Нүд бол бидний байгалиас заяасан хамгийн гайхалтай зүйл боловч тэр бүр бид нүдээ хамгаалж гамнаж чаддаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ нүдээ хамгаалахад маш хялбар олон аргууд байдаг үд бол хамгийн эмзэг, нандин, чухал эрхтний нэг. Эргэн тойрон дахь эд зүйлсийг гэрэлт сацрагийн энергийн тусламжтайгаар харах чадвартай маш нарийн физиологи буюу бие судлалын хараа зүйн систем хэмээн анатомийн талаас нь тайлбарладаг. Гэрлийн сацралт нь нүдээр дамжуулж хүний биед маш их нөлөө үзүүлдэг байна. Үүнээс авч үзэхэд гэрэлт сацралт нүдэнд ихээхэн ач холбогдол үзүүлдэг нь тогтоогджээ. Нүдний хамгийн түгээмэл өвчин: глауком мөн катаракт
Дээрх хоёр өвчин нь сүүлийн үед гаднах нөлөөнөөс болж ихэд тохиолдож байгаа билээ. Урьд өмнө нь энэхүү өвчинг эмчлэх арга ховор, бараг олддоггүй байсан бол орчин үеийн хөгжсөн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжтой болжээ. Катаракт – гэдэг нь харагдах орчин бүдгэрч мөн холын хараа муудах шинж тэмдэг илэрнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн ахмад насны хүмүүс өвддөг буюу 50 гаруй насны хүмүүст тусах магадлал их байдаг гэнэ. Орчин үед эмчлэх арга нь мөн л лазер эмчилгээ. Харин өвчин дөнгөж эхэлж байгааг мэдмэгцээ зөвхөн хэт применяют ультразвуковое лечение. Харин катарактыг дахин суулгаж сэргээхийн тулд нүдний эмч хиймэл болор суулгах буюу имплантат гэж нэрлэдэг. Эдгээр имплантатууд нь хатуу мөн зөөлөн гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Зөөлөн болорыг амьдралынхаа турш зүүж болдог. Энэ нь давхар үйлчилгээтэй буюу хөх цацрагт туяанаас хамгаалж мөн ямар ч зайнд элдэв бэрхшээлгүй харах боломжтой. Глауком – ерөнхийдөө нүдний даралтанд нөлөөлдөг архаг өвчний шинж тэмдэг юм. Одоогоор энэхүү өвчин чухам юунаас үүсдгийг эмч нар сайн тодорхойлж чадаагүй байгаа бөгөөд эмчилгээ нь гараагүй байна. Энэ өвчнөөр голдуу нүдний өндөр даралттай хүмүүс өвчилдөг. Нүдний дотоод даралт ихэссэнээр харааны нерв болон нүдний солонгон бүрхэвчид тэжээл өгч байдаг цусны эргэлт бүдүүрч муу нөлөө үзүүлдэг. Үүнээс болж нүдний хараа муудахаас гадна, харааны нерв хатах ч тохиолдол гардаг гэнэ. Харин өвчинг эмчлэхийн тулд нүдний эмч лазеран эмчилгээ, эмийн эмчилгээ эсвэл нүдний хагалгаа зэрэг аргаар эмчилдэг. Ямар ч өвчнийг эрт оношилж байж бага дээр нь эмчлэх боломжтой билээ.
No comments:
Post a Comment