1. Болзоонд очихдоо таны өмсөх хувцас:
а өөртөө таалагддаг даашинз
б түүнд таалагддаг даашинз
в өөрийн хувцаснаас хамгийн шинэ даашинз
2. Түүний эцэг эхтэй өнгөрөөсөн үдэш бол:
а таны хувьд энэ бол зовлон, там гэсэн үг
б танд сонирхолтой сайхан байдаг
в та цагаа дэмий үрсэн гэж бодно
3. Хэрвээ таны найз танд ном бэлэглэвэл:
а та түүнийг өөр номоор солиход бэлэн
б яг тийм номын тухай мөрөөдөж байсан
в өөрийн эрхгүй “надад ийм ном бий” гэж хэлнэ
4. Хэрвээ тэр утасдахаар амлаад чимээгүй болбол, та:
а уйлна
б утасны хажууд бүтэн өдөр өнгөрөөнө
в найз бүсгүйтэйгээ зугаалахаар явна
5. Хэрвээ та түүний ээжид таалагдахгүй бол:
а түүний шаардлагыг хүлээн авахыг оролдоно
б түүнийг эелдэг болгохоор бүх хүчээрээ чармайж, цэцэг бэлэглэнэ
в танд таагүй байдаг шалтгааныг шууд асууна
6. Найз чинь таныг хаа нэгтэй урьжээ. Гэвч, тэрээр мөнгө багатайг та мэдэж байвал:
а мөнгөө хувааж төлөхийг хүснэ
б зүгээр зугаалахыг санал болгоно
в өөр зүйлийн тухай яриа өднө
7. Та маргаанд өөрийгөө буруутай гэж үзвэл:
а түүний эхэлж ирэх, утасдахыг хүлээнэ
б түүнээс уучлалт гуйна
в найзууддаа өөрийн бурууг хэлэлгүй болсон явдлын тухай ярина
8. Таны найз спортод дуртай бол:
а түүнтэй цуг тэмцээн үзэхээр явна
б түүний сонирхлыг дэмжинэ
в заримдаа түүний дуртай зүйлийг шоолж, гэртээ үлдэхийг илүүд үзнэ
9. Хэрвээ та урьд таалагдаж байсан хүнтэйгээ санамсаргүй уулзвал:
а түүнтэй уулзаж, болзохоос татгалзана
б өөр хүнийг хайрладаг гэдгээ хэлнэ
в өмнөх явдлаа санан дурсаж, найзуудтайгаа ярилцана
10. Найзаасаа удаан хугацаагаар холдвол:
а ганцаардахгүйн тулд найз бүсгүйчүүдтэйгээ цаг өнгөрөөнө
б ганцаараа байж, найздаа үргэлж захиа бичнэ
в өмнөх явдлаа дурсаж, найзуудтайгаа холбогдоно
Тестийн түлхүүр: “а” хариулт 2 оноо, “б” хариулт 3 оноо, “в” хариулт 1 оноо
15-аас бага оноо: Та түүнд хайргүй. Тиймээс өөрийгөө болон бусдыг битгий хуур.
15-27 оноо: Бүрэн итгэлтэй хэлэх боломжгүй байна. Гэхдээ та өөрийгөө түүнд хайртай гэж боддог.
28 болон түүнээс дээш оноо: Та хоёр жинхэнэ хайртайгаа учирчээ.
Wednesday, December 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment