"Бөгжний эзэн" туульсын гурвалаар бүтээсэн киног мэдэхгүй хүн үгүй. Уг зохиолыг Бөгжний эзэн туульсын уран зөгнөлт зохиолыг хэл бичиг судлаач Oxford-ийг их сургуулийн профессор J. R. R. Tolkien бичсэг ба эхэндээ тэрээр The Hobbit хэмээх хүүхдийн туульсын уран зөгнөлт зохиолоо бичиж байжээ. Тэрээр 2-р дайны турш буюу 1937-1949 хооронд уг зохиолоо бичжээ.
Улмаар уг зохиол 1954-1955 он хүртэл эдийн засгийн байдал болон өөр олон шалтгаанаар хэвлэлтэнд гарч чадахгүй байсаар байгаад гарчээ. Уг зохиол Бөгжний Эзэн нэртэйгээр олон нийтэд хүрсэн ба маш олон орны хэл дээр гарч, уншигч сонирхогч нарт маш их хүрчээ. 20-р зууны агуу бүтээлүүдийн нэг болж чаджээ. Зохиолч уг зохиолоо 1917 оноос ажилж эхэлсэн бөгөөд зохиолын дүр, газар нутаг, харилцаа гэх мэт олон зүйлсийг бодож, төлөвлөж эхэлсэн байна. Уг зохиолд маш олон дүр гардаг байна.
Гэрлийн талынхан буюу манай талынхан:
Ent, Dwarves, Hobbits, Widards, Humans, Horses, Elves
Харанхуйн талынхан буюу дайсны талынхан:
Orcs, Uruk-hai, Ringwraiths, Wizards гэсэн 2 талууд гарна.
- Ent - /Shepherds of the Trees/ Ойн эзэн бөгөөд өөрийн хэл болох Ent-ийн хэлээр ярьдаг. Удаан хөдөлгөөнтэй, маш урт удаан насалдаг эдгээр моднууд нь уг зохиолд дээр гардаг Fangorn-ний ойд байдаг.
- Dwarves - Тавхан тохой өндөртэй, урт сахалтай ба уг дөрөвхөн л уг зохиолд үлдсэн байдаг. Тэд бол уурхайчид, гар урчууд, чулуу болон металлаар гайхалтай зүйлсийг хийдэг. Тэд их хүчтэй, бандгар бусдаас эрэлхэг зоригтой бөгөөд тэдний зэвсэг бол сүх юм.
- Hobbits тэдний өндөр 2-4 тохой орчим бөгөөд үзүүр гарсан чихтэй, том хөлтэй хэзээ ч гутал өмсөдөггүй гэнэ. Тэд шар айраг ууж, гаансаа татаж, Shire-таа л амьдардаг. Тэд 100-130 насалдаг бөгөөд тэднийг бяцхан хүмүүс, өсвөр насны хүмүүс гэж нэрлэдэг.
- Widards - 5 шидтэнг дундаж газарт хорон санаатнуудаас хамгаалуулахаар илгээдэг. Тэд маг удаан насалдаг бөгөөд тэд агуу зөнтэй хүмүүс байдаг. Тэд өөрийн хүч чадлаа таягаараа ашигладаг бөгөөд тэд өөр өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Тэднийг хорон санаатангуудтай нэгдэхийг хориглосон байдаг.
- Humans - Хүмүүс бол мөнхийн биш амьдралтай бөгөөд Orc-уудаас хурдан. Тэд өөрсдийн насыг тоолдог бөгөөд Hobbit-ууд тэднийг том хүмүүс гэж дууддаг. Тэдний эрин үе ирж байна.
- Horses - Rohan-ний хүмүүс, тэднийг Rohirrim гэдэг бөгөөд тэднийг морьдоор таньж болно. Бүх морьнууд өөрсдийн гэсэн нэртэй бөгөөд морьдын хаан морь бол Shadowfax юм.
- Elves - Элфүүд бол мөнх амьдардаг бөгөөд тэд маш үзэсгэлэнтэй. Мөн маш ур чадвартай.
- Orcs - Оркууд бол бусдыг зовоож байж таашаал авдаг, маш догшин дайчид. Тэдний цус нь хар өнгөтэй бөгөөд хүн идэштэн юм. Тэд бөгтгөр, майга хөлтэй, арьс нь түлэгдсэн, соёотой. Тэд өндрөөрөө хүн шиг бөгөөд хүнээс хүчтэй боловч наранд тэд маш сул дорой болдог. Тэд бол Sauron-ний цэргүүд юм.
- Uruk-hai - Тэд нэгэн цагт элф байсан бөгөөд хүнээс өндөр, хүчтэй, хурдтай, догшин дайчид. Мөн цус нь хар өнгөтэй. Наранд сул дорой болдоггүй бөгөөд тэдний зорилго бол алах явдал юм. Ядрахыг үл мэднэ.
- Ringwraiths - Бөгж эзэмшигчид нэгэн цагт агуу хаадууд байсан бөгөөд Sauron шидэт бөгж өгөх хүртэл. Тэд бөгжний нөлөөнд автаж амьдрал үхлийн зааг дээр байдаг. Тэд хар нөмрөгтэй бөгөөд мориор амрахыг үл мэдэн явна. Sauron тэднийг бөгжний араас явуулах бөгөөд тэднийг Nazgul гэх бөгөөд тэдний толгойлогч нь Witch-King юм. Мөн тэд үл үхнэ. Тэд нөмрөгтэй болохоос биш үл үзэгдэгч нар юм.
- Wizards - 5 шидтэнг дундаж газарт хорон санаатнуудаас хамгаалуулахаар илгээдэг. Тэд маг удаан насалдаг бөгөөд тэд агуу зөнтэй хүмүүс байдаг. Тэд өөрийн хүч чадлаа таягаараа ашигладаг бөгөөд тэд өөр өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Тэднийг хорон санаатангуудтай нэгдэхийг хориглосон байдаг. Гэвч тэдний 1 болох Saruman урвадаг. үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment