Тараг. Амттай, ашигтай, хямд төсөр уламжлалт бүтээгдэхүүн. Манай ажил их орой тардаг хэдий ч гэрийн эзэгтэйн яггүй үүрэг миний нуруун дээр буудаг юм. Ажлаа тарж ирэнгүүтээ л хоолоо хийж, ойр зуурын юмаа эмхлүүлнэ. Хоолоо идэх гээд гэр бүлээрээ суухад заримдаа 21 цаг болчихсон байх нь бий. Ийм үед би шууд л оройн хоолноос татгалздаг.
Зарим хүн орой 18 цагаас хойш юм идэх нь буруу гэж хэлдэг л юм байна лээ. Ажлаасаа болоод би идчихдэг л юм. Харин 20 цагаас хойш бол ус ууж, заримдаа ганц алим л иддэг. Баяр ёслолын үеэр бол ногооны зуушаар хязгаарлахыг оролддог юм. Харин чихэргүй аяга тараг бол миний үдэш бүр уудаг жинхэнэ “амттан”.
Биеэс илүүдэл өтгөн гаргаж, ходоод цэвэрлэнэ. Бас арьсанд ч сайн. Дотроосоо л эмчилж байна гэсэн үг. Эмч домч, эрдэмтэн мэргэд нь юу гэхийг мэдэхгүй л дээ. Үдэш бүр тараг уугаад хэвшсэн хүний хувьд энэ цагаан идээг ОНЦ гэж хэлье. Ууж байхдаа бас нүүрэндээ түрчихнэ. Арван минут орчим болгоод бүлээн алчуураар бигнүүр тавиад авна. Тал бүрийн ашигтай шүү.
Wednesday, December 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment