Wednesday, December 2, 2009

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

Долоо хоногийн эрчимтэй өлсгөлөн. (Энэ аргыг эмч нар боловсруулсан тул эрvvл мэндийн гаж нөлөөгvй) Энэ аргыг сар болгон туршиж vзэж болно. Эхний туршилтын дvнд 10 кг баттай турна гэдгийг баталж байна. Харин дараачийн удаагийнхаас 3-4 кг турах болно.
1 өдөр: 1 лонх цэвэр усыг 6 хэсэг болгон хувааж хэрэглэх.
2 өдөр: Өдрийн турш 0.8 л сvv. 20-21 цагийн хооронд нэг алим.
3 өдөр: Өдрийн турш 1 лонх цэвэр ус.
4 өдөр: Ногооны өдөр. Салат (литрийн саваар) шинэхэн байцаа, лууван, бvх төрлийн ногоонуудыг 1 том халбага наран цэцгийн тостой холиод 3 порци болгон хуваана. Энэ өдөр 2 стакан ус, эсвэл 2 стакан саахаргvй цай ууж болно.
5 өдөр: Өдрийн турш 0.8 л сvv.
6 өдөр: Өглөөний хоол: чанасан өндөг, хагас аяга цай. Өдрийн 11 цагт ногооны шөл (төмс, лууван, байцаа, гээд юу ч байж болно). Өдрийн хоолонд 100 гр vхрийн мах (100 гр гэдэг нь баримжаагаар 4 чvдэнзний хайрцаг гэсэн vг) мөн 100 гр даршилсан вандуй. Їд дунд нэг алим. Оройн хоолонд алим. Оройн 9 цагт нэг алим.
7 өдөр: 100 гр тараг эсвэл 2 стакан сvv. Оройдоо зөвхөн 1 аяга сахаргvй цай л ууж болно.
Энэ хоолны дэглэмийн сайн тал нь гэвэл хямд төсөр ба 10 кг найдвартай турна. Энэ нь мөн сэтгэлийн тэнхээ ихтэй хvмvvсийн дэглэм юм. Тус хоолны дэглэмийг долоо хоногийн Даваа гаригаас эхэлбэл зvгээр (хорогдож байгаа сарнаар эхэлбэл бvр ч сайн). Эхний 3 хоногт толгой маш ихээр өвдөх магадлалтай. Аль болох их унтахыг хичээгээрэй. Гэхдээ хөл дээрээ зогсож байгаад өлсөх юм бол vр дvн нь бvр ч илvv байх болно. Жаахан сэтгэлийн тэнхээ, тэгээд л та гуалиг сайхан биетэй аз жаргалтай нэгэн болно. Илvvдэл жингийнхээ эсрэг тэмцэлд тань амжилт хvсье.

No comments:

Post a Comment