Wednesday, December 2, 2009

Хүнийг нийгэмшүүлэх нь хамгийн чухал

Нийслэл хотод орох оронгүй гудамжид амьдарч байгаа хүн цөөнгүй. Тэднийг тэнэмэл гэж нийгмээс гадуурхадаг нь нууц бишээ. Гэр оронгүй харж хандахгүй хүнгүй эдгээр иргэдэд төр засгаас үзүүлж байгаа халамж үйлчигээ хомсч өөрийн хүүхэд шигээ хайрлаж халамжлах нэгэн бас байна.


Эдгээр иргэд бүгд амьдралын боломжгүй, харж хандах хүнгүйгээсээ болж гудамжинд гарч архинд орж тэнэмэл нэр зүүн явхад нь Тамаараагуй дэргэдээ авч тэднийг хооллож ундалж сэтгэлийн дэм хайрлан хамтдаа амьдарч байна. Хүүхэдүүдээ Тамаарай гуай олон хүн оруулах байргүй болхоор байрны подвол түрээслэн амьдруулж байна.Өнөөдөр нийт 41 залууг дэргэдээ хоолон ундлаж хэнээс тутхааргүй явж байгаа нь эдгээр хүмүүст дэм өгвөл ажил хийгээд амьдарч чадна гэдэг нь харагдаж байна. Тэд бүгдээрээ нийлж хот тохижилт, болоод өөр бусад олон ажлыг захилагаар хийн өөрдийн амьдралдаа нэмэрлэж өнөөдөр нийгэмд байр сууриа олон гэр бүл болж, үр хүүхэдтэй болон сайхан амьдарч байна. Хамгийн гол нь өнөөдөр тэднийг арихаас гарагхын тулд илүү сайхан ажил хөдөлмөртэй болгохын тулд сэтгэлзүйн зөвөлгөө өгөх, сургалтанд суулгаж мэргэжилтэй болгох нь хэрэгтэй байна.Саяхан ерөнхийлөгчийн өршөөлөөр олон хүн суллагдсан. Эдгээр хүмүүсийг гарж ирхэд нийгэм сөргөөр хүлээн авснаас болж нэлээдгүй хүмүүс дахин хэрэгт холбогдоод байгаа. Өршөөлөөр суллагдсан Наранбаярыг гарч ирхэд хүлэж авах хамаатан садан байхгүй хэрэгт холбогохын даваан дээр мөн л тамаарай гуай дэргэдээ авах нийгэмшүүлж ажил хөдөлмөр эрхлүүлэн явж байна.Архинд орсон сэтгэлзүйн дарамтанд орсон айж зочирдсон амьдралаас уйдсан гээд олон хүн тамаарай гуай дээр ирдэг. Энэ бүхэнд тэндий сэтгэлийг дэмжиж зөв тийш нь залж амьдралд ахин алдуулахгүйн тулд хүүхэдүүдтэйгээ хамт зугаалганд явж хамтанд амрааж урам хайрлан яваа. Эдгээр хүмүүс тэнэмэл нэр зүүсэн ч монголын иргэн нийгмээс гадуурхагдах ёсгүй. Тамаарай гуай шиг зовж яваа нэгэндээ тусладаг монгол хүн олон байхын зэрэгцээ төр засаг эдгээр хүмүүст нэг удаа хоол унд өгөх хааяа нэг хувцас тарааж өгөх биш эднийг нийгэмшүүлж мэдэлгэ боловсрол олгох ажилын байраар хангах нь л хамгийн чухал байна.

No comments:

Post a Comment