Monday, November 23, 2009

Хачирхалтай хууль




TIMES сонин хамгийн хачирхалтай хуулиудыг дурьджээ.

  1. Лондонд таксигаар галзуу нохой, хүүр тээвэрлэхийг хориглодог
  2. Их Британийн парламентийн ордонд нас барахыг хориглосон байдаг
  3. Шуудангийн дугтуйн дээр Английн дээдэс язгууртны зургийг толгойг нь доош харуулан наасан бол таныг төрдөө тэрслэгч гэж үзнэ



  4. Лондонд таксигаар галзуу нохой, хүүр тээвэрлэхийг хориглодог
  1. Их Британийн парламентийн ордонд нас барахыг хориглосон байдаг
  2. Шуудангийн дугтуйн дээр Английн дээдэс язгууртны зургийг толгойг нь доош харуулан наасан бол таныг төрдөө тэрслэгч гэж үзнэ
  3. Францад тооройндоо Напалеон гэдэг нэр өгөхийг хориглодог
  4. Татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг Их Британийн 2006 онд гаргасан хуулийн дагуу татварын байцаагчид мэдэгдэхгүй гэсэн мэдээллээ мэдэгдэхгүй байхыг хориглох боловч мэдэгдэх гэсэн мэдээллээ мэдэгдэхгүй байх эрхтэй гэсэн толгой эргэм заалт байдаг
  5. Алабама мужид нүдээ боож машин барих хориотой
  6. Огайо мужийн хуулинд загаснуудыг согттол нь архидуулахыг хориглосон байдаг
  7. Лондоны боомтод ирж байгаа Английн цэргийн усан онгоцнууд Тауэрын захирагчид нэг торх ром дарс өгөх үүрэгтэй
  8. Их Британид жирэмсэн эмэгтэй хаа тааралдсан дуртай газраа бие засах эрхтэй бөгөөд хэрэв хүсэх юм бол цагдаагаас гуйсны дараа дуулганд нь бие засч болно
  9. Английн Ланкашир мужид хэрэв цагдаа далайн эрэг дээр явж буй хүнийг зогсохыг шаардвал тэр хүн ямарваа нэгэн нохойг хуцах шалтаг гаргахыг хориглоно
  10. Флорида мужийн Майами хотод цагдаагийн хэсэгт скейтбордоор гулгахыг хориглодог
  11. Индонезид гар хангалга хийж байгаад баригдвал толгойноосоо салж болно
  12. Их Британид 14-өөс доош насны эрэгтэй хүмүүс өдөр болгон 2 цаг нум сумаар харвах дасгал хийх үүрэгтэй
  13. Лондон хотын хүндэт иргэн нь Лондоны гүүрэн дээгүүр сүрэг хонь, Чипсайд гудамжаар сүрэг галуу татвар төлөхгүйгээр туух эрхтэй
  14. Сальвадор улсад согтуугаар жолоо барьж байгаад баригдвал газар дээрээ буудуулан цаазлуулах аюултай
  15. Их Британид эрэгтэй хүн олон нийтийн газар бие засах зайлшгүй шаардлага гарвал гагцхүү өөрийн машиныхаа хойд дугуй руу, машинаасаа нэг гараараа барьу байгаад засна
  16. Флоридад ганц бие эмэгтэйчүүд бүтэн сайн өдөр шүхрээр үсэрвэл шоронд хорих хуультай
  17. Кентаки мужид 6 футаас илүү урттай галт зэвсгийг нуун далдлан биедээ авч явах хориотой
  18. Английн Честер хотод валий үндэстнүүдийг үүр цайхаас өмнө хотод орж ирэхийг, нар жаргасны дараа хотод үлдэхийг хориглодог
  19. Английн Йорк хотод нум сум агссан Шотландчууд тааралдвал хороохыг зөвшөөрсөн хуультай
  20. Колорадо мужийн Боулдер хотод шувуу алах хориотой бөгөөд хүн нь амьтныг эзэмших эрхгүй, зөвхөн асран хамгаалагч нь байна гэсэн хуулийн заалттай
  21. АНУ-ын Вермонт мужид эмэгтэй хүн нөхрөөсөө бичгээр зөвшөөрөл авсны дараа л хиймэл шүд суулгаж болно
  22. Хэрвээ та тахал өвчин туссан бол Лондон хотын гудамжинд такси барьж болохгүй

No comments:

Post a Comment