Wednesday, December 2, 2009

ХДХВ/ДОХ

Монгол Улс 1987 оноос шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ХДХВ/ДОХ-той тэмцэх ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 1,7 сая хүнд шинжилгээ хийсэн байна. Харин 1992 онд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 61 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эдгээрээс 8 хүн амь насаа алдаж 53 халдвартай иргэн эрүүл мэндийн байгууллагуудын хяналтанд амьдарч байна.

Энэ хугацаанд ХДХВ/ДОХ-ын халдвартай 4 эх төрсний дөрвөн хүүхэд эрүүл саруул бойжиж байна.

Халдвартай иргэдийн 80 хувь нь эрчүүд, 20 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний 48,3 хувь нь 20-29 насныхан бол 30 хувь нь 30-39 насныхан байна. Халдвартай иргэдийн 30 хувь нь л сайн дурын зөвлөгөө шинжилгээгээр илэрчээ.

Мөн халдвартай иргэдийн 98,3 хувь нь тусгай дундаас дээш боловсролтой.

НҮБ-аас манай улсад 500 хүн халдвартай байх магадлалтай гэсэн тооцоо байдаг.

No comments:

Post a Comment