Thursday, December 3, 2009
1992 оныг хүртэл...
хүүхэд залуучуудын нэвтэрхий толъ болон бусад сурах бичгүүдэд БНМАУлс нь хятадын нэг хэсэг бөгөөд өөртөө засах тойрог мэтээр бичиж заадаг байв. Бүгд найрамдах гэдэг үг нь өөрөө Монголчуудын хувьд учир дутагдалтай “республика” гэсэн утгатай дүйж очно. 1924, 1945 онд хятадаас өөртөө засах эрх авч БНМАУлс болсон гэж өнөөдрийг болтол бичиж байна. Аз болж энэ нэршлийг 1992 онд залруулж чадсан. 1911 оны үйл явдал орос, хятад улсуудтай хамаарал багатай өрнөж, харьцангуй бие даасан байдлаар асуудал шийдэгдсэн байдаг нь бидний тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан өдөр яахын аргагүй мөн юм аа!
Шошго:
Өлзийсайхан
1924 онд Монгол улс ...
засаглалын хэлбэрээ сольж, нийт ард түмний төлөөллийг цуглуулан анхны "Үндсэн хуулиа батласан" нь онцгой үйл явдал болсон юм. Ардын төлөөлөгчид их хурлыг байгуулж, их хурал нь байнгын ажиллагаатай бага хурал, Засгийн газрыг бүрдүүлж өгдөг нь нилээд ардчилсан зарчмыг агуулсан байдаг. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг "АНХНЫ ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСАН ӨДӨР" гээд нэрлэчихвэл буруудахгүй болов уу. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж улсын нэрээ өгсөн нь бусдад буруу ойлголт өгсөн байдаг. Хятадын далбаан дээр таван ширхэг таван хошуу байдаг, үүний сонгодог тайлбар нь Монгол, Хятад, Уйгар, Манж, Түвд хэмээх таван үндэстнээс бүрдсэн "Жун Гуо" буюу дундад улс юм.
Шошго:
Өлзийсайхан
1924 оны дунд үед ...
хоёр хөршийг төлөөлөх албан тушаалтнуудын үзэглэсэн албан баримтад ”... гадаад Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг ЗХУ хүлээн зөвшөөрч байна. Иймээс Хятадын дотоод асуудал буюу Суверенитедийг хүндэтгэн үзэх болно. ..” гэсэн байдаг. Үүнээс хойш Монголчуудын тухай иймэрхүү баримт бичиг үйлдэгдэж гарын үсэг зуралцсан нь цөөнгүй. Гэвч хэн нэгний хэлснээр, аль нэг улсын шийдвэрээр Монгол улс орших уу эс орших уу гэдгээ шийдүүлдэггүй хорвоо учир өнөөдөр бид туурга тусгаар Монгол улс гээд явж байгаа билээ. Ерөөс 1911 оноос хойш гарсан алдаа оноог бүхэлд нь авч үзэхдээ тусгаар тогтнолоо хамгаалж, улс орноо хөгжүүлэх, бие даан хүчирхэгжиж тогтворжих үйл явц хэмээн ойлговол зохистой мэт санагдана. Хөрш улсуудаар Монгол хүн биш эсэхээ заалгах алба байхгүй.
Шошго:
Өлзийсайхан
1911 онд тунхагласан....
улс хүүхдийн тоглоом биш байсан нь лавтай, энэ л өдөр Монголчуудын хувьд хамгийн чухал шийдвэр гарсан байдаг. Хэрэв 1924 онд тусгаар тогтносон гэж үзвэл Монголчууд Манж улсын дарлалыг түлхэн унагасан түүхийг бүхэлд нь булшилж хятад эрдэмтдийн ярьдгаар Монголчууд нь хятадын нэг аймаг, муж байжээ гэдгийг дэлхий дахинд батлах болно. 1924 онд тусгаар тогтносон гэх боловч түүнээс хойш хоёр хөршийн Монгол улсын тусгаар тогтнолд халдаж, заналхийлж, үгүйсгэсэн тохиолдлууд хангалттай гарч байсан, одоо ч тодорхой хэмжээгээр гарсаар байгаа. 1911-1924 онд болсон үйл явдалууд дээрхи байдалтай яг адилхан жишээ юм. Хэдэн зуун жилийн турш харилцан үгүйсгэсээр ирсэн энэ ард түмнүүд цаашдаа ч ийм байдлаар оршин тогтнох болно.
Шошго:
Өлзийсайхан
Монголчуудын тусгаар тогтнол.....
