Monday, November 23, 2009

“Бөгжний ахан дүүс" 1





Шидтэн Гэндальф бүхнийг захирагч шидэт бөгж бөглүүдхэн Хоббитуудын оронд, Фродод хадгалагдаж буйг санамсаргүй олж мэдэв. 





Энэхүү бөгжний араас Харанхуйн эзэн Саурон мөн шидэт бөгжтөн болох хар морьтуудыг илгээснийг ч мэднэ. Хэрвээ бөгж Харанхуйн эзний гарт орвол ямар аймшигт явдал болохыг тэр Фродод хэлж, бөгжийг Уудам хөндийн  эльфүүдийн эзэн Элрондод яаралтай хүргэж өгөхийг даалгав. Фродо үнэнч Сэм болон хөгжилтэй Мэрри, Пип гэсэн гурван найзын хамт аюул осол дүүрэн замд гарлаа. Мөнхийн ойд булшны шидэнд автахад шидтэн Том Бомбалдин тусална. Есөн хар морьтон тэднийг гэзэг даран мөшгөсөөр...
Эгзэгтэй мөчид Гэндальфийн найз Тэнэмэл тэднийг аварч, улмаар хамгаалан газарчилж, Уудам хөндийн зүг явлаа. Хар морьтнуудтай тулалдаж, Фродо үхлийн шарх авав. Хар морьтнуудад гүйцэгдэж, аврагдах найдваргүй болсон эцсийн мөчид тэднийг угтуулахаар Элрондын илгээсэн Асалдар амжиж ирнэ. Шархтай Фродо бөгжөө аван Асалдарын эльф морийг унан Уудам хөндийн зүг зугтаж, хил болох гол гаталж амжина.
Харин түүний араас гол руу орсон есөн бөгжтнийг Элрондын хүслээр гол үерлэн авч одлоо. Гэвч Фродо ухаан алдав. 

No comments:

Post a Comment