Гэхдээ хэзээ ч тийм юм байxгүй
. Яахав нэг нь нөгөөхөө зүгээр л найзын хувиар хардаг байж болно л доо хөөрхий, гэхдээ нөгөө талд нь бас нэг баагийгийн толгойд юу эргэлдэж байгааг ёстой чөтгөр л мэдэх байх. Зүгээр сайхан найзуудын харилцаа хувьсгалын тохироо бүрдэх хүртэл “зүгээр” хэвээрээ үргэлжлэх нь тодорхой гээд бичингүүт тэгэж ярьвал би тэр найзтайгаа төдөн жил найзалж байна, төдөн жил үерхэж байна нтр гээд өөр дээрээ жишээ авсан гарууд гарч ирэх нь тодорхой.
Хамт ажилладаг, эсвэл нэг ангид сурч байсан нтр гээд танилууд зөндөө байна л даа. Гэхдээ нээх сэтгэл санаагаар унасан үедээ дуудаж уулзаал, хамаг амьдралаа яриад суугаад байхгүй биз дээ тэд нартай. Найзууд ба танилын хүрээ гэдэг ойлголтоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эцсийн дүндээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд “хэзээ ч” зүгээр л сайхан найзууд гэсэн ойлголт байдаггүй гэдгийг дахиад хэлчихье.
Эх сурвалж нь: Яг тийм блог
Танд энэ сэдвээр сонирхолтой түүх байгаа бол goolingoo@gmail.com хаягаар илгээх буюу сэтгэгдлээ бичээрэй.
No comments:
Post a Comment