Monday, November 23, 2009
"Эзэн хаан эргэж ирсэн нь" 1
Гэндальф, Пин хоёр бусдаас түрүүлж Минас-Тиритд ирлээ. Харанхуй улам өтгөрсөөр. Фарамир эргэж ирэхэд Дэнатор бөгж хадгалагчдын бүх явдлыг мэдэж, Фродо, Сэм хоёрыг тавьж явуулсанд хүүгээ буруутгана. Мөн хариугүй муу хоёр одойд Дундад газрынхны бүх хувь заяаг даатгаж явуулсан Гэндальфт уурлана. Түүний хувьд одоо Хар хүчнийг зогсоох ямар ч боломжгүй болжээ. Минас-Тиритийн хананы дэргэд дайсан асар их хүч хуримтлуулан дайрлаа. Гондорын хязгаар бүрээс дайчид нийслэлээ хамгаалахаар ирсэн ч тэд дайсны их хүчний өмнө дэндүү цөөхөн байв.
Шошго:
Г.Билгүүн
"Хоёр цамхаг" 2
Фродо, Сэм хоёрыг нууцаар дагаж явсан Хорлум бөгжөө авахаар эгзэгтэй мөчийг ашиглан гэнэдүүлэн довтолсон боловч, хүч хүрсэнгүй, хоббитуудад олзлогдон, тэднийг Мордорт газарчлан оруулахаар болж, ам өчгөө өгөв. Үхлийн намгийг амжилттай туулсан ч Мордорын хилийг нэвтрэхэд амар байсангүй. Тэгээд Кирит-Унголын ойролцоох нүхэн замаар нэвтрэхээр зориг шулуудав.
Шошго:
Г.Билгүүн
“Хоёр цамхаг" 1
Саруманы орхуудтай хийсэн хүч тэнцвэргүй тулалдаанд Минас-Тиритийн эзэн захирагч Дэнаторын ууган хүү, Гондор гүрний агуу их жанжин Боромир баатарлагаар амь үрэгдэж, Мэрри, Пин хоёр олзлогдов. Арагорн, Легалос, Гимли гурав Боромиртой салах ёс гүйцэтгэн, Их мөрөн Андиунд шарилыг нь урсгаад, олзлогдсон хоёрыгоо суллаж авахаар орхуудын хойноос шаргуу хөөцөлдөв. Тэд бүтэн долоо хоног хөөцөлдөнө.
Шошго:
Г.Билгүүн
“Бөгжний ахан дүүс" 2
Фродог Элронд эмчилж эдгээв. Энд тэрээр Гэндальф болон авга Бильботойгоо уулзана. Тэнэмэл бол эртний алдарт Эриадорын удам Арагорн болохыг мэднэ. Улмаар Элрондын дэргэдэх дээд зөвлөл хуралдаж, бөгжийг хэрхэх тухай хэлэлцлээ.
Шошго:
Г.Билгүүн
“Бөгжний ахан дүүс" 1
Шидтэн Гэндальф бүхнийг захирагч шидэт бөгж бөглүүдхэн Хоббитуудын оронд, Фродод хадгалагдаж буйг санамсаргүй олж мэдэв.
Шошго:
Г.Билгүүн
Алдарт "Бөгжний эзэн"-ий тухай
"Бөгжний эзэн" туульсын гурвалаар бүтээсэн киног мэдэхгүй хүн үгүй. Уг зохиолыг Бөгжний эзэн туульсын уран зөгнөлт зохиолыг хэл бичиг судлаач Oxford-ийг их сургуулийн профессор J. R. R. Tolkien бичсэг ба эхэндээ тэрээр The Hobbit хэмээх хүүхдийн туульсын уран зөгнөлт зохиолоо бичиж байжээ. Тэрээр 2-р дайны турш буюу 1937-1949 хооронд уг зохиолоо бичжээ.
Шошго:
Г.Билгүүн
Хачирхалтай хууль
TIMES сонин хамгийн хачирхалтай хуулиудыг дурьджээ.
- Лондонд таксигаар галзуу нохой, хүүр тээвэрлэхийг хориглодог
- Их Британийн парламентийн ордонд нас барахыг хориглосон байдаг
- Шуудангийн дугтуйн дээр Английн дээдэс язгууртны зургийг толгойг нь доош харуулан наасан бол таныг төрдөө тэрслэгч гэж үзнэ
Шошго:
Г.Билгүүн
Subscribe to:
Posts (Atom)