Thursday, December 3, 2009

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал

Дэлхийн эдийн засаг уналтийн байдлаас гарж, дахин тэлж эхлээд байна. Гэсэн хэдий ч, хямралын өмнөх үетэй харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаа хамаагүй бага түвшинд байгаа бөгөөд өмнөх түвшиндээ хүрэхэд нэлээд урт хугацаа шаардагдана гэж тооцоолж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсч эхэлсэн нь улс орнуудын эдийн засаг сайжрахад чухал нөлөө үзүүлжээ.
Түүнчлэн үйлдвэрлэлийн өсөлт, бараа материаллын эргэлтэнд орсон явдал, жижиглэнгийн худалдааны тогтворжилт, орон сууцны зах зээлийн сэргэлт, хэрэглэгчидийн дахин зах зээлийг өөдрөгөөр харах болсон гэх зэрэг олон хүчин зүйлс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлжээ. Энэ эерэг хүчин зүйлүүд бий болоход өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын эрэлтийг нэмэгдүүлэх болон дэлхийн хямралын айдсыг арилгахад чиглэгдсэн оновчтой төрийн бодлого гол нөлөө үзүүлсэн байна.

No comments:

Post a Comment