шууд хэлдэг.
Эсвэл үүнтэй төстэй сэтгэл хөдөлгөсөн зүйлийг чиний дэмжлэггүй хэлдэг бол тэр чамд ухаангүй дурлажээ гэж ойлгож болно. Хэрвээ тэр 9 удаа уулзаад ингэж хэлэхгүй бол тоглоомноос эртхэн шиг гарч илүү сайн хүнийг хайх хэрэгтэй болов уу
Wednesday, December 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment