Monday, November 23, 2009

“Бөгжний ахан дүүс" 2



Фродог Элронд эмчилж эдгээв. Энд тэрээр Гэндальф болон авга Бильботойгоо уулзана. Тэнэмэл бол эртний алдарт Эриадорын удам Арагорн болохыг мэднэ. Улмаар Элрондын дэргэдэх дээд зөвлөл хуралдаж, бөгжийг хэрхэх тухай хэлэлцлээ.



 Дундад газарт орших төрөлхтнүүдийн төлөөлөл орсон энэхүү зөвлөлөөс бөгжийг Харанхуйн эзний эзэмшилд орших аймшигт Мордор орны төвд байх Галт ууланд хүргэж устгах нь зүйтэй гэж шийдэв.    Бөгжний хар шид өдөр өдрөөр идэвхжиж, хадгалагчаа Хар эзэн руу татдаг учир устгахгүйгээр хадгалах боломжгүй ажээ. Харин ганц Боромир л эсрэг саналтай байж, хүчирхэг Гондор гүрэн бөгжийг хадгалах чадвартай гэж хэлнэ. Гэвч олонхийн саналыг дагахаас аргагүй болов. Элронд мөн эртний их баатар ван Исилдурын хугарсан алдарт илдийг дахин давтаж, удам залгамжлагч Арагорнд өглөө.
Ингээд зөвлөл хар шидэт бөгжийг устгах “Бөгжний ахан дүүс” багийг сайн дураар бүрдүүлж, аян замд гаргав. Багийг шидтэн Гэндальф тэргүүлжээ. Багт хүмүүсийг төлөөлж Арагорн, Гондороос ирсэн Боромир хоёр, эльфүүдийг төлөөлж Бөглүүд ойн эльф ханхүү Легалос, гномуудаа төлөөлж Галионы хүү Гимли, харин хоббитуудаа төлөөлж Фродо, Сэм, Пин, Мэрри нар оржээ. Тэдний аян амаргүй эхэллээ. Морийн агуйгаар дайрахаас өөр аргагүй болж, тэнд аймшигт тулалдаан өрнөнө. Газрын гүний шидэт мангас Барлогтой хийсэн тулалдаанд шидтэн Гэндальф сураггүй болж, бөгж хадгалагчдыг Арагорн тэргүүлнэ.
Тэд Морийгоос гарч Лориэн оронд хүрэхэд Лориэний эзэн эльфүүд тэдэнд тусалж, аян замд зайлшгүй хэрэгтэй зүйлсээр хангав. Аян замаа Их Андиун мөрнөөр үргэлжүүллээ. Харин тэднийг хэн нэгэн нууцаар дагасаар... Харанхуйн эзэн ч мөн тэднийг эрсээр...
Боромир бөгжийг Гондорт хүргэх нь зүйтэй, Мордор луу авч явах нь Харанхуйн эзэнд зүгээр л бэлэглэж буй хэрэг гэж зүтгэсээр. Фродо, Сэм хоёр тэднээс салан сэм явж одно. Хадгалагчид урвагч шидтэн Саруманы илгээсэн орхуудын томоохон бүлэгтэй тулж, хүч тэнцвэргүй тулалдаанд орлоо.

No comments:

Post a Comment