үгүй болж Манжын дарлал, хараа хяналт, эсвэл түрэмгийлэл... за юу ч бай улсын бие даасан байдлаа тэдэнд алдсан. Ирлээ явлаа гэдэг шиг Манж улс зад үсэрч Монголчууд алдсан зүйлээ эргүүлж авлаа гэсэн энгийн зарчмаар асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үеийн хөрш улс орнуудын баримталж байсан бодлого, улс төрийн нөхцөл байдал Монголчуудад ихээхэн нөлөөлж байсан нь үнэн боловч 1911 онд сэргээсэн тусгаар тогтнол, түүнийг хамгаалах үйл хэрэг өнөөдөр ч үргэлжилсээр байгаа гэдэгтэй санал нийлэх бизээ. 1924 онд хөршүүдэд хүлээн зөвшөөрөгдөж сая тусгаар тогтнолоо олсон мэтээр түүхийг бичсэн нь биднийг угаас хятадын нэг хэсэг явсан мэтээр дэлхий дахинд ойлгуулах талтай.
Шошго:
Өлзийсайхан
1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр....
Монголчууд тусгаар тогтнолоо сэргээж, улсаа дэлхий дахинаа тунхагласан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх анхны том алхам байв. Ингээд хэлчихээр 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг улс тунхагласны өдөр биш гэлээ гээд бөөн маргаан дэгдэнэ. Нэг хэсэг нь аль нь ч байсан яахав гэж бодож байхад ихэнхи хэсэг нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд хэмээн итгэж, улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин "жинхэнэ" улс тунхагласны баяр хаяанд ирсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг хийв.
Шошго:
Өлзийсайхан
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол улс тунхагласан.
Бидний мэдэх түүхээр бол эсгий туургатны нэгдсэн улс болох Их Монгол улсыг 1206 онд дэлхий дахинаа зарлан тунхагласан байдаг. Тэр үед улсаа тунхаглаж байна гээд албан ноот бичиг илгээсэн асуудал байхгүй, хүлээн зөвшөөрөгдөхөөс ч өөр аргагүй сүр хүчтэй байсан. Бүх зүйл цаг хугацаагаар хэмжигддэг тул Их Монгол улс хэд хэдэн хэсэг болон хуваагдаж, бахархмаар, гутармаар олон түүхүүд хөвөрсөөр Манжчин улсад тусгаар тогтнолоо алдсан гэдгээ хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг.
Шошго:
Өлзийсайхан
2010 онд хөгжиж буй....
Орнуудын бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5%-тай байх төлөвтэй ба энэхүү өсөлтөд гол нөлөөлж байгаа орнууд нь Хятад, Энэтхэг болон бусад хөгжиж буй орнууд юм. Хятад улсын үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн 19 сарын хугацааны хамгийн өндөр төвшинд 10 дугаар сард хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн 3 дахь том эдийн засаг хямралыг даван туулсанг харуулж байгаа юм. Түүнчлэн, Хятад улсын одоогийн өсөлт нь энэ чигээрээ үргэлжилж, Бээжингийн юүанийг олон улсын мөнгөн тэмдэгт болгох гэсэн чармайлт.
Шошго:
Өлзийсайхан
Тус улсын Худалдааны.......
танхимийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2009 оны эдийн засгийн өсөлт 3.5% байх төлөвтэй байгаа ба энэ нь төлөвлөгдсөн байсан 3.3%-ийн өсөлтөөс сайжирсан байгаа юм. Бусад өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 2010 онд маш удаан хурдацтайгаар тэлэх хандлагатай байна. 2009 онд 3.5%-аар хумигдсан эдийн засаг 2010 онд 1.25%-аар өсөх төсөөлөлтэй байна.
Шошго:
Өлзийсайхан
2009 оны 4 дүгээр улирлаас......
2010 оны 4 дүгээр улиралд бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 1.75%-аар өсөх төсөөлөлтэй байгаа ба 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр инфляци 1%, 2010 онд 2% байна гэсэн төсөөлөлтэй байна. Өндөр хөгжилтэй Япон, Герман зэрэг орнуудын эдийн засаг энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн өсч эхэлсэн байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийг засаг ч гуравдугаар улирлаас эхлэн өсч эхэлжээ.
Шошго:
Өлзийсайхан
Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал
Дэлхийн эдийн засаг уналтийн байдлаас гарж, дахин тэлж эхлээд байна. Гэсэн хэдий ч, хямралын өмнөх үетэй харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаа хамаагүй бага түвшинд байгаа бөгөөд өмнөх түвшиндээ хүрэхэд нэлээд урт хугацаа шаардагдана гэж тооцоолж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсч эхэлсэн нь улс орнуудын эдийн засаг сайжрахад чухал нөлөө үзүүлжээ.
Шошго:
Өлзийсайхан
Макро эдийн засаг
Макро эдийн засаг гэдэг нь үндэсний хэмжээний эдийн засгийн үр дүн, ажил эрхлэлт, амьжиргааны өртөг зэргийг эдийн засгийн нэгдмэл зүйл болгон үзэж, түүнийг эдийн засгийн үүднээс судлахыг хэлнэ. Энэ эдийн засгийн судалгааны гол асуудал нь төр засгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа улс хоорондын харилцааны хооронд явагдаж байгаа эдийн засгийг судалдагаараа микро эдийн засгаас ялгарах гол онцлог болж өгдөг.
Шошго:
Өлзийсайхан
Subscribe to:
Posts (Atom)